Төрийн албан дахь “Одбаяр”-ууд

Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
Онгоцны үйлчлэгч солонгос бүсгүйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх ичгэвтэр асуудалд орооцолдсон Үндсэн хуулийн цэцийн даргын хувь заяа хэрхэх нь бүрхэг байна. Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр Инчеоны Бүсийн цагдаагийн газар хохирогч бүсгүйчүүдээс мэдүүлэг авч, Д.Одбаяр болон А нарыг Индонезоос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй бол хэргийг прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдэж, энэ төрлийн хэрэгт өндөр хариуцлага хүлээлгэдгийг ч дурджээ.
 
Гэтэл гадны оронд биеэ цэгнэж чадаагүйгээсээ улсаа бүхэлд нь намагтай хутгаж буй дарга нарын өрөөсөн гуянууд Монголд ч олноороо үүрлэжээ.
 
 
Төрийн албанд “Одбаяр”-ууд олон байгааг хүмүүс мэддэг хэрнээ ойшоодоггүй. Харин ч ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх бүсгүйчүүдийг ад үздгээс ам нээдэггүй хэвшмэл ойлголт бий болсон. Ам дамжин ярьдгаас албан ёсоор гомдол гаргах нь тун ховор. Хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг учраас ёстой л зориг зүрхтэй, хат суусан нэг нь л эрхээ хамгаалуулахаар ханддаг гэсэн.Тиймээс төрийн албаны ёс зүйг уландаа гишгэсэн дарга нарын “цуваа” тасрахгүй байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
 
 
Төрийн албан дахь “Одбаяр”-уудын талаарх ганц нэгхэн жишээ хэлэхэд саяхан ажлаа өгсөн сургуулийн захирал ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэрэгт орооцолдож ХЭҮК-оос дээд байгууллагад нь бичиг хүргүүлсэн байна. Харин  тэр дарга дараахан нь ажлаа өгснийг харахад хариуцлагаа хүлээсэн бололтой. Мөн иймэрхүү ёс зүйн зөрчил гаргасан ч агентлаг удирдаад явж буй нэгэн ч байгаа гэх. Бүр ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн нь нотлогдчихоод байхад л “үгүй” гэж гүрийгээд цүнхээ савчиж зарга хийж явдаг нөхдүүд мэр сэр байдаг гэнэ. Эндээс харвал Монголд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн нөхдөд хариуцлага тооцох биш харин толгойг нь илээд өнгөрдгийг харуулж байна.
 
Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой судалгаа мэдээлэл хэд хэд бий. Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан. Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байжээ. Мөн төрийн бус байгууллагуудын эвслээс хийсэн судалгаагаар 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэж хариулсан байна.
 
Дээрх судалгаануудаас гадна ХЭҮК болон Шихихутуг судалгааны хүрээлэнгээс ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт ямар байгааг есөн байгууллагын 1120 хүнийг хамруулан санал, асуулга  авч судалгаа хийсэн байна. Ингэхэд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүй гарч байсан гэж 176 хүн буюу 17.9 хувь, үгүй гэж 805 хүн буюу 82.1 хувь нь хариулснаас үзэхэд ажлын байран дахь бэлгийн дарамт байгаа төдийгүй боловсролын байгууллагад хамгийн олон 113 хүн ажлын байран дахь бэлгийн дарамт гарсан гэж хариулсныг дүгнэлтдээ дурджээ.Тухайлбал, батлан хамгаалах салбар зэвсэгт хүчний хоёр ангиас 28 хүн буюу судалгаанд хамрагдсан хүмүүсийн 14.3 хувь, хууль сахиулах салбар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хоёр ангиас 15 хүн буюу 14.2 хувь нь бэлгийн дарамтад өртөж байсан гэж хариулжээ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас 20 хүн буюу 23.3 хувь, боловсролын байгууллага АШУҮИС, ҮБХИС,ХААИС, МУБИС 113 буюу 19.1 хувь нь “Тийм” гэж хариулсан байна. Энэ нь боловсролын салбарт ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай. Их, дээд сургуулиудад бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгааг судлаачид онцолжээ. Мөн 246 байгууллагын 179 нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүй байсан зэрэг багагүй зөрчил дутагдалтай байна.
 
Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлдэж буй нь тодорхой байгаа юм. Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгдэж байгаа газар, байршлыг 2004 онтой харьцуулахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ. “Театр, урлаг, спорт, соёлын газруудад тайзны ард буюу бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, авьяас чадвараа олон нийтэд хүргэж чадахгүй орхиход хүрч байна. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь далд үйлдэгдэж, давтагдах тусам даамжирч байдаг хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнээс улбаалан хувь хүн, байгууллага, нийгэм бүхэлдээ хохирдог. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүн бүрт биеийн болон сэтгэл санааны хүнд дарамт учруулах, хөдөлмөрийн бүтээмж, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх, ажил, албан тушаалаа орхихоос өөр аргагүй байдалд хүргэх, хохирогчийн нэр төрийг сэвтээх, улмаар амь нас нь хохироход хүргэх хор уршигтай. Судалгаанд оролцогчийн 67.8 хувь бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгох, 70.6 хувь нь зөвшөөрөөгүйн төлөө шахалт дарамт үзүүлэх, заналхийлэх хүч хэрэглэж бэлгийн харилцаанд оруулах гэсэн хариултыг сонгосон байгаа нь ажлын байран дахь бэлгийн дарамт түгээмэл, далд ноцтой хэлбэртэй байгааг харуулж байна . Ярилцлага, санал асуулгаас харахад ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар төсөөлөлтэй байгаа боловч Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаар мэдэхгүй байна. Өөр хоорондоо хийсэн тоглоом, наадам, наргиа болон хүний эрхийг зөрчсөн үйлдлийг ялгаж, салгаж ойлгохгүй байх нь түгээмэл байна. Ихэнх нь “хаана хандахаа мэдэхгүй, хамт олны дунд нэр хүндгүй болно, гомдол гаргах боломжгүй дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй эрх зүйн орчин байхгүй” гэсэн хариулт өгдөг гэдгийг хүний эрхийг хамгаалагчид хэлж байгаа юм.
 
Хамгийн ноцтой нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүст хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин дутмаг байгааг дээрх кейсээс харж болно. Хуулийн хариуцлагын талаар бид үргэлжлүүлэн хөндөх болно.
 
Газар, байршлыг 2004 онтой харьцуулахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ.
 
 
Үргэлжлэл бий.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Пакистаны 700 гаруй охин Хятадад зарагджээ

2019-12-07

Хонконгийн тэмцэгчдийг "ангуучилдаг" сэдэвтэй видео тоглоом Хятадад эрэлттэй байна

2019-12-06

35 жилийн дараа анх удаа Их Британийн "Cosmopolitan" сэтгүүл нүүрийг эрэгтэй модел чимжээ

2019-12-06

Эдвард Сноуден: Хэрэв би Америк руу буцаж очсон бол шоронд үхнэ

2019-12-06

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Тэжээвэр амьтдыг тооллогод хамруулна

2019-12-07

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гачууртын аманд баавгай орж иржээ

2019-12-07

Гутлын ертөнцийн шинэ тренд

2019-12-07

Орон орны азжаргалын жор

2019-12-07

ОХУ-ын зүгээс Монгол Улсыг ШХАБ-д “жинхлэхэд” дэмжинэ

2019-12-07

Ж.Энхбаяр: Сонгуулийн хуулиа Үндсэн хуультайгаа нийцүүлэн батлах хэрэгтэй

2019-12-06

Л.Оюун-Эрдэнэ: ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн асуудлыг Ерөнхий сайдыг ирэхээр ярьж магадгүй

2019-12-06

Сонгууль 2020: Өдөр тутмын сониноор дамжуулан амлалт өгөхийн учир

2019-12-06

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Рио Тинто" Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох” арга хэрэглэсэн...

2019-12-03

Бүсээ чангалах зургаан жил эхэллээ

2019-12-03

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-07

CAAK PODCAST #17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

2019-12-06

Podcast news - Цаг үе (2019.12.06)

2019-12-06

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.05)

2019-12-05

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

“Silkroad Fashion Week 2019” Макао хотноо амжилттай болж өнгөрчээ

2019-12-06

Элдэв зураг (70 фото) №637

2019-12-06

Ким Жон Уны байгуулсан шинэ хоттой танилц!

2019-12-06

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

Цахилгаан тоноглол угсралтын олон улсын тэмцээнд Монгол инженерүүд амжилттай оролцлоо

2019-12-06

Монголын тамирчид олимпод бэлэн биш

2019-12-03

Ой тогтоолтын тамирчид багийн нийлбэр оноогоор тэргүүлж, “Дэлхийн аварга” боллоо

2019-12-02

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2019-12-05

Дүүргүүдийн “Хүүхдийн кабинет” дараах уртасгасан цагаар ажиллаж байна

2019-12-05

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Гэрийн нөхцөлд илүүдэл үсээ авахдаа үүнийг анхаар!

2019-12-07

Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ

2019-12-07

Нууц ноёнтон витамин "C"

2019-12-06

Дубай хотод аялах дараагийн гурван азтанг өнөөдөр тодруулна

2019-12-06

“Creative Student” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүд шалгарлаа

2019-12-06

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт амжилттай боллоо

2019-12-06

Англи хэлтэй болон англи хэлгүй хүмүүсийн ялгааг мэдэх үү?

2019-12-05

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангаснаар ДНБ-ийг 35 хувиар өсгөнө

2019-12-07

Монгол Улсад Беларусын тусламжаар сүүний үйлдвэр барина

2019-12-07

Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

2019-12-07

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

2019-12-07

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Таны заавал сонсож үзэх хэрэгтэй орчин үеийн 10 хөгжмийн зохиолч

2019-12-03

П.Намуун: “Чи кинон дээр ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж ангийнхан байнга асуудаг

2019-12-01

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Эцгээ харж хүү өсөж, эхээ харж охин нь хүмүүждэг…

2019-12-04

Арчаагүй хүмүүс л ХДХВ, ДОХ-ын халдвар авч байна!

2019-12-02

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

"Глобал удирдагч” дээд сургууль тусгай зөвшөөрөлгүйгээр эм зүйн мэргэжлээр элсэлт авч, онлайн сургалт зохион байгуулжээ

2019-12-04

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

2019-12-07

Эрдэнэт үйлдвэр Эрээний Хятадуудын наймааны лангуу болжээ

2019-12-06

Дээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа

2019-12-06

Анита Моржани: Клиник үхлээс хойш би амьдралын жинхэнэ үнэ цэнийг ухаарсан

2019-12-05
10:47

“Төсөөллийн найз”-тай аймшигтай хүүхдүүд

2019-12-06
6:46

"Таатай бүс"-ээсээ гарч, амжилт өөд тэмүүлэх 10 зарчим

2019-12-06
9:59

Еврейчүүдийн дэлхийн бизнесийн салбарт тэргүүлдэг нууцаас..

2019-12-05
3:17

Дэлхийг хамгийн ихээр бохирдуулдаг 5 улс

2019-12-05

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.95%
Ши Жиньпин (БНХАУ)
16.63%
Дональд Трамп (АНУ)
4.48%
Шинзо Абэ (Япон)
3.55%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.57%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.31%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.84%
Нарендра Моди (Энэтхэг)
0.7%
Хаан Салман (Саудын Араб)
0.47%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,532

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,497

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,429

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,347