Монгол Улс ардчиллыг завхруулж байна уу?

Монгол Улс ардчиллыг завхруулж байна уу?
Үндсэн хуулийн тайлбарын онолын хичээл заадаг байсан Колумбын их сургуулийн профессор маань нэг өдөр уулзаж. Монголын Үндсэн хуулийн талаарх гадны судлаачдын бичсэн нэлээд хэдэн ном, эрдэм шинжилгээний өгүүлэл олж уншихыг санал болгосон юм. Тэр дундаас нэг ном ихээхэн сонирхол татсан бөгөөд сүүлд нь тэрхүү номын зохиолч АНУ-ын Чикагогийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Том Гинсбургтэй танилцах боломж олдож билээ. Гинсбург гуай манай Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, институци хоорондын харилцааг нэлээд чамбай судалсан, Монгол Үндсэн хуулийн Цэцийн тапаар судалгааны ажил хийж байсан судлаач эрдэмтэн юм. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ чухал үед гадны эрдэмтэн манай улс төрийн тогтолцоог хэрхэн дүгнэж байсан нь сонирхолтой байж магад хэмээн аль болох энгийн үг хэллэгээр сийрүүлснээ та бүхэнд толилуулж байна.
 
....1996 онд “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулан төрийн эрх мэдлийг шилжүүлэн авлаа. МСДН-ын гишүүн Б.Ламжав энэ үйл явдалтай бараг зэрэгцэн “УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн эвслийн гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдож болохгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргажээ. Засгийн газрын кабинетын гишүүд нь парламенттай хамааралгүй байдаг Ерөнхийлөгчийн засаглал, эсхүл парламент дахь олонхын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлдэг парламентын засаглалын чухам апийг нь Үндсэн хуулиар тогтоосон юм бол? Үндсэн хуулийг баталснаас хойш улс төрийн тогтолцооны хамгийн гол асуулт болсоор ирсэн энэхүү маргааныг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх үүрэгтэй болжээ.
 
 
Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдлийг хоёр хуваасан нь (Ерөнхийлөгч болон Засгийн газарт) институци хоорондын зөрчлийн эх сурвалж болсон бөгөөд энэ нь 1992 оны дараагаар Ерөнхийлөгч П.Очирбат хориг тавих эрхээ байнга хэрэглэх болсон, түүнчлэн Ерөнхийлөгч болон Засгийн газрын хооронд байнгын таагүй харилцаа бий болсноор харагддаг. Б.Ламжавын Цэцэд гаргасан өргөдөл нь Монголын улс төрийн тогтолцооны мөн чанарыг шууд тодорхойлж өгөхийг Цэцээс хүссэн байна.
 
 
Тухайн үед нөлөө бүхий улстөрчид хоёр талаас байр сууриа илэрхийлж эхлэв. МАХН-ын гишүүн, Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хуульч С.Төмөр агсан Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тэргүүнийг ард түмнээс шууд сонгож байгаа учир Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай гэж үзсэн бол, 1991 онд Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гочигдорж Монгол Улсын тогтолцоо бол Израиль, Герман, Итали улстай төстэй зөвхөн бэлгэ тэмдгийн Ерөнхийлөгчтэй, Их Британи улстай адил Парламентын Бүгд Найрамдах Улс гэж түүний эсрэг маргаж байжээ. Үндсэн хуулийн төслийг боловсруулагчид чухам юу гэж санан бодож төслийг боловсруулсан юм бол?
Цэц дунд суудлын хуралдаанаараа парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй хэмээн өргөдөл гаргасан Б.Ламжавын талд шийдвэр гаргав. Энэ нь олонх болсон Ардчилсан Холбоо эвслийн гишүүдийн дургүйг хүргэхийн сацуу Засгийн газрын кабинетэд ажиллах шаардлага хангасан хүмүүсийг хайх хийгээд сайд болох хүсэлтэй хүмүүсийн дарааллыг бий болгов. Эвслийн нөлөө бүхий улстөрчид Цэцийг улс төрийн нөлөөгөөр үйл ажиллагаа явуулж байгааг буруушааж, Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн хурапдааны тэмдэглэлийг нарийвчлан судлах зэрэг Үндсэн хуулийг тайлбарлах илүү шинжлэх ухаанч арга хэрэглэхийг шаардаж эхэлсэн байна.
МАХН-аас өөр нам анх удаа парламентад олонх болсон тухайн үед Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрх УИХ-д байсан. УИХ дахь олонх Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй бөгөөд ингэснээр Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ маргааныг дахин хэлэлцэх шаардлагатай болжээ. Дараагийн шатны мэтгэлцээн эхлэв. Монголын Үндэсний Ардчилсан Намаас УИХ-д сонгогдсон хуульч Б.Дэлгэрмаа, “Социалист маягийн Ерөнхийлөгчийн тогтолцоо болон нэг хүний гарт эрх мэдэл хэтэрхий төвлөрөхөөс болгоомжлон парламентын энэ загварыг сонгосон. Үндсэн хуулийн төсөл боловсруулсан хүмүүсийн хүсэл зоригоос үл хамааран, 1992-1996 онд МАХН-ын олонх Засгийн газрыг бүрдүүлэхдээ парламентын гишүүдээс бүрдүүлж байсан. Ингэх нь Монголын ардчиллын практикт аль хэдийнэ тогтсон зүйл" гэж байжээ.
 
Нөгөө талаас гаргасан тайлбар их энгийн. 1.Америк болон Монгол Улс хоёулаа ардчилсан улс, 2.Америк Ерөнхийлөгчийн тогтолцоотой, парламентын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилдоггүй, 3.Тийм учраас Монголд мөн парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй гэжээ. Тайлбар гаргагч тал “Төрийн тэргүүн” ба “гүйцэтгэх засаглапын тэргүүн" хоёрын хоорондын ялгааг нарийн сайн ойлгоогүй бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч энэ хоёр эрх мэдлийг хамтад нь эдэлдэг, гэхдээ энэ бол дэлхий нийтэд тархсан ардчиллын практик биш, харин өвөрмөц тогтолцооны нэгэн жишээ юм. Монгол Улсын Ерөнхийлөгч цөөн хэдхэн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, Үндсэн хуульд түүнийг Төрийн тэргүүн гэж зааж өгсөн байдаг. УИХ-ын олонхын талаас Герман, Япон, Их Британи Улсад сайд нар дандаа Парламентын гишүүн байдаг бөгөөд энэ нь ардчиллын практикт тогтсон зүйл. Тойрогтоо сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүн сайд болно гэдэг ардчиллын эсрэг зүйл болно. Практик талаасаа ч гэсэн намын бүх нөлөө бүхий улстөрч сонгуульд нэр дэвшигч байдаг гэж тайлбар хийж байжээ. Цэц энэ байр суурийг тоосонгүй, их суудлын хуралдаанаараа өмнө гаргасан шийдвэрээ зөв хэмээн үзэж парламентын гишүүд гишүүнээсээ чөлөөлөгдөхгүйгээр сайдаар томилогдож болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Цэцийг ийм байр суурь баримтлахад хүргэсэн нотлох баримт бараг байдаггүй боловч Парламент, Засгийн газар хоёрыг заагласан энэ шийдвэрийн талаар харьцуулан дүгнэх замаар тайлбар хийж болох юм. Хууль ёсны зарчмыг янз бүрийн байдлаар тайлбарлаж ойлгодог боловч урьдчилан мэдэх боломжтой, гүйцэтгэх боломжтой зохицуулаптыг тухайн харилцаанд оролцогчид дагаж мөрдөх ёстой гэсэн тодорхойлолт эрх зүйн онолд давамгайлдаг. Сонгууль дууссаны дараахан бүх улс төрийн нам өмнө үйлчилж байсан тоглоомын дүрмээр тоглолт хийсэн ч төд удалгүй Үндсэн хуулийн Цэц тоглоомын энэхүү дүрмийг гэнэт өөрчлөх нь тэр. Цэцийн шийдвэрийг шийдвэр гарахаас нь өмнө мэдэх боломжгүй, гүйцэтгэх боломж ч байхгүй байсан. Цэцийн энэхүү шийдвэр дээр хэлсэн хууль ёсны зарчмыг баримтлаагүй гэж хэлж болох юм.
 
Цэцийн шийдвэрийг зөвтгөх үнэндээ боломжгүй. 1991 оны зургадугаар сард Үндсэн хуулийн төслийн 32 дугаар зүйлд “УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй” гэсэн агуулга бүхий заалт байжээ. Гэхдээ Үндсэн хууль батлагдахдаа энэ зүйлийг өөрчлөн 29 дүгээр зүйлд гишүүд “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй”хэмээн өөрчпөн батлажээ. Үндсэн хуулийг батлахдаа хоёр эрх мэдлийг бүрмөсөн зааглаж тусгаарлахыг хүлээж аваагүй байна. Монголын Үндсэн хуулийг баталсан хүмүүс ердийн хуулиар Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохыг хуульчилсны үндсэн дээр Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн нь тодорхой байна. Цэцийн шийдвэр ардчиллын эсрэг шийдвэр байсан. Ямар ч сонгуулиар сонгогдоогүй Ерөнхий сайд хамгийн хүчтэй эрх мэдэлтэн болсон бол бүх нийтийн сонгуулиар шууд сонгогдож гарч ирсэн Ерөнхийлөгч зөвхөн хориг тавих эрхтэй, Засгийн газарт нөлөөлөх ямар ч нөлөөгүй нэгэн байсан.
 
Харин хууль тогтоогч Засгийн газрыг огцруулахаар заналхийлэх, өөр Засгийн газар байгуулах замаар Засгийн газрыг хяналтдаа байлгах боломжтой. Сөрөг хүчинтэйгээ эвсэн Засгийн газрыг огцруулах нь хамгийн эцсийн шатанд л хэрэглэх арга юм. Түүнчлэн Ерөнхий сайдад нэр дэвших магадлал бүхий хамгийн гол нэр дэвшигчид парламентад сууж байсан бөгөөд сайдын албан тушаалд томилогдохын тулд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх ёстой тул тухайн үед энэ нь хууль тогтоогч нарт тийм ч шохоорхол татсан хувилбар байгаагүй.
 
Цэцийн шийдвэр нь Парламентын гишүүдээс Засгийн газрыг бүрдүүлдэг Европт тогтсон энгийн практикийг үгүйсгэсэн байна. Өрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд нь Парламентын гишүүдтэйгээ өдөр тутам зэрэгцэн сууж хууль тогтоох явцад байнга хариулт өгч байдаг Парламентын байнгын хяналтын тогтолцоог үгүйсгэжээ. Монголын Засгийн газрын гишүүд Парламентад дуудагдаж асуултад хариулж болох боловч энэ хоёр институцийн хамаарал нь маш бүдэг болсон байлаа. Цэц яагаад чухам эрх мэдпийг ингэж хатуу хуваарилах тал дээр хүч гарган Засгийн газар ардчилсан сонгуулиар хариуцлага хүлээдэг тогтолцооноос дээгүүр тавьсан юм бол?
Хариултын нэг хувилбарыг дараахь байдлаар тайлбарлаж болох юм. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондоо нягт холбоотой, нэг нам апь алийг нь атгаж байгаа тохиолдолд Цэцэд өөрөө ямар нэгэн бодлогын талаар байр суурь тодорхойлох боломж хязгаарлагдмал байх болно. Монголын жишээ бол Цэц өөрийн үйл ажиллагаа явуулах эрх чөлөөгөө тэлэхийн тулд төрийн институци хоорондын дотоод харилцааг зааглаж өгсөн гэж дүгнэж болох юм. Шийдвэрийг нь байнга хянаж байх Засгийн газар болон Цэцийн шийдвэрийг хүлээн авахгүй байх эрхтэй Парламентын хоорондын уур амьсгалыг улам хүйтрүүлэх замаар Парламентаас Засгийн газрыг салгасан шийдвэрийн дараагаар Цэцийн шийдвэрийг амархан хүлээн зөвшөөрөх байх гэж тооцсон байх магадлалтай юм. Цэцийн шийдвэр нь сонгуульд ялсан намын хэтэрхий давамгайлах боломжийг багасгаж сонгуульд ялагдсан улс төрийн намд тусалснаар улс төрийн хүчний тэнцвэрийг олоход Цэц чухал үүрэг гүйцэтгэсэн байх талтай. Нөгөө Галаар Цэцийн гишүүд өөрсдийн найрсаг харилцаатай МАХН-д тусалсан байж болох юм.
 
ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ҮР ДАГАВАР
 
Цэцийн шийдвэр дараа дараачийн улс төрд гүнзгий үр нөлөө үзүүлсэн. УИХ- ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй гэдэг Цэцийн шийдвэр нь эвслийн дарга, сонгуулийг амжилттай зохион байгуулсан М.Энхсайханыг Ерөнхий сайдаар томилсны дараагаар гарсан.М.Энхсайхан УИХ-ын сонгуульд өөрөө өрсөлдөөгүй. Цэцийн шийдвэрийндагуу эвслийн лидерүүд сайдаар томилогдохын тулд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх шаардлагатай болжээ. Сонгуулийн үр дүнд “Ардчилсан Холбоо” эвсэл УИХ-ын 76 суудлаас 50, МАХН 25, Уламжлалын нэгдсэн нам нэг суудал авсан байв. Сайдын албан тушаалд очихын тулд 14 гишүүн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх юм бол УИХ-ын хүчний харьцаа 36 ба 25 болж сайдаар томилогдсон гишүүдийн 14 суудалд нөхөн сонгууль явуулах шаардлагатай болох байлаа.“Ардчилсан Холбоо” эвсэл сонгуулд ялсан түүхэн ялалтаа алдаж мэдэх бодит эрсдэлтэй тулгарчээ. Тиймээс Засгийн газраа байгуулахдаа сайд нарынхаа тоог ес болгон бууруулав. Ингэж МАХН нөхөн сонгуульд ялсан байлаа ч гэсэн олонхоороо үлдэх баталгаагаа хангаж авлаа. Эвсэл МАХН-д нэг суудал алдахад УИХ-ын гишүүдийн 2/3-ыг бүрдүүлэх боломжгүй болох нөхцөлд байсан юм. Тухайлбал, УИХ-ын Дэд даргыг томилох хуралдааны үеэр Монголын Уламжлалын Нэгдсэн Намын гишүүн нь МАХН-ыхантай нийлэн хурал хаяж гарахад, УИХ шийдвэр гаргах боломжгүй болж байжээ. Ийм нөхцөл байдалд эвсэл Цэцийн шийдвэрийг даган Засгийн газрыг Парламентын гаднаас бүрэн бүрдүүлэхээр шийджээ.
 
“Ардчилсан Холбоо” эвслийн хувьд хамгийн хүчтэй лидерүүд нь сайдын албан тушаалд томилогдож чадахгүй нөхцөл байдалд орсон байлаа. Ийнхүү эвслийн лидер улстөрчид зөвхөн УИХ-ын гишүүнээрээ л үлдсэн байна. Сайд нарын суудлыг УИХ-ын гишүүдэд хуваарилаагүйгээс гүйцэтгэх эрх мэдэл эвслийн бүтэцтэй таарахгүй болж эхэлсэн байна. М.Энхсайхан эвслийн гишүүдээ парламентын гишүүнээсээ чөлөөлөгдөхгүй байхыг зөвлөж, хэрэв чөлөөлөгдвөл ийм жишиг нь парламентын гишүүдийг гишүүний үүргээ , биелүүлэх сонирхолгүй болгож, олон нийтийн дургүйцлийг төрүүлэн.УИХ сайдын сургалтын талбар болно хэмээн анхааруулж байжээ. Ийнхүү сонгуульд оролцоо ч үгүй, оролцсон ч ялаагүй хоёрдугаар эгнээний улстөрчдөөр Засгийн газраа бүрдүүлсэн байна. Хоёрдугаар эгнээний улстөрчдөөс Засгийн газраа бүрдүүлснээр Засгийн газар дахь Ерөнхий сайдын нөлөөг үлэмж нэмэгдүүлжээ.
 
 
Парламентаас Засгийн газрыг салгасан нь ардчиллын эсрэг шийдвэр байсан нь гарцаагүй юм. Засгийн газрын гишүүд хууль тогтоогчид биш байгаагаас нийгэм, төрийн институцүүдийн зай улам холдож мөн парламент Засгийн газраа сахилгажуулах механизм бүдгэрсээр байлаа. Ерөнхий сайд олон нийтийн өмнө өөрийнхөө бодлогыг хамгаалан өдөр тутмын бодпогын маргаан хийх боломж байхгүй.
 
 
Харин Засгийн газрын гишүүд парламентад дуудагдсан гаднын хүмүүс шиг харагдаж байлаа. Сайдаар томилогдож чадаагүй учир улс төрийн нөлөө бүхий гишүүдээ эрх баригч эвслийнхэн байнгын хорооны даргаар томилж эхэлсэн байна. Үндэсний Ардчилсан Нам болон Социал Демократ намын эвслийн тохиролцоо бол Үндэсний Ардчилсан намаас Ерөнхий сайдыг, Социал Демократ намаас УИХ-ын даргыг томилох байв. Сайд нарыг эвслийн гол намаас тэнцүү тоотой, харин УИХ-ын байнгын хороог Үндэсний Ардчилсан намын гишүүд даргалахаар тохирчээ. Социал деморатууд энэ тохиролцоонд яваандаа дургүйцэж эхэлсэн ба Социал демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг болох Б.Батбаяр сайд болсонгүй, байнгын хорооны дарга ч болж чадсангүй. Үүний хажуугаар МАХН-ыхан Социал демократуудыг эвслийн Засгийн газраас гарч МАХН-тай хамтран шинэ Засгийн газар байгуулахыг ятгаж эхэлсэн байна. 15 суудалтай Социал демократууд хоёр том намын хооронд шийдвэрлэх хүчийг төвлөрүүлж чадах байлаа. Мөн сөрөг хүчний зүгээс эвслийг бутлах оролдлого зогсолтгүй хийж байлаа.
 
Эвслийн доторх таагүй уур амьсгал 1997 оноос Социал демократууд Үндэсний Ардчилсан намаас байнгын хорооны даргын суудлыг шаардаж эхэлснээр хүчтэй илэрч эхэлсэн. Үүний хариу болгож Парламентад хоёр шинэ байнгын хороог байгуулсан байна. Намуудын хооронд эрх мэдлийг хуваарилах эвсэлийн дотоод асуудал түр намжсан боловч Парламент Засгийн газрын хоорондын тааламжгүй харилцаа хэвээрээ үлджээ. Цэцийн шийдвэрийн үр дүнд Парламентын гишүүд бүхэлдээ хоёрдугаар эгнээний улстөрчид болж хувирсан ба намын лидерүүд гүйцэтгэх эрх мэдлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжгүй болжээ. Товчхондоо Цэцийн шийдвэр Парламентын хүчийг сулруулан, Засгийн газрыг улам хүчирхэг болгосон байна. Засгийн газар нь Парламентын болон сонгогчдын аль алиных нь хяналтад байгаа гэж хэлэх утгагүй болов.Тун удалгүй Засгийн газрыг томоохон хэмжээний авлига, сонгогчдын итгэлийг хүлээж чадахгүй байгаа зэрэгт буруутгаж эхэлжээ. Эвслийн сахилга бат эрс муудаж байсан нь Парламент хүчгүй болж байгаагийн дохио байлаа. Намын лидерүүдийн хувьд үнэнч байдлыг нь урамшуулах л юм бол сахилга баттай байдаг хүмүүс. Арын эгнээний улстөрчдөд ашигтай санал тавьж чадахгүй бол Парламентын лидерүүд тэднийг сахилга баттай байлгаж чадахгүй. Парламент Засгийн газар хоёрыг тусгаарласан шийдвэр гарсны дараагаар УИХ дахь гишүүдийн сахилга бат бүр уналтад оржээ.Үүний жишээ бол Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ дахин дахин хүлээн авч байснаар харагддаг. Дүгнэж үзвэл Цэцийн шийдвэр гарснаар улс төрийн тогтолцоонд хэд хэдэн таагүй байдал бий болсон. Парламент Засгийн газрын хоорондын харилцаа хүйтэрсэн, эвслийн лидерүүд гүйцэтгэх ямар ч эрх мэдэлд томилогдоогүй учир хоорондын харилцаа нь эрс муудав, эвслийг бүрдүүлэгч намын лидерүүд залуу гишүүдээ хянаж чадахгүй болж УИХ-ын гишүүд гудамжны замбараагүй улс төр хийж эхлэхэд хүргэжээ.
 
ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ БА БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ
 
Ерөнхий сайдын албан тушаалыг авахыг хүсч байсвн эвслийн томоохон лидерүүд зөвхөн УИХ-ын гишүүнээрээ сэтгэл нь ханах боломжгүй. Иймээс Засгийн газрыг огцруулах заналхийлэл өдрөөс өдөрт бодитой болсоор байлаа. Цэцийн шийдвэр гарснаас хойш М.Энхсайхан парламент дахь эвсэлтэй байнга зөвшилцөх шахалтад оржээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийг олонх дотоод эрх мэдлийн тэмцэлдээ татан оруулав. Парламентын тогтолцоотой улсад Засгийн газрын тодорхой бодлого, хөтөлбөрийг хязгаарлахын тулд хориг тавих эрхийг Ерөнхийлөгчид олгодог. Харин Монголд УИХ-ын олонх нь хууль тоггоох эрх мэдлээ Засгийн газрын үйл ажиллагааг зогсооход чиглүүлж, Ерөнхийлөгч нь Засгийн газар болон Парламентын хооронд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэхэд хориг тавих эрхээ хэрэглэж байв. Ерөнхийлөгч хоригийн эрхээ ийнхүү хаана ч байхгүй хачин хэлбэрээр хэрэгжүүлж байжээ.
 
Тун удалгүй, 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг зөвшөөрсөн хуулийг УИХ-аас батлан гаргажээ. Ерөнхий сайд М.Энхсайханыг сэтгүүлч мэргэжилтэй Ц.Элбэгдоржоор солин УИХ-аас шинэ Засгийн газрыг бүрдүүлэх шийдвэр гаргасан байна. Ц.Элбэгдоржийн Засгийн газар нь гурван сарын дотор огцорч, найман сар Засгийн газрын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм. Ингээд 1998 оны арванхоёрдугаар сард Ж.Наранцацралтыг шинэ Ерөнхий сайдаар томилсон байна. Энэ хооронд УИХ-ын шинээр баталсан хуулийг Д.Ламжав дахин Үндсэн хуулийн Цэцэд өгч УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргажээ. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй боловч Цэц бүрэн бүрэлдхүүнээрээ хуралдаж хуулийн заалтыг хүчингүй болгосон байна. Дахиад л улс төрийн эмх замбараагүй байдал бий боллоо. МАХН Засгийн газрын сайд нарыг огцоруулахыг шаардан, үүний хажуугаар Ардчилсан Холбоо эвслийнхэн хугацаанаасаа өмнө дахин сонгууль явуулах талаар үгсэж эхэлсэн байна. Улс төрийн тогтолцоог ердийн хууль тогтоомжоор засаж чадахгүй болсон учир УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй болжээ. Монголын Үндсэн хуулийн анхны нэмэлт, өөрчлөлт томоохон улс төрийн намуудын дэмжлэгтэйгээр 1999 оны арванхоёрдугаар сард батлагдсан юм. УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэж болох асуудлыг шийдвэрлэхэд энэхүү өөрчлөлт чиглэгдэж байв. Нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд өөрийнх нь нам тэрхүү өөрчлөлтийг дэмжиж байсан ч гэсэн Ерөнхийлөгч тун удалгүй хориг тавьжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцох үүрэгтэй Цэцээс санал аваагүй гэдэг нь хориг тавьсан үндэслэлүүдийн нэг байпаа. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн тапаар Үндэсний аюулгүй байдпын зөвлөл, Засгийн газар, улс төрийн 17 намтай зөвшилцөх ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн байв.
 
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлт хүчинтэй талаар Цэцэд мөн л маргаан үүсэв. Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй гэж үзжээ. Үүний дараагаар хуулийн дагуу УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эсэхийг шийдэх ёстой. Гэтэл, УИХ ямар ч үйлдэл хийхгүй байхыг сонгосон байна. УИХ шийдвэр гаргаагүй учир Цэц дараагийн шатны шийдвэр гаргаж чадахгүй нөхцөлд оржээ. Энэ бол УИХ-ын ягхүсч байсан зүйл байлаа. Олон нийтийн шүүмжлэл болон Цэцийн гурван удаагийн шаардлагыг үл харгалзан УИХ дараагийн сонгуулийг зургадугаар сард явуулаххүртэл Цэцийн дүгнэлтийг хэлэлцэлгүй орхив. 2000 оны сонгуулиар МАХН УИХ-д 72 суудал авч үнэмлэхүй ялалтыг байгуулжээ. Засгийн газрыг яаж бүрдүүлэх асуудал дахиад л босч ирлээ. МАХН Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр байгаа тул Парламентаас Засгийн газрыг байгуулна гэж зарласан байна.
 
Цэц байр суурь дээрээ хатуу зогссон боловч УИХ Цэцийг үл тоомсорлож Үндсэн хуулийн асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдэх эрхтэй гэж үзсэн байна. 2000 оны долдугаар сарын 28-нд Цэцийн шийдвэр гарснаас дөрвөн сарын дараа, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш бараг дөрвөн сарын дараа УИХ эцсийн эцэст Цэцийн шийдвэрийг хэлэлцжээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцсэн үү гэдэг асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн харьяаллын хэрэг биш гэж УИХ үзжээ. УИХ Цэцийн шийдвэрийн талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гаргасангүй. Харин тухайн асуудлыг хэлэлцэж дууслаа гэдэг тэмдэглэл гаргаад орхижээ. 2000 оны наймдугаар сарын 1-нд Цэц УИХ-тай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн, албан ёсоор шийдвэр ирүүлэхийг шаардав. УИХ -өөрөө Үндсэн хууль тайлбарлах эрхийг Цэцэд олгосон тул энэ нь Цэцийн онцгой бүрэн эрх гэдгийг сануулжээ. Яг энэ өдөр, УИХ-ын дарга Л Энэбиш агсан Үндсэн хуулийн Цэцийн даргад хариу захиа хүргүүлэв. Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн гэж ямар нэгэн шийдвэр гаргах нь Цэцийн хууль бус үйлдлийг зөвшөөрсөн хэрэг болно гэж үзсэнээ илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж "Үндсэн хуулийн Цэцийг Дээд шүүхтэй нийлүүлэх хэрэгтэй. Монгол Улсад хоёр дээд шүүх байх шаардлагагүй. Хуулийн тодорхой зохицуулалт байхгүй ч гэсэн, УИХ-аас томилогдсон Цэцийн гишүүдийг эгүүлэн татаж болно” гэж ярилцлага өгчээ. Энэ нь Цэцийн гишүүдийг айлгах тактик байсан болов уу.
 
Хариуд нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан “Үндсэн хуулийн Цэцээр тухайн асуудпыг хэлэлцүүлэхгүйн тулд УИХ албан ёсны шийдвэр гаргахгүй байгаа нь Үндсэн Хуулийг шууд зөрчиж байна. Үндсэн хуулийн Цэцийн харьяаллын талаар ямар ч асуудал байхгүй, зөвхөн Цэц л Үндсэн хуулийн харьяаллын хэмжээ хязгаарыг тодорхойлох эрхтэй. Цэц маргааныг хянан үзэж эцсийн шийдвэр гаргах ёстой. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй УИХ санал нийлэхгүй гээд албан ёсны шийдвэр гаргахгүй бол УИХ Үндсэн хуулийн хяналтаас гадуур байх боломжтой болно” гэжээ.
 
2000 оны аравдугаар сарын 29-нд Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргасан байна. УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан бол Үндсэн хуулийн Цэц болон Ерөнхийлөгчөөс заавал урьдчилан санал авах ёстой гэж үзжээ. Үндсэн хуулийн Цэцийн долоон гишүүн оролцож, энэ шийдвэрт санал өгсөн байна. Одоо МАХН салаа замын уулзвар дээр ирсэн байв. Тухайн үед Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн нь УИХ-ын гишүүн байжээ. МАХН УИХ-д 72 буюу үнэмлэхүй олонх байсан учраас УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж нөхөн сонгууль явуулах хувилбар нээлттэй байлаа. МАХН энэ хувилбарыг сонгосонгүй. Харин хүчингүй болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуультай ягижил хуулийгдахин санаачлав. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцээс төслийн талаар санал авахаар хүргүүлжээ.
 
Энэ удаа 68 гишүүний саналаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдав. Эсрэг санал өгсөн нэг ч гишүүн байсангүй. Ерөнхийлөгч төслийг УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр хориг тавилаа. УИХ хоригийг хүлээн авсангүй. Дахин хэлэлцүүлэг өрнөсөн боловч, Цэц энэ удаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзжээ. 2001 оны тавдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ёсчилсон байна. Ингэснээр улс төрийн тогтолцоонд ардчилсан ёсыг сэтгээн тогтоожээ гэж үзэж болох юм. Үндсэн хуулийн Цэц улс төрийн удаа дараагийн шахалтын үр дүнд хэтэрхий хөшүүн хандлагаасаа ухрах алхам хийжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тулгарсан зовлонтой түүх түүнчлэн Ерөнхийлөгч болон Парламентын улс төрийн хүчтэй тоглолтууд нь ардчилалд шилжсэн улсуудын Үндсэн хуулийн шүүхүүд улс төрийн маргаанаас зайлсхийж чадахгүй гэдгийг тодоор харуулж байгаа юм.
 
Цэц УИХ-ын хүсээд байсан зүйлийг нь өгч, үүсээд байсан нөхцөл байдлыг хүндрэхээс нь зогсоох боломж байсан боловч энэ боломжийг ашигласангүй. Ингэснээрээ Үндсэн хуулийн хямралыг бараг таван жил сунжруулжээ. Засгийн газрыг бүрдүүлэх болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын асуудал дээр Цэцийн хуулийг ойлгож тайлбарласан үндэслэл маш эргэлзээтэй, үг үсгээр хөөцөлдсөн болхи хөшүүн хандлагатай байсан. Эцсийн дүндээ УИХ Цэцийг үл тоомсорлох нөхцөлд Цэц өөрийгөө оруулан, шийдвэрийг нь дагаж мөрдөлгүй орхиход хүргэсэн байна. Гэхдээ Үндсэн хуулийн хямралын цорын ганц эх сурвалж нь Цэц байсангүй. Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн талаарх ойлголт нь мөн хачирхалтай байлаа. Түүнчлэн, УИХ Цэцийн шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэж, Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх шийдвэр гаргах ёстой байсан ч хэлэлцэж шийдвэр гаргалгүй өөрийн баталсан органик хуулиа зөрчжээ. УИХ Цэцийг энэ асуудлаас хол бай гэсэн ойлгомжтой дохио өгсөөр байхад Цэц хариу үйлдлээ хангалттай зөв хийж чадаагүй ажээ.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хэв маягаа эрс өөрчилчхөөд буй 10 алдартан

2019-11-21

Алдартнууд хэр өндөр нуруутай вэ?

2019-11-20

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

Битгий уурла! Мунхаг эмэгтэй өөрөө өөрийнхөө булшийг ухдаг

2019-11-21

Л.Ану-Үжин: Баячуудын хүүхдүүд эдийн засаг, улс төр, амьдрал заахаар өмнөөс нь ичих юм

2019-11-21

Б.Жаргалсайхан: Автомашины түгжрэлийг арилгах ийм амархан шүү дээ!

2019-11-21

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

2019-11-20

Гар хатаагч нь аюултай нян бактерийг хамгийн ихээр тараадаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ

2019-11-21

30 жил тамхи татсан хятад эрийн уушгийг мэс заслын эмч нар гаргаж үзтэл...

2019-11-21

"Тайга дундуур явганаар 350 км" - Сибирийн шууданчдын хүндхэн амьдрал

2019-11-21

Бидний бие организмын гаргадаг, цаанаа нарийн учир шалтгаантай үйлдлүүд

2019-11-21

“Панамын баримт”-тай дүйцэхүйц оффшорын мэдээлэл алдагдлаа

2019-11-21

Трамп Хятадыг худалдааны дайнд буулт хийхийг шаарджээ

2019-11-21

Оросын хил зөрчсөн хэргээр саатуулагдсан Украины хөлөг онгоцуудыг нутагт нь буцаалаа

2019-11-21

"Bloomberg": Рио Тинто компанийн Монгол дахь төсөл дахин цохилтонд орлоо

2019-11-21

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

2019-11-21

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

2019-11-21

Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлнө

2019-11-20

З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна

2019-11-20

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2019-11-21

Л.Энх-Амгалан: "Саарал жагсаалт"-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй

2019-11-20

"Cerberus Capital Management LP" Монгол Улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлжээ

2019-11-20

Эмэгтэйчүүдэд зориулсан ипотекийн зээл гаргана

2019-11-20

Байгаль эхийн "хэрцгий" төрхийг харуулсан гэрэл зургууд

2019-11-20

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Монголын эрх баригчид сүүлийн 5 жилийн хугацаанд Солонгосын "Seven Luck" казинод 1 тэрбум орчим ам.долларыг "тушаажээ"

2019-11-21

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

“Дэрэн” клуб Португал улсын дасгалжуулагчтай болов

2019-11-21

Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болно

2019-11-20

Миторюү Б.Төрболд, Хоошорюү С.Бямбасүрэнгээр даваагаа ахиулав

2019-11-20

Монголын шигшээ баг 1:0-ээр Мьянмарт хожигдлоо

2019-11-20

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

2019-11-20

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Иргэний андгай өргөх ёслол нийслэлийн ЕБС-иудад зохион байгуулагдаж байна

2019-11-21

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаар мэдээлэл хийлээ

2019-11-21

Геодезийн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон, тэмдгээр шагнав

2019-11-21

Улаанбаатар-Бээжингийн чиглэлд хөөрөхөөр зорчигчдоо бүртгэж байна

2019-11-21

Ирланд вискиний дахин сэргэлтийн түүх

2019-11-21

Ирээдүйн банк

2019-11-21

Залуусын шархалсан зүрхийг анагаагч

2019-11-21

Монголчууд дэлхийн шилдэг боллоо

2019-11-20

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар батлав

2019-11-21

НҮБ-ын шинжээч Хуан Бохославски: Монголын баялгийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшиж болохгүй

2019-11-21

Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Оюутолгой дахь "Рио Тинто"-гийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдэгт санал нэгджээ

2019-11-21

Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй

2019-11-20

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Podcast news - Цаг үе (2019.11.21)

2019-11-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.20)

2019-11-20

CAAK PODCAST #15 Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар

2019-11-20

Podcast news - Цаг үе (2019.11.20)

2019-11-20

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

2019-11-21

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2019-11-21

“Хуягласан хувалзууд”

2019-11-20

МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ

2019-11-20

Б.Мөрөн: Томуугийн вакцинд бага насныхан болон албан байгууллагууд идэвхтэй хамрагдаж байна

2019-11-21

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Малчид эх орон дотроо "дүрвэж" байна

2019-11-21

М.Энхболдын энэ их барагдашгүй хөрөнгөний эх үүсвэрийг шалгах ёстой

2019-11-21
1:06:12

"Улаан бал" нэвтрүүлэгт "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн дэд захирал М.Тулгат оролцож иргэн Б.Болороогоос уучлал хүсэв

2019-11-20
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19

Ш.Мөнхзул: 200 гаруй хүүхдийн сурах орчныг гоё болгочихоод баярлаж байлаа

2019-11-21

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа энэ сарын 22-нд нээнэ

2019-11-21

Холливудын нүүр хувиргалтын гайхамшиг

2019-11-21

Монгол туургатны уран зохиолын эрдэм шинжилгээний хурал болно

2019-11-20

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.08%
Ши Жиньпин (БНХАУ)
16.5%
Дональд Трамп (АНУ)
4.48%
Шинзо Абэ (Япон)
3.65%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.48%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.73%
Хаан Салман (Саудын Араб)
0.49%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,521

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,444

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,423

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340