Нүүдэлчин ахуй...

Нүүдэлчин ахуй...

Нүүдэлчин ахуй нь Монгол улс өнө мөнхөд туурга тусгаар оршин тогтнох аюулгүй байдлын баталгаа, монгол хүний эрүүл саруул байх үндэс суурь дархлаа төдийгүй хүн төрөлхтөний шуналыг хазаарлан барьж, тэднийг бас сүйрлээс аврах асар гүнзгий гүн ухаан юм. Нүүдэлчдийн бүх ачаа бараа хөрөнгө зоорь нь таван тэмээнд багтаж, таван хошуу мал нь суурь хонь отор үхэр азарга адуунаас хэтэрдэггүй минималист үзэл бидэнд хэдэн мянган жилээр дархлагдан өвлөгдөн үлдсэн байдаг. Тухайлбал, ээж маань галын хайчаараа тогоон дахь махаа ч төхнөж, галаа ч төхнөж, толгой шийрээ ч хуйхалж гурвын гурван үүргийг нэг л багажаар хийж, аав минь араг сэгсээр аргал хүйдэс ч түүж, авдар сав ч болгож, нүүхдээ биднийг тэмээнд тэгнэх хэрэгслэл ч болгодог байсан минималист үзэл одоо дөнгөж дэлхийд моодонд ороод байна.

Хүн төрөлхтөн жаран тэмээ ачаа хөрөнгө төдийгүй хичнээн ч хаус, алт эрдэнэс адуу мал эд хөрөнгөтэй байлаа ч улам илүү баяжихыг хүссэн хязгааргүй шуналын тулам, гаж сэтгэхүйгээс хэрхэн салахаа хайгаад олохоо байсан энэ үед дэлхийн эрдэмтэд үүнээс гарах гарцыг хоттой малнаас нь эхлээд хүсэл мөрөөдөл эд хөрөнгө бүх юм нь хэмжээ хязгаартай байдаг нүүдэлчин монгол айлаас л олж харжээ.

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрж өссөн хүүхдүүд бухан дээр бух биш, харин үнээн дээр бух харайдаг гэдгийг хар багаасаа л харж ойлгож сэтгэдэг учраас өнөөгийн дэлхий нийтийн тулгамдаад байгаа ижил хүйстэн буюу LGBT-ын асуудал ч тэдний дунд байдаггүйг мөн л нүүдэлчин ахуйгаас олж харжээ.

Хэрвээ бид таван тэмээгээ хомнож ачаагаа татаж айргаа исгэж байгаль цаг уурынхаа хатуу ширүүн уур амьсгалаар нэг газраас нөгөөд өдөр сараар нүүдэллэн амьдардаг нүүдлийн соёл иргэншилээ умартаж Дундад Азийн улс түмнүүд шиг устгаад музейд тавьчихаад, дэлхийн шунал сэтгэхүйд автагдан зуслан өвөлжөө болгондоо халуун хүйтэн ус хэдэн давхар хаустай, өөрийн өмчлөлийн тариа ногооны хэдэн арван га газартай, хэдэн зуун мянган малтай, тэднийгээ хашаад химийн бордоо тариагаар тултал нь бордож, ашиг орлогоо жилээс жилд улам арвижуулах шуналтай болоод тансаглаад суурин амьдралд шилжээд ирэхийн цагт орос хятадын жирийн иргэдээс өгсүүлээд гадны ямарч хүн орж ирээд ийм суурин ахуйгаар төвөггүй амьдраад эхлэх нь үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд аюул учруулж химийн бордоогоор бордсон мах хүнс нь монгол хүний генетикийн бүтцийг өөрчилж эхлэнэ.

Зуугаад жилийн өмнө Орхон Сэлэнгэ хавиар нүүдлийн ахуйгаа устгаад хятад оросууд их хэмжээгээр ирж суурьшиж аймгийнхаа хэмжээнд долоохон тэмээтэй үлдэж байсан гэх гашуун түүх явган яриа ч бий. Тиймээс монголчуудаас бусад хүмүүс дасан зохицоод амьдрах нь бүү хэл толгойд нь орж төсөөлж чаддаггүй нүүдэлчдийн соёл иргэншил, түүндээ захирагдсан хүсэл сэтгэхүйн хэмжээ хязгаараа хэдий чинээ удаан хадгална, энэ нь төдий хирээр бид туурга тусгаар оршин тогтнох дотоод хүчин зүйл, гадны нөлөөллөөс хамгаалах аюулгүй байдлын гол баталгаа болно.

Дэлхийн 1, 2-р дайныг хэнээс ч хамааралгүй нүүдэлчид бид маш бага хохиролтойгоор давж гарсан бөгөөд өнөө үед ч ямар нэгэн гамшиг аюулт үзэгдэл ган зуд газар хөдлөл сүйрэл дэлхий нийтийг хамарсан дайн дажин санхүү эдийн засгийн хямрал болоход гэрийн хэдэн унь толгой дээр унасан шигээ, хоттой хэдэн малнаасаа алж идсэн шигээ, аргал хомоолоо түүж галаа өрдсөн шигээ хамгийн бага хохиролтойгоор өнгөрөөх боломж бий.

Өнөөгийн улс үндэстэнүүдийн шохоорхоод байгаа Европын холбоо нь үндэстэнүүдийн цоо шинэ нэгдсэн холбоог бий болгож байгаа ч тэнд Эстон Чех Бельги гэх мэт гишүүн орнуудынх нь соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал гэх мэт зүйл үгүй болж, тусгаар тогтнолоо эдгээр үндэстэнгүүд бүгд европын нэгдсэн ашиг сонирхол, европын соёл иргэншил нэрийн дор тавиад туучихаж байгаа юм.

Хоёрзуугаад жилийн өмнө дэлхийн гүрнүүд хүчээр дэлхийг зургаа долоохон империйн колончлолд  хуваан авч байсан бол ХХ зуунд тэдгээр нь муу нэртэй ч коммунизмийн ачаар 200 улс болон задарсан ч ХХI зуунд эргээд сайн дурын үндсэн дээр түүх соёл иргэншлээрээ эвлэлдэн нэгдэж холбоо байгуулж байгаа нь шинэ колончлолын тод жишээ юм.

Цаашид иймэрхүү маягаар дэлхийн бусад улсууд хоорондоо нийтлэг соёл иргэншилээрээ нэгдээд янз бүрийн холбоо байгуулсан ч биднээс өөр хэн ч амьдарч чадахааргүй дэлхийд ганц нүүдэлчдийн соёл иргэншилээ бид хайрлан хамгаалж өвлөж уламжилж хадгалж чадваас үеийн үед туурга тусгаар байж чадах бөгөөд үүнд бидний соёл иргэншлийг нааштайгаар дэмждэг НҮБ болон бусад олон улсын хүчин чармайлтыг ч овжин ашиглах нь зүйтэй.

Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншлийн дэлхийн төв, нүүдэлчдийн соёл иргэншил бол зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй соёл иргэншил учраас наад зах нь хотын та бид ядаж хүүхдүүдээ хөдөө эмээ өвөө ах дүү хамаатан садан  руу нь үе үе илгээж нүүдэлчин ахуй сэтгэхүйгээр суралцуулах төдийгүй нар салхи агаар сүү цагаан идээ монгол ахуйд зуны гурван сар тэднийгээ байлгахад насаараа хаанаас ч хайгаад олохооргүй нүүдэлчин монгол хүний эрүүл бие сэтгэлийн дархлаатай болгоно гэсэн үг. Төр засгаас нүүдлийн ахуйтай хүүхдийн зуслангуудыг олноор байгуулах бизнесийн санааг дэмжээд өгвөөс олон залуус жинхэнэ монгол дархлаатай болно.

Эрүүл агаар ус мах сүү цагаан идээ онгон байгалийнхаа ачаар монгол хүн ялангуяа хөдөөний хүүхдүүд янз бүрийн өвчин эмгэгт дархлаатай байдаг бөгөөд миний бие арваад жил алс газар аюулт химийн зэвсэгтэй ноцолдож янз бүрийн мэдэх мэдэхгүй ханиад томуу халдварт өвчний вакцин тариа хүчээр шахуулсаар байгаад  нутагтаа ирээд анхны цаснаар л томуу тусч хүндэрч эдгэрэхгүй хэдэн сар болсноор монгол хүний дархлаагаа алдсанаа сая ухаарч, одоо түүнийгээ дэлхийд өөр хаана байхгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн ингэний айраг, адууны мах, хонины уураг, Борхын чацаргана, Тосонгийн нэрсээр л нөхөн сэргээж байна.

Эгэл ард маань тааваараа таван хошуу малаа талын нэг тараагаад таань мангираар цатгасан шиг хөдсөн дээлээ сугалдаргалаж хөх хомоолоо өрдсөн шиг таван тэмээгээ хомнож тариа будаагаа хуурсан шиг тамхи тариагаа татаж найр наадмаа хийсэн шиг айраг цагаагаа исгэж адуу унагаа тамгалсан шиг байгаараа л байдаг ийм сайхан эх орон иргэншил энэ дэлхийд Монголоос өөр хаана ч үгүй. Та таван тивээр хэрж долоон гайхамшигийг харлаа ч таанын үнэрт дуниартах эх оронтойгоо зүйрлэх газрыг хайгаад хайгаад ч олохгүй, таван одтой буудалд тансаглаж нэг үзэвч тараг цагаанд нэвчирсэн ээжийнхээ гэрээс илүү сайхныг эрээд эрээд ч олохгүй.

Аав ээж маань аль хэдийн бурхан болсон ч адуу мал нь өсөж үржин алтан нутагтаа америкийн мустангархуу юмнууд тааваараа бэлчиж байхад нь бэлчээрийг нь бичил уурхай уран олборлох олз омог олох нэрээр онгичон сэндийлж ус голыг нь ширгээж хаяад адууны мах экспортлох ашиг шимийг нь эрчимжүүлэх нэрийдлээр аавын минь адууг хааш нь ч гаргахгүй хашаад химийн бордоо хүчит тэжээлээр бордон үүлдэр угсаа сайжруулж байна гээд  эрлийз хурлийз болгон биологийн аргаар хувилан олшруулан азарга адууг нь арав хорин мянга болгон өсгөж үржүүлэн агуу хятадын зах зээлд гарган ашиг хонжоо оллоо гэж бодоход монгол морьдын удмын сан нь үгүй болж биеэ дааж босож ч чадахгүй үс хөөвөргүй зүгээр л нэг чармай нүцгэн хувилсан амьтад болж хувирна

Доржпалам ээж Гармаа 1962 он

Тэрбум хүнтэй зах зээлийг хангахын тулд тавин сая бордсон морьд ч тэдний зах зээлд багадана. Зөвхөн аавын адуу ч гэлтгүй уулын аргал янгир шиг талын таана мангир идэж өссөн таван хошуу мал маань ямтай ч гэсэн яах ч үгүй махыг нь идээд дархлаа тогтчихсон бидэндээ бол эмийн чанартай идэх хоол экологийн цэвэр бүтээгдэхүүн, харин тэдэнд бол аюулт бактерлогийн зэвсэг л гэсэн үг. Тээр жил Хиллари Клинтон хатагтай Монголд айлчлаад хөдөө айлд айраг амссанаас болоод аюултай юм амслаа гээд холбогдох хүмүүстээ зад зэмлүүлж байсан гэх яриа бий.

Янз бүрийн малын өвчний мэдэх мэдэхгүй нэр хочоор далайлган манайхаас мах авах нь бүү хэл орос хятад хоёрын хэн ч орж ирж зүрхлэхгүй олон жил болж байгаа нь манай тусгаар тогтнол аюулгүй байдалд нэгэн бодлын сайн хэрэг. Харин зуу хувь малаа эрүүлжүүлэхэд л экологийн цэвэр бүтээгдэхүүн гээд экспортлож гаргасаар байгаад тээр жилүүдэд баавгайн доньд бугын эвэр тарваган шуба гээд хойш нь урагш нь зөөгөөд дуусгасан халиун буга хүрэн баавгай хөндийн тарвага шигээ л юм болгох вий.

Химийн бордоогоор бордсон эрчимжүүлсэн мал аж ахуй монгол малын удмын сан генд нөлөөлөөд зогсохгүй түүнийг идэж уусан монгол хүний удмын санд бас нөлөөлж болзошгүйг генийн өөрчлөлттэй гахай тахиа хүнсний бүтээгдэхүүн идсээр байгаад өөрсдөө генийн өөрчлөлтөнд орж байгаа гадаад улс америкийн туршлагаас харж болно.

Америкад генийн өөрчлөлттэй хүнснээс (GMO – Genetically modified organism) авахуулаад бүх салбар нь үсрэнгүй хөгжсөн ч унаган байгалиа бодоод бодлогоор ганц хөгжүүлдэггүй салбар нь уул уурхай түүний дотор алт уран газрын тосны салбар бөгөөд тэд эхлээд дэлхийн бусад орны нөөцийг цөлмөж дуусгаад эх нутгийнхаа үүцээ хамгийн сүүлд задлана гэсэн хар хайрцагны бодлоготой нь холбоотой байдаг.

Өнөөдөр дэлхий тэр чигтээ хүнд үйлдвэржилт уул уурхай түүнээс үүдэлтэй агаар хөрсний бохирдол, хими биологи цацраг цөмийн аюултай хог хаягдалаас залхаж гүйцэн уух усгүй болж эрүүл мэнд аюулгүй орчныг дээд зэргээр эрэлхийлж онгон дархан газар нутаг унаган байгаль дэлхийгээ төсөөлөн байшингийнхаа орой дээр хүртэл хиймэл орчныг бүрдүүлж байна. Уул уурхайд сүйдсэн байгалийг сэргээхэд ухсан алт уранаасаа илүү ч зардал гардаг. Хамгийн гол нь тэнд хүн бүү хэл мал амьдрахад ч хэцүү Чернобыль шиг юм болохыг үгүйсгэхгүй.

Өнөөдөр монголын эх оронч охид хөвгүүд аавынхаа адууг омголон догшиноор нь өсгөх гэж алтан нутгаа онгон дагшинаар нь үлдээх гэж ард олноо амгалан зөнгөөр нь байлгах гэж Жавхлан гишүүн, Жагар тэмцэгч, Босоо Ганбаа, Бор эгчээс өгсүүлээд бүгдээрээ л унаган ахуй онгон байгалынхаа төлөө босоогоороо тэмцэж байгаа нь туйлын зөв. Харин төр засгаас байгальд ээлтэй нүүдэлчин ахуй экологийн цэвэр хүнс ХАА-г хөгжлийн загвараа болгоод уул уурхай УААА-д хуримтлагдсан аюултай  хог хаягдлаа үтэр түргэн устган далд оруулж цаашдаа хими биологи цацраг цөм /CBRN/-ийн аюулаас холхон байх нь ард иргэдийн аминд өлзийтэй төдийгүй улс орны аюулгүй байдалд нэн тустай.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10
9:00

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

2019-12-10

З.Энхболд: Ц.Нямдорж 20 жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олно гэж ярилаа. Олсон нь хаана байна?

2019-12-10

Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

2019-12-10

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2019-12-10

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

2019-12-10

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2019-12-10

Д.Цогтбаатар: Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй

2019-12-10

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.93%
Ши Жиньпин (БНХАУ)
16.6%
Дональд Трамп (АНУ)
4.53%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.96%
Ангела Меркель (ХБНГУ)
2.59%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,509

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350