Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж 75 хувийн саналаар энэ сарын 13-ны өдөр баталлаа. Батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байгаа.
 
2020 оны төсвийн төсөлд татварын нийт орлого энэ оны батлагдсан дүнгээс 2.0 их наяд төгрөгөөр буюу 24 хувиар нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл өмнөх оноос 10.6 их наяд төгрөгөөр илүү орлого төвлөрүүлнэ гэсэн үг. Үүнээс 26 хувийг орлогын албан татвар, 25 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 9.0 хувийн онцгой албан татвар, үлдсэн 17 хувийг бусад татвараар бүрдүүлэхээр тооцжээ. Төсвийн энэхүү 2.1 их наяд алдагдлыг ирэх оны нэгдүгээр сарын1-нээс хэрэгжиж эхлэх  Татварын багц хуулийн хүрээнд  орлого төвлөрүүлэлтээс хамаарах болж байгаа юм.  Гэхдээ хуулийн хэрэгжилтээс хамаарч татварын орлого төвлөрүүлэлтийн гүйцэтгэл шалтгаалах учраас үүнийг эрсдэлтэй төсөөлөл хэмээн эдийн засагчид үзэж байсан юм. 2019 онд нүүрс, зэсээс олох орлогыг өндрөөр төсөөлсөн. Оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 36 сая тонн нүүрс экпортлосноос харвал оны төгсгөлд төлөвлөсөн 42 сая тоннд хүрэхээргүй байгааг Гаалийн ерөнхий газрын мэдээнд дурьдсан байна. Энэ оны гүйцэтгэл хангалтгүй байхад  2020 онд мөн 42 сая тонн нүүрс  экспортолж уул уурхайн бусад бүтээгдэхүүнээс олох  орлогыг нийт 3.1 их наяд төгрөгөөр буюу хэт өндөрөөр төсөөлсөн. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрс болон зэсийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа нь ирэх оны төсвийн орлогын голлох эрсдэл болохоор байна. Зэсийн үнэ өнгөрсөн оноос буурсан. Цаашид 2023 он хүртэл үнэ өндийх төлөвгүй байгааг шинжээчид хэлсээр байна.  Уул уурхайн бүтээгдэхүүндээ гол найдвараа тавьдаг манай улсын хувьд татварын голлох орлого тасрахаар байна. Гадаад орчны нөлөөллөөс болж төсвийн орлого тасарч, алдагдал улам тэлэхээр байгааг эдийн засагчид шүүмжилсээр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ирэх онд 28.3 хувиар өсч 1.9 төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлнэ. Гэвч  шинээр хэрэгжих Татварын багц хуульд ашигт малтмалын лиценз худалдсаны, эрх шилүүлэхээс орж ирэх орлого 30 хувь байсан бол  10 хувь болгож бууруулсан нь энэ салбарын багагүй хувийг бүрдүүлж  буй татвар огцом буурахаар байна. Түүнчлэн жилийн гурван тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж 20 хувийн татвар төлдөг байсан бол шинэ хуулиар 10 хувь болгож бууруулсан. Хэдийгээр  зургаан тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжийн  орлогын албан татвар 25 хувь хэвээр байгаа ч нийт татвар бүрдүүлэгч аж ахуйн нэгжийн 80 хувь болох жижиг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурахаар байгааг бизнесийн зөвлөх, эдийн засагч С.Эрдэнэтулга  онцолж байна. Нөгөөтэйгүүр гурван тэрбум орлоготой аж ахуйн нэгж тийм ч олон биш. Дээр нь АМНАТ-ийг үгүй болгосон. Үүнээс 1.3 их наяд төгрөгийн орлого тасарна гэж Сангийн сайд хэлсэн.  Тиймээс богино хугацаанд эдгээр алдагдлыг нөхөх шинэ төрлийн татварыг бий болгох талаар  Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, эдийн засагч С.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэв. Татварын ерөнхий газрын  татварын орлогын газрын дарга Д. Цогтжаргал “Татварын шинэ хууль хэрэгжсэнээр татварын хувь хэмжээ ирэх онуудад буурна. Гэхдээ ирээдүйд татвараас зайлсхийгчид  хуулийн шинэчлэлтээр үгүй болж татвар төлөгчдын тоо нэмэгдэх ач холбогдолтой. Энэ онд Татварын алба улс, орон нутгийн төсөвт нийт 5.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр ажиллаж байгаа бол ирэх жил 6.2 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төслийг Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан. Хэдийгээр татварын шинэ хууль хэрэгжсэнээр татварын хувь хэмжээ буурч, татварын орлого тодорхой хэмжээгээр буурахаар байгаа боловч татварын хууль эрх зүйн орчны болон татварын албаны шинэчлэлийн бодлогын нөлөөгөөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжин, борлуулалтын орлого нэмэгдэж, ашигт ажиллагааны түвшин сайжрахын зэрэгцээ Татварын албанаас татварын суурийг өргөжүүлэн татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх замаар татварын орлого нэмэгдэнэ гэж тооцож байна” гэлээ. Гэвч орлогын хэт өндөр төсөөлөл эрсдэлтэй гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Г.Ганзориг нарын байр сууриа илэрхийлж байна.
 
 
Экспертийн үг
 
Санхүү эдийн засгийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:
 
Ирэх оны төсвийн алдагдал өсөхөөр  байна
-Төсвийн тусгай шаардлага гэж байдаг. Төсвийн орлого, зардлын өсөлтийн харьцааг энэ шаардлагаар зохицуулдаг. Ирэх оны төсвийг сонгуульд зориулсан. Улстөрийн зорилготой төсөв гэж нэрлэж байгаатай санал нэг байна. Тэгэхээр зардал болон ДНБ-ийг нэмэгдүүлэхийн тулд орлогоо хэт өндөрөөр төсөөлөхөөс өөр аргагүй. Цаад сэдэл нь зардал гэж харж байна. Орлогыг өндөр төлөвлөснөөр зардал нэмэгдэж орлого төвлөрүүлэх тухай  Монгол Улсын төсвийн хуулиар хуульчилсан. Тиймээс үе үеийн Засгийн газар, УИХ өндөр орлогыг баталж ирсэн. Нэг нь төлөвлөж нөгөө нь баталдаг. Энэ нь төсвийг цаашид тэлэх сэдэлтэй гэж харж байна.
 
2020 онд төсөвт хэд, хэдэн эрсдэл байгаа. Дэлхийн эдийн засаг хямарч болзошгүй. Хямрал нь ялангуяа 2020 онд болно гэдгийг олон улсын байгууллага анхааруулж эхэллээ. Хятадын эдийн засаг түүхэндээ сүүлийн 30 жилд хамгийн доод төвшинд буюу 6.0 хувьд хүрлээ. Хүнд үйлдвэрийнхээ талаар бодлогоо өөрчилж болзошгүй. Гадаад орчин эрсдэлтэй байгаа. Тэгэхээр ийм үед орлогыг хэт өндөр төлөвлөсөн нь эрсдэл дагуулахаар байна.
Голомт банкны эдийн засагч Г.Ганзориг:
 
Ажлын байр, цалин өсөх төсөв батлахгүй байна
 
 
-Эдийн засгийн мөчлөгөө харж төсөв, мөнгөний бодлого, стратегиа тодорхойлох ёстой. Валютын урсгал, эдийн засгийн өсөлт нэмэгдэж буй үед Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж  дэд бүтцээ сайжруулах төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр санхүүгийн зах зээлд их хэмжээний халалт болохгүй байх нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Гэтэл манайх эсрэгээр эдийн засгийн өсөлттэй үед нь зүгээр байж байснаа саарах үед нь хөрөнгө оруулалт, дэд бүтцээ сайжруулах ажлаа хийх гээд байдаг. Сонгуулийн мөчлөг таарч байгаа учраас тэр байх. Гэтэл бүтээн байгуулалт дуусах үед тэр хөрөнгө оруулалт нь ашиг орлого, цалин нэмэгдүүлдэг зүйл биш байгаад гол учир байна. ДНБ-д эзлэх хувь,  ажлын байр нэмэгдэх, цалин өсөх  байдлаар макро төвшинд орлого өсөх төсөв УИХ батлахгүй байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Шилдэг сургууль, цэцэрлэгийг 20 сая төгрөгөөр шагналаа

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Хяналт, шалгалтаар 208 зөрчил дутагдлыг илрүүллээ

2019-12-12

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзлаа

2019-12-12

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдлаа

2019-12-12

Д.Одбаярыг цэцийн гишүүнээсээ огцрохыг шаардан жагсаж байна

2019-12-12

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

2019-12-12

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

ХХБанк Нарантуул олон улсын худалдааны төвд шинэ салбараа нээлээ

2019-12-12

Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?

2019-12-12

ХААН Банк хотын төвд шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ

2019-12-12

Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

2019-12-12

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!

2019-12-11

Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш

2019-12-11

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.12)

2019-12-12

Podcast news - Цаг үе (2019.12.12)

2019-12-12

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.11)

2019-12-11

Алдартнуудын залуу насны ховор зургууд

2019-12-11

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд

2019-12-11

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

38 зорчигчтой сураггүй алга болсон Чилийн агаарын хүчний онгоцны хэлтэрхий олджээ

2019-12-12

"Youtube" арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйсээр ялгаварласан контентуудыг хориглож эхэлж байна

2019-12-12

Хятад, Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзана

2019-12-12

Ангараг гаригийн хөрсөн доор ус байгааг НАСА илрүүлжээ

2019-12-12

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Хүүхдийн кабинет"-ийн уртасгасан цагийн хуваарь

2019-12-12

Төрөлхийн тэмбүүтэй 56 иргэн одоогоор бүртгэгдээд байна

2019-12-12

Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

2019-12-11

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

100 өдөрт 100 өөр залуутай болзсон бүсгүй

2019-12-12

Дасал болсноосоо тэс өөр дүрийг бүтээсэн жүжигчид

2019-12-12

Хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагч

2019-12-12

Солонгосын одод яагаад амиа хорлохыг хүсдэг вэ?

2019-12-12

Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил шилдэг 10-ын тоонд багтжээ

2019-12-12

ЮНЕСКО-ийн Монгол өвийн жагсаалт нэгээр нэмэгдлээ

2019-12-12

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

НДШ-ийн татварт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

2019-12-12

Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригтой холбоотойгоо ЕТГ-ын дарга З.Энхболд тайлбар хийж байна

2019-12-12

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татжээ

2019-12-12

Д.Цогтбаатар: МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалангийн мэдээллийг бид баллуурдаагүй!

2019-12-12
8:14

Түүхэн хүмүүсийн хараал хойч үеийнхэнд нь хүрсэн 6 тохиолдол

2019-12-12
4:28

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-12

"Риотинто" компани Монголчуудыг сөхрүүлэхийн тулд ОУВС-тай маш ойр хамтран ажилладаг

2019-12-12
12:39

Холбооны мөрдөх товчоо ч олж чадаагүй, сураггүй алга болсон хүмүүсийн хачирхалтай түүх

2019-12-11

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.69%
Ши Жиньпин (БНХАУ)
16.74%
Дональд Трамп (АНУ)
4.56%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.01%
Ангела Меркель (ХБНГУ)
2.55%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.32%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.82%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.27%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,539

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,519

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,352