Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

Үнэн” сонин үүсч байгуулагдсаны 99 жилийн ойд

1.Сонины өндөр босгыг давсан ганц алхам

МУИС-ийг философич, нийгэм судлаач мэргэжлээр төгсч, дипломоо дөнгөж гардаж автал “маргааш өглөө 08.00 цагт Намын Төв Хорооны боловсон хүчний хэлтэст бэлэн байна шүү” гэж ангийн багш анхаарууллаа. Ингээд хэлсэн цагт нь очив. Ширүүн байрын сүрдмээр дүр төрхтэй ахимаг насны нэгэн буурал  намайг хүлээн авч уулзлаа. Түүнийг Намын Төв Хорооны боловсон хүчний хэлтсийн зааварлагч Санжмятав гэдэг аж. Тэр хүн миний тухай надаас илүү маш сайн мэдэж  байлаа. Ингээд олон зүйл асууж шалгаалгүй, шууд л, 

-Төрийн ордоны баруун хойд хаалганы дэргэд Төмөрбаатарын Нэргүй гэдэг залуу зогсож байгаа. Энэ жил МУИС-ийн орос хэлний ангийг төгссөн юм. Түүнтэй хамт “Үнэн” сонины газар оч. Ерөнхий эрхлэгч Ц.Намсрай гуай мэдэж байгаа. Хаана байдгийг нь мэдэх үү гэж асуусан маягтай хэлээд харцаараа намайг үдлээ. 

Ингээд тухайн үеийн нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд хамт ажиллах томилолт авсан үе тэнгийн залуутай танилцаж, сэтгүүлч гэж юу хийдэг ямар хүмүүс байдаг талаар зам зуураа ярилцсаар сонины үүдийг татлаа. Сонины ажил, амьдралын талаар ямар ч ойлголт, төсөөлөлгүй хоёр залуу ийн явсаар “Үнэн” сонины хаалгаар юу ч бодсон юмгүй, шуудхан алхаад орчихов. Хэн хүнд олдошгүй энэ том сонины өндөр босгыг давж орсон энэ ганц алхам бидний амьдралыг үндсээр нь өөрчилсөн хувь заяаны  огцом үсрэлт байсныг би хожим ухаарсан юм. Амьдралын туршлагагүй, цэл залуухан, жирийн хоёр сэхээтэнийг аль хэдийнэ судлаад “Үнэн” сонинд ажиллах эсэхийг нь оюутан ахуй цагт нь шийдчихсэн байжээ. Намайг онол, улс төрийн хэлтэст, Т.Нэргүйг гадаад мэдээний хэлтэст утга зохиолын ажилтнаар тус тус томилогдсон тухай Ерөнхий эрхлэгчийн 1980 оны 7-р сарын 09-ны өдрийн 66 тоот тушаалыг уншиж дуулгав. Сэтгүүлчдийн эгнээнд багтсан бид хоёр тун удахгүй хөлд орж, бие даан алхаж эхэлсэн. Нийгэм, улс төрийн сэдвээр туурвисан миний нийтлэлүүд сонины 1, 2-р нүүрт, Т.Нэргүйгийн бичсэн олон улсын тойм, мэдээ, сурвалжлага 4-р нүүрт нийтлэгдэж, амьсгал давхцаж хөөрч онгирох үе олширлоо. Мэдээ, мэдээлэл бүр сэдэв, агуулга, бичлэгийн төрөл зүйлээсээ хамаарч өөр өөрийн зай талбайг эзэлж сонинд нийтлэгдэнэ. Сонин дэглэх хуурай хууль ийм ажээ. 

Утга зохиолын ажилтан гэдэг одоогийн ойлголтоор “супер” сурвалжлагч юм уу даа. Үндсэн үүрэг нь сонинд нийтлэх материалын сэдвийг төлөвлөж, түүнийхээ дагуу зохиогчийг сонгож, бичсэн өгүүлэл, нийтлэлийг нь засч боловсруулна, бэлэн болсон материалыг хэлтсийн дарга, эрхлэгч нарт хянуулж , утга зохиолын нарийн бичгийн даргад шилжүүлэх зэргээр сонин төрж гарах бүхий л үйл явц, дамжлагад оролцоно.

Бас өөрсдийн хариуцсан сэдвээр бичиж туурвих, редакцийн даалгавраар тусгай сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэнэ.  Өөрөөр хэлбэл, тодорхой салбар, сэдвээр  мэргэшсэн сэтгүүлчийг  утга зохиолын ажилтан гэнэ. Тиймээс Т.Нэргүй бид хоёрыг сэтгүүлч-утга зохиолын ажилтнаар томилсон маань балмагдуулж сандаргасангүй, харин ч үндсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж хөдөлмөрлөхөд сайнаар нөлөөлж, өсч боловсрох үүдийг нээсэн юм. 

2. Өглөө эхэлж, өглөө тардаг хачин жигтэй ажил

Гадаад мэдээний хэлтсийнхэн өдөр бүр 4-р нүүрийг олон улсын амьдралын мэдээ, мэдээгээр дүүргэж дэглэх ажлыг хариуцна. Сэтгүүлч Д.Дорждулам гуайн даргалсан энэ хэлтэст Т.Нэргүй, Н.Шүр, Бямбаа гурав үүрээ эвдүүлсэн ажилчин зөгий шиг нааш цаашаа дүнгэнэн ниссээр шөнө дөл болтол үлдэж хоцрох нь элбэг.  Үүр цайтал ажиллах үе ч бас олон. Харин Д.Дорждулам гуай хатан зөгий мэт аяглах атлаа тэднийгээ бөөцийлж хамгаална гэж жигтэйхэн. Цаг нартай уралдсан хамгийн давчуу ажилтай энэ хэлтсийнхэн уужуу тайван агаад уур бухимдалгүй ажлаа амжуулах нь гайхалтай. Тэгээд ч Т.Нэргүйг уурлаж бухимдахыг энэ олон жилд ер хараагүй. Шалмаг хурдан ч, хэрэгтэй үед дэргэдэхээ тайвшруулчихдаг Д.Дорждулам гуайн нүд дүүрэн инээмсэглэл, Н.Шүрийн гүндүүгүй хэрнээ цагаахан тэвчээр, Бямбаагийн гуйвшгүй  чин зүтгэл, ер нь  энэ хэлтсийнхэний “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэсэн олон сайхан зан чанар нь сэтгүүлчийн дөр дөнгөж сууж эхэлсэн Т.Нэргүйн сэтгэлд нэвт шингэсэн болов уу. Чухамхүү Архангай аймгийн Тариат сумаас ирсэн хөдөөгийн байдаг л нэг томоотой залуу гадаад мэдээний бэсрэгхэн энэ хамт олны дунд мэргэжлийн дипломатч-сэтгүүлч, улмаар сонин дэглэгч үндэсний соёлын томоохон зүтгэлтэн болж төлөвшсөн гэж  би үздэг юм.  

Энэ утгаараа Т.Нэргүй сонины хар бор ажлаас утга зохиолын нарийн бичгийн дарга хүртэлх “Үнэн” сонины нэн хариуцлагатай, ур чадвар шаардсан  албыг хашихдаа, Ц.Намсрай эрхлэгчийн редакторлах ухааныг ямар нэг хэмжээгээр өвлөн авчээ гэдгийг түүний ариутгаж шүүсэн хэд хэдэн материалыг уншаад судлаачийн хувьд би мэдэрсэн. Хожим энэ ур чадварыг нь таньсан Л.Түдэв манай сонины Ерөнхий эрхлэгчээр томилогдож ирмэгцээ л түүнийг утга зохиолын нарийн бичгийн даргаар тодруулж тавьсан. Энэ үеэс тэр манай сонины авьяаслаг дэглэгч, хэл шинжээч Л.Жамбалсүрэн, И.Дамбажав, Г.Бямбажал, Б.Ганбат нарын шилдгүүдтэй хамт сониныг жинхэнэ утгаар нь макетэлж сурсан, түүнээс хойш бие дааж сонин дэглэж эхэлсэн билээ. Түүнээс хойш сонины хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг ийм түвшинд хийж гүйцэтгэдэг “Засгийн газрын мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгч Э.Сонинтогосоос өөр сонины дэглэгчтэй таарч байгаагүй санагдана. Чухам Т.Нэргүйгийн нөлөө юу мэдэхгүй, ямартай ч нэгэн үе тэр хоёр авьяаслаг сонин дэглэгч хамт ажиллаж таарсан юмдаг. 

Үйл явдал зогсоо зайгүй буцалж өрнөсөн сонины гал тогоонд чанагдаж боловсорсон сэтгүүлчид өглөө бүр цаг нартай уралдаж, ажилдаа ирнэ. Зарим нь зөрөөд гэртээ харина. Тэдний өдөржингөө явж бичсэн мэдээ, мэдээлэл үдэш үйлдвэрт шилжиж, шөнөжингөө хэвлэгдэж, үүр цайхтай зэрэгцэж улс орон даяар тарна. Уншигчийн ширээн дээр өглөө бүр очдог оюуны шинэхэн “талх” ингэж л олон түмэнд хүрнэ. Одоо ч энэ жишиг хэвээрээ явж байна.

3.Дахин сэргэлтийн давалгаа

Анхны гараа бол хүний амьдралын үндэс суурийг тавьчихдаг юм билээ. Бидний амьдралын зам мөрийг анхлан зааж, сэтгүүлчийн хөдөлмөрт эргэлт буцалтгүй оруулсан Ерөнхий эрхлэгч Ц.Намсрай, биднийг байнга дэмжиж, тордож ирлэсэн Л.Түдэв эрхлэгчийн школыг монголын сэтгүүл зүйд уламжлуулан хөгжүүлэхийг ямагт чармайж ирлээ. “Үнэн” сонины нийтлэлийн үр нөлөөг судалж, олон нийтийн санаа бодлыг өөрчилж, шинэчлэх асуудлаар судалгааны бүтээл туурвиж, сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалж ирсэн маань эрхлэгч нарын маань санаа байсан. Тийм ч учраас би ерээд оны сүүлчээр өсч өндийсөн сониндоо буцаж ирээд “Үнэн” сониныг дахин өдөр тутмынх болгох үйл хэрэгт зүтгэсэн. Энэ үед Монгол Улсад олон зүйл өөрчлөгдөж, “Үнэн” сонин маань өөрөөсөө “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныг төрүүлж, бууриа сахисан  хэсэг сэтгүүлчдийн багахан хүчээр долоо хоногт 2 удаа жижиг форматаар хэвлэгдэж гардаг болсон байлаа. Үеийн сэтгүүлч Т.Нэргүй Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, улмаар орлогч эрхлэгчээр ажиллаж, ихээхэн туршлагажсан сэтгүүлч болсон байлаа. Сонины гал тогоог олон жил удирдаж, сонин дэглэх “Үнэн” сонины өв соёлыг тээж явсан нэг үеийн сэтгүүлч Т.Нэргүйтэй уулзаж, биднийг өсгөж өндийлгөсөн сониндоо тус дэм үзүүлж, ачийг нь яаж хариулах, сэтгэлд байгаа өр төлөөсөө хэрхэн нимгэлэх талаар ярьж арга зам хайдагсан. Энэ л хүсэл тэмүүлэл, сэтгүүлч андын зөвлөснөөр тухайн үеийн “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Г.Төртогтоход хандаж, хамтран ажиллах санал тавьснаар төрж өссөн нуурандаа эргэж буусан билээ. Ийнхүү “Үнэн” сонины бүтээлч хамт олны хүчээр тус сонины дахин сэргэлтийн үеийг тэдэнтэй хамт эхлүүлж,  өдөр тутмын үндэсний тогтмол хэвлэл болгож чадсандаа би одоо ч баяртай байдаг юм. Нэрт сэтгүүлч Жа.Пүрэв, авяаслаг сонин дэглэгч Г.Бямбажал, парламентын тоймч С.Товуудорж, мэдээллийн албаны дарга Б.Нацагдорж, Б.Энхтуяа, Г.Буянцог, Ц.Одбат, Ж.Мягмарсүрэн нарын зэрэг эрч хүчтэй, чадварлаг сэтгүүлчидтэй нэг хүн шиг ажиллаж чадсан, тэдний цуцашгүй чармайлтыг санахад одоо ч сайхан байна. Энэ бүхний үр дүнд УИХ-ын 2000 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, эрх баригч намын төв хэвлэл “Үнэн” сонин маань монголын сэтгүүл зүйд өөрийн байр суурийг дахин баттай эзэлж чадсан билээ.

Энэ үеэр Ерөнхий эрхлэгч Г.Төртогтох УИХ-д нэр дэвшин сонгогдож, түүний оронд Цэрэнсодномын Ганбат томилогдов. Харин нийтлэлийн бодлого хариуцсан орлогч эрхлэгч би УИХ-ын дарга С.Төмөр-Очирын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар шилжиж ажиллахаар болов. Гэхдээ би өөрийн хүсэлтээр “Үнэн” сониноос яваагүй, энэ бол шинээр томилогдсон Ерөнхий эрхлэгч Ц.Ганбатын санаа байлаа.

Тэрээр надад хандаж, “Үнэн” сонинд хоёр нар байх ёсгүй” гэж эвтэйхэн эвж хэлсэнээр “яв!” гэсэн санаагаа шууд ойлгуулсан хэрэг байлаа. Тиймээс би өөрийн багш, философич С.Төмөр-Очирыг бараадахаар явсан маань тэр юм.  Харин энэ үеэс би төрийн хар хүн болж, монголын парламентад хүчин зүтгэсэн. Гэхдээ сэтгүүл зүйгээс холдоогүй, харин ч монголын парламентын сэтгүүл зүйд хөл тавьж, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны шинжээч, референт, УИХ-ын даргын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх, спикерийн улс төрийн бодлогын зөвлөх зэрэг төрийн улс төрийн албан тушаалыг арав гаруй жил хашжээ. Нэг үгээр хэлбэл, намаас төрд шилжсэн энэ хөдөлгөөн миний нүдийг нээж, монголын парламентын сэтгүүл зүйд өөрийн хүчийг сорьж үзэх хүслийг ноцоож орхив.

4.Сонины маань өв соёл

Хожим, 2009 онд шиг санагдана. Намайг УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байхад  Т.Нэргүй маань УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргыг сонгон шалгаруулах Төрийн албаны зөвлөлийн  шалгалтад оролцож, хамгийн өндөр оноо авч, энэ тухайгаа надад дуулгахаар ирлээ. Аргагүй шүү дээ, энэ чинь “Үнэн” сонины өв соёлыг тээгч, тэр чигээрээ Ц.Намсрай, Л.Түдэвийн школ явж байгаа хэрэг шүү дээ хэмээн баярлан угтаж уулзав. Харамсалтай нь сонгон шалгаруулалтын эцсийн шатанд ганц саналын зөрүүгээр нөөцөнд орсон тул тэр анзаарагдаагүй, тэгсгээд л өнгөрсөн. Харин “Үнэн” сонины тэр өв соёлыг Монгол Улсын дөрөвдэх Ерөнхийлөгч, цэргийн сэтгүүлч Ц.Элбэгдорж олж харж, хэвлэл мэдээллийнхээ шадар туслахаар дэргэдээ авч ажиллуулсан нь том олз болсон юм. Энэ бол Т.Нэргүйн хувьд биш, харин Ц.Элбэгдоржийн хувьд аз нь шовоосон  хэрэг байлаа. Хэрвээ, ерөнхийлөгч өөрөө сэтгүүлч ч гэлээ “Үнэн” сонины үнэт зүйлсийн “хэлтэрхий”-г таньж олоогүй байсан бол Ц.Элбэгдоржийн бичсэн нийтлэл, өгүүлэл, хэлсэн үг, тавьсан илтгэл, бусад бүтээлүүдийг нь системчлэн эмхтгэж “дэлгээд харахад дэлхий ертөнцийг атгасан гарт нь багтааж” чадах тийм хэмжээний ур чадвартай эрхэм олдох байсан эсэхэд би лав эргэлцэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүтээлүүдийг би уншиж үзээгүй ч сэтгүүлч Т.Нэргүйн гараар орсон бол  монгол хэлний найруулга нь яруу тод, улс төрийн  хэллэг зөв, хэлний дүрмийг хүндэтгэсэн, үг үсгийн ямар нэг алдаа мадаггүй, макет дизайны өндөр түвшинд хэвлэгдсэн гэдэгт бүрнээ итгэнэ. Яагаад гэвэл тэр үг, үсгийн хариуцлага, монгол хэлний соёл, найруулга зүйн гоо сайхан, логик сэтгэлгээний ёс зүйг нийгэмд хэвшүүлж хөгжүүлсэн “Үнэн” сонины школыг тээгч, соён гэгээрүүлэгч том соёлыг гуч гаруй жил түгээж явсан жинхэнэ сонин дэглэгч байлаа. 

Сэтгүүлчийн хөдөлмөр Т.Нэргүй бид хоёрыг 3 удаа хамт ажиллуулж,  харин тус тусын эзэмшсэн философич, орос хэлний багш гэсэн үндсэн мэргэжил маань мөн 3 удаа мөр мөрийг нь хөөлгөж салгажээ.  Анх 1980 оны наадмын өмнөхөн Төрийн ордны үүдэнд танилцаж, “Үнэн” сонины редакциас хөдөлмөрийн гараагаа хамт эхэлж байсан бол хоёр дахь удаагаа “3асгийн газрын мэдээ” сонинд таарч, богинохон боловч хамт ажиллажээ. Харин гурав дахь учрал Төрийн ордоны зүүн, баруун жигүүрт таарч, нэг нь УИХ-ын даргын зөвлөхөөр, нөгөө нь Монгол Улсын Ерөнхийлөгчид шадарлаж явсан он жилүүдэд тохиожээ. Хүний хувь тавилан гэж ийм ажгуу.

5.Байна уу? Цэнддоотой ярья.

Тухайн үеийн залуучуудын удирдагч, эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр томилогдож ирмэгцээ сонины хамт олныг олон сайхан залуусаар хүч сэлбэж өргөтгөв. Төдөлгүй эрхлэгчийн олж ирсэн залуу сэтгүүлч Ш.Цэрэнпил, До.Цэнджав, Балж.Ганбат, Г.Энхтөр, Т.Цоож, Д.Цэрэнжав, С.Батмөнх, Ш.Батмөнх, С.Цацралт, Р.Энхбат, С.Цогтбаяр гээд олон авьяаслаг сэтгүүлч, гэрэл зурагчид бүтээл туурвилаараа цахиур хагалж эхэлсэн юм. Тэдний нэг нь сэтгүүлч Б.Цэнддоо юм. Түүнийг мэргэжлийн фельетонч болон өсч хөгжихөд  анхных нь хэлтсийн дарга, шог зохиолч Г.Дамба болон “Тоншүүл” сэтгүүлийн уран бүтээлч Ц.Доржготов, Ц.Байды, Б.Ерэнтэй нарын зэрэг шогчид онцгой нөлөө үзүүлсэн гэж би судлаачийн хувьд үздэг юм. 1988 он санагдана. Би Булган аймгийн Сайхан суманд сар орчим амраад хамт ажилладаг хэдийнхээ гэдэс гүзээг цайлгах санаатай уруул чимчигнүүлэм, савандаа бол агсамнаж шуугисан айраг, цагаатай ирж билээ. Хамгийн түрүүнд нэг хэлтсийн ажилтан Б.Цэнддоог дуудаж, айраг гүзээлж эхлэв. Төдөлгүй бид хоёрын дотор халуу дүйгэж, сэтгэлийн гал сэвэлзэн асч, Гадаад хэргийн яаманд ажилладаг, хятад хэлтэй Сүхбаатарыг лонх хатуу юм аваад ир хэмээн утасдлаа. Төд удалгүй Сүхээ маань нэг биш, гурван шил чанга юм ганзагалчихсан ороод ирэв. Эхний шилийг задаллаа. Б.Цэнддоо “өөрийгөө шалганаа” гэсээр босч ажил руу утас цохилоо. Хэлтсийн дарга шог зохиолч Г.Дамба утас авч байна.

-Байна уу, Цэнддоотой ярья.

-Цэнддоо гадуур ажилтай, одоогоор алга байна гэх Г.Дамба даргын дуу дуулдана.

Б.Цэнддоо ч дарга намайг гадуур ажилтай гэж байна. Хар нүдэн тогтооноо гурвуулаа гэсээр Сүхээд сөн түшихийг дохилоо. Бид гурав ч нэлээд халж, ажил тарах цаг дөхөж байлаа. Б.Цэнддоо дахиад л өөрийгөө шалгана хэмээн Г.Дамба дарга руу утасдлаа.

-Байна уу, Цэнддоотой ярья

-Чи хаанаас яриад байна, Цэнддоо минь

-Би Батмөнхийн гэрээс ярьж байна, даргаа

-За за, та хоёр одоо ажилдаа ирэх хэрэггүй, Маргааш ажлаас хожигдолгүй ирээрэй, за баяртай гээд утас дуу... дуу... хэмээн дуугарсаар салав. Ийнхүү Б.Цэнддоо өөрийгөө төдийгүй бас намайг ажлын цагаар архидсаныг илчлээд өөрийн мэдэлгүй нуг нуг инээж суусан нь тэр чигээрээ фельетон байлаа. Нэг иймэрхүү фельетон маягийн явдлууд “Тоншуул” сэтгүүлийн гал тогоонд олонтаа тохиож байсныг дурдах нь илүүц биз. Ямартай ч түүнийг монголын сэтгүүл зүй, уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хошин шог нийтлэлүүдээрээ уншигчдын танил болж хэрсүүжихэд дээр дурдсан “Тоншуул” сэтгүүлийн болдоггүй хэдэн шог зохиолчид өөр өөрийнхөөрөө нөлөөлсөн юмдаг.

6.Тамхины утаа шингээдэггүй бичгийн цаас

Сонины тэргүүн өгүүлэл бичиж нийтлүүлэх ажилд манай онол, улс төрийн мэдээллийн хэлтэс нэлээд дарагддаг тул залуу гэлтгүй биднийг дайчилна. Миний ээлж ирж, ёс суртахууны сэдвээр тэргүүн өгүүлэл нийтлүүлэх үүрэг ногдож, түүнийгээ бичээд Л.Түдэв эрхлэгчид оруулж өгөв. Гэтэл эрхлэгч маань миний бичсэн тэргүүн өгүүлэл бүхий дөрвөн хуудсыг уншилгүй цонхны салхивчийг онгойлгон түүн дээр дамнуулан өлгөчихөв. Тэгээд эргэж суудалдаа тухалсхийнгээ,

-Энэ хэдэн хуудас өгөр юманд шингэсэн тамхины утаа арилсаны дараа уншиж үзье гэх нь тэр. 

Миний дотор палхийгээд явчихлаа. Эрхлэгчийн өрөөнөөс гарч, амаа усаар зайлж салхи сөрөн жаал зогсож, тамхины утаанаас салахыг оролдов. Удалгүй эрхлэгч дуудлаа. Жимийгээд л яваад орлоо. Бичсэн өгүүллийг эрээн цоохор болтол засчээ.

-Эдгээр засварыг хийж, тулгаж шалгаад нийтлүүл гэхийг сонсоод тэр дороо гарч одов. Хоёр шанаа даган хөлс дусалж байна. Тэргүүн өгүүлэл бичсэн хэдэн хуудас цаасаа үнэрлэж үзлээ. Ямар ч үнэр үл ханхлана. Цаас үнэр шингээдэггүй ажээ. Харин эрхлэгч намайг тамхинаас гаргах гэж л ёжолсон хэрэг байлаа. Би энэ удаа тамхинаас гарч чадаагүй ч хожим тамхинаас бүрмөсөн татгалзсан билээ. 

Ийнхүү “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Л.Түдэвийн гараар орж, элдүүр нь ханасан хүрэн бор сур шиг болтлоо хатуужих тусам торго дурдан мэт өнгө орж байлаа. Тэр үед өсч өндийсэн дотоод мэдээний Ц.Балдорж, гадаад мэдээний Н.Шүр, үйлдвэр, эдийн засгийн хэлтсийн Г.Мэндбаяр, Бодьгэрэл, лавлах тасгийн С.Тунгалаг, Н.Цогтсайхан нар бүгд Ломоносовын болон Эрхүүгийн их сургууль, Германы дээд сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн залуус байв. Тэднээс Баасанжавын Ганболд эдүгээ “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна. Эдгээр залуусын туурвисан бүтээлүүд нь монголын шинэ цагийн соён гэгээрүүлэгч Л.Түдэвийн сэтгүүл зүйн бичлэгийн шинэ урсгалд өөрийн гэсэн өнгө төрх, давалгааг нэмж түрэлцсэн юм. Давалгаа цаашид эрчимжиж, өглөө эхэлсэн ажлын үр дүн маргааш өглөө нь түгсээр байх аж. Сэтгүүлч хүний толгой дээр мандсан нар хэзээ ч жаргадаггүй бололтой.

Доктор/PhD/, профессор Д.БАТМӨНХ

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2019-12-10

Д.Цогтбаатар: Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй

2019-12-10

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

2019-12-10

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09
9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10
9:00

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

2019-12-10

З.Энхболд: Ц.Нямдорж 20 жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олно гэж ярилаа. Олсон нь хаана байна?

2019-12-10

Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

2019-12-10

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2019-12-10

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.85%
Ши Жиньпин (БНХАУ)
16.66%
Дональд Трамп (АНУ)
4.57%
Шинзо Абэ (Япон)
3.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.95%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,511

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350