Бүтээн байгуулалтад бүү атаарх

Бүтээн байгуулалтад бүү атаарх
Cонгууль ойртоод солиорол бүр гаарах нь. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж ярьдаг байсан Н.Энхбаяр хүртэл “их амлалт” зэхээд хууль мууль ч яасан юм бүү мэд. Монгол Улсад адаг нь үл олдох тэнэмэл амьдрал ноёлох нь юуных билээ. Зарим нь бүр бүтээн байгуулалт хийж, бүтээсэн шинэ зүйл, үзтэл үгүйсгэн тэмцэлдэж, мушгин талцах нь аймшигт том атаархлыг зориуд тарааж, үйлсийг гутаах нь юуных вэ гэх сэтгэгдэл төрүүлэх “үнэн”-г хэнд хэлж, хэрхэн дүгнэх болж байна, та минь. Барьж байгуулсан зуу зуугаар нь тоолох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гүүр, зам болон тарьж ургуулсан мод цэцэрлэг, хот хөдөө хослон бүтээж босгосон сумын төв, соёл спортын цогцолбор, олон зуун км зам, харгуй, орон сууцыг үзтэл үгүйсгэн, худлаа тоо, хоосон зүйл гэж ятган мушгиж МАН амлалтаа биелүүлээгүй гэж гүтгэх нь хэнд ашигтай вэ.
Та бүхэн бод доо. У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний удирдлагад ажиллаж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг, хороодын ажлын хамт олны бүтээлч их үйлс рүү ингэж, хэвлэл мэдээлэл, нийгмийн цахим хэрэгслээр давтамжтайгаар үнэн юмыг худал болгон цацаж буйг харахаар сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Үүнийг харж, сонсч байгаа ахмадууд энэ асуудалд гүнээ харамсахдаа үүнийг бичиж, цэглээсэй гэж бодоход хүрлээ.
 
 
Энэ бүхэн хэнээс, юунаас болов гэж тунгааж нэг үзлээ. Төр, засагт нүд, чих, гар хөл, итгэл сэтгэл нь болж ажиллах үүрэгтэй олон байгууллага, түүний гүйцэтгэгчийн ажлын хариуцлага, хүнд хандах үнэн зөв мэдээ мэдээллийг хүмүүст бодитойгоор хүргэх чадамж, чадвар ямар хомс юм бэ гэх бодлоор өөрийгөө хурцлан, энэ асуудлаар доорх өлгөц, шүүмжээ хэлэх цаг нь болжээ гэсэн бодол төрснөө нуух юун.
 
 
Зөвхөн ойрын 2-3 жилд төлөвлөж  тооцоолон, бүтээн байгуулсан их бүтээн байгуулалтын бодит тоог яг үнэнээр нь хэлж чадахгүй ч бодит үнэнийг үгүйсгэл, гүтгэлгийн ташуур болгож буй эрхтэн дархтан тэр талын гүйцэтгэгч албад, ялангуяа тоо бүртгэл, судалгааны болон нийгмийн хамгааллын бүх талын байгууллагын албад энэ бодит бүтээн байгуулалтын амжилтыг орон зай, цаг хугацаа, тоо хэмжээ, аль аймаг, сум, баг, хороо, дүүрэгт ямар бүтээн байгуулалт барьж байгуулаад, хэдийд, яаж ашиглалтад өгөв гэдгийг ил тод мэдээлэх ажил дутуу дулимаг байгаад л хамаг учир байна. Энэ нь сөрөг хүчинд том олз болж байгаа нь бидний ажил хариуцах, бүтээн байгуулалтын үнэлэмжээ хүмүүст хурдан шуурхай хүргэж мэдээлэх чадварын орон зайн дутагдал дээр бидний “дайсан” мөн ч уран тоглолт хийх юм даа гэх дүгнэлтэд хүрч байна.
 
 
Мунхаг би л гэхэд зөвхөн Улаанбаатар хотын төвд босгож бүтээсэн дээр дурдсан олон зуун бүтээн байгуулалт, сургууль цэцэрлэг, эмнэлэг, зам гүүр, мод цэцэрлэг, гарц гарам, орон сууцыг хараад сэтгэл баясдаг нэгэн. Гэтэл тийм бүтээн байгуулалт хийгээгүй, худлаа гэж гүтгэж мушгих нь Монголчуудад л ашиггүй зүйл биш гэж үү. Тэр ч бүү хэл утаатай байхад утаагаа устгаа ч гэж жагсдаг байсан зарим нь угаартсан хүмүүсийн зовлонгоор улс төр хийж, утаагүй амьдрах сайн ажлын эхлэлийг бүрмөсөн үгүйсгэж, улмаар түүхий нүүрсээ түлэхийг илтэд уриалан босох нь юуных вэ.
 
 
Би нэгэн баримт хэлье. 2012-2016 онд түүхий нүүрсний угаарт хордож амь тавьсан, эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 186 байдаг. Гэтэл тэр үед одоогийнх шиг санаа зовж, эсэргүүцсэн хүн, нам улстөрчид хэд билээ. Гэтэл утааг багасгахаар хийж бүтээсэн сайн үйлсийн аяны эхлэлийг алдаа мадгаар дөрөөлж, бүхнийг харлуулан, энэ том ирээдүйтэй ажлыг бүхэлд нь үгүйсгэн, Ерөнхийлөгч нь хүртэл улстөржих нь ямар ёс, яасан үйлдэл вэ гэж асуумаар, хийсэн бүтээсэн ажлынхаа эрх ашгийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан мэдээлж, няцаалт хийж байгаа нь хаана, хэн байна вэ. Энэ бүхэн чинь хийсэн бүтээснээ бусдад олз болгон үгүйсгэлд хүрэх бэлэн зууш бэлтгэсэн, нөгөө л мэдээллийн хариуцлага, чадамж дутсаны илрэл гэж хэлье.
Ажил санаачилж, төлөвлөж, хийж, ямар их хурдтай ажиллаж болдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний баг 18 аймаг, хотод ч харуулж, бүтээн байгуулалтын асар их хүчин чадлаа үзүүлсэн нь энэ Засгийн газрын буруу гэж үү. Тийм биш, харин энэ Засгийн газрын нүд, чих, гар хөл нь хийсэн бүтээсний эзэн, нэр, тоо хэмжээ, байгаа байдлаар нь нийгэм, ард нийтийн сонорт нь хүргэж, мэлмийг нь нээхээр мэдээлж чадахгүй, итгүүлэн үнэмшүүлэх сурталчилгаа мэдээллийн ажил нь хоцрогдсоны гай гарч, түүнийг нь сөрөг хүчин овжин ашиглаж, мушгилтын их давалгаандаа ашиглан нийгмийн тархийг угааж байгаад л хамаг учир оршиж байна.
Монголд дуртай нь нам байгуулж, Монголоо талцал хуваагдлын үүр уурхай болгосон энэ олон нам, хийж бүтээсэн сайн үйлс, сайхан ажлаа үгүйсгэлээр төгсгөдөг монгол атаархуу зан хоёроо цэгцлэхгүй бол дөрвөн жилд хийж бүтээснээ, алсын бодолтойгоо устгуулж баруун зүүн, АН-МАН гэж сольж, хольж ирсэн энэ их увайгүй, ухаангүй улс төрийн хар шуурганд ядарсан ард түмэн чинь амьдрал нь улам доройтох болсонд ухаалаг алсын бодлоготой төр, засгийн шийдэл хэрэгтэйг харуулж байгаад дүгнэлт хийж, ухаант ард түмэн бид нэгдэн нягтарч сайн үйлсийн бүтээлч ажилд нэгдэх цаг ирснийг хэлэхийг хүслээ.
 
 
Бид ардчилал шинэчлэлийн давалгаан дунд үүссэн талцал хуваагдалд хэтэрхий автсанаас, сайн үйлс сайхан амьдрал, зөв бодлого, зөөлөн амьдралаа устгаад дуусах нь ээ гэх үүсмэл энэ их хэлбийлт, хазайлтаас хойч үрсээ, залуу үеэ аврах цаг нэгэнт иржээ. Бүтээн байгуулалт, хүний сайн сайхны төлөө хийж бүтээснээ атаархал тэмцлийн хар шуурганд нэрвүүлээд байх нь зөв үү гэдэгт дүгнэлт хийх болсныг тэмдэглэн сануулъя.
 
 
Бүтээн байгуулалтдаа бүү хорс, бүү атаарх. Үнэн юм үнэнээрээ байх сайхан шүү. Сонгууль ойртсон энэ үед ухаант монгол түмэн минь урьдах 30 жилээ эргэж нэг цэгнээрэй, хэн нь хэн билээ, хэн унагадаг, үгүйсгэдэг, гүтгэдэг, хэн иддэг, уудаг, мэлздэг, харлуулдаг тэр гашуун түүхийг эргэж сайтар нэг санаад хэлдэг, амладаг хуурлагт нь биш, хийдэг бүтээдэг, санаачилдаг, хүнлэгийг нь сугалж судалж, төр улсынхаа тогтвортой уян хатан бүтээлч бодлогыг дэмжиж саналаа өгч улсаа хөгжүүлж, өөрсдийнхөө сайн сайхан амьдрахад хувь нэмрээ өгөх бэлтгэлээ базааж элдэв үгүйсгэл гүтгэлгээс холдон нэгдэн нягтарч, сайхан амьдрахыг захиж зөвлөе.
 
 
Ц.ЯДАМСҮРЭН /НШУ-ы доктор, ахмад сэтгүүлч

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

2019-11-19

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

2019-11-19

Б.Жаргалсайхан: Х.Баделхан сайд аа балайрахаа боль

2019-11-18

Ц.Элбэгдорж: Зарим нь намайг оргож зугтсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугтаад хаачих вэ?

2019-11-18

Хакухо тэмцээнийг тэргүүлж байна

2019-11-19

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2019-11-19

Б.Буджаргал 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд хурдаа сорино

2019-11-19

Cамбочид 30 жилийн дараа багаараа хоёрдугаар байрт орлоо

2019-11-18

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2019-11-19

Хамгийн ууртай, бүдүүлэг жолооч нартай хотуудыг "Блүүмберг" тодруулжээ

2019-11-19

Хятад дахь газар доорх хотын амьдрал

2019-11-19

Ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ? (Японы боловсролын тогтолцооны тухай 30 баримт)

2019-11-19
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19
41:27

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв

2019-11-19

Станбулын Туркууд манайд түүх, хэл соёлын түрэмгийлэл үйлдэж байна

2019-11-18

Н.Энхбаяр: З.Энхболд л сонгуулийн хуулийг хийж, МАН-ыг ялуулсан!

2019-11-15

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Засгийн газрын 317 ширхэг үнэт цаас арилжив

2019-11-18

Хаалгаа барьсан компаниудад татварын шинэчлэл туслах уу?

2019-11-18

П.Эрдэнэтулга: Бид социалист эдийн засгаасаа салахгүй байна

2019-11-18

Өрхийн сарын орлого дунджаар 1.3 сая төгрөгт хүрчээ

2019-11-15

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

2019-11-18

Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

2019-11-18

“Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

2019-11-18

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Улсын тусгай хамгаалттай газар нутгийн баруун бүсийн Хамгаалалтын захиргаадын уулзалт хэлэлцүүлэг боллоо

2019-11-19

Дотоодын “SAREX”-г анх удаа зохион байгуулна

2019-11-19

Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна

2019-11-19

1.5 тонн натрийн шүлт хилээр гаргах гэж байжээ

2019-11-19

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцжээ

2019-11-19

Цэцийн дарга Д.Одбаярын хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдэв

2019-11-19

Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

2019-11-19

Б.Батзориг нар гэм буруугаа хүлээжээ

2019-11-19

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Нүүдэлчин ахуй...

2019-11-19

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Терроризм гэж...

2019-11-14

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.18)

2019-11-18

Podcast news - Цаг үе (2019.11.15)

2019-11-15

Вьетнам улс Их Британид амиа алдагсдын ар гэрийнхэнд зээл олгохоор болжээ

2019-11-19

Хонконгийн политехникийн их сургууль тэмцлийн талбар болжээ

2019-11-19

Турк улс төрийн эргэлт хийхийг завдсан 130 гаруй цэргийн албан хаагчийг баривчлахыг тушаажээ

2019-11-19

АНУ-тай цаашид хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа гэдгээ Хойд Солонгос илэрхийллээ

2019-11-19

Дэлхийд СЭРСЭН ТАЛ

2019-11-19

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

2019-11-19

ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

2019-11-18

Голомт Капитал компанийн “Interactive Brokers” гадаад арилжааны дунд шатны сургалтын бүртгэл эхэллээ

2019-11-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.26%
Ши Жиньпин (БНХАУ)
16.41%
Дональд Трамп (АНУ)
4.51%
Шинзо Абэ (Япон)
3.62%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.5%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.78%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.44%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,520

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,436

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,422

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340