Т.Баярхүү: Салхитын мөнгөний ордны асуудалд нэр холбогдсон зургаан шүүгчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн

Т.Баярхүү: Салхитын мөнгөний ордны асуудалд нэр холбогдсон зургаан шүүгчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн

АТГ-аас сар бүр хэвлэлийн хурлын  хийж олны анхаарал татсан зарим хэргийн талаар мэдээлэл өгдөг. Тус хэвлэлийн хурлын үеэр  Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл Үндэсний шуудан сонинд нийтлэгдсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Мөрийтэй тоглосон гэх асуудал Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгддэг. Манайд энэ асуудал шалгагдаагүй байна.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэргүүд ямар шатанд явж байгаа вэ? 

-Уг хэрэгт нэмж тодруулан шалгах зарим асуудлууд гарч байгаа тул мөрдөн шалгах ажил­лагаа удааширч байна. Нийт 20 гаруй үйлдэл дээр тухайн асуудлыг шалгаж байгаа. Энэ шалгалтын ажиллагааг зөвхөн манай байгууллага дангаараа шалгаагүй. Зарим тохиолдолд гадны байгууллагатай хамтарч ажиллах тохиолдол гарсан. Авлигын гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад хамтын ажиллагаа шаардагддаг.

-Бөхчүүдийн допингтой холбоотой асуудлыг танайхаас шалгаж байгаа юу? 

-Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд 5 болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцийг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оны наадамд шөвгөрсөн давхардсан тоогоор 192 бөх байгаа. Давхардлыг нь арилгавал 109 бөх байна. Эдгээр 109 хүнээс дахин тодорхой төрлийн шинжилгээ авч хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгана.

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, шалгаж байгаа.

-ЖДҮХС-тай холбоотой хэрэг ямар шатанд явна вэ?

-ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын найман гишүүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа 2019 оны долдугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтийн хариуг бид наймдугаар сарын 1-нд өгсөн. ЖДҮХС-ын санхүүжилтэд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн аж ахуйн нэгж байгааг тогтоосон. Улмаар эдгээр аж ахуйн нэгжүүд мөнгө угаасан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан 8 тохиолдол тогтоогдоод шалгагдаж байна.

Өөрөөр хэлбэл, найман гишүүн мөнгө угаасан гэдэг асуудал яригдаагүй. ЖДҮХС-тай холбоотой эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг нь тусдаа шалгагдаж байгаа. Харин энэ асуудал нь санхүүжилтэд хамрагдсан 34 аж ахуйн нэгжийн 11 нь хамаарал бүхий албан тушаалтантай холбоотой байсан. Өөрөөр хэлбэл, бага хүүтэй зээл аваад өндөр хүүтэй хадгаламжид мөнгийг байр­шуулсан байна. Үүнд “Уран сэлэнгэ”, “Цагийн илч”, “Грийн товер”, “Намж-Сод”, “Цамбагарав трейд”, “Эйс, Ай, Эйм И”, “Жигүүрт хөсөг”, “ТБМТ” ХХК ЖДҮХС-гаас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь санхүүжилтийн асуудлаас болоод өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулсан гэх тайлбарыг бидэнд өгч байгаа. Энэ нь мөнгө угаахаас илүү авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж байгаа явдал юм. Иймд зарим аж ахуйн нэгжийн зээлийг гэрээг цуцалж, зээлийг нь төлүүлэх арга хэмжээ давхар явж байгаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нар Солонгос Улсын иргэдийг луйвардсан гэх хэрэг шалгагдаж байна уу? 

-“Ачит-Ихт” компанитай холбоотой асуудал шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ? 

-Тухайн хэрэгт холбогдуулан нэмж шалгах асуудлууд гарсан. Иймд ахин тодруулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Н.Батбаяртай холбоотой хэргийг шалгаж дууссан уу?

-Манайхаас шүүхэд шилжүүлэх саналтай явуулаад, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл надад ирсэн.

-АТГ-т шалгагдаж байгаа хэд хэдэн хүмүүс гадагшаа явсан гэх мэдээлэл бий. Нийт хэдэн хүн гадаадад байна вэ? 

-Манайд шалгагдаж байгаа хүмүүсээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдсэн. Тухайн хүнийг шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй. Мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тухайн этгээдийг хилээр гарахыг хориглох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Энэ хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж, хоригийг нь цуцлан, эмчилгээ хийлгэж байгаа.

-Хөгжлийн банктай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна уу?

-Хөгжлийн банктай холбоотой олон асуудал бий. Нэр дурдагдсан хоёр сайд асанд холбогдох хэрэг бол тухайн хэргийн нэг хэсэг нь гэж хэлж болно. Хөгжлийн банкны хэрэг гэж дан ганц хэрэг байхгүй. Хөгжлийн банкны санхүүжилт, түүнээс гарсан зээлийн асуудлуудтай холбоотой хэд хэдэн хэрэг шалгагдаж байгаа. Үүний хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нарт холбогдох хэрэг буюу Худалдаа хөгжлийн банкнаас 27.5 тэрбум төгрөгөөр байр авсан гэх хэргийг шалгаад дууссан. Энэ хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэрэг ямар шатанд явж байгаа вэ?

-Энэ хэрэгтэй холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэхийг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчид өөр төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Дээрх хэрэгт зургаан шүүгч холбогдсон. Бусад нь өөр хэргээр шалгагдаж байна. Анхнаасаа 17 шүүгч холбогдосон гэсэн мэдээлэл явсан учраас биднээс 17 шүүгчийн асуудал нэхээд байдаг. Энд нэг зүйлийг бас олон нийтэд хандан хэлэхэд тодорхой хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа асуудал нь хэргийн бодит нөхцөл байдалтай таарах ч тохиолдол байна, таарахгүй ч тохиолдол байна. Үндсэн хуульд заасан шүүхээр тухайн этгээдийг гэмт буруутайг тогтоох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно гэдэг зарчим бий. Тиймээс зарим асуудлыг маш олон удаа үнэн мэтээр давтсанаас хамаарч, хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд эргэлзээ үүсч байна. Ер нь худал, ташаа мэдээллийг ямар этгээдүүд, ямар зорилгоор тараадаг вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг юу болж байна? 

-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

-АТГ-ын хууль бус газрыг цуцаллаа гэсэн мэдээлэл яваад байна. Тэр талаар мэдээлэл өгнө үү?

-АТГ-ын албан хаагчдын орон сууц барихаар Нийслэл хотоос газар хүсэхэд олгосон газар юм. Уг газар нь орон сууц барих боломжгүй учир АТГ-аас хотын захиргаа дүүргээс хүсэлт тавьсны дагуу харилцан зөвшилцөж уг газрыг ногоон байгууламж бий болгох зорилгоор нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Хууль бусаар газар авсан байсныг цуцалсан асуудал биш. Үг үсгийн алдаа гарсан байх. АТГ харин уг үйл ажиллагааг дэмжсэн.

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ямар асуудлаар шалгаж байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Тост тосон бумбын орд газрын тусгай зөвшөөрөлтэй холбоотой.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өөрсдөө сонгуулиа өгч сурчихаад улс төрийг шүүмжилмээр байна, залуусаа!

2019-12-16

60, 70, 80 оныхон үхэж байж МОНГОЛ хөгжинө...

2019-12-15

"Iphone 11" барилаа гээд та ухаантай болчихгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай!

2019-12-13

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

2019-12-12

БӨРТЭ ЧОНО-2019 оны шилдгийн шилдэг тамирчнаар М.Анхцэцэг, Э.Цэндбаатар нар шалгарчээ

2019-12-14

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Өдөр тутмын жижиг зүйлсэд бид хэр их хугацааг зарцуулсан байдаг вэ?

2019-12-16

Газрын зураг дээр одоо ч буугаагүй, нууцлаг 10 газар

2019-12-16

"Тосгоны охиноос тэргүүн хатагтай" - Меланиа Трампын гайхалтай хувь тавилан

2019-12-16

Эрчүүдийн тухай таны бодлыг өөрчлөх сонирхолтой баримтууд

2019-12-16

Алдартай эцэг эхтэйгээ усны дусал мэт адилхан хүүхдүүд

2019-12-15

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

“Эвсэг” брэндийн 20-70% шинэ жилийн хямдралтай, сугалаатай худалдаа

2019-12-16

King Tower: Амьдарч буй орон сууцаа оролцуулаад шинэ байртай болоорой!

2019-12-16

К Mobimn: Гар утасны азтан болоорой!

2019-12-16

Алдарт Пабло Неруда ба дуучин Э.Энхтөр

2019-12-13

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Өвөлжилтийн бэлтгэл ажил 96,4 хувьтай байна

2019-12-16

О.Баярмагнай: Дээрээс татаастай хэрэг гээд өмгөөлөгч ч олдохгүй, мөрдөгч нар ч хойрго хандаад байна

2019-12-16

Автозам ашигласны татварын нэмэгдлийг цуцалж байгаад төлөөлөгч нар бухимдаж байна

2019-12-16

Авто зам ашигласны төлбөрийг нэмээгүй учир авто замаа шинэчилж чадахгүй хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх мэдэгдэв

2019-12-16

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ

2019-12-15

Клиникийн/Эмнэлзүйн эмч нар Харвардын Их сургуульд суралцах эрхтэй боллоо

2019-12-15

Сургууль завсардсан хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулна

2019-12-14

Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ

2019-12-14

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12
11:06

Сахарын цөлд нуугдсан 10 гайхалтай зүйл

2019-12-16
6:17

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд

2019-12-16

Олон Улсын Валютын Сан улс орнуудыг ингэж өрөнд оруулан эрхшээлдээ байлгадаг!

2019-12-16
13:45

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

2019-12-15

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Үнэртүүлэхгүйгээр хэрхэн уух вэ?

2019-12-16

Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?

2019-12-15

Уксусны 20 хэрэглээ

2019-12-15

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Азийн хувцас загварын тэмцээнээс Хүрэл цом хүртсэн 9 настай Монгол охин

2019-12-16

Итгэмээргүй өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд

2019-12-16

Таны өдөр бүр хараад байхааргүй дүр зургууд

2019-12-16

"ESPN" сэтгүүлийг чимсэн нүцгэн тамирчид

2019-12-15

Баабар: Ёс суртахууны хэмээх ялын бодлого

2019-12-16

Зөв хүн гэж...

2019-12-16

Хүхэрлэг хий буюу байгаль дээр бараг л байдаггүй SO2

2019-12-15

Цагт нь сурч мэдэх боломжоо ашиглаагүй хүн илүү их золиос гаргадаг

2019-12-15

THE HU хамтлаг маргааш эх орондоо ирнэ

2019-12-15

Мисс М.Цэвэлмаа 140 орноос эхний зургаад жагсчээ

2019-12-14

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн тоглолт Бээжинд хотод боллоо

2019-12-13

“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ

2019-12-13

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Шотландын эрх баригч нам Их Британиас тусгаар тогтнох хүсэлтэй байна

2019-12-16

Сураггүй алга болсон Чилийн агаарын хүчний онгоцонд зорчиж явсан хүний цогцос олджээ

2019-12-16

Эрдэмтэд дэлхийн хамгийн нам дор газрыг шинээр тогтоожээ

2019-12-16

"Huawei"-ын 5G сүлжээг хориглосноос болж Хятадын элчин сайд Германыг сүрдүүлжээ

2019-12-16

УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрчээ

2019-12-16

Д.Амарбаясгалан: Томсгосон, можаритор хувилбарыг УЗ шийдсэн, бүлэг дагах ёстой

2019-12-16

Л.Энх-Амгалан: Томсгосон, можаритор хувилбарын ард хүн жагсахгүй, намын жагсаалт гэж байхгүй

2019-12-16

Ц.Цогзолмаа: Би Энхболд гишүүнийг намын даргатай танилцуулж, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн

2019-12-16

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.16)

2019-12-16

Podcast news - Цаг үе (2019.12.16)

2019-12-16

Podcast news - Таны амралтанд (2019.12.14)

2019-12-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.13)

2019-12-13

Т.Ням-Очир: Боловсролын чанарыг ЭЕШ-аар тодорхойлох нь учир дутагдалтай

2019-12-16

Шилдэг сургууль, цэцэрлэгийг 20 сая төгрөгөөр шагналаа

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа

2019-12-15

“Тогтвортой хөгжил ба үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2019-12-13

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.58%
Ши Жиньпин (БНХАУ)
16.69%
Дональд Трамп (АНУ)
4.61%
Шинзо Абэ (Япон)
3.53%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.99%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.31%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Эммануэль Макрон (Франц)
0.36%
Тереза Мэй (Их Британи)
0.32%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,541

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,531

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,436

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,353