Хиймэл оюун ухааны тухай аймшигтай баримтууд

Хиймэл оюун ухааны тухай аймшигтай баримтууд

Бид робот, жолоочгүй машин, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүхий дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед амьдарч байгаа билээ. Энгийн үгээр тайлбарлах юм бол хиймэл оюун ухаан гэдэг нь хүний чадвар, оюун ухаанаас хэтэрсэн автомат компьютерийн системийн үсрэнгүй хөгжил юм. Ирээдүйд та бидний хэрэглэх бүх технологи хиймэл оюун ухаан дээр үндэслэгдсэн байх болно. Ер нь хиймэл оюун ухаан бидэнд сайн зүйлийг авчрах болов уу? 

10 Өөрийгөө жолооддог машин таныг хөнөөхөөр програмчлагджээ

Өөрийгөө жолооддог машин таныг хөнөөхөөр програмчлагджээ

Таныг машинаа бариад явж байхад яг зам дээр чинь хүүхдүүд гэнэтхэн гараад ирвэл та яах вэ? Таньд хүүхдүүдийг дайраад өөрийнхөө амийг аврах эсвэл ойролцоох ханыг мөргөж  хүүхдүүдийн амийг авраад өөрөө амиа алдах гэсэн хоёрхон л сонголт байгаа гээд төсөөл дөө. Ихэнх хүн хүүхдүүдийн амийг л аврах нь чухал гэж хариулах болов уу. 

За одоо тэгвэл арай өөрөөр бодоод үзэцгээе. Таны машин өөрийгөө жолооддог, харин та зорчигч нь болчихсон явж байна гэж төсөөлье. Тэгвэл та хүүхдүүдийн амийг авраад өөрийнхөө амийг гаргуунд нь гаргаж чадах уу? Өмнөх тохиолдолд хүүхдүүдийг аварна гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь энэ тохиолдолд өөрийнхөө амийг аварна гэж хариулсан байсан. Ийм их эрсдэлтэй машиныг ер нь хүн худалдан авч унах уу гэдэг нь туйлын эргэлзээтэй асуудал байгаа юм. 

Эндээс бидэнд "Өөрийгөө жолооддог машинд яагаад ийм хоёр сонголт л байдаг вэ?" гэсэн асуулт гарч ирж байна. "Daimler AG" компанийн гүйцэтгэх захирал нэг удаа "Бид ямар ч үнээр хамаагүй зорчигчийнхоо аюулгүй байдлыг хамгаална" гэж мэдэгдэж байсан боловч яг цагаа тулахаар бүх машин үйлдвэрлэгчид энэ асуултад хариулахаас бултдаг юм. "Google" компани "өөрийгөө жолооддог машин нь зам дээр байгаа хүн болон эд юмсыг мөргөхгүйн үүднээс ойролцоох ханыг очиж мөргөнө" гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол дотор нь сууж яваа зорчигч амь насаа алдана гэсэн үг билээ. 

9 Роботууд яг хүн шиг "эрхээ" эдэлнэ гэж зүтгэж мэднэ

Роботууд яг хүн шиг "эрхээ" эдэлнэ гэж зүтгэж мэднэ

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр роботууд өөрийгөө ойлгож, мэдэрдэг болох боломжтой гэнэ. Үнэхээр ийм зүйл тохиолдвол роботууд хүн шиг "эрхээ эдэлнэ" гэж дайрч мэдэх ажээ. Гэр орон шаардаж, эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг хүсэж, сонгууль өгч, цэрэгт явж, иргэншил хүсэж магадгүй юм. Английн Шинжлэх ухаан, инновацийн төвийн явуулсан судалгааны хариуг үндэслэн ийнхүү мэдэгдэж байгаа аж. 

8 Автоматаар устгагч роботууд хэрэглээнд нэвтэрнэ

Автоматаар устгагч роботууд хэрэглээнд нэвтэрнэ

Энэ нь хүний оролцоогүйгээр автоматаар устгадаг роботыг хэлж байгаа хэрэг юм. Жишээ болгон SGR-I1 автоматаар онилдог бууг авч үзэж болно. Уг бууг Самсунг Течвин болон Солонгосын их сургууль хамтран бүтээжээ. Энэ буу нь яг л судалгааны камер шиг харагддаг бөгөөд өөрийн хүссэн байгаа автоматаар устгах чадвартай. Өдгөө энэ бууг Израйл, Өмнөд Солонгос болон Хойд Солонгосын цэрэггүй бүсэд ашиглаж байна. 

7 Дайны роботууд

Дайны роботууд

2011 онд Иран улс АНУ-ын Цэргийн хүчнээс RQ-170 Sentinel хэмээх нууц дроныг худалдан авчээ. Энэ нь жирийн дроныг хэрэглэхээ больсон гэсэн үг биш юм. Дрон, GPS, роботууд нь цөмөөрөө л компьютер дээр суурилан бүтээгдсэн байдаг учраас хакердуулах магадлалтай гэсэн үг. Дайсны талын арми таны төхөөрөмжийг хакердаж хамаг мэдээллийг чинь хулгайлах магадлал өндөр. Роботууд гэнэт эзнийхээ эсрэг босох юм уу, аль эсвэл Хойд Солонгосын цэргийн хүчнийхэн SGR-A1 бууг хакердаад Өмнөд Солонгосын цэргүүдийн эсрэг ашиглавал юу болох бол? Төсөөлөөд нэг үзээрэй. 

6 Орос улс ботуудыг ашиглан твиттерээр суртал ухуулгаа тараадаг

Орос улс ботуудыг ашиглан твиттерээр суртал ухуулгаа тараадаг

Ботууд буюу вэб роботууд твиттерийг эзэгнэдэг болжээ. Өмнөд Калифорни болон Индианагийн их сургуулийн явуулсан судалгаагаар нийт твиттер хэрэглэгчдийн 15 хувь буюу 48 сая хэрэглэгчийн хаягийг ботууд удирдаж байгаа гэнэ. Зарим ботууд нь байгалийн гамшиг тохиолдсон үед хэрэг болдог бол заримыг нь оросууд өөрсдийн суртал ухуулгаа түгээхдээ ашигладаг ажээ. 

Оросууд ботуудыг ашиглан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсоноор зогсохгүй Орос улсыг суртал ухуулгаа тараахдаа ботуудыг ашигладаг гэдгийг олон нийтэд мэдээлсэн сэтгүүлчдийн мэргэжлийн үүргээ биелүүлэх эрхэнд ноцтойгоор халдаж байсан удаатай. 

5 Роботууд бидний ажлын байрыг булаана

Роботууд бидний ажлын байрыг булаана

Роботууд нэг л өдөр бидний ажлын байрыг булаах нь тодорхой. Гэхдээ яг хэзээнээс, ямар хэмжээгээр юм бол? Нэр хүндтэй PwC аудитын фирмийн үзэж буйгаар 2030 он гэхэд Японы нийт ажлын байрны 21, Английн 30, Германы 35, АНУ-ын 38 хувийг роботууд эзлэх бол 2100 он гэхэд дэлхийн нийт ажлын байрны талаас илүү хувийг энэ нөхөд хийж гүйцэтгэдэг болох төлөвтэй байгаа гэнэ. Роботууд голчлон тээвэр, хадгалалтын салбарт ажиллана. 2027 он гэхэд том тэрэгнүүдийг робот жолоодох ба 2031 онд жижиглэнгийн дэлгүүрийг мөн л төмөр хүн ажиллуулах гэнэ. Улмаар 2049 он гэхэд роботууд ном бичиж, 2053 оноос мэс засал хийдэг болно гэсэн таамаглал хүртэл байна. 

4 Роботууд зальтай болжээ

Роботууд зальтай болжээ

Атлантад байдаг Жоржиагийн Технологийн хүрээлэнгээс явуулсан нэгэн туршилтаар роботууд зальтай болсон нь ажиглагдсан байна. Тус судалгаа нь роботуудад мэдэгдэлгүйгээр хүмүүсийг хуурах боломж олгожээ. Тухайн роботыг хуурах шийдвэр гаргасан тохиолдолд эрдэмтэд хэрхэн яаж хуурахыг нь анхааралтайгаар ажиглаж байв. Энэхүү судалгааг АНУ-ын Тэнгисийн цэргийн судалгааны төв санхүүжүүлжээ. Өөрийг нь ажиглаж байгааг мэдэрсэн роботууд тухайн газраа хамгаалах аргаа тухай бүрт нь өөрчилж байсан аж. 

3 Хиймэл оюун ухааны салбарт хэдхэн компани л монополчилж байна

Хиймэл оюун ухааны салбарт хэдхэн компани л монополчилж байна

Хиймэл оюун ухааны жижиг компаниудыг том "акулууд" гэрлийн хурдаар худалдаж аваад дуусчээ. 2016 оны аравдугаар сарын байдлаар Apple, Facebook, Intel, Twitter, Samsung, Google компаниуд ердөө тавхан жилийн дотор жижиг хэмжээний 140 компанийг худалдан авч өөртөө нэгтгэсэн байна. Энэ оны эхний улирлын байдлаар томоохон компаниуд 34 старт-ап компанийг худалдан авчээ. Үүнээс гадна эдгээр доминант компаниуд дэлхийн хамгийн мундаг эрдэмтдийг хөлслөн авч хиймэл оюун ухааныг бүтээлгэхээр хичээж байна. 

2 Хиймэл оюун ухаан нь хүний оюун дүгнэлт болон ухаанаас ч илүү

Хиймэл оюун ухаан нь хүний оюун дүгнэлт болон ухаанаас ч илүү

Хиймэл оюун ухааныг хүчтэй болон сул гэж хоёр ангилж болох ба орчин үеийн хиймэл оюун ухааныг сул гэсэн ангилалд багтаан үздэг. 1987 оноос эхлэн дэлхийн шилдэг шатарчдыг хиймэл оюун ухаан ялсаар байгаа билээ. Харин оюун дүгнэлт хийж болдог хиймэл оюун ухааныг хүчтэй хэмээн тооцно. Өнөөдрийг хүртэл хүчтэй хиймэл оюун ухаан бий болоогүй л байгаа бөгөөд эрдэмтдийн тооцоолж байгаагаар 10-аад жилийн дараа гэхэд бий болчихсон байх гэнэ. 

1 Хиймэл оюун ухаан биднийг сөнөөж мэднэ

Хиймэл оюун ухаан биднийг сөнөөж мэднэ

"Терминатор" кинон дээр гардагтай адил хиймэл оюун ухаанаас болж дэлхий сүйрвэл яана аа гэсэн айдас хаа сайгүй бий болжээ. Билл Гейтсийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтнөөс ч илүү хэмжээнд хүрнэ гэнэ. Мэдээж хэрэг ганцхан шөнийн дотор бүх зүйл орвонгоороо эргэхгүй. Харин роботуудын өрсөлдөх чадвар гайхалтай түвшинд хүрсэнээр бид хэн ч биш болох ажээ. "Хиймэл оюун ухааныг дэлгэрүүлнэ гэдэг бол чөтгөрүүдийг дуудаж ирүүлэхтэй агаар нэгэн зүйл.  Хиймэл оюун ухааны компаниудыг ямар нэгэн тэнэг зүйл хийхээс нь өмнө дэлхийн улс орнуудын Засгийн газрууд хатуу бодлого гаргаж ирэх ёстой" хэмээн бодож явдгаа Элон Маск илэрхийлсэн байдаг билээ. 

15
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417