Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн
Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийв. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
 
Албан тушаалтнуудыг хянуулахаар иргэдийг идэвхжүүлж байна
 
Дэлхийн улс орнуудын жишигээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт маш чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдад хяналт тавих иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавих боломжийг нээж өгөх, чадавхжуулах зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн төвтэй зохион байгуулж байна. Энэ хүрээнд:
 
2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллалаа.
 
Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулсан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа. www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм.
Иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Өмнө нь 1800-1969 дугаарын утас нь энгийн утасны тарифаар ярьдаг байсан бол 110 тусгай дугаар нь үнэ төлбөргүй юм.
 
Оны эхний 10 сард 326 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
 
 
2019 оны эхний 10 сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 4 албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 2 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.
 
 
Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж бүхий 46 албан бичиг хүргүүлсэн. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 7 албан тушаалтанд сануулах, 23 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 4 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 3 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.
 
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 7727 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 7570 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 634 мэдүүлэгт анхааруулга бичиж, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 303 мэдүүлгийг буцаан хүргүүлж, 26 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
 
1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байна
 
 
2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна.
 
 
Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
 
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал:
 
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг-586 буюу 44.5 хувь,
Хахууль авах гэмт хэрэг-144 буюу 10.9 хувь,
Хахууль өгөх гэмт хэрэг-146 буюу 11.1 хувь,
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг-21 буюу 1.6 хувь,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг-38 буюу 2.9 хувь,
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг-8 буюу 0.6 хувь,
Мөнгө угаах гэмт хэрэг 15 буюу 1.1 хувь, 
Хөрөнгө завших гэмт хэрэг-49 буюу 3.7 хувь,
Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг-45 буюу 3.4 хувь
Бусад хэрэг 264 буюу 20.1 хувийг тус тус эзэлж байна.
Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 47 буюу 10.9 хувийг төрийн улс төрийн, 83 буюу 19.2 хувийг төрийн захиргааны, 105 буюу 24.3 хувийг төрийн тусгай, 35 буюу 8.1 хувийг төрийн үйлчилгээний, 51 буюу 11.8 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 112 буюу 25.9 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэн эзэлж байна.
 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
 
Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,869,098,344 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
 
 
Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин  нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдээд байгаа гэж тайлбарлах нь буруу. Харин хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаа. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.
 
 
Зөвхөн 10 дугаар сард 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
 
АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.
 
Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна.
 
Хууль бус үйлдлийг 110 дугаарт мэдээлэхийг хүсэв
 
АТГ нь хуульд заасан ил, далд аргаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ ч биелүүлэхийн төлөө манай албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Энэ ажлын бодит үр дүн ч эхнээсээ гарч байгаа. Тиймээс албан тушаал, албаны бүрэн эрхээ аливаа хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх арга, хэрэгсэл гэж харж байгаа хүмүүс энэ бодлоосоо татгалзах хэрэгтэй гэдгийг дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүсэж байна.
АТГ-т ажилладаг, ажиллаж байсан гэх мэтээр байгууллагын нэр барьж, тендерт дэмжлэг хүсэх, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг дотоод хяналтаараа илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал ч гарсан. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна манай албан хаагч нарын нэр барьсан энэ мэт хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ

2019-12-15

Клиникийн/Эмнэлзүйн эмч нар Харвардын Их сургуульд суралцах эрхтэй боллоо

2019-12-15

Сургууль завсардсан хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулна

2019-12-14

Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ

2019-12-14

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Үнэртүүлэхгүйгээр хэрхэн уух вэ?

2019-12-16

Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?

2019-12-15

Уксусны 20 хэрэглээ

2019-12-15

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрчээ

2019-12-16

Д.Амарбаясгалан: Томсгосон, можаритор хувилбарыг УЗ шийдсэн, бүлэг дагах ёстой

2019-12-16

Л.Энх-Амгалан: Томсгосон, можаритор хувилбарын ард хүн жагсахгүй, намын жагсаалт гэж байхгүй

2019-12-16

Ц.Цогзолмаа: Би Энхболд гишүүнийг намын даргатай танилцуулж, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн

2019-12-16

Баабар: Ёс суртахууны хэмээх ялын бодлого

2019-12-16

Зөв хүн гэж...

2019-12-16

Хүхэрлэг хий буюу байгаль дээр бараг л байдаггүй SO2

2019-12-15

Цагт нь сурч мэдэх боломжоо ашиглаагүй хүн илүү их золиос гаргадаг

2019-12-15

БӨРТЭ ЧОНО-2019 оны шилдгийн шилдэг тамирчнаар М.Анхцэцэг, Э.Цэндбаатар нар шалгарчээ

2019-12-14

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.16)

2019-12-16

Podcast news - Цаг үе (2019.12.16)

2019-12-16

Podcast news - Таны амралтанд (2019.12.14)

2019-12-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.13)

2019-12-13

Т.Ням-Очир: Боловсролын чанарыг ЭЕШ-аар тодорхойлох нь учир дутагдалтай

2019-12-16

Шилдэг сургууль, цэцэрлэгийг 20 сая төгрөгөөр шагналаа

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

THE HU хамтлаг маргааш эх орондоо ирнэ

2019-12-15

Мисс М.Цэвэлмаа 140 орноос эхний зургаад жагсчээ

2019-12-14

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн тоглолт Бээжинд хотод боллоо

2019-12-13

“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ

2019-12-13

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Эвсэг” брэндийн 20-70% шинэ жилийн хямдралтай, сугалаатай худалдаа

2019-12-16

King Tower: Амьдарч буй орон сууцаа оролцуулаад шинэ байртай болоорой!

2019-12-16

К Mobimn: Гар утасны азтан болоорой!

2019-12-16

Алдарт Пабло Неруда ба дуучин Э.Энхтөр

2019-12-13

Өөрсдөө сонгуулиа өгч сурчихаад улс төрийг шүүмжилмээр байна, залуусаа!

2019-12-16

60, 70, 80 оныхон үхэж байж МОНГОЛ хөгжинө...

2019-12-15

"Iphone 11" барилаа гээд та ухаантай болчихгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай!

2019-12-13

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

2019-12-12

Азийн хувцас загварын тэмцээнээс Хүрэл цом хүртсэн 9 настай Монгол охин

2019-12-16

Итгэмээргүй өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд

2019-12-16

Таны өдөр бүр хараад байхааргүй дүр зургууд

2019-12-16

"ESPN" сэтгүүлийг чимсэн нүцгэн тамирчид

2019-12-15

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Өдөр тутмын жижиг зүйлсэд бид хэр их хугацааг зарцуулсан байдаг вэ?

2019-12-16

Газрын зураг дээр одоо ч буугаагүй, нууцлаг 10 газар

2019-12-16

"Тосгоны охиноос тэргүүн хатагтай" - Меланиа Трампын гайхалтай хувь тавилан

2019-12-16

Эрчүүдийн тухай таны бодлыг өөрчлөх сонирхолтой баримтууд

2019-12-16
11:06

Сахарын цөлд нуугдсан 10 гайхалтай зүйл

2019-12-16
6:17

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд

2019-12-16

Олон Улсын Валютын Сан улс орнуудыг ингэж өрөнд оруулан эрхшээлдээ байлгадаг!

2019-12-16
13:45

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

2019-12-15

Шотландын эрх баригч нам Их Британиас тусгаар тогтнох хүсэлтэй байна

2019-12-16

Сураггүй алга болсон Чилийн агаарын хүчний онгоцонд зорчиж явсан хүний цогцос олджээ

2019-12-16

Эрдэмтэд дэлхийн хамгийн нам дор газрыг шинээр тогтоожээ

2019-12-16

"Huawei"-ын 5G сүлжээг хориглосноос болж Хятадын элчин сайд Германыг сүрдүүлжээ

2019-12-16

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Өвөлжилтийн бэлтгэл ажил 96,4 хувьтай байна

2019-12-16

О.Баярмагнай: Дээрээс татаастай хэрэг гээд өмгөөлөгч ч олдохгүй, мөрдөгч нар ч хойрго хандаад байна

2019-12-16

Автозам ашигласны татварын нэмэгдлийг цуцалж байгаад төлөөлөгч нар бухимдаж байна

2019-12-16

Авто зам ашигласны төлбөрийг нэмээгүй учир авто замаа шинэчилж чадахгүй хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх мэдэгдэв

2019-12-16

Алдартай эцэг эхтэйгээ усны дусал мэт адилхан хүүхдүүд

2019-12-15

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа

2019-12-15

“Тогтвортой хөгжил ба үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2019-12-13

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.58%
Ши Жиньпин (БНХАУ)
16.69%
Дональд Трамп (АНУ)
4.61%
Шинзо Абэ (Япон)
3.53%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.99%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.31%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Эммануэль Макрон (Франц)
0.36%
Тереза Мэй (Их Британи)
0.32%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,541

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,531

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,436

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,353