З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна

З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна
Анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр болох гэж байгаатай холбогдуулан Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхч, эрдэмтэн З.Лонжидтой ярилцлаа.
 
-УИХ Үндсэн хуулийг өөрчлөн баталлаа. Мөн удахгүй улс тунхагласан өдөр тохиох гэж байна.  Та Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг нэлээд судалжээ.  Ер нь улс орон Үндсэн хуультай байх тулгуур эрх ашгийн тухай яриагаа эхлэх үү?
 
-Үндсэн хууль гэдэг нь тухайн улсын өнгөрсөн түүхийн толь байхын зэрэгцээ цаашид яаж хөгжих вэ гэдгийг тодорхойлох баримт бичиг юм.  Үндсэн хуулийг салбарлаж бусад хуулиуд гардаг. Дэлхий дахины анхны Үндсэн хууль 1215 онд Англи улсад гарсан.  Эрх чөлөөний их хууль буюу харти гэж нэрлэсэн байдаг.  Английн хөрөнгөтнүүдээс хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлыг ингэж анх гаргаж ирсэн. Үүнээс хойш дэлхийн улс орнууд Английн жишгээр хуульд хүний эрхийн асуудлыг  тунхаглаж ирсэн. Ер нь 1718-1771 он бол дэлхийн дахинд эрх чөлөөний эрин үе байлаа. Энэ үед хүний эрх, эрх чөлөөний асуудлыг улс орон бүр өөрийнхөөрөө тайлбарлаж, хүлээн авч байсан.  1778 онд АНУ өөрийн Үндсэн хуулийг баталсан. Үүний дараа 1791 онд Польш, Франц улсууд бичмэл Үндсэн хуультай болж, хүний эрхийг дэлхий дахинаа тунхаглах үйл ажиллагаа Үндсэн хуулиар дамжин, өргөжин хөгжиж байлаа.
 
-Манай Үндсэн хуулийг Азийн анхны Үндсэн хууль гэж ярьдаг.  Энэ  хэр үнэний ортой вэ?
 
-Үүнтэй би санал нийлдэггүй. 1889 онд Ази тивийн анхны Үндсэн хуулийг Япон улс баталсан. Японы Үндсэн хууль нь Германынхнтай их ойролцоо болсон. Гэхдээ үндэстний онцлогоо шингээсэн заалтуудтай. Хятад Улсын хувьд 1908 онд Чингийн төр эзэн хааныхаа зарлигаар Үндсэн хуультай болох төсөл боловсруулж дууссан байдаг. Ингээд 1912 онд  цагаагчин гахай жилийн хувьсгал гэж Манжид гарсан.  Энэ хувьсгалаар Манжийн төр унаж, Бүгд найрамдах засаглалтай болсон. Ингээд 1912 оны арванхоёрдугаар сард манай урд хөрш Үндсэн хуулиа баталж, Азийн хоёр дахь улс болж байлаа.  Түүний дараа Хятад 1914 онд хоёр дахь, 1923 онд гурав дахь удаагаа Үндсэн хуулиа өөрчлөн батлаад байв.  Манай улс 1911 оноос өмнө Манжийн эрхшээлд байсан учраас бие даасан эрх байсангүй.  Гэхдээ Үндсэн хуулиа батлахын өмнөх он жилүүд буюу 1911-1919 оны хооронд төрийн бодлогын талаар онцгой анхаарч эдийн засгийн бодлогод ач холбогдол өгч эхэлсэн. Хамгийн түрүүнд газрын хэвлийн баялгаа ашиглаж, өөрсдийнхөө сан хөмрөг буюу төсвөө бүрдүүлэх ажлыг хийсэн байдаг. Тухайн үеийн Засгийн газрын бодлогод өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглах, гадаадын зээл авах арга дээр тулгуурлаж байсан байгаа юм. Гэхдээ аль болох дотоодынхоо нөөцийг ашиглах арга дээр түлхүү анхаарч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.  Харин 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан.  Тэгэхээр Монголын Үндсэн хууль бол Азийн анхны биш гурав дахь Үндсэн хууль юм.
 
-Анхны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг эрдэмтэн судлаачид янз бүрээр тайлбарладаг.  Таны судалгаа, шинжилгээний үр дүн ямар үзэл баримтлалыг илүү тодруулж, гаргаж ирсэн бэ?
 
 
-1924 оны Үндсэн хууль Монголын төр, нийгмийн хувьд цоо шинэ зүйл байсан. Хүний эрх, эрх чөлөө, төрийн бодлогыг анх удаагаа хуульчлан тунхагласнаараа ач холбогдолтой.  Их зохиолч Д.Нацагдорж “Үндсэн  хууль баталсан нь урьд үзэгдээгүй гайхамшигт зүйл боллоо” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.
 
 
Тухайн үеийн Засгийн газар, цэргийн яаманд нарын бичгийн даргаар ажиллаж байсан хүн шүү дээ.   Тэгэхээр яах аргагүй ХХ зууны монголын түүхэн дэх гайхамшигтай үзэгдэл нь анхдугаар Үндсэн хуулиа баталсан явдал байв.
 
-Та дээр Японы Үндсэн хууль Германынхтай их төстэй болсон гэж ярьсан.  Тэгвэл манай анхдугаар Үндсэн хууль ямар байсан бэ?
 
-Зөвлөлт Орос улс 1918 онд Үндсэн хуулиа баталсан.  Манайх түүнтэй их ойролцоо болсон шүү. Ер нь олон заалтыг нь дуурайсан байдаг.  Ялангуяа хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг нь “хуулж”, Монголынхоо хөрсөн дээр буулгасан.   Мөн  анхдугаар Үндсэн хуульд ард түмнээ жинхэнэ ба жинхэнэ бус гэж  хоёр ангилж үзэж байв.  Жинхэнэ ардад үнэнч шударга хөдөлмөрлөсөн, угсаа сурвалжгүй, эд хөрөнгө багатай, дунд чинээний, ядуу ийм хүмүүсээ оруулсан. Жинхэнэ бус ардад хуучны угсаа сурвалжтай, ноёд, тайж нар, тэдний гэр бүлийнхнийг багтаасан.  Мөн хувийн худалдаа, үйлдвэр эрхлэгч, лам хуврагуудыг оруулж ангилсан байдаг.   Ингэхдээ жинхэнэ бус ардуудын сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан ийм хууль болсон. Мөн дараагийн нэг чухал асуудал нь анхдугаар Үндсэн хуулийг батлахдаа 1921 оноос өмнө манай улсын гадаадтай байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгож байв.  Ер нь бол Хаант Орос улс, Хятад улстай л харьцаж ирсэн байдаг юм. Тэр бүхнийг хүчингүй болгосноор манай гадаадад төлөх, өр зээлийн асуудал цуцлагдсан байна.  Энэ утгаараа ч Монголын ард түмэнд хэрэгтэй үйл явдал болсон доо.
 
-Төрийн бодлогыг анх удаагаа хуульчлан баталсан байдаг.  Тэнд ямар онцлог заалтууд орж байв?
 
-Төрийн яамдын тоог тодорхойлж өгсөн байдаг. 1911-1919 онд манай улс таван яамтай байлаа.  Түүн дээр анхны Үндсэн хуулиар Аж үйлдвэрийн яам, Ардыг гэгээрүүлэх яам гэж хоёр бүтэц нэмж өгсөн.  Ингээд долоон яамтай Засгийн газар үйл ажиллагаа явуулах болсон.  Мөн Засгийн газрын гишүүний тоонд Бүх цэргийн зөвлөлийн дарга, Эдийн зөвлөлийн дарга нарыг оруулаад есөн  хүнтэй байхаар хуульчилсан.  Тэгээд Ерөнхий сайд,  Ерөнхий сайдын жинхэнэ орлогч гэсэн бүтэц бүхий Засгийн газартай болсон юм.
 
-Ерөнхий сайдын жинхэнэ орлогч гэхээр одоогийнхоор Шадар сайд байх нь?
 
-Тийм ээ.  1922-1925 он хүртэл ийм нэртэй байсан.  Сүүлдээ жинхэнэ орлогч гэдэг нэрээ өөрчилсөн байдаг шүү.  Мөн тухайн үеийн Бүх цэргийн зөвлөл, Эдийн зөвлөл гэдэг нь одоогийнхоор Засгийн газрын агентлагууд юм.  Ийм бүтэцтэй  Засгийн газар анхдугаар Үндсэн хуулиар баталгаажсан байх юм. Улсын бага хурлын тухайд 30 гишүүнтэй  байхаар хуульчилсан.  Гэхдээ ямар улсын иргэн байхыг хуульд заагаагүй.  Тийм ч учраас 1924 онд байгуулагдсан Улсын бага хуралд гадаадын хоёр ч хүн гишүүн болж, суусан байдаг. ОХУ-ын гаралтай Элбэгдоржренчино, Буриадын Амгаев нар Улсын бага хурлын гишүүнээр  ажиллаж байжээ. Амгаев эдийн засгийн зөвлөлийн дарга, харин Элбэгдоржренчино Бүх цэргийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан.  Ер нь 1940 он хүртэл Улсын бага хурлын гишүүнээр  заавал Монгол Улсын иргэн байна гэдгийг Үндсэн хуульдаа тунхаглаж өгөөгүй байлаа.
 
-Анхдугаар Үндсэн хуулийг эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглаж өгснөөрөө онцлог болсон тухай ярьдаг.  Үүнтэй та санал нийлдэг үү?
 
– Би Үндсэн хуулийн судалгааны хоёр асуудалд санал нийлдэггүй.  Нэг нь дээр ярьсан Азийн анхдугаар Үндсэн хууль биш юм.  Хоёрдугаар  эмэгтэйчүүдэд эрх чөлөө олгосон анхны хууль болсон гэдэг нь мөн л буруу.  Яагаад гэхээр 1889 онд Шинэ Зеланд, 1902 онд Австрали Улс эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх чөлөө олгосон байдаг юм.
 
-Түүний дараа 1940, 1960 онуудад Үндсэн хуулиа өөрчилсөн.   Тухайн үеийн гол өөрчлөлтүүд юу байв?
 
– 1940 онд нэлээд өөрчлөлтүүд орсон. Төрийн яамд, улсын гадаад харилцааны бодлогын тухай нэлээд дэлгэрэнгүй хуульчилсан.  Гэхдээ хуулийн өөрчлөлтийн нэг онцлог нь хүний эрх, эрх чөлөөний асуудал 1924 оныхоосоо дордож орж ирсэн гэхэд болно.  Яагаад гэхээр өмнө нь  сонгуулийн эрхгүй хүмүүсийг гурван ангиллаар хуульчлаад байв.  Харин 1940 оны өөрчлөлтөөр дөрөв дэх ангиллыг оруулж ирсэн. Гамин ба цагаантны цэрэгт явж байсан бөө, удган хүмүүс сонгууль өгч, оролцож болохгүй гэдэг заалт орж ирсэн. Ингээд 1944 оны намар гэхэд сонгуулийн эрхгүй хүмүүс нийт хүн амын 0.07 хувийг эзэлж байв.  Тиймээс тухайн үед бүх хүнийг тэгш эрхтэй болгож хуульчилсан байдаг юм.  Ер нь энэ асуудал хуулийн хүрээнд  маргаантай явж ирсэн. 
 
 
1924 оны анхдугаар Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний тухай тунхаглахдаа Монголын ард түмэн бүгд адил тэгш эрхтэй байна гэж заасан.  Гэтэл  Үндсэн хуулийн 34,35 дугаар зүйлд жинхэнэ бус ардын сонгох сонгогдох эрхийг хязгаарласан байдаг.  Энэ заалт явсаар 1944 оны намар хүчингүй болж  байсан.
 
 
-1960 оны өөрчлөлтөд гадны бодлого нөлөөлсөн гэдэг.  Энэ үнэн юм уу?
 
-1960 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бол ерөнхийдөө өмнөхөө бататгах агуулгатай байв.  Нэг том өөрчлөлт нь  Үндсэн хуульд МАХН бол  эрх баригч нам гэж тунхагласан. Уг нь аливаа улс орныг ямар нэгэн нам бус төр засаг удирддаг.  Гэвч социалист орнуудын нөлөөгөөр Үндсэн хуульд нэг намын тунхаглал орж ирсэн.  Тэгэхээр 1990 оноос өмнө Монгол Улс хэдийгээр бие даасан тусгаар улс гэж нэрлэгдэж байсан боловч бүх зүйл ганцхан улсаас хараат байлаа.  Энэ нь ОХУ 1921-1990 он хүртэл ерөнхийдөө манай улсын бүх бодлогыг заадаг, зааварладаг.  Тэдний зөвшөөрлөөр бүх зүйл хэрэгжиж байсан учраас Зөвлөлтийн удирдагчдын өгсөн саналын дагуу энэ Үндсэн хуулийн өөрчлөлт явагдсан гэдэгт үнэн.
 
-Улмаар 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсан.  Ардчилсан Үндсэн хууль дээр та ямар бодолтой байдаг вэ.  Сая өөрчлөлт хийхийн өмнөхөн энэ хуулийг сайн муугаар нэлээд ярилаа?
 
-Ер нь их сайн хууль болсон юм шүү дээ. Батлагдаад нэлээд хугацаа өнгөрсөн ч цаг үеийн шаардлагаар энэ хуульд засч залруулах зүйл бий. Гэхдээ ард түмний санал асуулгыг хэр хайхарч үзсэн бэ гэдгийг сайн мэдэхгүй байна.  Ер нь манайх Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэлээд ойрхон явуулах гээд байдаг. Үүнд цаг үеийн шаардлага бий гэдгийг ойлгоно.   АНУ гэхэд 1887 онд батлагдсан  Үндсэн хуульдаа тоотой хэдхэн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.  Энэ удаагийн өөрчлөлтөд ахмад эрдэмтэн хүний хувьд нэг санал хүргүүлж л суулаа.  Ерөнхийлөгчийн боловсролын тухай асуудалд санал  хүргүүлсэн.   Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 30-70 настай, монгол хэлээр сайн ярьдаг, бичдэг  хүнийг сонгох асуудлыг хуульчилах нь зүйтэй. Өнөөдөр Монгол Улсын иргэн харьяат атлаа монгол хэлээр ойлгодоггүй, монгол хэлээ ч мэддэггүй, хүн олон байна.  Ялангуяа 1996 оноос хойш энэ асуудал маш их болсон.  Би энэ тухай тусгай судалгаа хийгээгүй ч гэлээ их сургуульд олон жил багшилсан хүний хувьд ийм дүгнэлтэд хүрсэн.  Тэр залуус маань ирээдүйд Төрийн тэргүүн болвол, төр удирдвал яана дээ гэж суудаг.   Ард түмэнд ч, өөрт нь ч хэцүү гэсэн үүднээс ийм санал өгсөн.  Насны хувьд  50 нас гэдэг хэвийсэн нас.  Гэхдээ зөнөсөн нас гэж байгаа юм биш л дээ.  Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч насны босгийг жаахан залуу байвал зүгээр гэж боддог.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

2020 онд Капитрон банк Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийг манлайлан ажиллана

2019-12-11

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Гажсан Ардчиллыг “засах” арга нь ард нийтийн санал асуулга

2019-12-11

Хамтарсан шалгалтаар ХОМ-ийн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

2019-12-11

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

Н.Алтанхуяг: Улсын төсвийг үрэн таран зарцуулж байна!!!

2019-12-11
9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10

Бид яагаад МАНАН-тай тэмцэх ёстой вэ?

2019-12-11

Б.Энх-Амгалан: Энхболд гишүүн нутгийнхаа компанид л бичиг хийж өгсөн гэсэн

2019-12-11

Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг “Эрдэнэс-Тавантолгой” компани харуулсан

2019-12-11

Шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө Н.Цэрэнбат сайдын "багц" руу орж, эрчим хүчний салбарын санхүүгийн байдал хүндэрчээ

2019-12-11

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!

2019-12-11

Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш

2019-12-11

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.82%
Ши Жиньпин (БНХАУ)
16.65%
Дональд Трамп (АНУ)
4.57%
Шинзо Абэ (Япон)
3.6%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.95%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,512

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350