Германчууд банкны ажилтнаас илүү цагдаа нарт итгэдэг
Германчуудын дунд "Иргэд хэнд хэр их итгэдэг вэ?" гэсэн асуултын дор судалгаа явуулжээ. Энэхүү судалгаанд 26 байгууллагын 2300 хүн оролцсон байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн ихэнх нь цагдаа, профессор, эмч нарт итгэдэг гэсэн хариултыг өгсөн бол үлдсэн хэд нь даатгалын компани, банкны менежерүүдэд эргэлздэг гэж хариулжээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 83 хувь нь цагдаад, 80 хувь нь профессорт, 78 хувь нь эмчид итгэдэг гэсэн байна. Энэ нь германчуудын дунд хамгийн өндөр итгэл хүлээсэн ажил мэргэжил юм.
Харин томоохон бизнес эрхэлдэг байгууллага, корпорациудад 27 хувь, даатгалын компаниудад 17 хувь, банкны менежерүүдэд 6 хувь нь итгэдэг гэжээ. Өөрөөр хэлбэл, германчууд банкны ажилтнаас илүү цагдаа нарт итгэдэг байна. Тэгвэл бусад оронд иргэд цагдаа нараас илүү банкинд итгэдэг билээ.