Бидний үеийн коммунизм...

Бидний үеийн коммунизм...

Бидний үеийн коммунизм нь биднийг өвчин эмгэг хир буртагнаас үнэгүй ангижруулж үнэгүй бичиг үсэгт сургаж байр сууцтай болгож өдий зэрэгт хүргэсэн болохоор миний хувьд л лав коммунизмыг хэзээ ч муу хэлэхгүй.

Жараад онд төрсөн бидний үеийн коммунизм нь одоогоос зуу гаран жилийн өмнөх энэхүү өдрүүдэд  Орос оронд мандсан  Октябрын аугаа их социалист хувьсгалын шууд үр дүн байсан бөгөөд жараас ерэн он хүртэл гучин жилийн дотор орос монголгүй золтой л коммунизмд орчоогүй байж байгаад нураагдсан эв хамт нийгмийн хөгжил цэцэглэлтийнх нь хамгийн оргил үе нь байв.

Тухайн үедээ Карл Маркс коммунист хувьсгалыг дэлхийн бүх оронд нэгэн зэрэг хийх ёстойг сануулсаар байтал Ленин мэдэмхийрч нэг оронд ч ялах боломжтой хэмээн яаруу сандруу яг энэ өдрүүдэд 1917 онд Орост коммунист хувьсгал хийснээс болоод Марксын илрүүлсэн дэлхийн хамгийн амь бөхтэй капитал нь коммунизмын ариун цагаан хөдөлмөрийг аажим аажмаар далан жилийн турш мөлжсөөр байгаад ерээд онд бодийг нь хөтөлсөн түүхтэй.

Бидний үеийн коммунизм нь 1960 онд батлагдсан гуравдахь Үндсэн хуулийн үзэл санааны дагуу  ажилчин тариачин ангийн хүчээр социализм коммунизмын материал техникийн баазыг байгуулах, тухайлбал МАА орноос ХАА-аж үйлдвэр цаашлаад Аж үйлдвэр-ХАА орон болтлоо хөгжиж коммунизмд орох явдал байв.

Коммунизмд орсноор төр мөхөж төрийн үүрэг хөдөлмөрчдийн коммунист үйлдвэрчний эвлэлээр солигдож Үндсэн хууль ч үгүй болж бүх нийтээр тэгш нийгэм журамд орж хүн бүр чадлынхаа хирээр хөдөлмөрлөж хэрэгцээнийхээ хирээр хүртэх үндсэн зарчим үйлчлэх явдал байсан бөгөөд тухайлбал, худалдагч мөнгө банк санхүү төр засаг гэж коммунизмын үед үгүй болж дэлгүүр ороод хүн юу дуртай хүссэн юмаа үнэгүй авна гэхээр сайхан санагдаж байгаа биз.

Бидний үеийнхэн их дээд сургуульд коммунист онолоор тав зургаан жил нүдүүлж улсын шалгалт өгөөд төгсөөд малчин ард коммунист аав ээжийнхээ араас армийн офицер миний бие наяад оны дундуур шууд л коммунист намд элсэж байлаа.  Коммунизмын нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийгээ төлөө гэсэн өнөөгийн Швейцарийн нийгмийн үндсэн уриа лоозунг тэр үеийн бидний аав ээж маань жинхэнэ утгаар нь амьдралд хэрэгжүүлж бусдын эрхийг нэгдэл нийгмийн өмчийг нэгдүгээрт тавьдаг, нам төрийн захиалга үйлдвэрлэлийн даалгавраа гүйцээж барахгүй бол  аминыхаа үхэр тугалыг сааж байгаад ч, аминыхаа хэдэн ямааны ноолуураас нөхөж байгаад ч, аминыхаа амбан шарыг улсын махны даалгаварт тушааж байгаад ч хамгийн түрүүнд коммунист намынхаа даалгаварыг хаадаг хүмүүс байж билээ.

Өвөлд сум нэгдлийн мал нядалгаан дээр өдөрт зуун хонины бөөрийг гаргаж, зунд нь хоршооны зуун  эр хонины ноосыг өдөрт нь төвөггүйхэн хяргачихдаг байснаараа аав минь ёстой чадлынхаа хирээр хөдөлмөрлөж хийснийхээ хирээр хүртэх социализмын үндсэн зарчмыг чанд баримтладаг коммунист байсан бөгөөд тухайлбал, цэвэр хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө олон жил улсын банкинд хүүтэй хадгалж хадгалж байгаад далаад оны эхээр сумын худалдаа ангид анх удаа Царцаа ногоон онгоцоор хоёр ширхэг цэнхэр Иж Планет-2 мотоцикль ирэхэд нэгийг нь авч унаж байх жишээтэй.

Манай аав ээж ч, ер нь ялгаагүй коммунист ёс суртахууныг миний ардын цайлган сэтгэлтэй хослуулан хүмүүжсэн тэр үеийн хүмүүс ч их сайхан сэтгэл өндөр ёс зүйтэй байжээ. Ямартаа манай аав Зул сар гарахаар идшээ хийн том гэрээ яг баруун аймгуудын төв зам дагуу Хөтөл усны Шар дөрөлжийн ойролцоо Бөөт үзүүр хэмээх намаржаан дээрээ нэг үхрийн гуя, бага сага чанаж идэх мах, аргал түлээ тогоо шанагатай  орхин Хөөрхийс даарч ядарсан замын жолооч нар хонож чанаж идэж байг хэмээн гэрийнхээ үүдийг цоожлолгүй, хөвөрхий уяагаар уяад өвөлжөө рүүгээ нүүдэг байсан нь нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн коммунист зарчмын үндсэн утга санаа яахын аргагүй мөн.

Бидний үеийн коммунизмд ажилгүйдэл ажилгүй хүнийг нэг нүдээр үзэж чаддаггүй тул манай Завхан Ургамал сумын төвийн ажилгүй залуучуудыг хүчээр нэг үйлдвэр бригад болгон хашаа саравч худаг ус хадлан тэжээл хийлгээд амар заяа үзүүлэхгүй хөдөлмөрлүүлж цалинжуулж хүчээр шахуу намын даалгавараар айл орон болгодог байв. Хүн амаа өсгөхийн тул нам засгаас хүүхэд бүрт жил тутам гурван зуун төгрөг өгдөг байсан бөгөөд манайх арван хүүхэдтэй айл гэхэд гурван мянган төгрөг авдаг байсан нь одоогийнхоор бол зуун төлөгний ханш юм. Үнэндээ ч бидний үеийн коммунизмд Монгол Улсын хүн ам суга өссөн үзүүлэлт байдаг.

Хүүхэд бүрийг хүчээр сургуульд сургаж дотуур байр хоол унд гээд бүх зүйлийг улсаас үнэгүй хангаж иргэн бүрт онц сурах их дээд сургуульд суралцах өндөр мэргэжил эзэмших бүх бололцоо нөхцлийг хангаж үнэгүй оюутны байр стипенд олгож  онц сурвал жанжин Сүхбаатарын цалин гээд оюутан хүнд бол оцойтлоо гуанздахаар нэмэгдэл мөнгийг ч олгодог байв.

Бидний үеийн коммунизмд Монгол Улсад ажилгүй орон гэргүй траншейний нэг ч хүн бараг байгаагүй бөгөөд хүчээр хэнбугайг ч хүн болгодог ажилчин ангийн диктатур тогтоосон ашгийн бус капиталын төлөө бус гагцхүү хүний төлөө нийгэм байсан юм.

Хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой гэх буюу эсвэл Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт: нийгмийн өмч, хоёрдугаарт: социалист өмчийг цогцлоон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн зэрэг уриа лоозунгаар ухаан санааг ягштал цэнэглэж цээжлүүлж амьдралд хэрэгжүүлдэг байв.

Коммунист эх оронч үзэл ариун цагаан хөдөлмөрийг дээдлэж аливаа мөлжлөг мөнгө хүүлэх дамын наймааг хуулиар хориглон иргэн бүр үйлдвэрлэгч байх гэсэн үндсэн зорилготой учраас одоогийн банкир теллер зуучлагч брокер гэсэн ойлголт үгүй харин тэдгээр нь үйлдвэр хөдөө аж ахуйд дээр гарч жинхэнэ бараа таваар үйлдвэрлэгч болж байдгаараа  социализм давуу талтай.

Хувийн банк хоршоо гэж үгүй улсын ганцхан банктай тэр нь иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгийг жилийн хугацаатай найм хугацаагүй зургаан хувийн хүүтэйгээр авч хадгалан социализмын материал техникийн баазаа босгоход зориулдаг байв. Манай аав ч жил болгоны хүүхдийн мөнгөөс эхлээд гар дээр байгаа бэлэн мөнгөө дуртайяа улсын банкинд хүүтэй хадгалдаг байв.

Далаад оны бидний үеийн коммунизмын хөдөөгийн сургуулийн дотуур байранд цэрэг армийн зохион байгуулалтайгаар үдэш бүр оройн тоо өглөө бүр гимнастик шугам жагсаал хийж хоолондоо дунгийн хоолойгоор нэгийн цуваанд жагсаж орж оройн тооны дараа бүгдээрээ Эх орон дууг нийтээрээ байнга дуулсаар байгаад төлөвшсөн цэрэг эх оронч үзэл одоо ч гэсэн миний зүрх сэтгэлд хадаастай бий.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хакухо тэмцээнийг тэргүүлж байна

2019-11-19

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2019-11-19

Б.Буджаргал 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд хурдаа сорино

2019-11-19

Cамбочид 30 жилийн дараа багаараа хоёрдугаар байрт орлоо

2019-11-18

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Улсын тусгай хамгаалттай газар нутгийн баруун бүсийн Хамгаалалтын захиргаадын уулзалт хэлэлцүүлэг боллоо

2019-11-19

Дотоодын “SAREX”-г анх удаа зохион байгуулна

2019-11-19

Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна

2019-11-19

1.5 тонн натрийн шүлт хилээр гаргах гэж байжээ

2019-11-19

Нүүдэлчин ахуй...

2019-11-19

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Терроризм гэж...

2019-11-14
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19
41:27

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв

2019-11-19

Станбулын Туркууд манайд түүх, хэл соёлын түрэмгийлэл үйлдэж байна

2019-11-18

Н.Энхбаяр: З.Энхболд л сонгуулийн хуулийг хийж, МАН-ыг ялуулсан!

2019-11-15

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

2019-11-18

Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

2019-11-18

“Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

2019-11-18

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2019-11-19

Хамгийн ууртай, бүдүүлэг жолооч нартай хотуудыг "Блүүмберг" тодруулжээ

2019-11-19

Хятад дахь газар доорх хотын амьдрал

2019-11-19

Ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ? (Японы боловсролын тогтолцооны тухай 30 баримт)

2019-11-19

Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

2019-11-19

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

2019-11-19

Б.Жаргалсайхан: Х.Баделхан сайд аа балайрахаа боль

2019-11-18

Ц.Элбэгдорж: Зарим нь намайг оргож зугтсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугтаад хаачих вэ?

2019-11-18

Вьетнам улс Их Британид амиа алдагсдын ар гэрийнхэнд зээл олгохоор болжээ

2019-11-19

Хонконгийн политехникийн их сургууль тэмцлийн талбар болжээ

2019-11-19

Турк улс төрийн эргэлт хийхийг завдсан 130 гаруй цэргийн албан хаагчийг баривчлахыг тушаажээ

2019-11-19

АНУ-тай цаашид хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа гэдгээ Хойд Солонгос илэрхийллээ

2019-11-19

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.18)

2019-11-18

Podcast news - Цаг үе (2019.11.15)

2019-11-15

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцжээ

2019-11-19

Цэцийн дарга Д.Одбаярын хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдэв

2019-11-19

Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

2019-11-19

Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ

2019-11-19

Дэлхийд СЭРСЭН ТАЛ

2019-11-19

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

2019-11-19

ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

2019-11-18

Голомт Капитал компанийн “Interactive Brokers” гадаад арилжааны дунд шатны сургалтын бүртгэл эхэллээ

2019-11-18

Засгийн газрын 317 ширхэг үнэт цаас арилжив

2019-11-18

Хаалгаа барьсан компаниудад татварын шинэчлэл туслах уу?

2019-11-18

П.Эрдэнэтулга: Бид социалист эдийн засгаасаа салахгүй байна

2019-11-18

Өрхийн сарын орлого дунджаар 1.3 сая төгрөгт хүрчээ

2019-11-15

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.24%
Ши Жиньпин (БНХАУ)
16.41%
Дональд Трамп (АНУ)
4.51%
Шинзо Абэ (Япон)
3.63%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.5%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.78%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.44%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,520

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,436

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,422

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340