Я.Эрдэнэсайхан: ЖДҮДС-гаас зээл авсан төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

Я.Эрдэнэсайхан: ЖДҮДС-гаас зээл авсан төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.
 
-ЖДҮХС-гаас  зээл олгох сонгон шалгаруулалтыг явуулж дууссан байна.  Энэ жилийнх нэлээд онцлог зохион байгуулалттай болсон.  Энэ тухай тодруулахгүй юу?
 
-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль сүүлийн хоёр жилийн хугацаанд парламент дээр хэлэлцэгдэж, 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр батлагдлаа. Энэ хуулийн хүрээнд болон Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд, ЖДҮДС-гаас баталсан, зээл олгох шинэ журмаар энэ жилийн сонгон шалгаруулалт боллоо. Сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод болсон. Иргэд, аж ахуй нэгжүүдийн төсөл  шалгарсан, шалгараагүй бүгд энэ жилийн сонгон шалгаруулалтыг шударга боллоо гэж үнэлсэн.  Анх удаагаа төрийн бус байгууллагын төлөөлөл комиссын олонхийг бүрдүүлж ажилласан.  Комиссын долоон гишүүнээс дөрөв нь ТББ-ын төлөөлөл байж, сонгон шалгаруулалтад оноо, дүгнэлт өгөх зэргээр оролцлоо.  Энэ нь эргээд төсөл ирүүлсэн иргэд аж ахуй нэгжүүдэд итгэл үнэмшил төрүүлсэн.  Мөн хяналтын системийг нээлттэй явууллаа. Сонгон шалгаруулалт явагдаж буй өрөөнд хяналтын камер ажиллаж, оролцогчдод нээлттэй үзүүлсэн.  Мөн бичлэгээ цахимаар олон нийтэд хүргэсэн гээд энэ жилийн сонгон шалгаруулалт нэлээд онцлогтой болсон.
 
-Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮДС-гаас зээл авсан асуудал одоо ч  яригдаж байна.  Энэ асуудалд ямар хяналттай ажилласан бэ?
 
– Энэ жил Төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий компаниуд шалгараагүй. Учир нь бид 920 гаруй албан тушаалтны мэдээллийг төсөл ирүүлсэн иргэд, аж ахуй нэгжийн мэдээлэлтэй тулгаж, хамааралтай эсэхийг шалгасан байгаа.  Түүнчлэн энэ жил банкиар дамжуулж байгаа зээлийн хүүг бууруулсан. Өмнө нь найман хувь байсан энэ жил 5.4-5.8 хувь болсон. Даатгалын тогтолцоог оруулж ирлээ. Энэ мэтчилэн маш олон шинэлэг зүйлийг нэвтрүүлэн,  ЖДҮДС-гаас зээл авах сонгон шалгаруулалт маань дөрвөн үе шаттай явагдаад дууслаа.
 
-Маш олон төрлийн бизнесийн төслүүд ирсэн байх.  ЖДҮДС-гаас ямар төрлийн бизнес дээр арай илүү “эрх” олгох бодлого баримталж байна вэ?
 
-Сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн дайвар боловсруулах үйлдвэрүүд, оёмол бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах гээд боловсруулах үйлдвэрээ илүү тэргүүлэх салбарт оруулсан. Үүнийг Засгийн газраас хуулийн хүрээнд бүсчлэн тогтоосон.  Аймаг бүрээс судалгаа авч, санал авсан.  Тиймээс манайх боловсруулах үйлдвэрийн  төслийг нэлээд дээгүүр тавьж байна.
 
-Зээлийн санхүүжилт ямар байдлаар шийдэгдсэн бэ.  Одоо шалгарсан компаниуд зээлийн санхүүжилтээ аваад эхэлсэн үү?
 
 
-Энэ жилийн хувьд 2752 иргэн, аж ахуй нэгж 487 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсч төслөө ирүүлсэн. Улсын төсвөөс 47 тэрбум, Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөсөө гурван тэрбум төгрөг өгөхөөр болсон.  Ингээд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт байсан. 
 
 
Үүн дээр 300 орчим төсөл шалгараад иргэн аж ахуй нэгж гэрээгээ байгуулж, санхүүжилтээ аваад байна.
 
-ЖДҮДС-гийн зээлийн сонгон шалгалуулалт шударга явагдлаа гэж та ярьж байна.  Тэгвэл үр дүнг та бүхэн юу гэж харж байна вэ?
 
-Жижиг, дунд үйлдвэрийн салбарт явагдаж буй бодлогыг цогцоор нь харвал нааштай  зүйл олон байна. Үр дүн нь эхнээсээ гарч эхэллээ.   Эхний ээлжинд хөгжлийг дэмжих зээлээ ил тод, шударга сайн зохион байгуулж чадлаа.  Энэ бол  маш том алхам.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгамдаж буй дараагийн асуудал нь ажиллах хүчний хомсдол байна.  Үүнийг  шийдвэрлэхээр ХНХЯ, Үндэсний хөгжлийн газар, Ажил олгогч эздийн холбоо болон  ТББ-уудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг гарч, миний бие ахлаад ажиллаж байна. Хамгийн богино хугацаанд ажилгүй байгаа иргэдийг нөгөө талдаа ажлын байр нь байдаг, хүн олдоггүй аж ахуй нэгжүүдтэй яаж холбох вэ.  Тэднийг тухайн ажилд нь хэрхэн сургаж авах уу гэдэг дээр бодлого боловсруулж байна.  Түүнчлэн борлуулалтын асуудал бий.  Гадаад, дотоод зах зээлд  аж ахуй нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх вэ, ялангуяа манай урд хөрш гэж маш том зах зээл байна.  Бид бараа бүтээгдэхүүнээ тэдний зах зээлд хэрхэн өрсөлдөх чадвартай гаргах уу гэдэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Өнгөрсөн есдүгээр сард Монгол Хятадын экспо боллоо. Энд 400 гаруй аж ахуй нэгж оролцсон. Үүнээс 7.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж чадсан байна.  Энэ хэрээрээ Монголын үйлдвэрлэгчид болон манай зах зээл хөрөнгө оруулалт болон орж ирж байна гэсэн үг.  Тэгэхээр бидэнд боломж бол байгаа.
 
-Ер нь ЖДҮ-ийг дэмжих зээлийн бодлогоын эргэн төлөлт дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
 
-Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлт хангалтгүй байсан гэх яриа нийгэмд бий.  Тиймээс зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлд тусгайлан бодлого барьж ажиллаж байна. ЖДҮДС дээр тусгай хэлтэс байгуулаад, эргэн төлөлтийг хариуцан ажилласан. Одоогоор 60 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Зарим нэг аж ахуй нэгжийг хууль хяналтын байгууллагад өгөхгүй харсан, үйл ажиллагаа нь алдаа дутагдалтай байсан зүйл бий.  Гэсэн ч үнэхээр зээлээ өгөхгүй байгаа аж ахуй нэгжийг хууль хяналтын байгууллагад асуудлыг нь шилжүүлсэн.  Мөн зарим аж ахуй нэгжтэй уулзалт хийсний дүнд төлбөрөө график гаргаж, барагдуулж байна.  Ингэж төлж байгаа маш олон аж ахуй нэгж бий.  Цаашид төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдийг олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллана.
 
-Сонгон шалгаруулалтад тэнцэж зээл авсан ах ахуй нэгжүүдэд өөр ямар төрлийн дэмжлэг үзүүлдэг вэ?
 
-Бид асуудлыг цогцоор нь харж байна. Зээл өгөөд хаячихдаг, хугацаанд нь төлж л байвал боллоо гэдэг асуудал  үгүй болсон.  Нэгдүгээрт, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдэгт хяналт тавьж байна. Үйлдвэр барина гэж зээл авчихаад банк буст оруулаад байна уу. Арьс шир боловсруулна гэчихээд махны үйлдвэрт  зарцуулаад байна уу.  Энэ бүхэнд хяналт тавьж байна. Мөн банкиар дамжиж авсан зээл дээр банктай нь харьцаж байна.  Шууд аж ахуй нэгжид олгосон бол тогтмол хугацаанд мониторинг  хийгээд явна. Мөн манайхаас зээл авсан аж ахуй нэгжүүддээ бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон.  Тухайн аж ахуй нэгжийг яагаад зээлээ төлж чадахгүй байна л гээд байдаг. Гэтэл яг ямар асуудал дээр доголдоод байгаа юм гэдэгт нь зөвлөж ажиллана.  Мөн цаашид зээл авъя гэсэн хүсэлтэй хүмүүст зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.
 
-УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жилүүдэд ЖДҮДС маань ямар цар хүрээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бэ?
 
-Манай яамнаас ЖДҮДэмжих төсвөө Сангийн яамд хүргүүлсэн. Энэ нь Засгийн газар дээр очоод тодорхой хэмжээнд танагдсан байна.  Мөн байнгын хороон дээр  Ж.Ганбаатар нарын гишүүд 50 тэрбум төгрөг төсөвлөх нь зүйтэй гэсэн санал гаргасан ч мөн л санал нь дэмжигдсэнгүй.  ЖДҮ эрхлэгчид маань бидэнтэй холбогдож маш их санал  тавьж байна. Үүнийг  хэрхэн шийдэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Ер нь ЖДҮ-г хуваахаар хоршооны, ахуйн үйлчилгээний гээд хоёр салбар болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдтэй хамтран Хоршооны тухай хуулийг өргөн барилаа.  Удахгүй чуулганаар хэлэлцээд явах байх.
 
 
Хоршоог  хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг саяхан Засгийн газрын хуралдаанаар баталсан. Тэгэхээр хуулийн төсөл болон хөтөлбөрт хоршоог хөгжүүлэх талаар ямар бодлого чиглэл барих юм гэдгийг маш тодорхой тусгасан.  Хоршооны тухай олон нийт ойлголт муутай байдаг.  Ер нь  ЖДҮ-ийн хамгийн эхний нэгж юм. 
 
 
Эхнээсээ эхлээд нийгэм, эдийн засгийн зөв гольдролоор яваад эхэлбэл ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн энэ салбар хөгжих бүрэн боломжтой.  Ахуйн үйлчилгээний хөтөлбөр боловсруулаад Засгийн газрын хуралдаанд оруулсан.  ХНХЯ, НЗДТГ-аас тодорхой санал оруулахаар түр хойшилсон байгаа.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авахгүй!

2019-12-09

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

2019-12-09

НДШ нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа

2019-12-09

Д.Нинж: МАНАН бол нэг эзний хоёр зарц

2019-12-09

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Дубай хотод аялах дараагийн гурван азтанг өнөөдөр тодруулна

2019-12-06

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-07

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-06

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Орос улс 2020 оны Олимпод оролцох эрхгүй боллоо

2019-12-09

Ираны Ерөнхийлөгч Хасан Руханигийн Японд хийх айлчлалыг Америк зөвшөөрчээ

2019-12-09

Шинэ Зеландад галт уул дэлбэрч 5 хүн амиа алдаад байна

2019-12-09

120,000 ам.долларын үнэ бүхий урлагийн бүтээлийг нэгэн эр идэж орхижээ

2019-12-09

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

"Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлээр элсэлт авч, онлайн сургалт зохион байгуулжээ

2019-12-04

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ

2019-12-06

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Эцгээ харж хүү өсөж, эхээ харж охин нь хүмүүждэг…

2019-12-04

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Рио Тинто" Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох” арга хэрэглэсэн...

2019-12-03

Залуу хосуудын хуримыг мартагдахааргүй болгосон алдартнууд

2019-12-09

20 жилийн турш зугтсан алуурчныг хиймэл оюуны тусламжтайгаар барьжээ

2019-12-09

Цахим ертөнцийн од, "царайлаг" горилл

2019-12-09

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хятад кино

2019-12-09

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

“Эмх замбараагүй байдлын онол” манайд ч хэрэгжиж байна!

2019-12-09

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2019-12-09

Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

2019-12-07

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27
11:21

Ер бусын чадвартай 11 хүн

2019-12-09
3:59

Харамч сэтгэл таныг яагаад хоосруулах вэ?

2019-12-09

Хятадын колоничлолын бодлого харанга дэлдэж байна!

2019-12-09
10:47

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

2019-12-06

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

2019-12-03

П.Намуун: “Чи кинон дээр ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж ангийнхан байнга асуудаг

2019-12-01

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Цахилгаан тоноглол угсралтын олон улсын тэмцээнд Монгол инженерүүд амжилттай оролцлоо

2019-12-06

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноов

2019-12-09

С.Амарсайхан: Хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн

2019-12-09

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж иргэдээс САНАЛ цуглуулж байна

2019-12-09

Гацуурт компани хүнсний ногоо үйлдвэрлэлээ зогсоож буйгаа мэдэгдлээ

2019-12-09

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа үүнийг анхаар!

2019-12-07

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ

2019-12-07

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2019-12-05

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.96%
Ши Жиньпин (БНХАУ)
16.6%
Дональд Трамп (АНУ)
4.55%
Шинзо Абэ (Япон)
3.57%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.55%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.3%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.7%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,534

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,508

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,349