УИХ: 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулж болно

УИХ: 20 мянган иргэн эвлэлдэн нэгдэж, нам байгуулж болно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. УИХ төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусаад гуравдугаар хэлэлцүүлгээр батлах уу, Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг нийт гишүүний гуравны хоёроор баталдаг. УИХ-аас. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулахаар тогтоол баталсан билээ. Харин Үндрэн хуулийн өөрчлөлтийн эхийг барьж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Уг хоригийг хүлээж авснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс бүрдсэнийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Ингээд Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаж, нийт 11 саналаар дахин санал хураалт явуулах шаардлагатай байна гэж үзжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд танилцуулга хийж тараасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан АН-ын зүгээс горимын санал гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ажлын хэсэг ярилцаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн.
 
АН-аас оруулсан гурван саналаас хоёрыг нь зөвшилцөх ажлын хэсэг дэмжсэн тул дээрх саналаар эхэлж санал хураалт явуулах горимын санал гаргаж байна’’ гэв.
 
Ийнхүү түүний саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хоёр саналаар эхлээд санал хураахаар болов. Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Саналын томъёоллуудаас хоёрхон саналыг 73 дугаар тогтоолоор баталсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах 73 дугаар тогтоолыг хэлэшэж байх үед дэмжсэн. 73 дугаар тогтоолоор хүчингүй болчихсон учраас дахин гуравдугаар хэлэлцүүлгээр санал хураах шаардлага үүссэн. Түүнээс биш үг, үсгийн өөрчлөлт оруулаагүй.
 
АН-аас гаргасан гурван саналаас хоёроор нь санал хураалт явуулна. Энэ хоёр санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа байсан, хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад олонхын дэмжлэг аваагүй санал. Холбогдох хуулийн дагуу энэ хоёр саналыг хэрэв гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл цааш санал хураана” гэв.
 
Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.3асгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгатай 39 зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Уг саналыг ажлын хэсгийн гишүүд дэмжсэнээр хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд" гэснийг “Ерөнхий сайд” гэж нэмэх гэсэн саналаар санал хураалт явуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь дэмжив. Дараа нь сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Уг заалтыг 2024 оноос хэрэгжүүлэх юм. Ийнхүү дээрх хураалгасан саналтай холбогдуулан байнгын хороон гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тэдний ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.
 
С.Бямбацогт: -УИХ сайд бүрийг нэг бүрчлэн томилдог, огцруулдаг, чөлөөлдөг. Ингэхээр УИХ-ын бүлэглэл, фракцид таалагдсан хүнийг Ерөнхий сайд оруулж ирэхгүй бол асуудал үүсдэг. Оруулаад томилсны дараа ажлаа муу хийж байгаа сайдаа чөлөөлөх болоход УИХ-ын фракц нь нөгөө хүнээ өмгөөлдөг учир Ерөнхий сайд хариуцлага тооцож чаддаггүй. Тиймээс Ерөнхий сайд парламентын өмнө хариуцлагаа хүлээдэг, эргээд танхимын сайд нартаа хариуцлага тооцдог байя гэсэн агуулгаар Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх асуудлыг олон жил ярьсан.
 
Д.Хаянхярваа: -Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, чөлөөлнө гэдэг саналыг дэмжиж байна. Ингэснээр Ерөнхий сайдын эрх мэдэл өргөн хүрээтэй болж байгаа. Их эрх мэдлийг дагаж их хариуцлага нэмэгддэг. Зөвшилцөх ажлын хэсэг дээр гурав дахь санал нь унаж байгаа бол буруу. Амьдрал ын туршлагаас харахад засаглалын тогтворгүй байдлын үүдэл нь Ерөнхийлөгч, Засгийн газар хоорондын эрх мэдэл тодорхойгүй байдагтай холбоотой. Энэ зөрчил одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үед бий болсон ч юм биш.
 
Үе үеийн Ерөнхийлөгчийн өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх хуулийн төсөл оруулж батлуулсаар байгаад ийм болсон зүйл. Үүнтэй холбогдуулан би судалгаа гаргуулсан. УИХ 46 хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчид олгох эрх мэдлийг нь нэмэгдүүлж өгсөн байна. Үүнээс болж гүйцэтгэх засаглалтайгаа эрх мэдлээ булаацалдах зүйл рүү Ерөнхийлөгчийн институт өөрийн эрхгүй орсон.
Хэрэв болдог бол энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг салгах шаардлага зайлшгүй бий. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө баталсны дараа Ерөнхийлөгчид олгосон эрх үүргийг хэрхэх вэ гэдгийг яаралтай авч үзэж, хуулиудад нь өөрчлөлт оруулснаар Засгийн газар эрх мэдэлтэй, өөрийн толгойгоор ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах ёстой.
 
Ж.Мөнхбат: -Монгол Улсын Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг томилж, чөлөөлдөг байх саналыг дэмжиж байна. Монгол Улс парламентын засаглалтай улс. Засаглалын тогтолцоогоо сайжруулах чиглэлд бид алхам хийж байна. Тиймээс дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж энэ саналыг дэмжих нь зөв. Өнөөдөр манайд сайд нараа оруулж ирж, хариуцлага ярьж чаддаггүй нь УИХ-д улс төр болоод танхимаар доргих асуудал болчихдог учраас үе үеийн Ерөнхий сайд нар танхимын сайд нартаа хариуцлага тооцохоос жийрхэж ирсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг олон парламент дамжиж ярьсан. 2016 оны сонгуулиар бүрдсэн парламент Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, өнөөдөр гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байгаад баяртай байна.
 
С.Бямбацогт: -УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулиар УИХ-ын сонгуулийг хуулиар тогтооно гэж заасан. Ард нийтийн санал асуулга явуулах гэтэл Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авсан. Эргээд зөвшилцөл явуулсан. Энэ явцад сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсэн саналыг АН-ын зөвлөл гаргасан. Өмнө нь ч гаргаж байсан.
 
64 суудалтай МАН хүч түрж болохгүй гэсэн. Ингээд холимог тогтолцоогоор сонгууль явуулна, ингэхдээ 2024 оноос хэрэгжүүлэхээр ойлголцсон. 76 тойргоос сонгогдсон гишүүдийг жалга довын депутат гээд байдаг. Тиймээс намын жагсаалтад нэр дэвшиж, улсын наадмын бөх гэдэг шиг улсын хэмжээний гишүүнийг сонгох гэсэн ойлголт юм.
Д.Лүндээжанцан: -Сонгуулийн насны иргэдийн нэг хувиар нам бүртгэх тухай асуудал байгаа. Энэ заалтыг батлаад намтай холбоотой хэсэг оруулахаар хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх вэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 20-ноос хэрэгжүүлж эхлээд явахад энэ заалт ирэх сонгуульд хамаарах уу, үгүй юу.
 
С.Бямбацогт: -Бидний өргөн мэдүүлсэн төсөлд нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн зохицуулалттай байсан. Одоо өөрчилж улсын хэмжээний бодлого явуулна гэж оруулсан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэхээр намын бүтцийг нэлээн өргөн хүрээтэй болгосон байсан. Тиймээс улсын хэмжээнд бодлого дэвшүүлнэ, мөрийн хөтөлбөртэй байна. Заавал аймаг сум бүрт нэгж бүтэцтэй байх шаардлагагүй гэсэн томьёоллоор өөрчилсөн. Хоёрдугаарт, сонгуулийн насны эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд намыг эвлэлдэн нэгдэж байгуулна гэдэг заалтыг хатуу болчихлоо гэсэн асуудлыг ярьж байна. Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн төсөлд бүр хатуу “50 мянган иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна” гэснийг нь бууруулсан. Үүнийг хатуу шаардлага гэж үзэж, зөвшилцлийн ядцад болон улс төрийн намуудтай хийсэн хэлэлцүүлгүүдийн дүнд нэг хувь буюу 20 орчим мянган иргэн эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулна гэж тусгахаар болсон. Энэ заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж байгаа. Нэг талаас борооны дараах мөөг шиг олширсон намуудыг цэгцлэнэ, зохион байгуулалтад оруулах боловч хэтэрхий өндөр шалгуурыг бууруулж, оруулж ирсэн. Энэ заалтыг ирэх оны сонгуулиар хэрэгжүүлэхгүй, 2024 оноос хэрэгжүүлнэ гэлээ.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

2019-12-10

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2019-12-10

Д.Цогтбаатар: Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй

2019-12-10
9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10
9:00

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

2019-12-10

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

З.Энхболд: Ц.Нямдорж 20 жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олно гэж ярилаа. Олсон нь хаана байна?

2019-12-10

Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

2019-12-10

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2019-12-10

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.91%
Ши Жиньпин (БНХАУ)
16.6%
Дональд Трамп (АНУ)
4.53%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.96%
Ангела Меркель (ХБНГУ)
2.59%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.3%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,509

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350