Өвөр Монголоос асар том мөнгөний орд газар илэрчээ
Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр Өвөр Монголын өөртөө засах орноос асар том мөнгөний орд газар илэрчээ. "Синьхуа" агентлаг энэ ордыг 100 сая гаруй тонн мөнгөний нөөцтэй гэж мэдэгдэв. Гэхдээ уг ордын нөөц одоогоор эцэслэн тогтоогдоогүй байгаа бөгөөд 100 сая тонноос ч давах магадлалтай байна. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, Хятадын мөнгөний нөөц энэ ордыг илрэхээс өмнө 39 мянган тонн байсан юм. Ямартай ч, шинээр олдоод буй асар том мөнгөний орд Өвөр Монголын Шуанжянзи (Shuangjianzi) ууланд байрладаг аж.
АНУ-ын Геологийн албаны мэдээллээр Хятад, АНУ, Австрали, Боливи, Чили улсууд мөнгөний үйлдвэрлэл болон нөөцөөрөө дэлхийд эхний тавд орж байна. Харин тус тусад нь ангилвал хамгийн их олборлолттой улсаар 5600 тонн мөнгөний нөөцтэй Мексик улс нэрлэгддэг байна. Тэгвэл хамгийн их мөнгөний нөөцтэй улсаар 120 мянган тонны нөөцтэй Перу улс бичигддэг байна.