Монгол хар ухаанаар...

Монгол хар ухаанаар...

Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1д хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэхээр ЖДҮ сангаас их хурлын гишүүд маань яг тэгшхэн 950\950 саяар хувааж аваад бас хуулийн өмнө хэн ч тэгшхэн хариуцлага хүлээдэггүй үгүй мөн тэнгэрлэг тэгш эрх дархтай улс шүү манай монголчууд.

Бас хүний хэвлийд байгаа элэг бөөр зүрх тэр хүний өмч гэж олон улсын хүний эрхийн түгээмэл эрх зүйд тунхагласныг  хаа сайгүй хадаж, чанд мөрдөж байгаатай адил Монголын хэвлийд байгаа  алт эрдэнэс баялаг монголын ард түмний өмч мөн гээд Үндсэн хуулийн 6.1д цагаан цаасан дээр хараар бичсээр байтал гаднаас нэг ганц ч ногоонгүй ганзагчин ирээд гадаад зээлээс хөрөнгө босгон эксковатор авчраад эрдэнэс алтыг  нь суга татан үнэ хүргэж үсэргэнэ гэнэ үндсэн зардлыг юутай хүүтэй нь үхэн үхтлээ төл гэхэд нь Үгүй гэж хэлж чаддаггүй нэрэлхүү зангаасаа болоод бид Оюутолгойгоос өгсүүлээд Ок гээд л олон улсын гэрээн дээр гарын үсэг зураад л байх юм. Бас хөрөнгө босголцох мөнгөгүй гээд шилээ мааждаг мөртлөө Швейцарын  банк оффшор данс оймсондоо ч хамаагүй сая саяаар нь аваачиж хийгээд мартчихдаг үгүй мөн гүндүүгүй мартамхай улс шүү манайхан.

Мөхөс миний  бие монгол хар ухаанаар бодоход  уг ОТ гэрээний утга агуулга нь Монгол хүн бол ямарч химийн хольцгүй төрсөн буйран дээрээ эхээс унасан шигээ унаган төрхөөрөө экологийн хувьд хамгийн цэвэр эд эрхтэнтэй  гэдэг нь дэлхийн шилдэг лабораториудаар батлагдсан тул тэд эмнэлгийн багаж эмч ажилтантайгаа ирээд Хүний эрх, Үндсэн хуулийг зөрчин байж миний элэг бөөр зүрх бөлдөгийг минь суг татан олон улсын зах дээр донор болгон панзлаад эд эрхтэнээ сугалуусаныхаа хариуд би холбогдох зардлын 34 хувийг 30 жил юутай хүйтэй нь төлж дууссаны дараа л ашгийнх нь 34 хувийг авах юм байна  гэж харьцуулж ойлгоод байгаа,  зөв үү.

Гучин жил хамаг байдгаа суг татуулчихаад ашиг машиг авах болов уу яах бол, одоо жар дөхөж байгаа өвгөн би тэр хүртэл  тэсэх болов уу яах бол, монгол хүн байна даа ямарч гэсэн хойд насандаа өргүй л үлдэх юмсан гэж сүүлийн үед бодогдох болов.

Уг гэрээний учрыг гадарлах хэсэг нөхөд нийлээд өөрчлөнө хөөнө тууна гээд өрвөлзөн босч ирэхэд нөлөө бүхий нөхрийг маань Лондонд урьж аваачаад  ВВС-ээр байцааж байцааж ХӨӨХГҮЙ ЭЭ гэсэн ам мөчгийг нь аваад авгайхан нь сайн үйлсийн санд сая саяыг хандивлалаа л гэхийм. Үгүй мөн өгөөмөр сэтгэлтэй сайн санаатай сайхан хүмүүс шүү энэ барууныхан.

Монголчууд бид ямар хүний юмнаас нэг ч зоос илүүчлэх санаа бодолгүй хүмүүс болохоор сайн хүмүүсийн өгсөн нэг ч цент гээгдэлгүйгээр олон олон элэг нэгтнүүдийн  маань  элэг бөөр зүрх гадаад дотоодод эмчлэгдэж  эрүүл саруул болж тайлан тооцоо нь холбогдох газарт нь жин тан өгөгдсөн байж таараа.

Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод  байна, үлдсэн 98 хувь нь онгоноороо байна, үүнээс  хоёрхон толгой  нь нийлэхэд л 900 тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэх бөгөөд энэ хоёр толгойгоо  мөлжихөд л бид тав зургаан үеэрээ идээд ч барахгүй нь гээд  л даналзах хэрнээ арав хорин тэрбумийн өр зээлийг  аль дээр аваад идээд дууссан гэхийм, ард түмэн эх орон минь яана даа байз, ташуураа бариад мориндоо морд юу, тархиа гашилгаж гарцыг хайя юу.

Yе үеийн засгийн газрын өмчтэй холбоотой зөв бодлого зөндөө бий бий, тухайлбал хөдөөгийнхөнд малыг нь хувьчилсан нь Жасрай, хотынхонд байрыг нь өгсөн нь  Энхсайхан,  хороололынхонд газрыг нь бэлэглэсэн нь Энхбаяр,  хадгаламжтайд нь баталгаа гаргасан нь Баяр,  за тэгээд газрын баялагаар ардыг баахан хошгируулсан нь Батболд,  галзуу хөгжлөөр улсыг зөндөө амьсгалуулсан нь Алтанхуяг. Галзуу нь ч яахав гол нь зөв хөгжил, газрын баялаг нь ч яахав чухал нь зөв бодлого.

Сүүлийн үед эрдэнэт толгодоо зарна гэхийм, энэ нь  эцэг өвгөдөөс үлдээсэн ариун цагаан буяныг идэж ууж, наадаж наргиж дуусгаад эцсийн ганц мөнгөн ембүүгээ Бөмбөгөр дээр өвөртлөж очоод өвгөнтөөс өгөөд уухтай адил. Эртээ урьдын цагт зарц адуучин нь 100 сайхан морьдтой Эзэнийхээ 51-ийг нь гадаадын банкинд барьцаанд тавиад,  49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргасантай л  адил шахуу юм сонсогдох юм.

Уг нь бид байгаа юмаа барилгын цэргүүдээрээ үнэгүй малтуулаад шанагаар хутгаад шуудайлаад зарсан ч  баяжчихаар хугацаа багагүй өнгөрлөө л дөө. Гадныхан гадныхан л гэх юм. Гадныхан яахав зайлвал зайлна л биз гагцхүү монгол төр, монгол хүн газрын баялгаа зуун хувь эзэмших хуулийг ганц шөнийн дотор ч гаргах цаг ирэх бизээ. Тэгээд Харвард Массачусетс Лондонгүй суралцаж дэлхийн  хай тех, ноу хау-г монгол хар ухаантай хослуулан эзэмшсэн ташаандаа таблетаас өөр өмчгүй ч тархиндаа потенциалтай эх оронч фанат охид хөвгүүд тэнгэрийн од шиг олширч  гадныханыг ганц амбаардаж гаргаад Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагий маа гэдгийг  ёстой нэг үзүүлээд өгөх байлгүй.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулж байна

2019-12-11

Аврагчид шатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ

2019-12-11

Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангууллаа

2019-12-11

Согтуу жолооч айлын гэр, хашаа мөргөжээ

2019-12-11

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27
12:39

Холбооны мөрдөх товчоо ч олж чадаагүй, сураггүй алга болсон хүмүүсийн хачирхалтай түүх

2019-12-11
6:28

Амжилтанд хүрсэн хүмүүсийн хийдэг энгийн үйлдлүүд

2019-12-11
1:12:17

"Улаан бал" нэвтрүүлэгт Эрдэнэт хотын захирагч Д.Батлут оролцож байцаагдав

2019-12-11

Н.Алтанхуяг: Улсын төсвийг үрэн таран зарцуулж байна!!!

2019-12-11

2020 онд Капитрон банк Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийг манлайлан ажиллана

2019-12-11

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Тэмцэгчид баг зүүхийг Хонконгийн эрх баригчид зөвшөөрчээ

2019-12-11

Афганистан дахь Америкийн хамгийн том цэргийн баазад амиа золиослогч этгээд халджээ

2019-12-11

Америкийн нэгэн компани бүх ажилчиддаа 50 мянган ам.долларыг шагнал болгон өгчээ

2019-12-11

Анхны цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоцыг амжилттай туршчээ

2019-12-11

Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

2019-12-11

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Зураг болгон дээр гардаг нууцлаг бөгөөд айдас хүргэм охин

2019-12-11

Латин Америкт дарангуйлагч болсон Япон эрийн түүх

2019-12-11

Төрөл дундаасаа ганцаархнаа үлдээд буй 8 амьтан

2019-12-11

Хятадын нүүрсний хэрэглээ цаашид улам нэмэгдэнэ. Учир нь...

2019-12-11

ЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв

2019-12-11

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2019-12-11

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч ОУВС-гийн хөтөлбөрт хориг тавьсан

2019-12-11

ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ

2019-12-11

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!

2019-12-11

Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш

2019-12-11

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд

2019-12-11

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.72%
Ши Жиньпин (БНХАУ)
16.66%
Дональд Трамп (АНУ)
4.59%
Шинзо Абэ (Япон)
3.58%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.03%
Ангела Меркель (ХБНГУ)
2.57%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.28%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,515

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,351