Я.Содбаатар: Хархорум хотын 800 жилийн ойд зориулж 2.8 тэрбумаар бүтээн байгуулалт хийнэ

2019-11-15, 10:11 Нийгэм 2,603 15
Я.Содбаатар: Хархорум хотын 800 жилийн ойд зориулж 2.8 тэрбумаар бүтээн байгуулалт хийнэ
Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой 2020 онд тохионо. Дэлхийн түүхэнд нэр нь цуурайтсан энэ түүхэн хотын тэгш их ойг хэрхэн тэмдэглэх талаар УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.
 
-Сайн байна уу. Хархорум хотын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар яриагаа эхэлье?
 
-Хархорум хот мянганы суут хүн эзэн богд Чингис хааны зарлигаар байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл байсан. Ази, Европын олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн улс төр, шашин, худалдаа, үйлдвэрлэлийн зангилаа хот болж, хөгжсөн. Нүүдэлчид хот байгуулж чадахгүй гэсэн барууны ойлголтыг няцааж соёл, урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлж байв. Хархорум хотоор дамжуулан дэлхий нийт Монголчуудын ахуй соёл, зан заншлын тухай мэддэг болсон гэж үздэг. Дэлхийн улс орноос Хархорумыг чиглэн элч төлөөлөгч, худалдаачид ирдэг. Монголын их хаантай улс төр, худалдаа, шашны хэрэг хэлэлцдэг байснаас Хархорумыг тухайн үедээ дэлхийн нийслэл байсан гэх хандлага түүхийн шинжлэх ухаанд байдаг.
 
-Та сая Хархорум хот дэлхийн нийслэл байсан тухай дурдлаа. Үүнийг жаахан тодруулна уу?
 
-Их Монгол Улс дэлхийд урьд хойшид байгаагүй хамгийн том эзэнт гүрэн байсан. Тэр хэрээр бусад улс оронд нөлөөтэй, түүхэнд холбогдох томоохон олон шийдвэр Хархорумд гарсан байдаг. Шийдвэр гаргах төвшнөөр олон улсын анхаарлын төвд байсан. Тухайн үедээ ертөнцийн хувь заяаг шийдэж байсан гэж түүхийн эх сурвалжуудад бичсэн байдаг. Монголчууд дэлхийн түүхэнд анх удаа морин өртөө байгуулж, Хархорумаас зүг бүрт салаалж, богино хугацаанд элч төлөөлөгчдийг довтолгодог болсон нь Монголын их хааны удирдан захирах чадамжийг сайжруулсан. Барууныхны төсөөлж ч амжихааргүй богино хугацаанд их хааны зарлиг дэлхийн өнцөг булан бүрт хүрч чаддаг байжээ.
 
Японы судлаачид Монголын нийслэл-метрополис хотоос үүсэлтэй морин өртөө хожим олон улсын тээвэр холбооны сүлжээ үүсэх үндэс болсон гэж үздэг. Орчин үеийн интернэт сүлжээтэй адилтган үнэлдэг.
 
Өгөөдэй, Гүюг, Мөнх зэрэг их хааны үед Хархорум улам хүчирхэг сайхан хот болж, өрнө дорныг холбосон торгоны зам, цайны замууд дамжин өнгөрдөг болсон учир Хархорумын олон улсын худалдааг зохицуулах үүрэг нь нэмэгдсэн. Эзэнт гүрний нутаг дэвсгэрт дэлхий дахинд худалдааны аюулгүй байдал, шударга ёс, энхтайвныг тогтоож чадсан. Хархорумд худалдаачдын хороолол гэж тусгай дүүрэг байсан. Хархорумын бас нэг сонирхолтой баримт дэлхийн шашны төв болсон байсан нь одоо ч гадныхны сонирхлыг их татдаг Шашны нөлөө ихтэй XIII зуунд Хархорум хотод буддын, исламын, христосын, несториан шашны мөргөлийн 12 сүм байсан. Хоорондоо таардаггүй шашны сүм хийд зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулдаг байсан нь Хархорум дэлхийн оюун санааны глобал хот байсныг илэрхийлдэг. Монголын эзэнт гүрний их хаан Мөнх 1254 онд Хархорум хотноо дэлхийд анх удаа гурван том шашны хооронд олон улсын онолын мэтгэлцээн зохион байгуулж байсан мэдээ байдаг. Үүнтэй холбогдуулан энэхүү 800 жилийн ойн хүрээнд Гадаад хэргийн яамнаас НҮБ-ын Женев дэх төв байранд Монголын эзэнт гүрний шашны талаар явуулсан бодлого сэдвээр үзэсгэлэн зохион байгуулахаар ажиллаж байгаа.
 
-Хархорум хотын 800 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулах байх. Төлөвлөгөөт ажлаас сонирхуулахгүй юу?
 
-Судлаачид, эрдэмтэд, нутгийн иргэд, төр, засгийн зүгээс 800 жилийн ой тэмдэглэхийг эртнээс төлөвлөж байсан. Тодорхой бодит ажлыг 4-5 жилийн өмнө хийж, эхэлсэн. Миний бие Хархорин сумын нутгийн зөвлөлтэй хамтран 2015 онд Хархорум 795 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байсан. Өнгөрсөн 2018 оны намар Нутгийн зөвлөлөөс санаачлан Монгол-Германы хамтарсан Хархорум экспедиц, Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн, БСШУСЯ, Гадаад хэргийн яам, Соёлын өвийн төв, Соёл, урлагийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид сумын удирдлагуудыг хамруулсан уулзалтыг Хархорин суманд болон Улаанбаатар хотод хоёр удаа зохион байгуулсан. Эдгээр уулзалтад яригдсан Эрдэнэзуу хийд, Эрдэнэзуу музейд засвар хийх, Хархорин суманд аялал, жуулчлалын томоохон бүтээн байгуулалт хийх, ойг дэлхий даяар тэмдэглэх тухай НҮБ-д хүсэлт явуулах, бусад улс орны эртний нийслэлийн туршлагаас судлах, гадаадад үзэсгэлэн, хурал зохион байгуулах ажлууд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн.
 
-Хархорум бол түүхэн аялал, жуулчлалын бүс нутаг шүү дээ. Ойн хүрээнд бүтээн байгуулалтын ямар ажил хийх вэ?
 
-Хархорум, Орхоны хөндий бол манай улсын аялал, жуулчлалын түүхэн гол бүс нутаг. Аялал, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, дэд бүтцээ сайжруулах, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ их байгаа. Ойн хүрээнд аялал, жуулчлалын салбарыг дэмжсэн хэд хэдэн бүтээн байгуулалт хийж байгаа.  Бат-Өлзий суманд жуулчны гол маршрутын дагуу Орхон гол дээр төмөр бетон гүүр барих ажлыг эхлүүлсэн. Хархорин суманд дөрвөн байршилд хатуу хучилттай автозам барьж, Эрдэнэзуу хийд, музейн шөнийн гэрэлтүүлгийг хийсэн. Хархорин суманд хоёр жилийн өмнө 450 хүний суудалтай спортын ордон ашиглалтад оруулсан. Энэ жил 400 хүний суудалтай соёлын төв ашиглалтад оруулна.
 
 
Мөн Эрдэнэзуу хийдийн дэргэд жуулчдад зориулсан задгай театр байгуулах ажлыг эхлүүлсэн. Ирэх онд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жуулчны гудамж байгуулна. Эрдэнэзуу хийдийн засвар, тохижилтын ажилд 800 сая төгрөг төсөвлөсөн байгаа.
 
 
-Жуулчны гудамж анхаарал татаж байна. Магадгүй их өвөрмөц хэв маяг бүхий гудамж байх болов уу?
 
-Манай улсад гадаадын жуулчдын анхаарлыг татдаг аялал, жуулчлалын Хархорум, Хэнтий гэсэн хоёр аймаг байна. Хөвсгөл, Архангай бол байгалийн аялал, жуулчлалаар дагнасан дотоодын жуулчлалд тохиромжтой бүс нутаг юм. Тиймээс манай улс олон улсын аялал, жуулчлал хөгжүүлж, гадаад валют олох эх үүсвэрээ нэмэгдүүлье гэвэл юуны өмнө Хархоринд аялал, жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний цогцолбор байгуулах шаардлагатай. Ирэх жил 800 жилийн ойг тэмдэглэхдээ баяр наадам хийж найрлаад дуусах биш үлдэцтэй бүтээн байгуулалт хийе гэж зорьсон. Энэ санаачилгыг Засгийн газар дэмжсэн учир жуулчны гудамж байгуулахаар улсын төсөвт 1.6 тэрбумын хөрөнгө оруулалт суулгаад байна. Эрдэнэзуу хийд, Хархорум музейг холбосон 0,5 км орчим урт чулуун замтай ХIII зууны хэв маягтай жуулчны гудамж байгуулан тохижуулах төлөвлөгөөтэй байгаа. Жуулчны гудамжинд эртний Хархорум хотын холбогдолтой сонирхолтой зарим үзмэрийг хийж, байршуулна. Жуулчны гудамжийг 2020-2021 онд байгуулж, дуусгана.
 
-Олон улсын түвшинд ойг хэрхэн тэмдэглэх бол. Ямартай ч, гаднын улс оронд үзэсгэлэн гарах болов уу?
 
-Хархорум хотын 800 жилийн ойд дэлхий нийтээр ач холбогдол өгч тэмдэглэх тухай НҮБ-ын уриалга бүхий тогтоол гаргуулахаар ажиллаж байгаа. Манай улс 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэхэд НҮБ-аас тийм тогтоол гарч дэлхийн олон орны удирдагчид Монгол Улсын Төрийн тэргүүн, Засгийн газарт мэндчилгээ ирүүлж байсан. Монгол Улсаас 2018 оны намар ЮНЕСКО-д албан ёсны хүсэлт явуулж, 2019 оны эхээр дэмжсэн хариу авсан. Одоо арваннэгдүгээр сарын дундуур хуралдах НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар тогтоол гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. НҮБ-ын тогтоол гарахаар Хархорум хотын 800 жилийн ойг зохион байгуулж, тэмдэглэх үүрэг бүхий Үндэсний хороо байгуулах бодолтой байгаа. Ойд зориулж дэлхийн хэд хэдэн оронд үзэсгэлэн гаргана. Одоогоор Женев дэх НҮБ-ын төв байранд болон Япон, Герман зэрэг улсад үзэсгэлэн гаргахаар болсон, мэдээлэл байна.
 
 
Дэлхийн олон оронд байдаг Монгол судлалын төв, Элчин сайдын яамаар дамжуулан Хархорум хотын 800 жилийн ойг сурталчлах, хамтарсан хурал үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байна. Дэлхийн аялал, жуулчлалын томоохон үзэсгэлэнд “Хархорум 800” булан нээн ажиллуулж болно. НҮБ-ын тогтоол гарахаар олон улсын үйл ажиллагаа илүү идэвхжинэ.
 
 
-Бусад улсын эртних нийслэл хотууд аялал, жуулчлал хөгжүүлж буй туршлагаг судалсан уу?
 
-Энэ жил Хархорин сум нутгийн зөвлөлийн дарга О.Чимгээ Ш.Энхтөр нарын таван хүн явж, эртний нийслэл Нара хотоо хэрхэн судалж, сэргээн ба аялал, жуулчлалтай холбож буй талаар туршлага судлаад  ирсэн. Нутгийн зөвлөлийн зарим гишүүн БНСУ-ын эртний нийслэл Киёнгжү хотод очиж, соёлын дурсгалаа хэрхэн хадгалан хамгаалж, аялал, жуулчлал хөгжүүлж байгаатай танилцаад ирсэн. Туршлага судалсан хүмүүс удахгүй байгуулах 800 жилийн ойн Үндэсний хороонд ажлын тодорхой саналууд танилцуулна. Хархорины нутгийн зөвлөл нутаг орныхоо төлөө идэвхтэй ажиллаж, хувийн зардлаар олон ажил зохион байгуулж байгаад талархалтай байгаа. Түүнчлэн Монголынхоо түүх соёлоор бахархдаг, Хархорум хотоо дэлхий нийтэд таниулах хүсэл эрмэлзэлтэй олон хүн 800 жилийн ойд анхаарал тавьж, гар бие оролцож байна.
 
-Соёл, урлагийн чиглэлээр ямар ажлыг хийх вэ?
 
-Хархорум хотын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор түүхэн баримтат болон сэдэвчилсэн уран сайхны кино хийх, цуврал катологи, ном бүтээл гаргах, соёл урлагийн тоглолт зохион байгуулах санал гаргаж байгаа. Соёлын судлаач Цоодолын Жаргалсайхан Хархорины товчоон номыг хэвлүүлж байсан. Археологич эрдэмтэн Уламбаярын Эрдэнэбат 2018 онд 800 жилийн ойд зориулж, Монголын эртний нийслэл Хархорум номыг хэвлүүлсэн. Судалгааны эдгээр эх сурвалж номууд Хархорумтай холбоотой эвент арга хэмжээ соёл, урлагийн бүтээл хийх гол хэрэглэгдэхүүн болно. Энэ талаар БСШУСЯ, Соёл, урлагийн газар анхаарал хандуулж, ажиллах хэрэгтэй.
 
-Ойн хүрээнд тухайн орон нутаг Хархорин суманд ямар үйл ажиллагааг зохион байгуулах вэ?
 
-Олон улсын Монгол судлалын холбоо, Шинжлэх ухааны Академитай хамтран Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хархорин суманд зохион байгуулахаар ярилцаж байгаа. Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид цугласан том арга хэмжээ болно. Монгол Улсын Засгийн газрын тусгай хуралдааныг 2020 оны хавар Хархорин суманд зохион байгуулж, эртний нийслэлээ судлах, хамгаалах, сэргээн босгох, түүхэн аялал, жуулчлал эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр шийдвэр гаргуулж, хөрөнгө мөнгийг нь шийдүүлэх боломжийг судалж байна. Өөрөөр хэлбэл, томоохон зарим ажлыг 800 жилийн ойн хүрээнд эхлүүлэн цаашид тасралгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бий болгох зорилготой. Энэ хоёр том арга хэмжээнээс гадна 800 жилийн ойн нээлтийн хурал, хүндэтгэлийн концерт, үзэсгэлэн гэх мэт томоохон 4-5 арга хэмжээ зохион байгуулна. Улаанбаатар хотод Төрийн ордонд 800 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Улсын баяр наадмыг Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан агуулгаар зохион байгуулж болно. Улсын төв музей, Төрийн түүхийн музей, Хархорум музей, Эрдэнэзуу музей, Түүх-Археологийн хүрээлэн хамтарч үзэсгэлэнг зохион байгуулна.
 
 
Д.Тулга
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв

2019-12-11

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-12-11

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч ОУВС-гийн хөтөлбөрт хориг тавьсан

2019-12-11

ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ

2019-12-11

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10
12:39

Холбооны мөрдөх товчоо ч олж чадаагүй, сураггүй алга болсон хүмүүсийн хачирхалтай түүх

2019-12-11
6:28

Амжилтанд хүрсэн хүмүүсийн хийдэг энгийн үйлдлүүд

2019-12-11
1:12:17

"Улаан бал" нэвтрүүлэгт Эрдэнэт хотын захирагч Д.Батлут оролцож байцаагдав

2019-12-11

Н.Алтанхуяг: Улсын төсвийг үрэн таран зарцуулж байна!!!

2019-12-11

Дэлхийн дулаарлаас ямар орнууд "хожих" вэ?

2019-12-11

Зураг болгон дээр гардаг нууцлаг бөгөөд айдас хүргэм охин

2019-12-11

Латин Америкт дарангуйлагч болсон Япон эрийн түүх

2019-12-11

Төрөл дундаасаа ганцаархнаа үлдээд буй 8 амьтан

2019-12-11

Алдартнуудын залуу насны ховор зургууд

2019-12-11

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд

2019-12-11

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

2020 онд Капитрон банк Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийг манлайлан ажиллана

2019-12-11

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Хятад улс Канадын 2 иргэнийг тагнуул хийсэн хэргээр яллажээ

2019-12-11

9 настай гоц ухаантан их сургуулиа дундаас нь хаяжээ

2019-12-11

Өмнөд Африк дэлхийн хамгийн урт ажлын цагтай орноор тодорчээ

2019-12-11

Тэмцэгчид баг зүүхийг Хонконгийн эрх баригчид зөвшөөрчээ

2019-12-11

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

2019-12-11

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулж байна

2019-12-11

Аврагчид шатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ

2019-12-11

Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа

2019-12-11

Согтуу жолооч айлын гэр, хашаа мөргөжээ

2019-12-11

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!

2019-12-11

Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш

2019-12-11

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.66%
Ши Жиньпин (БНХАУ)
16.71%
Дональд Трамп (АНУ)
4.58%
Шинзо Абэ (Япон)
3.57%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.02%
Ангела Меркель (ХБНГУ)
2.56%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.33%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.82%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.27%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,538

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,515

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,351