Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болно

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болно
Монгол Улс Үндсэн хуулиа шинэчлэн батлах түүхэн цаг үе ирээд байна. “Алганд багтсан Монгол Улс" гэх тодотголтой Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн. Хамгийн сүүлд буюу 2000 онд “Эцэг” хуулийг өөрчилснөөс хойш тогтолцооны гажуудал, төрийн хямралын үндсэн шалтаан нь Үндсэн хууль буюу түүнийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг дээр дооргүй ярьсаар өдийг хүрсэн. Тиймээс ч үе үеийн парламент энэ хуулийг өөрчлөх санаачилга гаргаж байсан ч өнөөдрийнх шиг ажил хэрэг болсон нь үгүй. Учир нь, Үндсэн хуулийг өөрчлөхөд хамгийн чухал зүйл нь зөвшилцөл, ойлголцол. “Эцэг” хуулийг хэрхэн өөрчлөх тухайд парламентын гишүүд төдийлөн санал нийлдэггүйгээс гацаа тээгтэй байсаар ирсэн гэсэн үг. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд МАН ард түмнээс үнэмлэхүй олонхийн санал авсан.
 
Тэд “Үндсэн хуулийг өөрчилж, тогтолцооны гажуудлаас гарах алхам хийнэ" хэмээн мөрийн хөтөлбөртөө багтаасан нь үнэмлэхүй олонхын санал авах гол хөзөр болсон.
Ийнхүү ард түмнээс илгээлт авсан МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохын зэрэгцээ УИХ-д түүхэнд байгаагүй олон суудал авсан цаг хугацаагаа ажил хэрэгчээр өнгөрүүлж байна. Ямартай ч тэд 2016 онд засгийн эрх авсан даруйдаа Үндсэн хуулийг өөрчлөх ажилд ханцуй шамлан орсноор өдгөө хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаад байна.
 
Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж,  УИХ-ын гишүүн, туршлагатай парламентч Д.Лүндээжанцангаар ахлуулсан байдаг. Энэ цагаас хойш ажлын хэсгийнхэн олон удаагийн уулзалт зөвлөгөөн хийж, олон нийтийн төдийгүй эрдэмтэн судлаачдын саналыг сонсч төслөө боловсруулсан билээ. Үүний дүнд өнгөрсөн зургаадугаар сарын 6-нд УИХ-ын 62 гишүүний гарын үсэг бүхий Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт албан ёсоор өргөн барьсан юм. Ингэснээр УИХ-ын гишүүд өнгөрсөн зун “Эцэг” хуулиа өөрчлөх том ажлын ард гарахын тулд амралтгүй ажилласан. Үүний дүнд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрсөн наймдугаар сарын 31-нд хийж дуусгасан юм. Харин гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр төлөвлөж байна.
Түүнээс өмнө Зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. Учир нь хоёрдугаар хэлэлцүүлгээс гээгдсэн хэд хэдэн санал байгаа учраас эргэж харах шаардлагатай хэмээн гишүүдийн олонх үзэж буй. Тухайлбал, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх буюу танхимаа өөрөө бүрдүүлдэг, эргээд хариуцлага тооцдог байх заалтыг анхны төсөлд тусгасан байсан ч санал хураалтын явцад унасан юм. Өдгөө Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн дээрх заалтаас гадна сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зэрэг асуудлыг ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, парламентын тогтолцоог сонгодог утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй гэдэгт санал нийлээд байна. Ингэснээр Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцдог болох юм. Тэгвэл Ерөнхий сайдын эрх мэдлийг Үндсэн хуулийн хүрээнд ийнхүү нэмэгдүүлэх нь улс орны хөгжил төдийгүй парламентын засаглалд ямар нөлөө үзүүлэх вэ. Энэ тухайд УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэе. 
 
Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй
 
-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх эрх олгох тухайд нэгдсэн ойлголцолд хүрсэн. Өөрөөр хэлбэл, Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн хуралдаад энэ заалтыг гуравдугаар хэлэлцүүлгээр нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ саналыг анх оруулж ирсэн төсөлд тусгасан байсан ч хоёрдугаар хэлэлцүүлгээр санал хураахад унасан. Харин Зөвшилцлийн ажлын хэсгийнхний зүгээс Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгөх хзрэгтэй гэдэгт санал нэгдээд байна. Түүнчлэн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухайд мөн санал нэгдсэн. Гэхдээ пропорциональ систем хоёр янз. Хүн дугуйлдаг, нам дугуйлдаг пропорциональ гэж бий. Манай намын гишүүд хүн дугуйлдаг пропорциональ байвал яасан юм гэсэн саналтай байгаа. Холимог тогтолцоог хуульд оруулбал 2024 оноос мөрдөх ёстой гэж үзэж байгаа. Энэ удаагийн сонгууль хуучнаараа явах ёстой. Он дарааллын тухайд санал нэгдэх байх. УИХ-ын гишүүдэд Үндсэн хуулиа батлах чин хүсэл байвал батлах боломж бий. Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг ирэх  /энэ долоо/ хоногтоо багтаачих бодолтой байна. Даваа гарагт бүлгээр яриад, мягмар, лхагва гарагт ажлын хэсэг, байнгын хороогоор, пүрэв, баасан гарагт чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж буй гол заалтууд нь УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог улам төгөлдөржүүлэх, Засгийн газрын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх. Мөн шүүхийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн өнөөгийн тогтолцоог боловсронгүй болгоход чиглэсэн зэрэг томоохон өөрчлөлтийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.
 
 
Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдээ өөрөө томилох, чөлөөлөхийг хэрэгжүүлэхээр эрх мэдлийг нэмнэ гэсэн үг. Ерөнхий сайдын УИХ-ын өмнө хүлээх үүрэг хариуцлага нь нэмэгдэнэ. УИХ-ын эрх мэдлийг танаж байгаа гэдэг асуудлыг хэн, ямар өнцгөөс харахаас шалтгаална. УИХ дээр бүх зүйлийг төвлөрүүлэхийг парламентын засаглал гэж ойлгодоггүй. Харин хууль биелүүлэх, гүйцэтгэх засаглал нь тогтвортой, тууштай ажиллах боломжоор нь хангаж хариуцлага тооцох эрх нь УИХ-даа байхыг парламентын засаглал гэж ойлгодог.
 
 
Ж.Мөнхбат: Парламентын засаглалаа бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхнээс нь дэмжсэн гишүүний нэг нь би. 2016 онд ЗГХЭГ-ын сайд байхдаа Ерөнхий сайдын захирамжаар хуульчид болон эрдэмтэн судлаачдын баг гаргаж, Үндсэн хуулийн төслийн эхийг анх бэлдүүлж байлаа. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийнхэнд энэ төслөө өгч байв. Үүний дүнд төслийг хэлэлцүүлж явсаар өдгөө Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн шатанд ирээд байна. Хэдийгээр бидний анх бэлдсэн төслийг нэлээд засч өөрчилсөн ч авууштай давуу тал олон. Үүний нэг нь Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлж, сайд нараа томилох юм. Энэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгөх хэрэгтэй.
 
 
Монгол Улс парламентын засаглалтай улс юм бол гүйцэтгэх засаглалаа бэхжүүлэх, тогтвортой ажиллуулах боломжийг бий болгож, хуулиараа хамгаалж өгөх хэрэгтэй гэдэгт би хувьдаа хатуу байр суурьтай байдаг. Ер нь 30-аад жил явж ирсэн Монголын системийн томоохон алдаа нь энэ байсан. Өөрөөр хэлбэл, бид хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай явж ирсэн. Айлаар бол хоёр аавтай л явж ирлээ шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь хоорондоо үздэг, биенээ дарж авч улс төрийн орон зайгаа хүчирхэгжүүлэхийн тулд хууль хүчний байгууллагыг нөлөөндөө авах гэж тэмцэлддэг.
 
 
Тиймээс ийм байдлыг нэг талдаа гарах нь зөв. Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг, эргээд танхимаасаа хариуцлага нэхэж чаддаг байх эрхийг өгөх нь зөв. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг болох гэж байна. Миний хувьд “Давхар дээл”-ийг эсэргүүцэж, жагсч явсны хувьд Үндсэн хуульд энэ төрлийн заалт оруулсныг онцолмоор байна. Миний бие эрх барьж буй намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа “Давхар дээл”-ийг 50 хувиар тайлуулж байсан. Үндсэн хуулийн одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын кабинетын 70 хувийг “Давхар дээл”-гүй байхаар зохицуулсан. Энэ нэг талаар дэвшил. Цаашлаад УИХ-ын хариуцлагыг дээшлүүлэх, хууль хүчний байгууллагыг улс төрөөс ангид байлгах зэргээр дэвшилттэй олон өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаж байгаа. Парламентын засаглалаа төгөлдөржүүлье гэвэл энэ заалтыг дэмжихээс аргагүй. Түүнчлэн Зөвшилцлийн ажлын хэсгийнхний зүгээс сонгуулийг холимог тогголцоогоор явуулах заалтыг оруулж, 2024 оноос мөрдөхийг мөн дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийг парламентын сонгодог болох тухай асуудлыг ч сайтар ярилцаад нэг талд нь шийдэх хэрэгтэй.
 
Д.Оюунхорол: Еренхий сайд Засгийн газрын гишүүдээ томилж, танхимаа өөрөө бүрдүүлэх ёстой
 
-Үндсэн хуульд ирээдүй цагийн өнгөнд нийцсэн алсын хараатай зөв нэмэлт, өөрчлөлт оруулах нь энэ парламентын түүхэн үүрэг байх ёстой. Үүний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцлийн ширээний ард сууж асуудлаа ярилцаж шийдэх нь зөв. УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудалтай болсон МАН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ард түмнээсээ асууж  долоо хэмжиж нэг огтлох зарчмаар улс орны нийгмийн амьдралд саад тээг, хөгжлийн чөдөр болоод буй асуудлыг шийдвэрлэх гарцыг ард олны язгуур эрх ашигт нийцүүлэн хийж чадвал маш үр дүнтэй ажил болно. Монгол Улс Үндсэн хуульдаа парламентын засаглалтай улс гэж тодорхойлсон. Гэвч манай парламентын тогтолцоо олон оронд байдаг сонгодог парламентын засаглалаас өөр, завсрын шинжтэй. Товчоор хэлэхэд, парламентын засаглалтай орны гүйцэтгэх засаглалын тэргүүнд байдаг хамгийн чухал эрх мэдэл манай Ерөнхий сайдад байдаггүй учраас хөгжилд саад болдог нь үнэн. Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлж, Засгийн газраа өөрөө байгуулах эрхийг Ерөнхий сайдад өгчих хэрэгтэй. Энэ бол сонгодог парламентын загвар мөн. Хүчтэй, төвлөрсөн гүйцэтгэх засаглалтай, хүчтэй лидер толгойлсон улс орон л хурдтай хөгжөөд байгааг харж байна. Улс орны хөгжилд гүйцэтгэх засаглал маш чухал үүрэгтэйг амьдрал харуулсаар байна. Гэтэл манайд парламентын гишүүд сайд томилж, чөлөөлөхөд оролцдог учраас 76 Ерөнхий сайдтай болчихжээ гэж иргэдийн ярьдаг нь оргүй биш. Парламент сандал суудлын тэмцлийг даамжруулж, улс төрийг тогтворгүйжүүлдэг газар болж байна. Парламент бол хууль, бодлогыг нь батлаад хэрэгжилтийг нь харж хянаж л байх үүрэгтэй гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жилээс бага хугацаанд ажилласан байх жишээтэй. Үүнээс үүдэлтэй  улс төрийн хувьд тогтворгүй, төрийн залгамж шинж чанар хэрхэн алдагдаж байгааг бид харж, мэдэрч байгаа. Засаглал хямарч байгааг хүн бүр ярьж, санаа зовж байгаа энэ үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж сонгодог парламентын засаглалтай болох өөрчлөлтийг яаравчлан хийх хэрэгтэй гэж үзэж энэ саналыг дэмжиж байгаа. Ерөнхий сайдыг УИХ томилно. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилж танхимаа өөрөө бүрдүүлэх ёстой. Энэ бол зарчмын асар том өөрчлөлт. УИХ-аар сайд нарыг томилохгүй, чөлөөлөхгүй. Ингэхээр сандал суудлын маргаан байхгүй болно. Сайд огцруулна гээд гарын үсэг цуглуулдаг байдал дахиж гарахгүй. Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой Энэ заалтыг Үндсэн хуульд тусгахаар санал нэгдээд байна. Энэ асуудлыг эцэслэн шийдсэнээр төрийн ажлын гацаа, сандал суудлын хэрүүл маргаан дуусна. Цаашилбал, улс орны хөгжил хурдацтай өрнөхөөс гадна Ерөнхий сайд мэргэжлийн дадлага туршлагатай, шударга ёсны чадавхид тулгуурласан хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлэх боломжтой болно.
 
Я.Содбаатар: Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь хариуцлага тодорхой болно гэсэн үг
 
-Өнгөрсөн хаврын чуулганаас эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламент авч хэлэлцэж байна. Үндсэн хуулийн асуудалд бид аль болох олон талын оролцоог хангаж, тэдний саналыг авч нэгтгэхийг чухалчилдаг. УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудалд анхнаасаа хүч түрж, нэг талын хатуу байр сууринаас хандаагүй. Өнөөдөр ч энэ байр суурь хэвээрээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлаад явна гэсэн бол бидэнд ард иргэдээс өгсөн эрх байна. Гэхдээ Үндсэн хууль өөрөө нийгмийн зөвшилцлийн баримт бичиг учраас бид Ерөнхийлөгчийн институцээс эхлээд парпаментад суудалтай, суудалгүй улс төрийн бүх хүчин, иргэдийн саналыг авах чиглэл рүү олон талт ажил хийж байна. Парламентын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард иргэдийн санал асуулгаар хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрээ гаргасан. Харамсалтай нь, Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ хүлээж авсан. Үүнтэй холбогдуулан яах вэ гэдэг гарц шийдэл рүү явж байна. Ер нь гуравдугаар хэлэлцүүлгээр парламент бүрэн эрхийнхээ хүрээнд батлаад явбал яасан юм гэдэг байр суурьт хүрч холбогдох тогтоолын төслийг баталлаа. Ойрын өдрүүдэд парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт цэг тавина гэж ойлгож байгаа. Хэрвээ хуульд заасан тооны гишүүдийн дэмжлэгийг авч чадвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлаад явна. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг байхыг анх 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан байсан. Хэлэлцүүлгийн явцад нэг хүний саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд орж чадаагүй. Одоо энэ асуудлыг ярихад УИХ-ын гишүүд дэмжих болов уу гэж бодож байна. Гадаадад Ерөнхий сайдыг яагаад хүчтэй байлгадаг гэхээр хянаж болдог.
 
 
Ерөнхий сайдыг ард түмнээс сонгодоггүй. Харин Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгосон учраас хэтэрхий их эрх мэдэп өгчихвөл алдчихдаг. Ерөнхий сайд сайд нараа томилох нь хариуцлагыг тодорхой болгож байна гэсэн үг. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ гар, сэтгэл нийлэх хүмүүсээ сонгоно гэсэн үг. Манайд өмнө нь Ерөнхий сайдынхаа өөдөөс томордог сайд нар байсан. 2012-2016 оны парламентын үед “Би фракцынхаа томилгоогоор орж ирсэн” гээд Ерөнхий сайдынхаа эсрэг ярьдаг сайд байсан.
 
 
1996-2000 оны парламентын үед АН төр барьж байхад Ерөнхий сайдыгаа зодчихсон сайд бий шүү дээ. 2000 оны үед хэцүү юм их болсон. Тиймээс л танхимын зарчмыг бий болгох гээд байгаа юм. Дэлхий нийтэд танхимаараа хариуцлага хүлээдэг. Бид өнгөрсөн 27 жилийн турш асуудал гарвал сайдыг нь солиод байсан. Одоо сайдыг биш Ерөнхий сайдыг огцруулдаг болно. Ерөнхий сайд нэр муутай, хэрэг төвөгт холбогдсон хүнийг сайд болговол өөрийнх нь суудал ганхана. Ерөнхий сайд хариуцлагатайгаар танхимаа бүрдүүлнэ гэсэн үг. Монгол Улсад өнөөдөр 27 жилийн нийгэм, эдийн засгаа дүгнэх явц болж байна. Онолын хувьд аль ч орон 30 жилд нэг удаа ингэж дүгнэдэг. Тэр утгаараа 20-30 жил тутамд Үндсэн хуулиа өөрчилсөн байдаг. Манай улс 1924 онд Үндсэн хуулиа батлаад 1940 онд шинэ Үндсэн хууль, 1960 онд гурав дахь Үндсэн хуулиа гаргаад 1992 онд Үндсэн хуулиа дахин баталсан. 1992 оны Үндсэн хуульдаа одоо нэмэлт, өөрчлөлт хийх гэж байна. Үндсэн хуулийн онолд "Нялх хүүхдийн баривчийг насанд хүрсэн хүнд өмсгөх гэж зүтгэж болохгүй" гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, 1992 онд төрсөн хүн өнөөдөр 27 нас болчихлоо. Нийгмийн харилцааны бүрэн үе солигдож байгаа болохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйн хэрэг.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:47

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

2019-12-06
6:46

"Таатай бүс"-ээсээ гарч, амжилт өөд тэмүүлэх 10 зарчим

2019-12-06
9:59

Еврейчүүдийн дэлхийн бизнесийн салбарт тэргүүлдэг нууцаас..

2019-12-05
3:17

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

2019-12-05

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа үүнийг анхаар!

2019-12-07

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ

2019-12-07

Нууц ноёнтон витамин "C"

2019-12-06

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

2019-12-03

П.Намуун: “Чи кинон дээр ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж ангийнхан байнга асуудаг

2019-12-01

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2019-12-05

Дүүргүүдийн “Хүүхдийн кабинет” дараах уртасгасан цагаар ажиллаж байна

2019-12-05

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Цахилгаан тоноглол угсралтын олон улсын тэмцээнд Монгол инженерүүд амжилттай оролцлоо

2019-12-06

Монголын тамирчид олимпод бэлэн биш

2019-12-03

Ой тогтоолтын тамирчид багийн нийлбэр оноогоор тэргүүлж, “Дэлхийн аварга” боллоо

2019-12-02

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-07

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-06

Podcast news - Цаг үе (2019.12.06)

2019-12-06

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.05)

2019-12-05

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ

2019-12-06

Элдэв зураг (70 фото) №637

2019-12-06

Ким Жон Уны байгуулсан шинэ хоттой танилц!

2019-12-06

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

2019-12-07

Эрдэнэт үйлдвэр Эрээний Хятадуудын наймааны лангуу болжээ

2019-12-06

Дээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа

2019-12-06

Анита Моржани: Клиник үхлээс хойш би амьдралын жинхэнэ үнэ цэнийг ухаарсан

2019-12-05

Тэжээвэр амьтдыг тооллогод хамруулна

2019-12-07

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гачууртын аманд баавгай орж иржээ

2019-12-07

Гутлын ертөнцийн шинэ тренд

2019-12-07

Орон орны азжаргалын жор

2019-12-07

Дубай хотод аялах дараагийн гурван азтанг өнөөдөр тодруулна

2019-12-06

“Creative Student” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүд шалгарлаа

2019-12-06

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт амжилттай боллоо

2019-12-06

Англи хэлтэй болон англи хэлгүй хүмүүсийн ялгааг мэдэх үү?

2019-12-05

ОХУ-ын зүгээс Монгол Улсыг ШХАБ-д “жинхлэхэд” дэмжинэ

2019-12-07

Ж.Энхбаяр: Сонгуулийн хуулиа Үндсэн хуультайгаа нийцүүлэн батлах хэрэгтэй

2019-12-06

Л.Оюун-Эрдэнэ: ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн асуудлыг Ерөнхий сайдыг ирэхээр ярьж магадгүй

2019-12-06

Сонгууль 2020: Өдөр тутмын сониноор дамжуулан амлалт өгөхийн учир

2019-12-06

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Пакистаны 700 гаруй охин Хятадад зарагджээ

2019-12-07

Хонконгийн тэмцэгчдийг "ангуучилдаг" сэдэвтэй видео тоглоом Хятадад эрэлттэй байна

2019-12-06

35 жилийн дараа анх удаа Их Британийн "Cosmopolitan" сэтгүүл нүүрийг эрэгтэй модел чимжээ

2019-12-06

Эдвард Сноуден: Хэрэв би Америк руу буцаж очсон бол шоронд үхнэ

2019-12-06

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

"Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлээр элсэлт авч, онлайн сургалт зохион байгуулжээ

2019-12-04

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангаснаар ДНБ-ийг 35 хувиар өсгөнө

2019-12-07

Монгол Улсад Беларусын тусламжаар сүүний үйлдвэр барина

2019-12-07

Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

2019-12-07

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

2019-12-07

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Рио Тинто" Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох” арга хэрэглэсэн...

2019-12-03

Бүсээ чангалах зургаан жил эхэллээ

2019-12-03

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Эцгээ харж хүү өсөж, эхээ харж охин нь хүмүүждэг…

2019-12-04

Арчаагүй хүмүүс л ХДХВ, ДОХ-ын халдвар авч байна!

2019-12-02

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.89%
Ши Жиньпин (БНХАУ)
16.66%
Дональд Трамп (АНУ)
4.53%
Шинзо Абэ (Япон)
3.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.57%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.31%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.7%
Хаан Салман (Саудын Араб)
0.47%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,532

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,498

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,430

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,348