Дарь Сүхбаатар…

2019-12-02, 09:26 Нийтлэл 1,206 6
Дарь Сүхбаатар…

Одоогоос яг гучин жилийн өмнө 1989 оны арванхоёрдугаар сарын өвлийн жавар ид тачигнаж байх энэ өдрүүдэд ээтэн гутал үстэй дээл үнэгэн малгайгаа өмсөж ардчилал эрх чөлөөний төлөө тэр үеийн коммунист төрийн машины эсрэг тэрслэн босож тэмцсэн чулуун зүрхтэй хэсэг хувьсгалчдын толгойлогч нь монгол түмний цөс ихт хөвүүн Дарь Сүхбаатар байлаа.

Дарь Сүхбаатарыг ардчиллын алтан хараацай, анхны арвангурвын нэг, ардчилсан холбоог үндэслэгч, анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч гэдэг ч тэрээр ардчиллын бялуунаас хуваалцалгүй олон жил ганцаардсан чоно шиг явсан нэгэн. Учир нь түүний ерэн онд хүсэн хүлээж байсан ардчилал нь авилга хээл хахуульд идэгдэн, анд нөхөд нь олигархи бүлэглэлд хуваагдан нийгэмд шударга ёс алдагдсан явдалтай тэр хэзээ ч эвлэрч байгаагүйн шинж.

Ямартаа америкийн алдарт Вашингтон пост сонин дээр өнөөгийн ардчилсан Монголд томилгоо бүр тогтсон ханштай Салбарын сайд 400000$ Агентлагийн дарга 120000$, ахлах мэргэжилтэн 4000$ үнэтэй гэх мэтээр тодоос тод дэлхий даяар зарлан тунхаглагдаж шившиг болж байхав.

Нэгэнтээ Дарь Сүхбаатар ард түмнийхээ итгэлийг алдсан журмын нөхдийнхөө бусармаг үйл ажиллагаанаас нүүр хийх газаргүй болж, ардчилалын хамсаатан төрөөс төрсөн тэрбумтан анд нөхдийнхөө нэрийн өмнөөс  ард түмнээсээ уучлал хүлцэл өчин ганцаараа гүлдийж хоцорсон ч тал бий.

Дарь Сүхбаатарын ерээд оны тэмцлийн гол зорилго нь Монгол Улсаа Москва, Бээжин зэрэг гадны  хэнээс ч хамааралгүй жинхэнэ тусгаар улс болгох, монгол хүн бүрийг өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгох, монгол хүн бүрт чөлөөт сэтгэлгээ олгох гэсэн гурван үндсэн зорилтыг зүрх сэтгэлийнхээ угт агуулж байсан ч яваандаа ганзага нэгт нөхдөөс нь эхлээд гадны корпорациудын гар хөл болцгоон, монгол хүн бүр тэгш хүртэх ёстой үндэсний баялаг  хэдхэн олигархи гэр бүлийн гараар орсон зэрэгт сэтгэл гундуухан явдаг нэгэн.  Тэрээр барууны тэжээвэрүүдтэй хэзээ ч гар нийлж тэдний хөл гар дохио зангаа болж байгаагүй, зөвхөн улс монголоо гэсэн цэх шулуун зантай, чин зүрх сэтгэлтэй учраас л тойргийн гадна үлдсэн ч тал бий.

Дарь Сүхбаатар бол Болор цомд долоон удаа амжилттай оролцож, хаанахын ч хэний ч жагсаал цуглаан дээр очоод улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө хүний өөрийн нам улс төр найз нөхөд гэлтгүй хэнийг ч зад шүүмжилж байдгаараа ёстой нөгөө Шүлэг тэрлэж шүүрс алдах омог бардам монгол эрсийн нэг  яах аргагүй мөн.

Дарь Сүхбаатар ерээд онд монголын ардчилсан холбооны анхны суурь болох Дэвшилтэт залуучуудын эвслийг нэр бүхий уран бүтээлч нөхдийн хамт байгуулж, анхны тэргүүнээр сонгогдон бүхэл бүтэн коммунист нам улс төрийн тогтолцооны эсрэг залуусыг уриалан дуудан босон тэмцэж чадсан, тухайлбал 1989 оны 11 сарын 28-ны өдрийн Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн дээр социализмийн далан жилийн түүхэнд анх удаагаа индэр дээрээс бүхэл бүтэн коммунист улс төрийн машин Улс төрийн товчоог ОГЦОР хэмээн зоригтойгоор хэлж чадсан, хэрэгжүүлж дийлсэн Дамдины Сүхбаатар лугаа адил хатан зоригт монгол түмний цөс ихт аавын хүү.

Монголчууд эрт дээр үеэс үйл хэргийнхээ төлөө өөрийгөө зольж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй хүнийг Хараа ихт хар сүлд Цөс ихт монгол хөвүүн гэж зүйрлэн хэлж ирсэн түүхтэй. Тэрээр ерэн оны хувьсгалын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй байсан тэрхүү эгзэгтэй өдрүүдэд өглөө бүр гэрээсээ гарахдаа Орой гэртээ эргэж ирэхгүй байх шүү хэмээн олон удаа хэлж гараад өвлийн тэсгим хүйтэнд явган нүцгэн, ачааны тэрэгний дээр осгон алдаж хувьсгал хийж тэмцэж явсан цөөхөн хэдэн цөс ихт аавын хөвгүүдийн нэг.

Наяад онд Дарь Сүхбаатарыг  Германд оюутан байхад нь тэр үеийн тэргүүний оюутан гэдэг утгаараа Монгол оюутнуудын Эвлэлийн үүрийн даргаар сонгогдсон түүнд холбогдох газраас /ойлгомжтой/ тэнд сурдаг оюутан, аспирантуудыг тагнаж чагнах мэдээлэх үүрэг өгснийг тэрээр эсэргүүцсэн тул зуны амралтаар ирэнгүүт нь буцаалгүй дөрвөн жил сурсан Герман улсын Карл-Марксын техникийн их сургуулиас нь  хөөж Намын Төв хорооны заалтаар хөдөө барилгад дээр шаварчнаар гурван жил ажиллуулах үеэс л  түүний улс төрийн тодорхой үзэл санаа нь төлөвшиж эхэлсэн гэдэг.  Ингээд Монгол оронд Горбачёвын өөрчлөн байгуулалтын салхи ид шуурч байсан 1988 оны намар Багшийн дээд сургууль дээр Дарь Сүхбаатар нөхдийн хамт анхны чөлөөт хэвлэл болох “Цагийн толь” сонин гаргаж гурван дугаар гаргаад байтал Төв Хорооны  даалгавраар НАХЯ-наас хааж байжээ.

Тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл буюу эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө цогтой тэмцэгч Хотгойдын Чингүнжавын өлгий нутагт өсөж торнисон аавын хүүгээс гадна үнэн үг, шударга зангаараа баруун таван аймагтаа алдартай,  насаараа тээврийн жолоо мушгисан Дарьсүрэн гуайн ууган хүү болохоор агуу үйл хэрэгт нь герман боловсролоос гадна гол нь түүний аав ээж удам судар, мах цусан дахь монгол эх оронч ген нь ч нөлөөлсөн байх.

Дарь Сүхбаатар нь ерээд оны ардчилсан хувьсгалаас хойш албан тушаал хөөцөлдөж алдар цол гуйж гоншигонолгүй, ганцаардсан чоно шиг явсан хорин жилийн хугацаандаа гараа хумхиад зүгээр суусангүй, тэрээр 1990 оноос С.Баасан ламын хамт Монголын сүсэгтний холбоо байгуулж иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг сэргээх, Ц.Ганхуягийн хамт Монголын Ардын Аж Ахуйтны холбоо байгуулж малыг малчдад буцаан хувьчилах, Ц.Дашдондов гуай нарын нөхдийн хамт Монголын ардчилсан чөлөөт сэтгүүлчдийн эвлэл байгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгох, Жияндорж нарын нөхдийн хамт Монголын Ногоонтны хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаль дэлхийгээ эрхэмлэх монгол уламжлалт үйл хэргийг өрнүүлэх, Чой.Лувсанжав багштан нарын эрдэмтэн мэргэдийн хамт Монголын Нүүдлийн Соёл-иргэншлийн олон улсын нийгэмлэг байгуулж олон мянганы түүхтэй төр ёсоо сэргээх зэргээр монголын үндэсний ардчиллын суурь, үнэт зүйлд жинтэй хувь нэмрээ оруулсан юм.

Харин ажил төрөлгүй олон жил явсан түүнд ардчилалын хорин жилийн ойн босгон дээр ерөнхийлөгч Баттулга сайд байхдаа ардчилалд оруулсан хувь нэмэр, андын журмыг санаж ардчилсан холбооны ерөнхийлөгчийнхөө хувьд ч ажилтай болгож өгөхөд нь итгэлийг зүтгэлээр гэгчээр хоёргүй сэтгэлээр Онцгой байдал, Стандарт хэмжил зүй зэрэг төрийн албанд тав зургаан жил чин шударгаар чадлынхаа хирээр зүтгэжээ.

Ардчиллын галыг асааж, анхны арвангуравт Андгай тангараг гэдгийг анх сонордуулж, амин хувиа хичээлгүй ард түмэн эх орныхоо төлөө чин шударгаар зүтгэж яваа Бат-Үүлээс ч өмнө баатар болох ёстой Дарь Сүхбаатар шиг цөс ихт охид хөвгүүдээ монгол түмэн мянган өдөр хайрлаж гамнаж бас харамнаж байваас тэд нэг л өдөр улс үндэстнийхээ төлөө үйл хэргээ гүйцээн, үүнийхээ төлөө юу ч хийээс буцахгүй амиа өгөхөд ч бэлэн байдаг.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

З.Энхболд: Ц.Нямдорж 20 жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олно гэж ярилаа. Олсон нь хаана байна?

2019-12-10

Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

2019-12-10

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2019-12-10

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22
9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10
9:00

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

2019-12-10

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

2019-12-10

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2019-12-10

Д.Цогтбаатар: Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй

2019-12-10

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.85%
Ши Жиньпин (БНХАУ)
16.66%
Дональд Трамп (АНУ)
4.57%
Шинзо Абэ (Япон)
3.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.95%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,511

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350