Японд Монголын “Аргал”-ын утаа боргиллоо

Японд Монголын “Аргал”-ын утаа боргиллоо

“Чингисийн хүүхдүүд”, “Аравт” зэрэг киноны найруулагчийн шавь Ц.Дэнсмаа Японы Токио хотод зохион байгуулсан богино хэмжээний баримтат кино бүтээлийн “Цүрүкава” наадмын тусгай шагнал хүртсэн байна. Монгол бүсгүйн найруулсан “Аргал” кино тус улсын уран бүтээлчдийн 92 киноноос тунаж, сүүлийн шатанд өрсөлдөх 24-ийн нэгээр шалгарч, улмаар тусгай байр эзэлжээ. Залуу найруулагч, уран бүтээлчдийг дэмжих зорилготой уг наадмын ерөнхий шүүгч Когава Казүяа “Монголын тал нутаг, нүүдэлчдийн амьдрал, ахуйг харуулсан дүр зургийг олонтоо харж байсан ч “Аргал” киноных шиг бодит зураглал, реалист дүр төрхийг анх удаа үзлээ” хэмээн үнэлсэн талаар найруулагч Ц.Дэнсмаагийн оронд шагналыг нь гардан авсан сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг мэдээлэв. Түүнтэй цахимаар холбогдоход “Тав дахь удаагийн “Цүрүкава” наадамд оролцсон залуу уран бүтээлчид нийгмийнхээ амьдралын эргэн тойрон дахь асуудлуудыг олон өнцгөөр хөндөж, киногоо янз бүрийн төрлөөр бүтээсэн нь сонирхолтой байсан. Кинонуудаас залуу хүний дэврүүн хүсэл, ер бусын, сонирхолтой, хачирхалтай төсөөлөл, эрх чөлөөт сэтгэлгээ “ханхалсан” бөгөөд энэ талаар шүүгчдийн багийн гишүүн, найруулагч Кёохара “Кино хийнэ гэдэг нь сансарт аялахтай адил” гэж хэлсэн. Ирэх онд эл наадамд монгол бүтээлчид маань олноор оролцоосой” гэж ярилаа. Японд ажиллаж, амьдардаг эл бүсгүй “Аргал”-ыг тус наадамд оролцуулахаар хөөцөлдсөн бөгөөд зохион байгуулагчдын тавьсан “Найруулагч, эсвэл бие төлөөлөгч нь заавал хүрэлцэн ирэх ёстой” гэсэн шаардлагын дагуу очиж, үйл ажиллагаа болон шагнал гардуулах ёслолд нь оролцсон юм байна.

Ц.Дэнсмаа 2016 онд СУИС-ийн кино найруулагчийн анги төгссөн бөгөөд өдгөө “Дижитал контент” компанитай хамтран ажиллаж байна. Тус байгууллагынхан Монголын кино уран бүтээлүүдийг олон улсад таниулах, сурталчлах, наадмуудад илгээх тал дээр онцгой үүрэгтэй ажилладаг аж. Эл киноны найруулагч Ц.Дэнсмаа энэ талаар мэдээлэв.

Долоон минут үргэлжилдэг “Аргал”- ынх нь талаар Ц.Дэнсмаагаас тодрууллаа.

-Аргал гэдэг зүйлээр монголчуудын аж байдал, ахуйн соёл, зан заншлыг харуулахаас гадна өөр юү илэрхийлэхийг хүссэн бэ?

-Аргал бол монгол ахуй, өв соёлтой салшгүй холбоотой. Монголчууд эртнээс түлж, бас май тавих зэргээр ашиглаж ирсэн эл зүйл ахуйн хэрэглээ төдий биш. Аргал, хомоол уугиулан май тавих нь нэг талаар элдэв шавж үргээх, нөгөөтээгүүр, ариутгах арга юм. Монгол мал дураар бэлчиж, өвсний шимтэйг иддэг учраас аргалд нь өчнөөн төрлийн ургамал агуулагддаг, нянгийн эсрэг үйлчилгээтэй, тэр ч бүү хэл, түүнд үрждэг бор хорхой нь хортой бодисыг шингээдэг болохыг япон эрдэмтэд хэдийн баталчихсан. Гэтэл хотод төрж, өссөн, орчин цагийн монгол хүүхдүүд ийм гайхалтай өв соёлоо мэдэхгүйд хүрч байна. Манай хүүхэд ч нэг удаа аргал түүж байгааг минь харчихаад “Та яагаад муухай баас бариад байгаа юм бэ” гэж асуусан. Тиймээс аргалаар дамжуулан монгол ахуйнхаа сайхныг харуулж, таниулахыг хүссэн. Гадаадын үзэгчдэд богино хэмжээний бүтээлээр дамжуулахад хамгийн тохиромжтой сэдэв нь монгол ахуй гэж боддог.

-“Аргал”-ыг өөр кино наадмуудад илгээсэн гэсэн үү?

-“Дижитал контент”-ынхон Египетийн Соёлын болон Залуучууд, спортын яамнаас зохион байгуулдаг “Sharm El Sheikh Asian film” наадамд илгээж, уралдаант хэсэгт шалгарсан. Мөн “Алтан хальс” олон улсын богино хэмжээний кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан гэв.

Ташрамд өгүүлэхэд, Ц.Дэнсмаа өмнө нь Японы Киото хотод болсон Олон улсын оюутнуудын кино наадамд богино хэмжээний “Зам” бүтээлээрээ оролцож, шилдэг 16-д шалгарч байжээ.

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2019-12-10

Д.Цогтбаатар: Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй

2019-12-10

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

З.Энхболд: Ц.Нямдорж 20 жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олно гэж ярилаа. Олсон нь хаана байна?

2019-12-10

Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

2019-12-10

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2019-12-10

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

2019-12-10

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29
9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10
9:00

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

2019-12-10

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.85%
Ши Жиньпин (БНХАУ)
16.66%
Дональд Трамп (АНУ)
4.57%
Шинзо Абэ (Япон)
3.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.95%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,511

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350