С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалах нь чухал

С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалах нь чухал
Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй макро эдийн засгийн байдал, анхаарах асуудлуудын талаар ярилцлаа.
 
-Макро эдийн засгийн өнөөгийн байдлыг товчоор дүгнэнэ үү?
 
Бид эдийн засгийг гадаад сектор, санхүүгийн сектор, тѳсвийн сектор, бодит сектор зэрэг гол бүлгүүдэд хуваан шинжилдэг. Гадаад эдийн засгийн орчныг авч үзэхэд хэдийгээр ѳнгѳрсѳн оны эхнээс худалдааны маргаан ширүүссэн ч нүүрс, зэс, тѳмрийн хүдэр, алт зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ, хѳрѳнгѳ оруулалтын орох урсгал боломжийн түвшинд байна. 2019 онд экспорт түүхэн дээд түвшинд, ГШХО 2018 онтой ойролцоо байх тѳлѳвтэй. Санхүүгийн секторт зээлийн хүү 2011 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрч буурч, банкны зээлийн ѳсѳлтийн 3/4-ийг бизнесийн зориулалттай зээл бүрдүүлэх болсон нь эерэг үзүүлэлт. Өнгѳрсѳн онд 40-50% давж хэт хурдтай ѳсч, эрсдэл үүсгэж болзошгүй байсан хэрэглээний зээлийн өсөлт макро зохистой бодлогын үр дүнд тогтвортой түвшинд орж буурлаа. Тѳсвийн секторт орлогын гүйцэтгэл ѳндѳр хэвээр байна. Татварын орлого ѳнгѳрсѳн онд 30% орчим ѳссѳн бол 2019 онд нэмээд 20% орчим ѳсѳлттэй яваа нь эдийн засгийн идэвхжлийг илэрхийлж байна. Зардал талд цалингийн ѳсѳлт, хѳрѳнгѳ оруулалтын ѳсѳлт эдийн засгийг дэмжих нѳлѳѳтэй. Тѳсвийн тэлэлтийн инфляцид үзүүлэх нѳлѳѳг нь Монголбанк анхааралтай харж байна. Тэгэхээр, эндээс дүгнэхэд валютын орох урсгалууд, банкны салбарын зээлийн нийлүүлэлт, тѳсвийн зардал зэрэг нь бодит сектор дахь идэвхжлийг санхүүжүүлж байгаа нь харагдана. Мѳн эдийн засагт оролцогчдын итгэл харьцангуй ѳндѳр байгаа нь хэрэглээ, хѳрѳнгѳ оруулалтуудыг дэмжиж, ДНБ ѳсѳлтийг тэтгэж байна.
 
-Одоотой харьцуулахад 2014-2016 оны хүндрэлийн үеийн эдийн засаг ямар байв?
 
2014-2016 он бол Монголын эдийн засгийн хувьд 90-ээд оны хямралаас хойш тохиосон хамгийн хүнд жилүүд байсан. Ѳрхийн бодит орлого 12 улирал дараалан агшиж, ядуурлын түвшин 21%-аас 29% болж ѳссѳн. Эдийн засагт идэвхжил суларч, худалдан авах чадвар эрс унасан нь тухай үеийн импортын агшилтаас харагдаж байв. Төлбөрийн тэнцэл он дараалан алдагдалтай, том төслүүдийн хөрөнгө оруулалт гацсан байдалтай, валютын нөөц шавхагдаж, ханшин дээр маш их дарамт ирж байсан. Банкны секторт зээлийн тасалдал бий болж, зээл 2015 оны зунаас 11 сарын турш дунджаар 5% агшсан. Банкны секторт эх үүсвэрийн 40% нь Төв банкны төсвийн шинж чанартай санхүүжилтээс хамааралтай болсны зэрэгцээ барилга, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн гээд зах зээл төрөөс илүү хамааралтай болж, гажуудсан байв. Төсөв алдагдлаа нөхөхөөр өндөр хүүтэй ЗГҮЦ арилжаалж байсан нь Засгийн газрын өрийн ачааллыг нэмэх, хувийн хөрөнгө оруулалтыг шахах (crowd-out) хүчтэй нөлөөтэй байлаа.
 
 
Банкууд өндөр хүүтэй ЗГҮЦ-т их хэмжээгээр хөрөнгө оруулж, зээл гаргахаа багасгаснаар аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олоход хүндрэлтэй, бизнесийн идэвхжил хумигдаж, эдийн засаг агшиж байсан гэсэн үг. Энэ нь эдийн засгийн маш тогтворгүй нөхцөл байдал руу хөтөлж байсан. Ингээд уналт даамжирсаар ёроолын үе нь 2016 оны 2 дугаар хагаст тохиож, Монгол улс 1) үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хямрал, 2) банкны хямрал, 3) төсвийн хямрал улмаар гадаад ѳрийн дефолт гэсэн үр дагаврын ирмэг дээр ирсэн.
 
-ДНБ-ийн бодит ѳсѳлт 7% орчим байгаа нь сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлт. Эдийн засаг сэргэхэд мѳнгѳний бодлого хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?
 
Хүндрэлийг даван туулах санхүүгийн нөөц Монгол улсад үлдээгүй байсан тул олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудтай хамтарч ажиллахаас өөр гарц, арга зам байгаагүй. Ѳргѳтгѳсѳн санхүүжилтийн хѳтѳлбѳр, макро тохиргоонууд, банкны салбарт хийгдсэн реформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа төсөв, мөнгөний бодлого дээр шаардлагатай тохиргоог хийсэн нь амаргүй байсан хэдий ч урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болсон. Түүнчлэн, 2017 оноос гадаад орчинд түүхий эдийн эрэлт нэмэгдсэн нь сайн дэмжлэг болсон. Эдийн засаг тогтворжсоноор банкны салбар 2018 онд 22.1 их наяд төгрөг, 2019 оны эхний 9 сард 15 их наяд төгрөгийн санхүүжилтийг эдийн засагт нийлүүлсэн байна. Зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9% байгаа нь 2011 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт боллоо. Түүнчлэн 2018 оны 2-р улирлаас хойш 6 улирал дараалан бизнесийн зээл 2 оронтой тоогоор ѳсч байгаа нь ажлын байр бий болох хѳрѳнгѳ оруулалтууд хийгдэхэд чухал түлхэц юм. Харин Тѳв банк ѳѳрѳѳ мѳнгѳ нийлүүлэх бус, бодлогын сахилга батыг хадгалж, валютын нѳѳцѳѳ нэмэгдүүлж, мѳнгѳний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн ерѳнхий орчныг тогтвортой хадгалж байна. Гадаад зах зээл дээр тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед цаашид хүлээгдэж буй сорилтууд, эдийн засагт үүсч болзошгүй чичиргээг даван туулахын тулд мѳнгѳний бодлого одоо эдийн засгийг нэмж хурдлуулах бус, тэнцвэрийг нь хадгалах, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй. Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалахад энэ маш чухал юм.
 
-Эдийн засаг сэргэсэн ч иргэдийн амьдралд хүртэхгүй байна гэж их ярьдаг. Хүртээмжтэй ѳсѳлтийг бий болгохын тулд мѳнгѳний бодлого яах хэрэгтэй вэ?
 
Ѳсѳлтийн хүртээмж ѳнѳѳдѳр дэлхий даяар тулгамдсан том асуудал болж байна. Гэхдээ энэ нь дан ганц мѳнгѳний бодлогоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг онцлох нь зүйтэй. Үр өгөөж нь илүү олон хүнд мэдрэгдэхийн тулд нэн тэргүүнд өсөлт аль болох тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх шаардлагатай. Харин эдийн засаг тогтворгүй, савлагаа ихтэй, эсвэл өсөлт бий болохгүй жилүүд олон байвал хүртээмжийн тухай ярих нь өөрөө утгагүй болно. Иймд макро тогтвортой байдлыг хадгалах сахилга баттай бодлого маш чухал. Үүнд мөнгөний бодлогын гол хувь нэмэр нь инфляцийг тогтвортой байлгаж, эдийн засгийн тогтвортой байдлын үндсийг бүрдүүлэхэд оршино.
 
-Эдийн засгийн тулгамдсан асуудал, эмзэг байдал нь юу вэ?
 
 
Хэдийгээр эдийн засаг 2-3 жилийн өмнөхөөсөө дээрдсэн ч суурь эмзэг байдлууд оршсоор байна. Нэгт, өрийн асуудал. Хувийн болон улсын секторын нийлсэн гадаад өр $29 тэрбум, үүнээс $14 тэрбум орчмыг ирэх 4 жилд төлөх хуваарьтай. Дээр нь өрхийн өр сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн нь санхүүгийн секторт ч, бодит эдийн засагт ч нэг эмзэг байдал болж байна.
 
 
Хоёрт, төлбөрийн тэнцлийн эмзэг байдал. Валютын гол орох урсгал экспорт маань гадаад орчны байдал, түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай; цөөн улс, цөөн салбар, цөөн бараа бүтээгдэхүүний нөлөө өндөр хэвээр байгаа нь эмзэг байдлыг үүсгэж байна. Мөн дотоодын хуримтлал хангалтгүй тул хөрөнгө оруулалтыг гаднаас татаж хийхээс өөр сонголт хязгаарлагдмал, харин ГШХО цөөн салбар, цөөн төслөөс өндөр хамааралтай байна.
 
 
Ярилцсанд баярлалаа!

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.18)

2019-11-18

Podcast news - Цаг үе (2019.11.15)

2019-11-15

Нүүдэлчин ахуй...

2019-11-19

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Терроризм гэж...

2019-11-14

Засгийн газрын 317 ширхэг үнэт цаас арилжив

2019-11-18

Хаалгаа барьсан компаниудад татварын шинэчлэл туслах уу?

2019-11-18

П.Эрдэнэтулга: Бид социалист эдийн засгаасаа салахгүй байна

2019-11-18

Өрхийн сарын орлого дунджаар 1.3 сая төгрөгт хүрчээ

2019-11-15

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

2019-11-19

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

2019-11-19

Б.Жаргалсайхан: Х.Баделхан сайд аа балайрахаа боль

2019-11-18

Ц.Элбэгдорж: Зарим нь намайг оргож зугтсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугтаад хаачих вэ?

2019-11-18

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2019-11-19

Хамгийн ууртай, бүдүүлэг жолооч нартай хотуудыг "Блүүмберг" тодруулжээ

2019-11-19

Хятад дахь газар доорх хотын амьдрал

2019-11-19

Ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ? (Японы боловсролын тогтолцооны тухай 30 баримт)

2019-11-19

Хакухо тэмцээнийг тэргүүлж байна

2019-11-19

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2019-11-19

Б.Буджаргал 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд хурдаа сорино

2019-11-19

Cамбочид 30 жилийн дараа багаараа хоёрдугаар байрт орлоо

2019-11-18

Улсын тусгай хамгаалттай газар нутгийн баруун бүсийн Хамгаалалтын захиргаадын уулзалт хэлэлцүүлэг боллоо

2019-11-19

Дотоодын “SAREX”-г анх удаа зохион байгуулна

2019-11-19

Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна

2019-11-19

1.5 тонн натрийн шүлт хилээр гаргах гэж байжээ

2019-11-19

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцжээ

2019-11-19

Цэцийн дарга Д.Одбаярын хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдэв

2019-11-19

Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

2019-11-19

Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ

2019-11-19

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

2019-11-18

Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

2019-11-18

“Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

2019-11-18

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

Дэлхийд СЭРСЭН ТАЛ

2019-11-19

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

2019-11-19

ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

2019-11-18

Голомт Капитал компанийн “Interactive Brokers” гадаад арилжааны дунд шатны сургалтын бүртгэл эхэллээ

2019-11-18

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

Вьетнам улс Их Британид амиа алдагсдын ар гэрийнхэнд зээл олгохоор болжээ

2019-11-19

Хонконгийн политехникийн их сургууль тэмцлийн талбар болжээ

2019-11-19

Турк улс төрийн эргэлт хийхийг завдсан 130 гаруй цэргийн албан хаагчийг баривчлахыг тушаажээ

2019-11-19

АНУ-тай цаашид хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа гэдгээ Хойд Солонгос илэрхийллээ

2019-11-19

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19
41:27

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв

2019-11-19

Станбулын Туркууд манайд түүх, хэл соёлын түрэмгийлэл үйлдэж байна

2019-11-18

Н.Энхбаяр: З.Энхболд л сонгуулийн хуулийг хийж, МАН-ыг ялуулсан!

2019-11-15

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.24%
Ши Жиньпин (БНХАУ)
16.41%
Дональд Трамп (АНУ)
4.51%
Шинзо Абэ (Япон)
3.63%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.5%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.78%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.44%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,520

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,436

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,422

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340