ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
1.Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон
 
2.Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож байгаагаа мэдрэх тусмаа хорсолтой сэтгэл тѳрж, тэдэнд бүдүүлгээр ханддаг үйлдлийг бид хэзээ ч хуулийн хэм хэмжээгээр хязгаарлаж байгаагүйн муу нѳлѳѳ энэ. Эмэгтэйчүүд хүүхдүүдийг хүчирхийлэх үйлдэл багасахгүй байгаа нь, иргэд хоорондын харилцааг хуулиар зохицуулан хамгаалах үүргээ Тѳр биелүүлэхгүй байгаагийн нотолгоо. Ийм үзэгдэлийн талаар бидний ихэнх нь “За сүртэй юм, яав л гэж” хэмээн хандсаар бүр сурчихаж
 
3. Манай олон улстѳрчдийн ёс зүйн хэм хэмжээ ямар доод түвшинд байгааг Д.Одбаяр гэдэг нѳхѳр нотлоод үзүүлэв. “Мѳнгѳтэй эрх мэдэлтэй байхад муусайн бүсгүйчүүд хүссэн болгоныг минь биелүүлэх ёстой” гэсэн тэнэг бардамнал мэдрэгдээд байна. Зарим тохиолдолд эрх мэдэл, мѳнгѳний тѳлѳѳ тэдэнд “биеэ үнэлж” байгаа бүсгүйчүүд ч тодорхой хэмжээгээр буруутай.  Ер нь одоогийн зарим улстѳрчдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор буруутгагдаж байгаа үйлдлүүд ингэж бодогдуулахад хүргээд байна
 
 
4. Бидний дээр байгаа улстѳрчдѳд ёс суртахуун муу байгаа, албан тушаал эрх мэдэл дээр хуйвалдаж очдог, бие биенээ хамгаалж хаацайлдаг тогтолцоо байгааг харуулаад байна. Асуудал хѳндѳгдѳж эхэлж байхад ҮХЦ, ГХЯ, УИХ ын дарга нарын сэтгүүлчдийн асуултад хариулж байгаа хариулт нь, тэд ерѳѳсѳѳ ХАРИУЦЛАГА гэдэг ойлголтыг маш муу мэддэг нь ойлгогдож байв. Зүгээр л эрх мэдэлтэн албан тушаалтнууд бие биедээ итгэдэг гэхээсээ зусарддаг, хуйвалддаг байдал нь анзаарагдаад байгаа мэт
 
 
5. Манайхан гадаадад зорчихдоо хууль дүрэм сахидаггүй, бүдүүлэг заваан, байнга архидан согтуурч байдаг жишээг Д.Одбаяр энэ удаад ѳѳрийн биеэр нотлон үзүүллээ. Улстѳрчдийн гадаад томилолт болон ажил хэргийн аялалд ѳѳрсдийгѳѳ хэрхэн бэлтгэж, биеэ хэрхэн авч явдгийн тод жишээ. Бид ийм байдлаараа дэлхий ертѳнцѳд ѳѳрсдийн эх орноо “дампуурчихсан” байдлаар сурталчлаад байна даа. Тэгэхээр хэн бидэнд итгэж, хэн бидэнтэй хамтран ажиллах вэ?
 
6. Аливаа улс орон ѳѳрийн иргэний амь нас, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг талаар Солонгос Улс бидэнд ил тод хичээл зааж сургав. Бид элдэв шалтаг шалтгаан олж тэдний “буруу”, “зѳв” гэж маргалдахаас, ѳѳрсдѳѳ сурч хэрэгжүүлэх зүйлс их байна гэдгээ хүлээн зѳвшѳѳрѳх хэрэгтэй. Иргэний нийгэм байгуулж чадахгүй байгаагаа бид ѳѳрсдѳѳ мэдэрч байна. Улсад нэг иргэн ямар үнэ цэнэтэй байдаг тухай бид кино үзэж сонин уншиж шуугиж байснаас яг амьдралын бодит байдал дээр ингэж мэдэрч байгаагүй ээ
 
Тэгээд яах ёстой юм бэ? гэж үү?
 
1. Бид яг одооноос хүүхдүүддээ харилцааны соёлыг зааж, эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх талаар дадаж хэвшүүлэх хэрэгтэй байна. “Эмэгтэй хүнийг цэцгээр ч цохиж болохгүй” гэдгийг хэлж сургах хэрэгтэй байна
2. Хүчирхийлэл болон эмэгтэй хүнтэй бүдүүлгээр харилцсан хүмүүст хатуу шийтгэл оногдуулж олон нийтэд жигшүүлж байх хэрэгтэй байна. Ѳѳртэй нь бүдүүлэг харьцсан, биед нь эрээ цээргүй хүрсэн этгээдийг цагдаад мэдэгдэж ѳѳрийгѳѳ болон бусад эмэгтэйчүүдээ хамгаалж сурах нь бүсгүйчүүд та нарын ѳѳрсдийн тань үүрэг
3. Улстѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд томилох хийгээд сонгогдох хүмүүсийн ёс зүйн хэм хэмжээг хамгийн хатуугаар хуульчилж хянах хэрэгтэй байна. Ѳчүүхэн жижиг алдааныхаа тѳлѳѳ хариуцлага хүлээж огцордог, хуулийн заалтын дагуу хатуу шийтгэл хүлээдэг болговол хэн дуртай нь энэ эрх мэдэл рүү зүтгэхгүй дээ
4. Монголчууд бид жалгын сэтгэлгээ болон амьдралын хэв шинжээсээ салж, дэлхийн хэмжээнд сэтгэж, соёлжиж амьдрах цаг аль хэдийн болсон. Харилцааны соёлд суралц аа хүмүүс ээ. Бие биедээ “баярлалаа”, “уучлаарай”  гэж хэлж сурахаас энэ соёл эхэлдэг юм аа
5. Хэн нэгний бүдүүлэг үйлдлийг нийтээрээ хѳхүүлэн дэмжиж маазарч байснаас, сургамж авч хүн бүр дор бүрнээ хичээхэд болоод л явчихна. “Гудамжны атаман” маягийн харилцаа аль хэдийн моодноос гарчихсан шүү дээ, залуус аа
 
 
Бидний үзэн ядаж шоолоод байгаа Д.Одбаярын энэ бүдүүлэг үйлдэл, монголчууд бидэнд харилцааны соёлын талаар харанга дэлдэн анхааруулж байна. Хагархай толинд бид ѳѳрсдийн бүдүүлэг дүрсээ харж байна. “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргиж” байгааг бид ѳѳрсдѳѳ харж, сонсож байна. Зүгээр л чи, би, бид дор бүрнээ хичээхэд л шийдэгдэж болох асуудал л даа.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хакухо тэмцээнийг тэргүүлж байна

2019-11-19

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2019-11-19

Б.Буджаргал 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд хурдаа сорино

2019-11-19

Cамбочид 30 жилийн дараа багаараа хоёрдугаар байрт орлоо

2019-11-18

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Нүүдэлчин ахуй...

2019-11-19

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Терроризм гэж...

2019-11-14

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2019-11-19

Хамгийн ууртай, бүдүүлэг жолооч нартай хотуудыг "Блүүмберг" тодруулжээ

2019-11-19

Хятад дахь газар доорх хотын амьдрал

2019-11-19

Ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ? (Японы боловсролын тогтолцооны тухай 30 баримт)

2019-11-19

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19
41:27

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв

2019-11-19

Станбулын Туркууд манайд түүх, хэл соёлын түрэмгийлэл үйлдэж байна

2019-11-18

Н.Энхбаяр: З.Энхболд л сонгуулийн хуулийг хийж, МАН-ыг ялуулсан!

2019-11-15

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.18)

2019-11-18

Podcast news - Цаг үе (2019.11.15)

2019-11-15

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцжээ

2019-11-19

Цэцийн дарга Д.Одбаярын хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдэв

2019-11-19

Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

2019-11-19

Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ

2019-11-19

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Улсын тусгай хамгаалттай газар нутгийн баруун бүсийн Хамгаалалтын захиргаадын уулзалт хэлэлцүүлэг боллоо

2019-11-19

Дотоодын “SAREX”-г анх удаа зохион байгуулна

2019-11-19

Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна

2019-11-19

1.5 тонн натрийн шүлт хилээр гаргах гэж байжээ

2019-11-19

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

2019-11-19

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

2019-11-19

Б.Жаргалсайхан: Х.Баделхан сайд аа балайрахаа боль

2019-11-18

Ц.Элбэгдорж: Зарим нь намайг оргож зугтсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугтаад хаачих вэ?

2019-11-18

Засгийн газрын 317 ширхэг үнэт цаас арилжив

2019-11-18

Хаалгаа барьсан компаниудад татварын шинэчлэл туслах уу?

2019-11-18

П.Эрдэнэтулга: Бид социалист эдийн засгаасаа салахгүй байна

2019-11-18

Өрхийн сарын орлого дунджаар 1.3 сая төгрөгт хүрчээ

2019-11-15

Вьетнам улс Их Британид амиа алдагсдын ар гэрийнхэнд зээл олгохоор болжээ

2019-11-19

Хонконгийн политехникийн их сургууль тэмцлийн талбар болжээ

2019-11-19

Турк улс төрийн эргэлт хийхийг завдсан 130 гаруй цэргийн албан хаагчийг баривчлахыг тушаажээ

2019-11-19

АНУ-тай цаашид хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа гэдгээ Хойд Солонгос илэрхийллээ

2019-11-19

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

2019-11-18

Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

2019-11-18

“Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

2019-11-18

Дэлхийд СЭРСЭН ТАЛ

2019-11-19

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

2019-11-19

ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

2019-11-18

Голомт Капитал компанийн “Interactive Brokers” гадаад арилжааны дунд шатны сургалтын бүртгэл эхэллээ

2019-11-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.26%
Ши Жиньпин (БНХАУ)
16.41%
Дональд Трамп (АНУ)
4.51%
Шинзо Абэ (Япон)
3.62%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.5%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.78%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.44%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,520

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,436

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,422

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340