Аз жаргалын хөрөнгө оруулалт

Аз жаргалын хөрөнгө оруулалт

Хавдар судлалын үндэсний төвд 10.30 цагт ирэхэд үүдэн дэх машинаас атгасан тасалбар маань 144 дугаартай бөгөөд миний өмнө 47 хүн хүлээж байгааг санууллаа. Анх аавыгаа, 13 жилийн дараа ээжийгээ үзүүлж байх үеийн түгшүүрт бодлууд энэ хүлээлгийн танхимд үлдчихсэн байсан нь эргэн ирэхэд сэргэх нь тэр. Энэ удаа би өөрөө урьдчилан сэргийлэх үзлэгт орохын тулд эмчид үзүүлэх цаг авахаар дугаарлаж байгаа юм. Хүлээх зуур үүдээр орж, гарч байгаа, хонгилоор нааш цааш явж байгаа хүмүүсийг баахан ажиглалаа.

Хүмүүсийн нүд... Гартаа өвчний түүх, шинжилгээний хуудсуудаа нямбай гэгч тэвхийтэл нь барьчихаад горьдлого тээн гялалзах ч цаанаа л өрөвдөм нүдтэй хүмүүстэй зөвхөн ийм газарт л харц тулгарч болдог байх. Тун ядруу царайтай, хүүгээрээ, дүүгээрээ сугадуулчихсан залсан чигт нь дагасхийгээд сажилж байна уу гэлтэй гэлдэрч л явах юм даа. Эдгэж, өвчин шаналлаас ангижрах болов уу гэсэн ялимгүй ч болов найдвар тээсэндээ хүүгээ, дүүгээ дагаад ингэж яваа хэрэг. Ээ дээ, амжсан байгаасай, амьдрах боломжтой хугацааг хожоод эмнэлэг бараадсан байгаасай гэмээр гуринхалсан улс ч харагдах л юм. Хэзээ нэгэн цагт энэ хүмүүс идэрхэн, биеэ эмнэлэгт барагтай үзүүлдэггүй хээгүй гүдэс зангаараа бусдын бахархал болж явсан ч байж мэднэ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар ирсэн бололтой над шиг хүмүүс шинжилгээний сайн хариу сонсчихоод хүүхэд шиг баярлан харьж яваа нь ч харагдана. Урьдчилан сэргийлэх үзлэгийг зориуд зорин ирэх нь өвдсөн хойноо ирэгсдээс цөөн байх юм билээ.

А.Уртнасан, “2016 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд багшаар ажиллаж байхад өрхийн эмч “Хавдрын эсрэг үндэсний аян” явагдаж байгаа, очиж үзүүлээрэй гэсэн. Огт мэдээгүй, төсөөлөөгүй явж байгаад хавдрын хоёрдугаар шат гэсэн онош сонсоод маргааш нь шууд хагалгаанд орсон. Шуурхай оношилгоо хийж, мэс засалд оруулан, эдгэрэхэд минь тусалсан ХААН Банк болон ХСҮТ-ийн эмч нартаа баярлалаа” гэжээ.

Г.Мөнгөнцэцэг, “Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүн. 2017 онд аймагтаа “Хавдрын эсрэг үндэсний аян“-ы үзлэг оношилгоонд хамрагдсанаар өөрийгөө хавдартайг мэдсэн. Эрт оношлуулсандаа туйлын баяртай байна. Одоо эмчлүүлж байгаа. Эрт илрүүлж, ийм өвчин туссанаа олж мэдэхэд минь тусалсан ХААН Банкны хамт олон болон эмч нартаа баярлалаа” гэжээ. Эмч хүн өдөр бүр “Баярлалаа” гэдэг үгийг сонсдог байх. Биеийг нь үзсэний төлөө, сайхан үг хэлсний төлөө, айхтар шаналгааг нь анагаасны төлөө, хорт хавдрыг нь эмчилсний төлөө, ер эмч хүнд баярлах шалтгаан яасан их. Бүр зарим хүнд эмч мэргэжил эзэмшсэнийх нь төлөө, өөрөө ээждээ очих завгүйгээр миний ээжийг үзэх гээд ирдэг байсных нь төлөө дахин талархмаар байна. Харин эмч хүн хэдийд хамгийн их баярладаг бол? Эмчилснийхээ дараа ч биш, зүгээр л эмчлэх боломжтой хугацаанд амжиж ирсэн, эсвэл урьдчилан сэргийлж биеэ үзүүлэхээр яваа хүмүүст өмнөөс нь хагартлаа баярладаг байж магадгүй.

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нараар баг бүрдүүлэн ХААН Банк Сан болон МҮОНРТ өнгөрсөн есөн жилийн хугацаанд нийт 72440 км зам туулан, Монгол орноо гурван удаа бүтэн тойрохдоо одоогийн байдлаар 125 мянган иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, 500 гаруй хүн хавдраар өвдсөн гэдгээ эрт үедээ мэдэн эмчлүүлж, бүрэн эдгэрчээ. А.Уртнасан, Г.Мөнгөнцэцэг нарын үг бол тэдгээр 125 мянган иргэний төлөөлөл, ердөө хоёрхон хүний л талархал. Ганцхан хүний ард гэхэд л хайртай дотны хэчнээн зүрх элэг бүтэн жаргалаар бялхан үлдээ бол. ХСҮТ-өөс санаачлан ХААН Банк Сан, МҮОНРТ дэмжиж, хамтран хэрэгжүүлж буй нийгмийн сайн сайхны төлөө “Хавдрын эсрэг үндэсний аян”-д тус банк 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд байгаа аж. Энэ мөнгө заримд нь их, заримд нь бүр бага ч санагдаж магадгүй. Гэхдээ огт санаандгүй явж байсан 125 мянган иргэнд хүрч үйлчилсэн, 500 хүний амь насыг аварсан гээд энэ бүх хүний эргэн тойрны хэн болгонд урьдчилан сэргийлэх үзлэг ямар их ач тустай болохыг ойлгуулахад, эрт оношлуулснаар үлдсэн амьдралаа өвдөх зовлонгүй үргэлжлүүлэхэд нь  зарцуулсан гэдэг утгаараа дүнгээр хэмжээлшгүй аз жаргалын том хөрөнгө оруулалт болжээ.  

Хадгаламж болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг гэх банкны тухай монголчуудын хэвшмэл ойлголтыг “эвдсэн” алхмуудыг ХААН Банк нийгэмд түүчээлэн түгээдгээрээ онцгой юм. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна залуусын оюуны боловсролд хариу нэхээгүй томоохон хөрөнгө оруулсаар ирсэн нь жил бүр уламжлал болон зарладаг ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр билээ.

МУИС-ийн 2018 оны төгсөгч Н.Тэргэл, “Миний бие цаг ямагт өрсөн сайжрахыг чармайдаг, их сургуульд зааж буй мэдлэг бүрийг тархиндаа нэвчин шингээхийг хүсдэг эгэл жирийн оюутан. Би 2018 онд анх ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөрт санаа зовохгүй болж, эцэг эхийнхээ нуруун дахь ачааг хөнгөлж чадсан. Мөн тэр жилдээ тэмцээн уралдаанд төвлөрөн бэлдэж, хүссэн амжилтандаа ч хүрсэн. Одоогоор надад Монголын нэр хүндтэй хоёр компаниас ажиллах урилга ирсэн байгаа. Энэ бүх амжилт, ажлын гараанд ХААН Банкны тэтгэлгийн ач тус их байсан. ХААН Банкны хамт олонд цаашдын ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсье. Маш их баярлалаа” гэж хэлжээ. Н.Тэргэл бол энэ хөтөлбөрт хамрагдсан 1500 гаруй залуусын нэг бөгөөд тэдэнд нийт 900 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Эх орныхоо ирээдүй болсон оюутан залуусын сурах их үйлсийг дэмжих нь нийгмийн сайн сайханд оруулж буй ХААН Банкны бодитой хувь нэмрийн нэгээхэн хэсэг болж үргэлжилсээр...

Харанхуй, хүйтэн гэрт хоосон ходоодтой дагжихдаа архичин эцэг эхийн зодуур дор  нулимсаа чимээгүй арчин, хэний ч төсөөлөлд багтахгүй тарчлааныг бяцхан биедээ залгин амьдарч байгаа хүүхдүүдийн тухай бид өдөр алгасахгүй сонсон шархирдаг. Харин тэдэнд яаж туслах аргаа олдоггүй. ХААН Банк гэрэл гэгээ хэрхэн гаргахыг олсон. Үүний тулд банкныхаа ажилтнууд болон харилцагчдаа, улмаар бусад аж ахуйн нэгжүүдийг ч хүүхдийн төлөө сайн үйлсэд уриалан, "Ид шидийн орон" төсөлд туслах давалгаа эхлүүлэв. ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан хэдхэн товчлуур дараад л өдөр болгон 100, 300, 500 төгрөгийн сонголтоор ямар ч шимтгэлгүйгээр хандив шилжүүлэх тохиргоотой “Ид шидтэй ах эгч” болсон хүмүүс энэ нийтлэлийг уншиж байгаа бол танд гүн хүндэтгэл илэрхийлье. “Лантуун дохио” ТББ-ын "Ид шидийн орон" төсөлд таны зориулж буй өдөр бүрийн 100 төгрөг маш олон хүүхдийн амьдралд гэрэл гэгээ авчирч, тэдний өлсөж буйд нь талх, өвдөж буйд нь эм, өнчирч хоцорсонд нь ижий аав нь болж чаджээ.

ХААН Банкны ажилтнууд анх 2017 онд ХААН Банк Сангийн дэмжлэгээр 10 сая төгрөг хандивлаж байсан бол өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 4500 ажилтан нь “Ид шидтэй ах эгч” болжээ. ХААН Банкны удирдлагууд мөн “Ид шидийн орон-2” төсөлд зориулан номын сан иж бүрнээр нь тохижуулж өгөхөө ч амлаад буй. Өгөх нь авахаас илүү аз жаргалыг мэдрүүлдэг учир бий.

ХААН Банкинд, түүний  харилцагчдад нийгэмд түгээн дэлгэрүүлсээр буй аз жаргалынх нь төлөө баярлалаа.  

                                                                                                                                    Б.Мишээл

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

"ESPN" сэтгүүлийг чимсэн нүцгэн тамирчид

2019-12-15

Залуудаа царайлаг байсан түүхэн хүмүүс

2019-12-14

Миссийн тэмцээний хөшигний ард...

2019-12-14

Элдэв зураг (70 фото) №638

2019-12-13

Шилдэг сургууль, цэцэрлэгийг 20 сая төгрөгөөр шагналаа

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Хүхэрлэг хий буюу байгаль дээр бараг л байдаггүй SO2

2019-12-15

Цагт нь сурч мэдэх боломжоо ашиглаагүй хүн илүү их золиос гаргадаг

2019-12-15

Ээж нь хүүгээсээ “энэ юу вэ?” гэж асууж гэнэ…

2019-12-15

Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ?

2019-12-13

Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгохоор боллоо

2019-12-15

120 тонн түүхий нүүрс нийслэл рүү оруулахыг завджээ

2019-12-15

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр орон даяар шууд явагдана

2019-12-15

Хоолны хордлогод өртсөн 12 хүн сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2019-12-15

THE HU хамтлаг маргааш эх орондоо ирнэ

2019-12-15

Мисс М.Цэвэлмаа 140 орноос эхний зургаад жагсчээ

2019-12-14

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн тоглолт Бээжинд хотод боллоо

2019-12-13

“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ

2019-12-13

УИХ ирэх долоо хоногт Сонгуулийн хуулиа батална

2019-12-14

Ч.Сайханбилэг АНУ руу дипломат паспорт ашиглан нэвтэрчээ

2019-12-14

Н.Номтойбаярт хилийн хориг тавихаас шүүх татгалзлаа

2019-12-13

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Монголын хуульчдын холбоог татан буулгах санал оруулна

2019-12-13

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ

2019-12-15

Клиникийн/Эмнэлзүйн эмч нар Харвардын Их сургуульд суралцах эрхтэй боллоо

2019-12-15

Сургууль завсардсан хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулна

2019-12-14

Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ

2019-12-14

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Алдарт Пабло Неруда ба дуучин Э.Энхтөр

2019-12-13

ХХБанк Монгол дахь хамгийн анхны ЮнионПэй “Diamond” кредит картыг гаргахаар боллоо

2019-12-13

ХХБанк Нарантуул олон улсын худалдааны төвд шинэ салбараа нээлээ

2019-12-12

Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?

2019-12-12

БӨРТЭ ЧОНО-2019 оны шилдгийн шилдэг тамирчнаар М.Анхцэцэг, Э.Цэндбаатар нар шалгарчээ

2019-12-14

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа

2019-12-15

“Тогтвортой хөгжил ба үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2019-12-13

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай вэ?

2019-12-15

Дүрсгүй жаалуудын шоглоом болсон бяцхан гөлөгний гайхалтай өөрчлөлт

2019-12-15

Африкт тархсан "Инээдэг өвчин"-ийн нууц

2019-12-15

"20-р Зуун Фокс" кино компанийн захирал бүх хөрөнгөө зараад хогийн цэг дээр амьдрах болсон түүх

2019-12-15
13:45

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

2019-12-15

Улаанбаатар хотын түүхийн 20 минутад хүүрнэв... Ойлгомжтой, гайхалтай!

2019-12-15
3:49

Охин хүүхдийг ирээдүйд жаргалтай байлгахын тулд одооноос сургах хэрэгтэй зүйлс

2019-12-14
9:16

Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг хосууд

2019-12-13

Алдартай эцэг эхтэйгээ усны дусал мэт адилхан хүүхдүүд

2019-12-15

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

БНХАУ-д зика вирусын тохиолдол илэрчээ

2019-12-14

Мөнгөн дэвсгэртээ Хятадад хэвлүүлэхийг илүүд үзэх улс орнуудын тоо нэмэгджээ

2019-12-13

Дональд Трамп Европын холбоотой худалдааны дайн эхлүүлэхийг хүссэн үү?

2019-12-13

Хойд Солонгосын 23 мянга гаруй ажилчдыг нутаг буцаажээ

2019-12-13

Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?

2019-12-15

Уксусны 20 хэрэглээ

2019-12-15

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

60, 70, 80 оныхон үхэж байж МОНГОЛ хөгжинө...

2019-12-15

"Iphone 11" барилаа гээд та ухаантай болчихгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай!

2019-12-13

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

2019-12-12

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

Podcast news - Таны амралтанд (2019.12.14)

2019-12-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.13)

2019-12-13

Podcast news - Цаг үе (2019.12.13)

2019-12-13

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.12)

2019-12-12

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.55%
Ши Жиньпин (БНХАУ)
16.68%
Дональд Трамп (АНУ)
4.62%
Шинзо Абэ (Япон)
3.54%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.99%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.31%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.73%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Эммануэль Макрон (Франц)
0.36%
Тереза Мэй (Их Британи)
0.32%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,540

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,529

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,436

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,353