1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хөрөнгийг олон улсын зах зээлээс татах бодлогыг төр, засгаас баримталж байгаа. Тиймдээ ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд хувьцааны данс нээж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэн IPO буюу Initial public offering гаргах бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж, орон нутгийн иргэдэд үүний үр ашгийн талаар танилцуулж яваа билээ.

Газрын хэвлий дэх үүцээ задалж буй манай орны хувьд байгалийн баялгаа гадаадынхантай хамтарч ашиглахдаа харийнханд шулуулчихгүй, эх орондоо үр өгөөжийг нь шингээж, ард түмний ахуй амьдралд нэмэр болохуйц байдлаар ахиухан хувь хүртээхийн төлөө төрийнхөн нь ч, улстөрчид ч, иргэний нийгмийн байгууллагынхан ч тал бүртээ толгойгоо гашилгаж, ухаан бодлоо уралдуулж буй. Алдаа, оноо бол аль аль талд нь бий.

Гэхдээ ард түмэнд хувь хүртээхийн тулд төр засгаас шат дараалсан арга хэмжээ авч буй ч өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, УИХ 2018 оны зургадугаар сарын 29-нд “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоол баталсан. Үүндээ хамгийн эхэнд нь “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”, “в”-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх” хэмээн заасан. Мөн “Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан УИХ-д танилцуулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх”-ийг тусгасан билээ. Улмаар 2019 оны улсын төсөвт зөвлөх үйлчилгээний зардал хэмээн их хэмжээний хөрөнгө хуваарилуулснаас хойш нэг жил шувтарч байхад дээрх тогтоолыг Засгийн газар биелүүлэлгүй өдий хүрэв.

 

Уг нь “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 720 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн тус бүрийн нэгж хувьцаанд 25, нийтдээ 26 800 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцсон байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ч “…Хариуцлагатайгаар хэлье, оны эцэст иргэддээ ногдол ашиг тараана” хэмээн 2018 оны есдүгээр сарын 12-нд хэлж байснаас хойш жилийн гаруйн хугацаа улирсан ч бас л таг чиг.

 

Олон улсын зах зээлд буюу Нью-Йорк, Хонконг, Шанхайн хөрөнгийн биржийн аль нэгэнд хувьцаагаа гаргаж, гурав хүртэлх тэрбум ам.долларын хөрөнгө босгох гэж байгаа дээрх компанийн маань төлөвлөсөн уг ажил өнөөдөр ямар шатанд байгааг хэлэх хүн алга.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртдэг баймаар байна. Үүнийг хэрэгжүүлэх эхний алхам нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтааж ард иргэддээ олгох ажил. Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээсээ хуваалцах ёстой. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш, харин байгалийн баялгаас иргэн бүр хувь хүртэх боломжийг төр иргэндээ олгож байгаа хэлбэр юм” гэж онцолж байв.

Гэтэл ногдол ашиг өгөх бол, олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжих төлөвлөгөө, амлалт ажил хэрэг болсонгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “…Тавантолгойн IPO-г хийх болно” гэж мэдэгдсэнээс хойш багагүй хугацаан өнгөрөөд байна. Олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэйгээр арилжихтай холбоотойгоор аудит, хууль болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажил хийж буй гэдэг. Гэтэл ажил хэрэг болсонгүй.

Шалтгаан нь ард түмний болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдыг нэрийг барьсан тэмцэгчдээс шалтгаалж буй гэх мэдээлэл байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага Засгийн газрын шийдвэрийг, УУХҮ-ийн сайдын тушаал зааврыг хэрэгжүүлэхээс “түдгэлзэж” байгаа бололтой гэсэн хардлага ч байгаа юм. Ингэж хэлэхийн учир нь юуны өмнө IPO гаргасан тохиолдолд тухайн компанийн бүх мэдээлэл гадаад зах зээлд ил болох ёстой учраас “Эрдэнэс-Таван толгой” болон гүйцэтгэгч компаниудаас ил, далд байдлаар нүүрсний хувь авдаг, шантааж хийдэг, айлгаж дарамталдаг, авлига нэхдэг хүмүүсийн орлого хаагдах гээд байгаатай холбож ярих хүн ч бий. Зарим мэдээллийн хэрэгслээр ч энэ талаар бичсэн байв.

Түүгээр зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” IPO гаргах нь ашиггүй гэдэг санаатай “бор шувуу”-г тус компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэлж сууж байгаа нь хачирхалтай. Тэрбээр дээрх компанийн уурхайд операторчин гэх албан тушаал хашдаг хэмээдэг ч сул цалин авч, үүнийхээ хариуд “Эрдэнэс Тавантолгой” компанийн бодлогыг шүүмжилсэн, гүйцэтгэх захирлыг нь буруутгасан хэний ч өмнөөс улайран тэмцдэг болсон. Төрөөс цалинждаг атлаа төрийн бодлогыг буруу хэмээн бусдад уриалан, салбарын яамны ажлыг гацаах болсон хэмээн цөөнгүй уурхайчин нь ярьж байгаа юм.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БӨРТЭ ЧОНО-2019 оны шилдгийн шилдэг тамирчнаар М.Анхцэцэг, Э.Цэндбаатар нар шалгарчээ

2019-12-14

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Алдартай эцэг эхтэйгээ усны дусал мэт адилхан хүүхдүүд

2019-12-15

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Podcast news - Таны амралтанд (2019.12.14)

2019-12-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.13)

2019-12-13

Podcast news - Цаг үе (2019.12.13)

2019-12-13

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.12)

2019-12-12

Шилдэг сургууль, цэцэрлэгийг 20 сая төгрөгөөр шагналаа

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05
13:45

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

2019-12-15

Улаанбаатар хотын түүхийн 20 минутад хүүрнэв... Ойлгомжтой, гайхалтай!

2019-12-15
3:49

Охин хүүхдийг ирээдүйд жаргалтай байлгахын тулд одооноос сургах хэрэгтэй зүйлс

2019-12-14
9:16

Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг хосууд

2019-12-13

Алдарт Пабло Неруда ба дуучин Э.Энхтөр

2019-12-13

ХХБанк Монгол дахь хамгийн анхны ЮнионПэй “Diamond” кредит картыг гаргахаар боллоо

2019-12-13

ХХБанк Нарантуул олон улсын худалдааны төвд шинэ салбараа нээлээ

2019-12-12

Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?

2019-12-12

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ

2019-12-15

Клиникийн/Эмнэлзүйн эмч нар Харвардын Их сургуульд суралцах эрхтэй боллоо

2019-12-15

Сургууль завсардсан хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулна

2019-12-14

Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ

2019-12-14

БНХАУ-д зика вирусын тохиолдол илэрчээ

2019-12-14

Мөнгөн дэвсгэртээ Хятадад хэвлүүлэхийг илүүд үзэх улс орнуудын тоо нэмэгджээ

2019-12-13

Дональд Трамп Европын холбоотой худалдааны дайн эхлүүлэхийг хүссэн үү?

2019-12-13

Хойд Солонгосын 23 мянга гаруй ажилчдыг нутаг буцаажээ

2019-12-13

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

УИХ ирэх долоо хоногт Сонгуулийн хуулиа батална

2019-12-14

Ч.Сайханбилэг АНУ руу дипломат паспорт ашиглан нэвтэрчээ

2019-12-14

Н.Номтойбаярт хилийн хориг тавихаас шүүх татгалзлаа

2019-12-13

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Монголын хуульчдын холбоог татан буулгах санал оруулна

2019-12-13

Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа

2019-12-15

“Тогтвортой хөгжил ба үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2019-12-13

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

"ESPN" сэтгүүлийг чимсэн нүцгэн тамирчид

2019-12-15

Залуудаа царайлаг байсан түүхэн хүмүүс

2019-12-14

Миссийн тэмцээний хөшигний ард...

2019-12-14

Элдэв зураг (70 фото) №638

2019-12-13

Хүхэрлэг хий буюу байгаль дээр бараг л байдаггүй SO2

2019-12-15

Цагт нь сурч мэдэх боломжоо ашиглаагүй хүн илүү их золиос гаргадаг

2019-12-15

Ээж нь хүүгээсээ “энэ юу вэ?” гэж асууж гэнэ…

2019-12-15

Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ?

2019-12-13

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

THE HU хамтлаг маргааш эх орондоо ирнэ

2019-12-15

Мисс М.Цэвэлмаа 140 орноос эхний зургаад жагсчээ

2019-12-14

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн тоглолт Бээжинд хотод боллоо

2019-12-13

“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ

2019-12-13

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?

2019-12-15

Уксусны 20 хэрэглээ

2019-12-15

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай вэ?

2019-12-15

Дүрсгүй жаалуудын шоглоом болсон бяцхан гөлөгний гайхалтай өөрчлөлт

2019-12-15

Африкт тархсан "Инээдэг өвчин"-ийн нууц

2019-12-15

"20 Зуун Фокс" кино компанийн захирал бүх хөрөнгөө зараад хогийн цэг дээр амьдрах болсон түүх

2019-12-15

60, 70, 80 оныхон үхэж байж МОНГОЛ хөгжинө...

2019-12-15

"Iphone 11" барилаа гээд та ухаантай болчихгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай!

2019-12-13

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

2019-12-12

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгохоор боллоо

2019-12-15

120 тонн түүхий нүүрс нийслэл рүү оруулахыг завджээ

2019-12-15

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр орон даяар шууд явагдана

2019-12-15

Хоолны хордлогод өртсөн 12 хүн сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2019-12-15

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.62%
Ши Жиньпин (БНХАУ)
16.71%
Дональд Трамп (АНУ)
4.59%
Шинзо Абэ (Япон)
3.54%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.0%
Ангела Меркель (ХБНГУ)
2.59%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.32%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.73%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.27%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,540

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,526

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,436

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,353