Гадаадын иргэн, харьяатын газраас "Оюу толгой"-н хууль бус ажилчдыг илрүүлжээ
Гадаад иргэн, харьяатын газрын ажилтнууд "Оюу толгой" компанийн талаар сэжигтэй мэдээлэл хүлээн авч өнгөрсөн долоо хоногт уурхайд ирж хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар "Оюу толгой" компани визний хугацаа дууссан ажилчдыг ажиллуулж байсныг илрүүлжээ. Тухайлбал, Австрали, Америк, Канадын 40 ажилчин паспортоо алга болгосноор төлөвлөгөөний дагуу гэр рүүгээ буцаж чадахгүй болсноос ажилчдын ихэнх нь Монголд үлдэн хууль бусаар ажиллах болжээ. Түүнчлэн "Рио Тинто" компанийн төлөөлөгч "Бэртэж, гэмтсэн ажилчдыг компаниас чөлөөлж, гэрээт ажилтан болгодог" гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр "Ажилчдад виз олгох журам нь гүйцэтгэгч компанид байдаг. Хэрэв ажилчид ажиллах визгүй бол бүх улс оронд хүчин төгөлдөр мөрдөж буй цагаачлалын хуулиудын дагуу торгууль төлөх, хэд хоногийн дотор улсаас гарах шаардлагатай" гэж хэлжээ. Мөн "Бид нөхцөл байдлыг аль болох түргэн шийдвэрлэх үүднээс Монголын Гадаад иргэн, харьяатын газартай хамтран ажиллах болно" гэдгээ илэрхийлсэн байна.