Өмнөговьд Оюу толгойгоос том орд газар илэрлээ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Занаду Майнз ХХК /Xanadu Mines/ Монголд зэс-порфирийн шинэ төв нээлээ. Одоогоос 82 жилийн өмнө бид бүгдээр хамгийн баян орон бол Монгол гэж нэг дуугаар хэлдэг байсан бол өнөөдөр Оюу толгой хамгийн баян орд гэж хэлдэг болсон юм.
Өмнөговь аймгийн Хармагтай багт Занаду Майнз ХХК 600 метрийн гүнд өргөтгөсөн өрөмдлөг хийж зэс-порфирийн эрдэсжилтийг баталгаажуулсан байна. Тус компани нь Хармагтайн зэс-алтны төслийн хүрээнд зэс-профирийн төвийг нээжээ. Энэхүү газар нь Оюутолгойн уурхайтай зэргэлдээ орших газарт бий.
Түүнчлэн "Занаду Майнз" компани Хармагтай ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцуулав. Занаду Майнз компанийн зэс-порфирмийн төв 1200 метрийн гүнд өрөмдлөг хийсэн бөгөөд газрын гадарга дээр харагдах хэсэгт зэсийн сульфидыг илрүүлжээ.
316 метрийн гүнд 0.32 хувийн зэсийн агууламж, 458 метрийн гүнд нэг тонн хөрс тутамд 0.27 грамм алт илэрсэн байна . Харин 557 метрийн гүнд 0.4 зэс, 0.33 грамм алтны агууламжтай байгаа бол 645 метрийн гүнд зэс 0.47 хувийн зэсийн, 0.42 грамм алтны агууламжтай байсан аж.
“Бид 2018 оноос эхлэн амжилттай ажиллаж байгаа бөгөөд “Хармагтай”-д порфирийн төрлийн ордыг нээсэн нь шинэ нээлт боллоо" гэж хэлэв. Тэрээр "Одоогийн байдлаар 19 томоохон порфирийн төвөөс 8 төв шалгаснаас 5 порфирийн төв нь ихээхэн ашиг тус өгсөн. Бидний хамгийн сүүлд шалгасан өрөмдлөг буюу Зараа гэх газар нь маш сайн үр дүнгээ өгч байна. Тус газар нь шинээр нээсэн профирийн төв бөгөөд ашигтай орд болоод байна" гэлээ.
Занадугийн гүйцэтгэх захирал Андрью Стеварт
Тус газар нь Оюу толгойн ордоос илүү баялагтай байх магадлалтай байгаа аж.
Asiarussia.ru