Хаалгаа барьсан компаниудад татварын шинэчлэл туслах уу?

Хаалгаа барьсан компаниудад татварын шинэчлэл туслах уу?
2007 онд хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал,  хэвлэлийн үйлчилгээний чиглэлээр “МБДА” гэдэг компанийг М гэдэг бүсгүй байгуулжээ. Нэг л чиглэлээр бизнесээ эхлүүлэхгүй яасан ч олон код авсан юм бол гэж аж ахуй эрхлэхийн зовлонг мэдэх хүн ойлгож байгаа байх. Энэ нь улирлын чанартай бизнес байсан болохоор л тэр. Жилийн турш телевизийн үйлчилгээ эрхэлнэ. Орон нутгийн ард түмнээ мэдээллээр хангах зорилготой.  Энэ үндсэн үйл ажиллагаа буюу үйлдвэрлэл байв. Зун нь аялал жуулчлалын мэдээллийн төв ажиллуулж гадаадын иргэдийг аяллын мэдээллээр хангана. Хэвлэлийн үйлчилгээгээр өдөр тутамдаа бага хэмжээний орлого олж түүнийгээ  телевизийн контент үйлдвэрлэлд зориулахаар 10 хүрэхгүй ажилтантай байжээ. Эхэндээ шинэ орон зайг мэдэрч бизнесээ эхлүүлсэн болохоор ашиг орлого бага ч татвараа төлөөд ажилтны цалингаа цаг хугацаанд нь тавьсаар иржээ.
 
Ер нь ашиг гэхээс  илүүтэй баланс барьж ажиллаж байсан аж. Орлого нь жилийн 30 орчим сая төгрөгт эргэлдэж байсан болохоор улирал бүр тайлангаа гаргаж татвараа 10 хувиар төлсөөр байсан ч таван жилийн дараагаас өрсөлдөгчид нь олон болж бусад хүчин зүйлээс шалтгаалж  ашиг, орлого нь буурсаар сүүлдээ ажилчдаа цомхотгож тав ч хүрэхгүй ажилтантай болж татвараа төлж чадахгүй болжээ.
 
2016 онд нэг өдөр Прокурорын байгууллагаас дуудагдаж татвараа төлөөгүй шалтгаанаар торгуульд унажээ.Цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байсан тул тоног төхөөрөмж, байраа түрээсэлж өрөө төлөөд ажилчдаа явуулснаар түүний бизнес зогсчээ. Одоо түүний компанийн гэрчилгээ, нэр, тамга цүнхэнд нь л явдаг болж улирлын тайлан болохоор Х тайлан өгч явсаар гурван жил болж байна. Энэ эмэгтэйн компани шиг татварын дарамтад орж дампуурсан, тайлангаа хоёр хувь хийж татвараас зугтагсад олон. Гэтэл улс орны хөгжил компани, жижиг, дунд үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалдаг гэдгийг олон улсын туршлага харуулсаар. Жилийн орлого нь 30 сая ч хүрэхгүй “МБДА” шиг олон жижиг компанийг Монгол Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг “Оюутолгой”,” Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компанитай зэрэгцүүлж улирал бүр хоёр тайлан нэхэж, ижил хэмжээний хувиар татвар нэхэж тэднийг татварын дарамтад, цаашлаад хууль шүүхийн дарамтад унагаасан нь жижиг, дунд үйлвэрлэл хөгжихгүй байх шалтгаан нь байжээ. Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд дөрвөн удаа татварын тайлан тушаадаг байсан бол татварын шинэ багц хуулиар жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд хоёр удаа, харин бичил татвар төлөгчид жилд нэг удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна. Монгол Улсын аж ахуйн нэгжийн 90 хувийг 1-9 ажилчинтай жижиг, дунд бизнес бүрдүүлдэг. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжих “Татварын багц” хуулийн шинэчлэлд “МБДА” шиг олон жижиг, дунд, компани талархаж үүдээ нээхэд хүрч байна. Учир нь хууль хэрэгжсэнээр татвар төлөгч таны төлөх татварын хэмжээ буурна. Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4 хувь  нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байсан байна. Тэгэхээр манай нийт ААНОАТ төлөгчдийн 96.6 хувь  нь нэг хувиар албан татвар төлөх болж байна. 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах замаар нэг хувиар албан татвар төлнө. Бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд нэг хувиар албан татвар төлнө. 2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, ийнхүү нэг хувиар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25-иар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго гурван тэрбум байсныг зургаан тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэнэ.
 
2018, 2019 оны татварын орлого тайлагналтыг 140 мянган аж ахуйн нэгжээс 94 мянган  аж ахуйн нэгж ирүүлсэн бол 40 мянган аж ахуйн нэгж нь Х тайлан өгчээ. Монгол Улсын төсвийг томоохон 54 аж ахуйн нэгж бүрдүүлдэг нь бага юм. Мөн энэ онд 100 орчим мянган аж ахуйн нэгж тайлагнаж 10 орчим тэрбум төгрөгийн ашигтай байна.
 
Энэ нь юуны илрэл вэ гэхээр монголчууд тайлагнасан татвараа төлдөг болсон гэдгийн нотолгоо хэмээн Татварын  зөвлөх үйлчилгээний “Лидер финнанс” компанийн захирал Х.Галмандах ярьсан юм. “Ирэх оны татварын шинэчлэлээр жижиг аж ахуйн нэгжийн  орлогын албан татварыг нэг хувь болгож буй нь тайлангаа ирүүлдэггүй хэсгийг тайлангаа ирүүлдэг болгох зорилготой” гэж Татварын Ерөнхий газрын Татварын орлогын  газрын дарга Д.Цогтжаргалан ярьж байна. Тэрээр Монгол Улсын нийт орлогын 85 хувийг 300-400 компани бүрдүүлдэг гэдэг. Түүнчлэн гурван тэрбумын орлоготой компанийн босгыг зургаан тэрбум болгож 25 хувиар татвараа төлдөгөөрөө төлнө. Ингэснээр тэдгээр том компанийн борлуулалт өсч төсвийн алдагдлаа нөхөх боломжтой гэсэн юм.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

З.Энхболд: Ц.Нямдорж 20 жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олно гэж ярилаа. Олсон нь хаана байна?

2019-12-10

Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

2019-12-10

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2019-12-10

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2019-12-10

Д.Цогтбаатар: Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй

2019-12-10

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

2019-12-10

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06
9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10
9:00

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

2019-12-10

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.88%
Ши Жиньпин (БНХАУ)
16.62%
Дональд Трамп (АНУ)
4.57%
Шинзо Абэ (Япон)
3.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.95%
Ангела Меркель (ХБНГУ)
2.59%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,511

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350