Монголчуудын ноён зан хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр арилдаг

Монголчуудын ноён зан хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр арилдаг

Яах гэж, юуны тулд хүний нутагт жорлон угааж яваагаа бодлоо. Өдөр шөнөгүй цаг наргүй ажиллахад би сард монгол төгрөгөөр дөрвөн сая, амраад цаг нартай ажиллахад 3 сая 500 орчим мянган төгрөгийн цалин авч байна. Гэтэл энэ цалин надад, миний хэрэгцээнд өнөөдрийг хүртэл хангалттай хүрэлцдэггүй байж. Яагаад гэвэл би сар болгон үнэтэй ямар нэг брэндийн зүйл өөртөө авдаг. Тэр нь 500-1500 доллар байх жишээний. Үлдсэн хэдэн төгрөгийг цааш нь хийхдээ хийгээд, идэж уухдаа уугаад дуусдаг аж. Гэтэл би Монголд сард 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байхад надад хангалттай хүрдэг байж. Би идэж уугаад, үр хүүхдээ хооллож, хувцаслаад хажуугаар нь өр ширээ дараад яаж ийгээд болгодог байжээ.

Би өнгөрсөн наймдугаар сард л гэхэд өөртөө "Оогий" брэндийн могойн арьсан пүүз 450 доллараар авсан байна. Тэр нь монгол мөнгөөр 1.107.000 төгрөг. Гэтэл энэ сард "Canada Goose" брэндийн өвлийн куртик авна гээд төлөвлөчихсөн байж байдаг. Энэ нь 980 доллар×2460=2.410.800 төгрөг байх жишээний.

Өөрийгөө харлаа. Би өмсөх гуталгүй, өвөл өмсөх куртикгүй хүн юм уу гэж. Гэтэл надад бусад брэндүүдийн таван ширхэг кет, гурван пүүз, өвлийн гурав, хавар намрын дөрвөн гутал байна. Шунан дурлан байж авсан эдгээр гутлаа би жилд ганц хоёр л өмсдөг, бүгд шинээрээ шахуу. Би ноднин гоншигонон байж 500 мянгаар өвлийн куртик ханиараа авахуулсан. Ноднин өвөл гэртээ голдуу байсан учир бас л шинээрээ. Тийм байхад одоо би 980 доллараар дахиад куртик авна гээд бодоод сууж байгаа маань сэтгэлгээний асар том доройтол. Нэг ёсондоо би уг куртикийг авахын тулд, бусдад сайхан харагдахын тулд хүний нутагт жорлон угааж байна аа гэсэн үг. Яагаад би, яагаад бид, яагаад монголчууд хүнд таалагдах гэж хувцасладаг, хүнд магтуулах гэж гоё ярьдаг юм бэ? Яагаад???

Чи, би хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ? Хэнд таалагдаж, таалуулах гээд байгаан бэ. Бодох л зүйл. Анх би Солонгост ирээд гайхдаг байсан. Энэ хүмүүс ямар арчаагүй юм бэ, энэ яайжийсан гутлаа сольж болдоггүй юм байх даа, энэ цамцнаас өөр цамцгүй юм болов уу гэхчилэн солонгосчуудыг хараад боддог байлаа. Гэтэл арчаагүйдээ биш юм байна гэдгийг ойлгосон. Тэр яайжгий гутал тэр хүний хэрэгцээг хангаж чадаж байна. Түүний хэрэглээнээс гарах болоогүй учраас тэр залуу, тэр бүсгүй тэр хувцастай, тэр л гуталтайгаа явж болоод байна. Амьдарч чадаад байна.

Гэтэл яагаад бид өдөр болгон үдэшлэгт явж байгаа юм шиг хувцаслаад, тэгсэн хэрнээ түүндээ ханаж цаддаггүй, шунадаг юм бэ. Тийм байж яагаад надад юу ч байхгүй гэж хоосон ам, шалдан гуя царайлдаг юм бэ???

Та бүхэн бодоод үзээрэй. Магадгүй яг одоо, эсвэл маргааш үнэтэй цайтай зүйлд мөнгө үрэх гэж байгаа бол "Энэ надад үнэхээр хэрэгтэй юү, тийм чухал уу" гэж өөрөөсөө асуу. Эргээд харахад өмсөж зүүхгүй, эдлэж хэрэглэхгүй новш цуглуулчихсан байх вий.
Би өөр дээрээ жишээ авч бичиж байгаа учир дахин нэг зүйл хэлмээр санагдлаа. Манай хүн өчигдөр надтай ярьж байна.

- Хань аа, хайр нь машины үнэ ханш судалж байя. Нөгөө ахын яриад байсан 100-г авах уу, эсвэл 570 зүгээр үү?.
Тэгэхээр нь би "Миний хань яагаад заавал ийм үнэтэй машин авах гээд байгаа юм бэ" гэхэд манай хүн "Юу гэсэн үг юм бэ хань аа. Олон жил гадаад, дотоодод байж байгаад ирсэн юм чинь найз нөхөд ах дүүгээс эхлээд ямар машин унаж, юу өмсөж зүүж гээд харна ш дээ гэлээ.

Тийм ээ, ингэж хэлэх нь миний ханийн зөв. Хэн бүхэн ингэж л боддог. Энэ нь чухамдаа хүнээс дутуу явахгүй гэсэн л санаа. Гэхдээ би ханьдаа ингэж хэлсэн юм. 

- Миний хайр сонс доо. Ингэж ярих нь миний ханийн зөв өө. Гэхдээ 100 саяар машин авах, 10 саяар машин авах хоёрт асар их ялгаа бий шүү. Чи бид хоёр хүний өмнөөс амьдраагүй, хэн юу гэж хэлэх нь чухал биш шүү дээ. Гол нь манай гэр бүл бүтэн, дүүрэн амьдрах л чухал. Тийм болохоор хайраа бид хоёр бусдад таалагдах биш, харин бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийж явбал өгөөжтэй шүү дээ гэсэн. Манай хүн за тэгвэл чамайгаа ирэхээр болъё доо гэлээ.

Би юу гэж бодож байна гэхээр, яагаад бид хүний нутагт хөлс хөдөлмөрөө шавхан байж олсон мөнгөө үнэтэй машин, үнэтэй хаус, булган шубанд өгөөд дуусгах ёстой юм бэ. 100 саяын машин унах биш, 10 саяар "Приус" авахад, 90 саяар жишээ нь 10 хүний ажлын байр бэлдэж болно. Тэр 10 хүний цаана хэчнээн хүүхэд, хэчнээн өвчтэй хүн, хэдэн эхнэр халуун хоолтой, дулаан хувцастай явах бол. Энэ л надад чухал болохоос биш өнөөдөр би л тансаг амьдарч байвал миний хөрш өлсөж үхэх нь надад хамаагүй гэсэн аминчхан бодол тээх ч эрхгүйгээ ухаарлаа.

Эцэст нь эрхэм хүмүүн та аливаа зүйлийг өөртөө авахдаа энэ үнэхээр надад чухал уу, хэрэгтэй юу гэж өөрөөсөө заавал асууж байгаарай. Ноднин, эсвэл гурван жилийн өмнө, магад долоон жилийн өмнө авсан гутал чинь, эсвэл цүнх чинь ч юм уу таны хэрэгцээг одоо хэр нь хангаад болоод байвал заавал солих шаардлага байна уу, өөрөөсөө асуу. Үхэхдээ үнэтэй брэндээ аваад үхэх бил үү бид?

79
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417