Швед аялагч Монголоос Казахстан руу 5000 км алхаж, кино хийжээ
Швед аялагч Кристан Бодгрин (Christian Bodegren) Монгол, Казахстаны тал нутгаар нэг жилийн турш аялжээ. Тэрээр аялалынхаа тухай баримтат кино хийж, олон нийтэд хүргэнэ гэдгээ мэдэгдлээ. Кристан Бодгрин Монголоос Казахстаны Каспийн тэнгис хүртэлх өөрт тохиолдсон хөгжилтэй болон хүнд хэцүү үеийн байдлаа баримтжуулан, дүрс бичлэг болгон өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.
Кристан Бодгрин өдгөө 44 настай бөгөөд Монголоос Казахстаны Каспийн тэнгис хүртэл нэг жилийн хугацаанд 5095 км алхаж, 2016 оны зургадугаар сараас үргэлжлүүлэн Казахстан улсаар аялжээ. Энэ аяллынхаа үеэр итгэл найдвараа алдсан ч тэрээр бууж өгөөгүй юм. Мөн Кристан Бодгрин баримтат киногоо удахгүй дэлгэцийн уран бүтээл болгох аж.