Миний эцэг тэнэг…

2019-11-02, 11:57 Нийтлэл 1,336 4
Миний эцэг тэнэг…

Намайг 18 нас хүрдэг тэр жил аав маань сэтгэц мэдрэлийн өвчтэй болсон юм. Мэдээж ийм гэнэтийн явдал манай гэр бүлд тохиож амьдралыг маань орвонгоор нь эргүүлнэ гэж яахан мэдэх билээ.

Би урьд нь гэрээсээ явахын түүс болдог байлаа. Гэтэл энэ удаад аав тэнэг болж надад эрх чөлөөтэй явах боломж гарсан ч гэсэн энэ бүхнийг хаяад явах зориг зүрх хүрээгүй юм. 

Миний аав насаараа шахуу л ажлын төлөө үхэн хатан зүтгэсэн хэдий ч олигтой олсон ч юмгүй, машины осолд орж адаг сүүлд нь 45 настай хүүхэд болж хувирсан юм. Тэгээд л хавийн хүүхдүүдтэй тоглож баахан шороонд хутгалдсан том хүн, ганц чаддаг юм нь маасайтал инээхийг нь яана, аль эсвэл тоглож хожигдчихоод усан нүдэлсэн юм буцаж ирэхдээ бас болоогүй нөгөө хэддээ дээрэлхүүлсэн тухайгаа нулимсаа арчин арчин гомдолно. Тэгж байтал нус нулимсаа холилдуулаад амандаа сороод хийчих нь үнэхээр ой гутмаар. Та нар боддоо хагас зууныг элээсэн хөгшин толгой хэдэн жулдрайнуудтай тоглоод дандаа хожоод байвал харин ч утгагүй санагдаж байгаа биз дээ. 

Аав дөнгөж осолд ороод мэдрэлийн өвчтэй болох үед нь үнэнийг хэлэхэд би нэг их зовж шаналаагүй ээ, харин ч эсрэгээрээ ёстой л уяанаасаа алдуурсан нохой шиг эрх чөлөөтэй, бас тайван болсон юм. Тухайн үед намайг дахиж харааж ерөөж загнах хүнгүй боллоо гэсэн харалган бодолтой байсных биз. Аав хэзээ ч инээдэггүй үргэлж л дүнсийсэн ууртай царайтай хүн намайг хичээлээ тараад ирэнгүүт л миний гэрийн даалгаврыг хийлгэдэг нэг тийм “хахир хатуу” хандлагатай эцэг хүн байсан юм. Манай хөрш Хү Шиао Нань-гаас зээлсэн номууд миний өрөөнд бараг л уул овоо шиг давхарлаастай байдаг байлаа. 

За тэгээд аав надтай амьдралын энгийн зүйл ярина гэж байхгүй дээ. Ярьдаг юм нь ердөө хичээл сурлага, эсвэл хуучин цагт яаж яаж хэцүү байсан тухай, эсвэл ёс суртахууны тухай эцэс төгсгөлгүй ярихаас цаашилдаггүй байлаа. Тиймдээ ч би ахлах сургуульд орсноосоо хойш гэртээ харихаас дургүй хүрнэ тэр байтугай гэр лүүгээ утсаар ярихаас ч зүрхшээдэг байв.

Тухайн үед аавын хуучинсаг үзэл нь надад огтоос таалагддаггүй байсан учраас ямар л сэдэв гарна би байнга түүнтэй тэрсэлдэн сөргөөцөлддөг болж, тэглээ гээд би маргаанд ялсан удаагүй. Тиймээс би дотроо хорсож зэвүүцэн үргэлж л энэ гэрээс холдоод өгөх юмсан гэж бодсоор нэг мэдэхэд л аав бид хоёрын дунд маш том ан цав үүсэж хоорондоо ярьж хөөрөх нь улам багассаар багассаар би гэж хүн гэртээ зочин шиг л хэлэх ярихаа хянасан, болгоомжилсон, чимээгүй хүн болж хувирлаа. 

Аав осолд орсны дараагаар түүнийг ээж л харж ханддаг байсан. Би үнэндээ “тэнэг” аавыгаа харж халамжлаагүй ээ яагаад гэвэл мань хүн миний бага байснаас илүү сахилгагүй том хүн байв. Тэгээд ч би өөрөө бас хүүхэд шүү дээ. Гэр бүлд маань өдөр тутмын хэрэглээний мөнгө хэрэгтэй байсан учраас өрөөндөө байсан хамаг номоо зарж орхисон тэртэй тэргүй аав тэр бүхнийг мэдэх сөгөө ч байхгүй болсон юм чинь.

Түүнээс хойш би их өөрчлөгдөж хичээл тарсны дараа хийх ажилгүй хүн доншуучилж доншуучилж харуй бүрийгээр гэр лүүгээ харьдаг болов. Араас асууж сураглах хүнгүй ёстой л эрх дураараа хүн боллоо. Сурлагын амжилт эрс муудаж ангидаа эхнээсээ биш хойноосоо жагсдаг болох нь тэр. 

Хөөрхий ээж минь юун миний хичээл сурлагыг анхаарахтай манатай, өдөр нь аавыг ажлынхаа газрын үйлдвэрт дагуулж очно, тэнэг аав зүгээр ч суухгүй ээжийн хувцаснаас татаж чангаагаад 《бушуухан гэртээ харья энд чинь муухай байна》гээд л уйлж хашхирч гарна. Тэгэхээр нь ээж түүнд чихэр өгч нэг хэсэгтээ нөгөөдөхөө идээд нам гүм сууна даа. Заримдаа ээжид ойр зуурын баглаа боодлын ажилд нь тусална аа. Орой гэртээ ирүүт л ээж аав бид хоёрт хоол хийж, аавыг усанд оруулан хүүхэд шиг аргадаж унтуулчхаад өөрөө их л орой унтаж амардаг байсан. 

Тэнэг аав маань сахилгагүй гэж ярихын биш манай гэр бүл урдахаа яая даа гэж байхад байнга гай тарьж даарин дээр давс нэмнэ. Тэглээ гээд ээж ер гомдолж үзээгүй намайг багад минь яаж асарч халамжилдаг байлаа яг түүн шиг аавыг хүүхэд аятай уйгагүй харж ханддаг байлаа. Ээж аавд дэндүү их хайртай хэрэв ээж байгаагүй бол магадгүй энэ дэлхий дээр аавыг тоох хүн үгүй биз. Ээж минь аавыг хориод жилийн турш тиймэрхүү байдалтай харж өнгөрүүлсэн мөртөө гомдлох нь битгий хэл өөрийгөө золиослон байж эргэлт буцалтгүйгээр түүний төлөө амьдрахаар шийдсэн юм.

Мэдээж ээж маань надад бас хайртай байлгүй яах вэ, хэрэв аавын хайрыг уур хилэнгийн галтай зүйрлэвэл хажууд нь ээжийн хайр нарны гэрэл шиг халуун дулаан л гэсэн үг. Ээж намуухан зөөлөн дуу хоолойтой, хүн хартай хэрүүл уруул хийх үнэн голоосоо дургүй тайван амьдралыг л хүсдэг хүн байлаа.

Нэг удаа хажуугийн айлынхан манай эзэмшлийн хулсны ойруу түрж орж ирсэнд аав уурлаад очих гэтэл ээж зүтгэсээр байж түүнийг явуулаагүй юм. “Жижиг сажиг юмнаас болж асуудал үүсгээд яахав, манайх тэрүүхнээр дутахгүй шүү, чи яасан ч очиж болохгүй” гэж хэлж байсан.  Ачир дээрээ аавыг тэдэнд доромжлуулж, зодуулчихна гэж санаа нь зовсондоо хорьсон биз. Өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалах чадваргүй байна гэдэг ядуу дорой байдалтай салшгүй холбоотой гэдэг үзэл нэг бодлын зөв юм.

Аав шээсний замын чулуужих өвчтэй байснаасаа болоод маш их өвдөж зовуурладаг байв. Тэгээд хагалгаанд орсны дараа ээж аавыг сайжрахгүй байхвий гэж сэтгэл нь түгшсэндээ гурван өдөр гурван шөнө алхам ч холдолгүй хажууд нь усан нүдэлсэн хүн сахиж хоносон. Үүнийг нь мэдсэн аав  “зүгээр л нэг хагалгаа ш дээ, ямар хорт хавдар тусчихсан биш” гэж шоолж билээ. 

Тэнэг эцэг маань намайг сүүдэр шиг дагаад л хүүхдийн гоё гоё тоглоомууд зааж өгөөч гэж шалахыг нь яана. Би ч тэсэлгүй “та намайг жаахан байхад гадаа гарахыг ч зөвшөөрдөггүй байсан юм чинь би яаж тоглоом мэдэх билээ” гэж уцаарлана. Өшөө марсайтал инээж хүүхдүүдтэй тоглохоос өөр зүйл мэддэггүй тэнэг ааваасаа ичсэндээ нуугдаж аль болох холхон явдаг байлаа. 

Нэг удаа манай хөрш бөөн уур болчихсон хагархай ваар барьсаар манайхруу ирлээ “Энэ арай дэндлээ, тав дахь удаагаа ингэж байна, та нар наад мэдрэл муутай юмаа сайн харахад яадаг юм, юм л бол манайхруу гүйлгэчихдэг, энэ хэдэн төгрөгийн үнэтэйг мэдэх үү…….” гээд л бидэнрүү хашхирч гарлаа. Түүний үгсээс “мэдрэл муутай” гэдэг хоёрхон үг зүүгээр хатгаад авах шиг хэчнээн эвгүй сонсогдсон гээч.

Ээж ч яах вэ хэзээ хэзээнээс иймэрхүү асуудлуудтай нүүр тулгараад сурчихсан болохоор учир зүггүй л уучлал гуйсаар. Тэглээ гээд эргэж хараад аавыг харааж зүхнэ гэж ёстой үгүй шүү. Ингэх тоолонд аав айж хулмаганан ээжийн гараас татан аяархан дуугаар: “эд нар ёстой муу хүмүүс, би дургүй” гэж хэлнэ. Иймэрхүү маргаан гарах болгонд би холхон шиг очоод нуугдчихдаг байв гэтэл энэ удаад тосгоныхон бүгд намайг хэний хүү болохыг мэдчихээд байхад л би яагаад ч юм хаана ч хамаагүй нуугдмаар санагдаад байлаа. 

Аав ер нь надад дандаа л гай болдог бас дээрээс нь хүнийг нүүр хийх газаргүй болгочихлоо. Би угаасаа л аавдаа дургүй байсан гэтэл тэнэг болсон хойно нь бүүр дургүй хүрээд байдаг болж. Би аавыг үзэн ядах тусам аав надад улам л сайн болоод байв. Намайг байхгүй бол санаад байна гэж эрхэлсээр сургуулийн үүдэнд хичээл тарахыг хүлээгээд зогсож байна. Миний ямар их дургүй хүрдэг гээч, цэцэрлэгт байхын л намайг ерөөсөө ирж авдаггүй, хүүхдүүд намайг аавгүй юм байна аа гэж боддог байсан. Гэтэл одоо эсрэгээрээ ямар ч хэрэгцээгүй үед үргэлж над дээр ирж өшөө хүүхэд шиг гараас хөтлөөд намайг санаснаа гайхан ярина. 

Бусад хүүхдүүд намайг тэнэг аавтай гэж мэдчихвий гэсэндээ гадаа харанхуй болохыг хүлээж байгаад сургуулиасаа гартал түүнийг тийм орой болтол хүлээх юм гэж санасангүй. Нар жаргахын өмнөхөн бүүдгэр гэрэлд түүний бөгтийсөн бие харлан сүүдэртэхийг үзээд өөрийн эрхгүй хамар шархирч, тийм гэхийн аргагүй сэтгэл хөндүүрлээд явчхав.

Арга буюу аавдаа тээр хол зам дээр намайг хүлээж болно гэдгээ хэлтэл баярласандаа хүүхэд шиг үсэрч цовхчоод золтой л уначихсангүй. Ингээд ээж намайг жаахан байхад хөтлөөд явдаг байсан шиг аавтайгаа хөтлөлцөөд гэртээ харив аа. Ер нь би аажим аажмаар бодит байдалтайгаа эвлэрч эхэлсэн юм. Тэгээд ч тэр одоо 5, 6-хан настай хүүхэд шиг болчихсон хүн юундаа ч намайг дахиж айлгаж сүрдүүлэх вэ дээ, би ч гэсэн тийм хүүхэдтэй тэрсэлдээд байх хэрэг байна уу. 

Ахлах сургуульд ордог жил манайх аавын мэдрэл сэргээн засах эмчилгээнд хурааж хуримтлуулсан хамаг мөнгөө шавхчихсан учраас ээж мөнгө олох байдаг арга чаргаа хэрэглэж намайг төгсгөх болно гэж амлаж байсан. Тухайн үед манайх үгээгүй хоосон болчхоод байхад л ээж намайг сургуулиас гаргаагүй, бас ажил хий ч гэж албадаагүй. Ээжийнхээ ямар аргаар яаж мөнгө олохыг нь би бодож ч үзээгүй зүгээр л арга байгаа гэдэгт нь итгэж санаа амар сургуульдаа явдаг байж билээ. Үнэнийг хэлэхэд би аль хэзээний сургуулиас залхчихсан сурлагын хувьд ч сайнаас муу луу шилжээд нэг улирал хэртэй үлгэн салган явж байлаа. Энэ хооронд би Жанг Фань гэдэг өөрөөсөө хол илүү охинд дурлаад улам шалдаа буусан юм. Ер нь яаж их санахаараа тийм охинд дурладаг байна аа, ёстой л бах мэлхий, үзэсгэлэнт гүнж хоёрын үлгэр шиг юм болно биз дээ, заримдаа хүн хэр хэмжээгээ мэдэх хэрэгтэй тийм үү?

Би өдөр болгон түүнийг бодсоор бүх юм утгагүй санагддаг боллоо. Нэг мэдэх нь ээ аав маань хүртэл намайг сургуулийн гадна хүлээхээ больчхож арай надад бас дургүй болчихсон юм биш байгаа. Иймэрхүү маягаар гав ганцаараа сүнс нь зайлсан хүн шиг үлбийж явсаар гэртээ ирэхэд аав дандаа миний дараахан нүүр ам, хувцас хунар нь цул шороо шигчихсэн бохир заваан, юуны ч юм бэ хачин нэвширсэн хөлсний үнэр ханхлуулсаар орж ирдэг болов. Тэгснээ нэг л өөр хачин инээгээд л, нүдний харц нь гэм хийсэн хүүхэд шиг айж эмээсээр хувцасныхаа нэг хэсгээс тас атгачихсан намайг ирчхээ юу гэж хэлдэг байлаа. 

Ээж бид хоёр түүнийг сүүлийн үед нөгөө хэдэн хүүхдүүдтэйгээ тоглохдоо дэндүүлээд байна уу даа гэж боддог болов. Та яагаад намайг ирж авахаа больчхов гэхээр омголтож хатсан уруул нь дорвогонон нэг л жигтэй аяархан дуугаар “Чамд хэлэхгүй ээ” гэв. Би дотроо жаахан хүүхдүүд шинэ юм хараад эхэндээ их шохоорхдог тэгснээ удалгүй уйдаад хаячихдаг шиг надаас залхчихсан юм байх даа, гэхдээ би эд зүйл биш шүү дээ гэж бодлоо. 

Нэг өдөр багш намайг дуудаад энэ улирлын төлбөрөө төлөөгүй ба дараа улирлын төлбөрөө төлөхгүй бол сургуулиас гараарай гэж хатуу сануулга өгөв. Ингэж л ээж минь бүгдийг шийдэж чадах чадалгүй юм байна ш дээ гэдгийг ойлгож билээ. Би ч мөн усан тэнэг юм даа. Яагаад түүнийг ямар ч хамаагүй арга бодож олно гэж хэлэхэд нь юу ч бодолгүй итгэж явсандаа өөрийгөө гайхахын зэрэгцээ ээжийгээ хачин ихээр өрөвдлөө. За, сурахгүй бол тэр л биз би тэртэй тэргүй сурах сонирхолгүй болчихсон юм чинь гэсэн шүү юм бодож явтал гар утас дуугарч ээж утасны цаанаас уйлан мэгшиж аавыг эмнэлэгт хүргэгдсэн тухай хэлэв. 

Аав толгойгоо боолгочихсон, амаа тас жимийчихсэн, үс нь хайш яаш сэгсийсэн, хувцас хунар нь урагдаж навсайсан нөгөө л юуны ч юм гэмээр муухай хөлсний үнэрээ үнэртүүлчихсэн эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Ингэж л аавыг яагаад оройтож ирээд байсны учрыг сая л ойлгосон юм. Тэнэг аав маань намайг сургалтын төлбөрөөс болж сургуулиасаа хөөгдөж магадгүйг мэдсэн даруйдаа ээжрүү уйлж орилоод ямар нэг арга бодож олооч миний хичээлийг тарахаар надтай цуг харих нь түүний хамгийн аз жаргалтай мөч байдаг гээд л гуйж гарч. Ээж ганцаараа гэр бүл авч явах хэцүү байгаагаа арга буюу нэгд нэгэнгүй тайлбарлаж өгчээ.

Тэнэг ч гэсэн аав маань хаа очиж юмны учрыг там тумхан ойлгохтойгоо учраас өөрөө ажил олж хийхээр баахан явж. Хэн тэнэг хүнийг ажилд авах вэ дээ. Гэтэл нэг барилгын даамал зальжин нөхөр аавын мэдрэл муутайг мэдчихээд үнэгүй ажиллуулъя гэж бодоод тоосго, чулуу зөөх барилгын хамаг л хүнд хүчир ажлыг хийлгэж байжээ. Энэ удаад аав минь харин ч 45 настай хүний шийр зааж маш их тэвчээр хатуужилтайгаар, ганц үг ган хийхгүй ажиллажээ. Цалингаа авах болоход барилгын даамал аавыг тэнэг юм чинь юу ч ойлгохгүй гэж бодон цалинг нь өгөөгүй аж. Аав гол нь мөнгөний төлөө л энэ бүхнийг хийсэн учраас цамнан уурлаж нөгөө даамлыг заамдан автал нөгөөх нь хэд нүдээ ирмээд л хэдэн залуучуудаар аавыг нүүр нүдгүй зодуулсан байгаа юм. Хөөрхий цус нөждөө хутгалдсаар хар эрчээрээ, өр өвдмөөр чанга дуугаар уйлж бархирч зугтахад нь хүртэл дээрэлхүү нөхдүүд араас нь элдэн хөөж яваад цагдаа нарт баригдсан нь энэ юм байж. 

Энэ удаад миний хамар шархираад зогсохгүй нүдээ бөлцийтөл уйлсан юм. 

Миний уурлах бухимдах зэрэгцэн: “Та энэ хорвоогийн хамгийн тэнэг хүн юмаа, миний төлбөрийг та олж чадлаа юу? сурахгүй байлаа гээд юу нь болохоо байчхав, өөрийгөө яая гэж байж бас намайг халамжлах санаатай, надад таны анхаарал халамж хэрэггүй!” гэлээ. Гэтэл аав өөдөөс марсайтал инээж миний мөрөн дээр толгойгоо тавиад уруулаа дорвойлгон: “Би их мөнгө олж хүүтэйгээ сургуулиас нь хамтдаа харимаар байна хэ хэ хэ ….”. 

Цаг хугацаа өнгөрөн бүх зүйл хэвийн байдалдаа орж аав ажлынхаа хөлс болоод дээрээс нь нөхөн олговроо авснаар миний ахлах сургуулийн төлбөрийн асуудал арай гэж нам жим болсон. Аав хүү хоёр ч сургуулиас дахин хамтдаа харьдаг болов. Би ч гэсэн бусдаас нуугдаж ичихээ больж эхэлсэн. 

Манай сургуулийн атаман, хулигаан Бао И миний Жанг Фаньд хайртай болсныг олоод мэдчихэж. Эргэн тойрны хүүхдүүд тэр бүү хэл сургуулийн захирал хүртэл түүнд халдаж зүрхэлдэггүй байсан. Гай нь таарч бид хоёр нэг цаг үед нэг охинд дурласан байжээ. Жанг Фань бол маш сайн охин яасан ч байсан Бао И-г тоохгүй, гэтэл би тэр охинд сайн байсан нь Бао И-г тоогоогүйн гол шалтгаан нь юм гэнэ ээ. Тэгээд юм л бол над луу хуруугаараа чичилж намайг айлгаж сүрдүүлдэг болов. Бао И үргэлж хэдэн дагуултай явдаг, хоёр гараа кармандаа хийчхээд,толгойгоо хаялсаар ирэн намайг нойлын өрөөлүү түлхэж оруулаад Жанг Фанийг орхи үгүй бол чамайг зодно шүү гэж сүрдүүлдэг байв.

Тэр бид хоёрын санаснаар Жанг Фань надад сайн болдог бол хэчнээн сайхан гээч. Гэвч Жанг Фаний ганц боддог зүйл нь хичээл болохоос биш юун бид хоёрыг тоохтой манатай. Иймэрхүү маягаар хэд хэдэн удаа сүрдүүлсэн болохоор би сүүлдээ ч тоохоо больсон. Нэг удаа аавыг тэнэг гэдгийг мэдсэн үү яасан Бао И надруу маш муухай доромж үг чулуудахаар нь нүүрэн дундуур нь нэг буулгаад авлаа.

За одоо ч өнгөрсөн хэн бэ гуай ч өмнө нь түүнд гар хүрч байгаагүй, яасан ч намайг зүгээр өнгөрөөхгүй. Бао И хичээл тарсны дараа миний араас дагаад тавласан шинжтэй, инээх зэвүүцэхийн хооронд дээрэнгүй дүр төрхөөр удахгүй замхраад алга болох тамхины утаагаа ахин дахин цагираглуулж үлээгээд л …. Үүнийг харсан би вээр хоёр хөл дээрээ чичрэн үхтлээ зодуулах нь дээ гэж дотроо айж явлаа. Явсаар явсаар сургуулиас холхон хүн харгүй зэлүүд газар иртэл гэнэт гурван хулигаан нөхөр хаанаас ч юм гарч ирээд намайг бариад авав. Ингээд л дуусдаг юм байжээ, аав л наашаа битгий ирээсэй хэмээн дотроо залбирав. 

Бао И надруу нулимаад хоёр гараа цээжнийхээ урд зөрүүлэн, хахир хоолойгоор “муу новш, өнөөдөр чамайг гүйцээхгүй ээ!” гэж хэлээд гараараа командлахад нөгөө гурав нь намайг хаашаа ч хөдлөхгүй болтол газар дарж авав. Бао И миний цээжрүү өшиглөхөд би өөрийн эрхгүй атирч амьсгалж ч чадахаа болив. Тэгээд байдаг чадлаараа миний дээрээс өшиглөөд л өшиглөөд л хамаг бие тэр чигтээ аймшигтай өвдөх нь хэдэн мянган сэлэм бие рүүгээ зоолгож, хэдэн мянган морьдын туурайд өшиглүүлээд байна уу гэлтэй үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэж байлаа.

Гэнэт танил бөгөөд айхавтар орилох хирнээ гэм зэмгүй дэндүү өрөвдөлтэй, маш ихээр түгшсэн хүний хашхирах чимээ гарлаа. Тэр хүн бол мэдээж аав минь байсан юм. Бао Иг хар хүчээрээ түлхэж унагаад намайг доороо хийн хамгаалж гурвын гурван хүнтэй ана мана зодолдож эхлэх нь тэр. Аав өөрөө нүүр ам нь нил цус болчихсон хэрнээ бүүр түүрхэн ухаантай намайг тэвэрсээр эмнэлэгт орж ирэн яахаа мэдэхгүй паникдан, хоёр нүд нь дэнлүүний гэрэл шиг асчихсан надруу цоо ширтэнгээ дэмий л ийшээ ч нэг тийшээ ч нэг сандчин гүйж: “энэ миний хүү, би аав нь , энэ миний хүү, энэ миний хүү, энэ миний хүү, би аав нь, би аав нь би аав нь энэ миний хүү ……” гэж чангаас чанга хашхирах тусам эмч нар болоод хавь ойрын хүмүүс биднээс улам цэрвэнэ.

Эмнэлгийн өрөөлүү орсон хойно ч аавын “энэ миний хүү, би аав нь…..” гэх зүрх эмтрэм дуу хоолой бүдэг бадаг сонсогдсоор байв. Тэдгээр үгсийг хэлэх тусам дэндүү өрөвдмөөр дэндүү сул дорой болсоор л…

Миний гэмтэл гадна талдаа байсан учир гайгүй тэгсгээд өнгөрөв. Харин эмнэлгийн орон дээр бүтэн хоёр өдөр нүүр ам нь пэмбийж хавдсан царайтай ухаангүй хэвтэх аавыгаа тэвэрч аван өөрийн эрхгүй цурхиртал уйлж билээ. Тиймээ, эцэг минь хэдийгээр тэнэг ч гэсэн миний төлөө амиа өгөхөөс буцахгүй хайртай гэдгийг нь тэгж л би ухаарсан даа.

Хятадын зохиолч Ван Да Вей

Орчуулсан:  Ж.Энхбилгүүн

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Панамын баримт”-тай дүйцэхүйц оффшорын мэдээлэл алдагдлаа

2019-11-21

Трамп Хятадыг худалдааны дайнд буулт хийхийг шаарджээ

2019-11-21

Оросын хил зөрчсөн хэргээр саатуулагдсан Украины хөлөг онгоцуудыг нутагт нь буцаалаа

2019-11-21

"Bloomberg": Рио Тинто компанийн Монгол дахь төсөл дахин цохилтонд орлоо

2019-11-21

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Гар хатаагч нь аюултай нян бактерийг хамгийн ихээр тараадаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ

2019-11-21

30 жил тамхи татсан хятад эрийн уушгийг мэс заслын эмч нар гаргаж үзтэл...

2019-11-21

"Тайга дундуур явганаар 350 км" - Сибирийн шууданчдын хүндхэн амьдрал

2019-11-21

Бидний бие организмын гаргадаг, цаанаа нарийн учир шалтгаантай үйлдлүүд

2019-11-21

Битгий уурла! Мунхаг эмэгтэй өөрөө өөрийнхөө булшийг ухдаг

2019-11-21

Л.Ану-Үжин: Баячуудын хүүхдүүд эдийн засаг, улс төр, амьдрал заахаар өмнөөс нь ичих юм

2019-11-21

Б.Жаргалсайхан: Автомашины түгжрэлийг арилгах ийм амархан шүү дээ!

2019-11-21

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

2019-11-20

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

2019-11-21

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2019-11-21

“Хуягласан хувалзууд”

2019-11-20

МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ

2019-11-20

“Дэрэн” клуб Португал улсын дасгалжуулагчтай болов

2019-11-21

Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болно

2019-11-20

Миторюү Б.Төрболд, Хоошорюү С.Бямбасүрэнгээр даваагаа ахиулав

2019-11-20

Монголын шигшээ баг 1:0-ээр Мьянмарт хожигдлоо

2019-11-20

Ирланд вискиний дахин сэргэлтийн түүх

2019-11-21

Ирээдүйн банк

2019-11-21

Залуусын шархалсан зүрхийг анагаагч

2019-11-21

Монголчууд дэлхийн шилдэг боллоо

2019-11-20

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Байгаль эхийн "хэрцгий" төрхийг харуулсан гэрэл зургууд

2019-11-20

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа энэ сарын 22-нд нээнэ

2019-11-21

Холливудын нүүр хувиргалтын гайхамшиг

2019-11-21

Монгол туургатны уран зохиолын эрдэм шинжилгээний хурал болно

2019-11-20

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2019-11-21

Л.Энх-Амгалан: "Саарал жагсаалт"-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй

2019-11-20

"Cerberus Capital Management LP" Монгол Улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлжээ

2019-11-20

Эмэгтэйчүүдэд зориулсан ипотекийн зээл гаргана

2019-11-20

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар батлав

2019-11-21

НҮБ-ын шинжээч Хуан Бохославски: Монголын баялгийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшиж болохгүй

2019-11-21

Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Оюутолгой дахь "Рио Тинто"-гийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдэгт санал нэгджээ

2019-11-21

Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй

2019-11-20

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

2019-11-21

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

2019-11-21

Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлнө

2019-11-20

З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна

2019-11-20

Иргэний андгай өргөх ёслол нийслэлийн ЕБС-иудад зохион байгуулагдаж байна

2019-11-21

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаар мэдээлэл хийлээ

2019-11-21

Геодезийн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон, тэмдгээр шагнав

2019-11-21

Улаанбаатар-Бээжингийн чиглэлд хөөрөхөөр зорчигчдоо бүртгэж байна

2019-11-21

Хэв маягаа эрс өөрчилчхөөд буй 10 алдартан

2019-11-21

Алдартнууд хэр өндөр нуруутай вэ?

2019-11-20

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

Б.Мөрөн: Томуугийн вакцинд бага насныхан болон албан байгууллагууд идэвхтэй хамрагдаж байна

2019-11-21

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Ш.Мөнхзул: 200 гаруй хүүхдийн сурах орчныг гоё болгочихоод баярлаж байлаа

2019-11-21

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

Podcast news - Цаг үе (2019.11.21)

2019-11-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.20)

2019-11-20

CAAK PODCAST #15 Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар

2019-11-20

Podcast news - Цаг үе (2019.11.20)

2019-11-20

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

2019-11-20

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Монголын эрх баригчид сүүлийн 5 жилийн хугацаанд Солонгосын "Seven Luck" казинод 1 тэрбум орчим ам.долларыг "тушаажээ"

2019-11-21

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

Малчид эх орон дотроо "дүрвэж" байна

2019-11-21

М.Энхболдын энэ их барагдашгүй хөрөнгөний эх үүсвэрийг шалгах ёстой

2019-11-21
1:06:12

"Улаан бал" нэвтрүүлэгт "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн дэд захирал М.Тулгат оролцож иргэн Б.Болороогоос уучлал хүсэв

2019-11-20
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.08%
Ши Жиньпин (БНХАУ)
16.5%
Дональд Трамп (АНУ)
4.48%
Шинзо Абэ (Япон)
3.65%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.48%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.73%
Хаан Салман (Саудын Араб)
0.49%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,521

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,444

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,423

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340