”Оюутолгой”-н хууль бус ажилчдыг албадан гаргалаа
Гадаадын иргэн, харьяатын газраас “Оюутолгой” компанид төлөвлөгөөт хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд хийжээ. Тус шалгалтын үеэр "Оюутолгой" уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын иргэдийн бичиг баримтад шалгалт хийх явцад хүчинтэй визгүй 40 гадаад иргэн хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдсон аж. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэж, дээрх ажилчдыг гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар албадан гаргалаа.