Д.Ундармаа: Сэтгэл зүйч ажилласан сургуулиудад олон эерэг өөрчлөлт ажиглагддаг

Д.Ундармаа: Сэтгэл зүйч ажилласан сургуулиудад олон эерэг өөрчлөлт ажиглагддаг
Тэр зөвхөн ганцхан найзтай. Түүнтэйгээ тавдугаар ангиасаа хойш найзалж, өдгөө их дээд сургуулийн босго алхсан ч илүү дотно нөхөрлөх болов. Түүний найз ухаалаг ч гэлээ маш хортой. Тэр энэ талаар мэддэг ч түүнээс салахыг хүсдэггүй, хүссэн ч чаддаггүй байв. Учир нь, 24 цагийн 15-18-ыг түүнтэй хамт өнгөрүүлдэг. Унтахдаа ч түүнээс холдож үзээгүй. Өглөө гэрээсээ гарч, автобусанд суухаас өгсүүлээд хичээл дээрээ гээд алхам тутамдаа түүнийг ширтдэг. Чөлөөт цаг, хурал цуглаан, анги хамт олон, найз нөхөдийн уулзалт төдийгүй бусад ямар ч төрлийн арга хэмжээ, баяр ёслол дээр ч зөвхөн түүнтэй л хамт байж, түүнийг ширтсээр. Энэ бүхний эцэст тэр эмнэлгийн хаалга татсан учраас долоо, найман жил үй зайгүй нөхөрлөсөн ухаалаг найзаасаа татгалзахад хүрсэн юм. Эхэн үедээ түүнд хэцүү байсан ч бусдын дэмжлэгтэйгээр тэр чадсан. Ингэснээр хүсэл мөрөөдөл, зорилготой болж түүний амьдрал илүү утга учиртай, амьд болсон юм. Анхаараарай, түүн шиг та, таны хүүхэд  ухаалаг  тодотголтой ч хор уршигтай утастай нөхөрлөж, түүнийг удирдах биш удирдуулж яваа юм биш биз. Компьютероо хэсэгхэн зуур унтраагаад, гар утаснаасаа түр боловч хөндийрөөд өөрийгөө бас үр хүүхдээ ажиглаад нэг үзээрэй. Эргэн тойрноо нэг сайн хараарай.
 
ГУНИГТАЙ, ЭМГЭНЭЛТЭЙ БАС ГУТАМШИГТАЙ
 
Утсаа маажиж буй дүр зургийг гудамж талбай, автобус унаа, гэр, сургууль, ажлын байр, цайны газар, паб, ресторан гээд хаанаас л бол хаанаас харж болно. Заал авахаар цугласан залуус утас руугаа ширтэж, хичээлээ хийхээр уулзсан хүүхдүүд тоглоом тоглож, их дээд сургууль төгссөний арав, хорин жилийн ойн баярт ирсэн хүмүүс утсаа оролдож суух нь гунигтай. Уйлж буй ой гарантай хүүхдэд аав, ээж нь утсаа өгч, хичээлээ хийвэл тоглуулна, онц сурвал утас авч өгнө гэж сургуулийн хүүхдээ барьцаалж буй нь эмгэнэлтэй.
 
 
Дэлгэц олон цагаар ширтсэнээс үүдэлтэй өвчнөө эмчлүүлж буй ахимаг насны эмэгтэй эмчээсээ нуугдаж утас ширтэх, эрүүл мэнддээ анхаарч ууланд алхаж буй хүн утсаа маажиж, хичээл зааж, хүүхэд хүмүүжүүлж буй багш сав л хийвэл утсаа барьж авч байгаа нь гутамшигтай. Гэхдээ бүгд биш ч дийлэнх нь ийм байгаа нь үнэн.
 
 
Компьютер, гар утас, Ipad, macbook, таблет зэрэг нь орчин цагийн хэн бүхний өдөр тутмын хэрэглээ гэдэгтэй маргахгүй. Эдгээрийг интернэттэй холбож, фэйсбүүк, твиттер, инстаграм, вичат, мэйл хаяг зэргийг ашиглан дэлхийн дөрвөн зүг, найман зовхист суугаа хэнтэй ч холбогдож чаддаг. Холыг ойртуулж, хосыг учруулж, ажил төрөл амжуулдгаараа давуу талтай. Улаанбаатар хотод суугаа хүү нь малын бэлчээрт яваа аавтайгаа, алс хол гадаадад ажиллаж амьдарч байгаа ах, эгчтэйгээ нүүр нүүрээ харан ярилцах нь юутай сайхан. Энэ бол техник  технолог, цахим эрин хөгжсөний үр өгөөж. Гэвч сайны хажуугаар саар зүйл олон бий. Аливаа зүйлийн тун хэтэрвэл аюултай. Бүх зүйл хэмжээ хязгаартай байхдаа сайхан бас утга учиртай. Гэтэл бид ялангуяа залуус, бага насны хүүхдүүд ухаалаг утсанд донтож, хэд хэдээрээ эмнэлгийн хаалга татаж буй нь үнэхээр харамсалтай. СЭМҮТ-д 2013 онд хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 82.3 хувь нь хараа хяналтгүй, хайр халамж дутсан эсвэл хэт эрхлүүлсэн, буруу хүмүүжилтэй байсан бол 2016 онд хэвтэн эмчлүүлсэн 12-16 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад нээлттэй, бие даасан биш, хариуцлага сул, өөрийгөө хянах чадвар багатай хүүхдүүд интернэт тоглоомд донтох эмгэгтэй байжээ.
 
ДОНТОЛТ НАСНЫ ХЯЗГААРГҮЙ
 
Хэлд ороогүй хүүхэд өлсөх, цангах, бие нь өвдөх, ямар нэгэн зүйл нь таагүй байх, мөн хайр халамж, анхаарал хүссэн үедээ уйлж, түүнийгээ илэрхийлдэг ч зарим эцэг эх тэр үед нь утсаа өгчихдөг. Утсаараа бичлэг үзүүлж байгаад хүүхдээ хооллох, хуурайлах, үсийг нь самнах, хувцсыг нь өмсгөх нь ч бий. Ийм л байдлаар хүүхдийг хэл, хөлд ороогүй байхад нь утасны хамааралтай болгож, донтох суурийг нь томчууд тавьдаг. Нэг ойтой хүүхдээс өгсүүлээд насанд хүрсэн хүн ч дэлгэцэнд донтдог гэдгийг эмч нар анхааруулж байна. Насанд хүрсэн хүмүүс “Би өөрийгөө мэдэж байна” гэдэг ч энэ нь донтож буйн шинж тэмдэг аж. Дэлгэцэд донтсон зарим хүүхэд хичээлээ тасалж, гэр орноосоо дайждаг бол нэг хэсэг нь аав, ээжээсээ нуугдаж шөнө хөнжил доогуураа орж тоглодог. Сэтгэл зүйн хувьд маш ууртай, анхаарал нь сарнидаг, мэдрэлийн ядаргаатай, нойр муутай болж, худал хэлэхээс эгсүүлээд хулгай хүртэл сийдэг байна. Эдгээр нь хэн бүхэнд ялангуяа донтсон хүнд сүртэй асуудал биш мэт байж болох ч үүний цаана илүү ноцтой зүйл хүлээж байдаг.
 
 
Гар утсыг чихэндээ ойр байлгавал тархины хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдгийг Шведийн эрдэмтэд тогтоожээ. Хүүхдийн бие томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо идэвхтэй учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан, өсөлт эрчимтэй явагддаг аж. Тиймээс хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтрэх боломжтой бол утасны цэнхэр гэрэл сэвх нөсөө толбыг ихэсгэдэг арьсны өвчин сэдрээж, арьсны хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлж, хурдан хөгшрүүлдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ.
 
 
Энэ мэтээр бүх насныханд сэтгэл зүй болон бие мах бодь талаасаа олон сөрөг өөрчлөлт гардаг учраас утасны хэрэглээг хязгаарлахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг.
 
СОНИН МЭТ БОЛОВЧ САЙН ЖИШИГ
 
Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр өнгөрсөн онд Монгол Улсын мобайл дата буюу 30, 40 сүлжээний хэрэглээ 51 хувиар өсчээ. Энэ нь ухаалаг гар утасны хэрэглээ манай оронд нэмэгдэж буйг харуулж байна. Ийм үед танай гэр бүлд утасгүй, зурагт, wifi-гаа унтраадаг өдөр гэж бий юү. Үгүй бол ийм өдөртэй болох, цагаар хязгаарлахыг судлаачид зөвлөж байна. Одоогийн гэх тодотголтой хүүхэд, залуус интернэт, цахим орчингүйгээр амьдралаа төсөөлөхгүй тул алхам тутамд нь тас хориглох нь илүү аюултай нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй учраас хэсэгчилсэн байдлаар хязгаарлах нь илүү үр дүнтэй аж. Үүнийг ч залуу гэр бүлийн амьдралдаа хэрэгжүүлж буй дүрэм, зарчим нотолж байна. Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг нэгэн гэр бүл унтахдаа интернэт төхөөрөмжөө  салгадаг болжээ. Тэднийх гуван хүүхэдтэй. Том хүү нь наймдугаар ангийн сурагч. Ухаалаг гар утас барьдаг бөгөөд “пабжи” “мобайл леженд” зэрэг алаан хядаан, зодоон цохионтой тоглоом татаж, түүнийгээ байнга тоглодог тул ийм арга хэмжээ авсан бол Чингэлтэй дүүргийн XIX хороонд оршин суудаг, ам бүл дөрвүүлээ Б.Бат-Очирынх 19.00 цагаас хойш утас хэрэглэхгүй байх дүрэм тогтоожээ. Энэ нь гэр бүлийн бүх гишүүнд хамааралтай учраас илүү амар, үр дүнтэй байдаг гэнэ. Тэрбээр “Зарим аав, ээж хүүхдүүдээ фэйсбүүк  битгий ор, тоглоом тоглож болохгүй гэдэг хэрнээ өөрсдөө утсаа маажиж суух нь учир дутагдалтай, ямар ч үр дүнгүй. Бид өөрсдөө л үлгэрлэх ёстой” хэмээв. Сүүлийн үед залуу гэр бүл утас, интернэтийн хэрэглээгээ хязгаарлах оролдпого хийдэг ч шийдэл нь буруу буюу өөрсдөө үлгэр дууриал үзүүлдэггүй учраас үр дүнд хүрдэггүйг санахад илүүдэхгүй. Хичээлээсээ ирээд даалгавраа бас гэрийн ажлаа хийчихсэн тохиолдолд тоглоом тоглохыг зөвшөөрдөг аав ээжүүд бий. Энэ нь зөв мэт боловч нөгөө талаараа хүүхэд зөвхөн тоглохын төлөө л ажил хийдэг болох эрсдэлтэй. Танил эмч маань ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн хүүхдүүдэд лекц уншиж байх үед нэгэн хүү “Эмч ээ, манай аав дандаа утас үздэг. Тэгээд би утас үзэхээр нүд нь өвддөг гэж хэлсэн чинь чамд хамаагүй” гэсэн гэдэг. Бидний бодит байдал ердөө л энэ. Тэгж болохгүй, ингэж болохгүй л гээд байхаас өөрсдөө үлгэр дууриал болдоггүйг хүүхдүүд нотолж буй. Тиймээс гэрийн дүрэм, журамдаа утасгүй, зурагггүй,  wifi-аа унтраадаг өдрийг зарлан тунхаглаж, хэвшүүлэхийг үүгээр уриалж байна. Дээр дурдсан айлууд бүгд залуу гэр бүл. Тэдний дүрэм, журам гэр бүлээрээ баг болж тоглоом тоглодог гэр бүлд сонин мэт боловч яалт ч үгүй сайн жишиг.
 
ГАР УТАСНЫ ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ ОЛОН ЭРСДЭЛ ДАГУУЛДАГ
 
Монгол Улс гурван сая гаруй хүн амтай, тэдний 2.1 сая нь гар утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Өсвөр насныхны 97 хувь нь гар утас, 93 хувь нь интернэт хэрэглэдэг байна. Хүүхдүүд дэлгэц ширтсээр эцэс төгсгөлгүй хүчирхийлэл, аллагад тархиа угаалган гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж, хохирогч болох нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Үүгээр ч зогсохгүй насанд хүрэгчдийн сайт руу орж, садар самуун кино үзэж, дэлгэцээр ч зогсохгүй сэтгэцийн донтой болж буйд эмч нар санаагаа чилээж байна. Иймд ус агаар мэт үгүйлэгдэж байсан эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт дахин оруулахын зэрэгцээ зургаан бүлгийн хоёрт нь сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлаас хэрхэн сэргийлэх талаар тусгасан нь олзуурхууштай. Дэлхий нийт хүүхдийг эмнэлэгт очихоос урьтаж, сургууль дээр нь эмчлэх хандлага руу чиглэж байна. Дани, Швейцар, Швед зэрэг орны ээж, аавууд хүүхддээ анхаарал хандуулж, цаг зав гарган хамтдаа урлаг, спортоор хичээллэж тэднийг янз бүрийн дэлгэцийн донтолтоос хол байлгаж чаддаг туршлагатай аж.
 
Манай улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь интернэт орж буй энэ үед нийгмийн сүлжээний харилцааг зохицуулах тусгайлсан хууль, тогтоомж одоогоор байхгүй нь элдэв янзын гэмт хэргийн золиос, хохирогч болох боломж олгож байж мэдэх. Олон улсын туршлагыг харвал ХБНГУ нийгмийн сүлжээний хуурамч мэдээ, суртал ухуулгын эсрэг “Network Enforcement Act”-ийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд зохисгүй агуулга нийтэлсэн хувь хэрэглэгчийг таван сая, компаниудыг 50 сая хүртэлх еврогоор торгодог аж.
 
Монгол Улсын тухайд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан. Гэвч энэхүү шийдвэрийг цагаан цаасан дээр хар бэхээр бичсэн төдий хэрэгжилт хангалтгүй гэж шүүмжилж буй. Иймд сургууль, цэцэрлэгийн хүрээнд энэхүү шийдвэрийг дагаж мөрдөж, гэрийн орчинд эцэг, эхчүүд өөрсдийн болон хүүхдүүдийнхээ ухаалаг утасны хэрэглээнд хяналт тавьж, дээр сайн жишиг шиг зохицуулалт хийж сурвал асуудлыг хүндрүүлэхгүй байх боломж бидэнд бий. Эс тэгвээс ухаалаг утсаа удирдах биш удирдуулсаар нөхцөл байдал одоогийнхоос ч дордох эрсдэлтэй ирээдүй биднийг хүлээж байна.
 
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2019-12-10

Д.Цогтбаатар: Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй

2019-12-10

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06
9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10
9:00

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

2019-12-10

З.Энхболд: Ц.Нямдорж 20 жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олно гэж ярилаа. Олсон нь хаана байна?

2019-12-10

Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

2019-12-10

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2019-12-10

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

2019-12-10

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.85%
Ши Жиньпин (БНХАУ)
16.66%
Дональд Трамп (АНУ)
4.57%
Шинзо Абэ (Япон)
3.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.95%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,512

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350