Б.Ганчулуун: Хуучны киноны дүр болгон миний багш

Б.Ганчулуун: Хуучны киноны дүр болгон миний багш
“Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд” гээд фантастикийн залуусын уран бүтээл нийгмийг байлдан дагуулж чаддаг нь сэтгэлгээнийх нь онцлог, цар хүрээний илэрхийлэл биз. Тэгвэл тэдний ээлжит уран бүтээл “37-р точка” олон ангит кино олон нийтэд хүрээд удаагүй ч үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадав. Бид энэ удаагийн “Өөр мэдээ” булангийнхаа зочноор “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Ганчулууныг урьж ярилцлаа.
 
-Та хэвлэлд тэр бүр ярьдаггүй. Анх уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв?
 
-Би Баянхонгор аймагт дунд сургуулиа төгссөн. Цэцэрлэгт явах биш аймгийнхаа  хүүхдийн “Тэмүүжин” театрт зургаан наснаа­саа аравдугаар анги төгстлөө явсан.
 
Тэр үеэс л урлагийн зах зухаас  мэдэрч, дурласан хэрэг. Төгсөхдөө шууд шалгалт өгөөд СУИС-д тэнцэж байсан. Тэгээд Соёл урлагийн их сургуулийг 2008 онд төгсөөд ангийнхаа хэдэн нөхдийн хамт “Фантастик” продакшныг  байгуулаад  өнөөдрийг хүртэл хамтдаа явцгааж байна. Миний анхны албан ёсны гол дүр бол “Зүрхний хилэн” киноны Базар гэдэг залуу. Түүнээс өмнө туслах дүр цөөнгүй бүтээж байсан. Ер нь  ихэнхдээ эерэг дүрд тоглодог. Бараг сөрөг дүр байхгүй шүү.
 
 
Анхны дүрээ бүтээхдээ хүмүүс яаж хүлээж авах бол гэхээс их айсан. Одоо бол сандрал арай багассан ч шинээр хийж байгаа уран бүтээл бүр дээрээ эмээдэг. Гэхдээ уран бүтээл хийх тусам өөртөө итгэлтэй болдог.
 
 
-Үзэгчид “37-р точка” киноны дараагийн ангийг тэсэн ядан хүлээдэг боллоо. Энэ тэсрэлт та бүхэнд мэдрэгдэж байна уу?
 
– “37-р точка” кино бол “Фантастик” продакшныхаа 10 жилийн ойд зориулж хоёр жилийн хугацаанд хийсэн төсөл. Бид ганц л зорилготой. Чанартай уран бүтээл хийхийг л хүсдэг. Тийм ч учраас бидний энэ хүчин чармайлт хөдөлмөрийн үр дүн эхнээсээ гарч байгаа юм болов уу. Энэ удаагийн уран бүтээл дээр зөвхөн “Фантастик гэлтгүй 700-аад уран бүтээлч хамтарч ажилласан нь олон нийтийн хүндэтгэлийг хүртэхэд нөлөөлсөн гэж бодож байна.
 
-“37-р Точка” кино 70-80-аад оны амьдралыг бодит баримтад тулгуурлан харуулсан. Тухайн үеийн амьдралаар амьдарч тоглох, өнөөдрийн бодит нийгэмд амьдрах хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
 
-Маш их ялгаатай. Би  1980-аад оны дундуур төрсөн. 1990-ээд оны нийгмийн байдлыг гадарлана уу гэхээс түүнээс өмнөхийг сайн мэдэхгүй. Тиймээс нэлээдгүй  судалсан. Бодит судалгаан дээрээс тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал ямар байсан, хүүхдүүд яаж өсдөг байв, гэр бүлийн хүмүүжил ямар байсан гэх мэт олон талын гоо зүйн судалгааг хийсэн. Өөрөөрөө дамжуулж  өөр үзэл бодолтой, тухайн үеийн нийгмийн амьдралыг харуулах учраас дүрийн судалгааг их хийсэн. Зохиолтой ажиллаж байгаад Болдын дүрийг өөртөө бий болгосон.
 
-Дүр бүр өөрийн дотоод сэтгэлзүйтэй. Тухайн дүрд байж болох сэтгэл зүйн олон үзэгдлийг яаж илэрхийлэхийг хичээдэг вэ?
 
-Жишээлбэл, “37-р точка” киноны Болд гэнэн томоогүй, сахилгагүй, хөгжилтэй дүр. Олон сэтгэл хөдлөлүүд гарна. Хөгжилтэй, хэцүү, дарамттай гээд. Хамгийн эхлээд Болд гэдэг хүний дүрийн шугамыг гаргаж ирнэ. Уйлахдаа яадаг юм, инээж,  уурлахдаа ямар сэтгэл хөдлөл, гаднах төрхтэй байх вэ гэх мэт энэ болгон дээрээ бусад дүрээс онцлог байхыг хичээсэн. Ер нь дүрийнхээ онцлогийг харуулах зарчмаар ажилладаг. Үйл хөдлөлөөс л тухайн дүрийн зан байдал харагдаж байдаг учраас дүрийнхээ шугамыг алдаж болохгүй.
 
-Фантастикийн уран бүтээ­лүүдийн трейлер ихэнхдээ эрэмгий дайчин, зодоон ихтэй сөрөг үзэгдэл их гардаг. Ялангуяа, “37-р точка” кинонд “хүнд” хэсгүүд их бий?
 
-Магадгүй манай продакшны онцлог ч байж болно. Өнөөдөр залуу хүмүүс залуу хүний эрч хүчээр ажиллаж байна. Энэ бүхэн бидний оюун санаанаас гарсан. Яг өөрсдийн дотроо юу бодож, юу хүсэж мөрөөдөж байгааг цаасан дээр буулгаж, дүрсжүүлж гаргаж байгаа. Сэтгэлээрээ хийж байна. Магадгүй 10 жилийн дараа ийм кино хийхийг хүсэхгүй байх. Тэр үед драмын, уянгын, хайрын, инээдмийн гээд өөр жанрыг голчилж ажиллахыг үгүйсгэхгүй.
“37-р точка” бодит түүхээс сэдэвлэсэн кино  биш. Бид ямар нэгэн он цаг заагаагүй. Энэ кинон дээр тухайн үед байгаагүй олон үйл явдал байгаа. Энэ болгон уран сайхны аргаар бидний оюун санаанаас гарсан. 
 
 
Залуу хүмүүс зорилготой зөв явахгүй бол яаж алддаг юм. Хичнээн эрх мэдэлтэй, хөрөнгөтэй байсан ч хүн чанар, сэтгэлгүй бол нийгэм ямар болдгийг харуулахыг зорьсон. Залууст зөв хүн байх, аав ээж, эх орондоо хайртай байх зэргээр өргөн сэдэвтэй мессежүүдийг өгөхийг зорьсон.
 
 
-Залуу уран бүтээлчийн хувьд салбартаа болон нийгэмд ямар хувь нэмэр оруулахыг хүсдэг вэ?
 
– “Фантастик” продакшн ажлаа 2-3 жилээр төлөвлөдөг. Бид Монголын кино урлагийг хөг­жүү­лэх, өнөөгийнхөөс хэд дахин ахиулах зорилготой. Цаашдаа арай өөр салбар руу хүч үзэж мэднэ. Магадгүй урлагийн төрөл жанр шинээр гаргахыг үгүйсгэхгүй. Бид ямагт шинийг эрэлхийлж байна. Бусад улс оронтой хамтарч ажиллах тэдний урлагаас Монголд оруулж ирэх зэргээр аль болох хүрээгээ тэлэх, салбараа хөгжүүлэхэд чадах чи­­нээ­­гээр хувь нэмэр оруулахыг хүсдэг.
 
-Таны дараагийн дүр юу байгаа бол?
 
-Жүжигчин хүний мөрөөдөл хязгааргүй. Жүжигчин тэтгэвэрт гардаггүй мэргэжил учраас ямар ч дүр гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс жүжигчний хувьд ч гэсэн ямар ч дүрд тоглох чадвартай байх ёстой. Түүнээс байнга эерэг, сөрөг талын дүрд юм уу заавал баатар хааны дүрд тоглох юмсан гэх бодол байхгүй. Бүгд л сайхан дүр байдаг.
 
-Залуучуудад сонирхолтой байж магадгүй. Та өөрөө найруулагч, жүжигчин хүний хувьд ямар төрлийн кино үздэг вэ?
 
-Драмын төрлийн кино үзэх дуртай. Тухайн киног 10-20 жилийн дараа эргээд үзэж байвал тэр сайн кино гэдэг. Хуучны монгол кинонуудыг үзэх дуртай. Тэнд гарч байгаа дүр болгон миний багш. Их ч зүйл суралцдаг. Тэднээс хүнд байх олон сайн чанаруудыг олж хардаг.Сайн жүжигчин байхаас гадна сайн хүн байх ёстой гэдгийг ойлгодог. Тэднийг дагаад өөрийн эрхгүй хөдөлмөрлөж юм хийх хүсэл эрмэлзэл төрж хайрлаж хүндэлж явдаг.
Одоо бол сайн кино гэхээс илүү жүжигчин нь хэлэх санаагаа илэрхийлж чадаж байна уу гэх зэргээр мэргэжлийн талаас нь харах дуртай. Жүжигчин хүнд зөөлөн байх яагаад ч тохирдоггүй. Манай мэргэжил хагас цэрэгжилтийн байдалтай ажилладаг. Хамгийн гол нь  дайчин, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Хүмүүсийн нүдэнд гоё мэт харагддаг боловч үнэндээ хар ажилчид шүү дээ. Тиймээс сэтгэлийн тэнхээ, эрүүл мэнддээ анхаарахаас гадна мэргэжилдээ үнэнч байхад бүгдийг л даван туулдаг даа.
 
-Та жүжигчнээс гадна найруу­лагч мэргэжилтэй. Бие даан най­руул­сан кино хэр олон байгаа вэ?
 
– “Параллель ертөнц” киног бие дааж найруулсан. Гэхдээ би найруулагч мэргэжилтэй биш. Манай ангид найруулагчийн сонгон ордог байсан. Төгсөхөд ангийн багш найруулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багш диплом дээр жүжигчин, найруулагч гэж давхар бичиж өгсөн юм. Жүжигчин хүний хамгийн гоё нь уран бүтээлээ хийж дуусаад үзэгчдийн хүртээл болгож тэднээс зэмлэл, магтаалыг зэрэг сонсох байдаг. Зураг авалтын үед гэртээ очихгүй, дотныхоо хүмүүстэй уулзахгүй гээд ачаалал ихтэй ч уран бүтээл дуусахаар тайвширч сэтгэл сайхан болдог. Хамгийн гол нь мэргэжлийг маань нэг ч удаа үг, үйлдлээрээ эсэргүүцэж байгаагүй нь надад үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг  шүү дээ.
Шинэ киноны зураг авалт эхлэхээр урд орой нь догдлоод нойр хүрдэггүй. Маргааш нь зурганд гарах нэг л  сайхан. Энэ бол мэргэжилдээ хайртай хүн бүхний авдаг мэдрэмж байх. Үүгээрээ ч бахархдаг даа. Манай продакшнтай ахмад, дунд үеийн уран бүтээлчид хамтран ажилладаг. Тэднээс ажил амьдрал дээр суралцах зүйл их бий.
 
 
Б.Гүнжид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

2019-11-21

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

2019-11-21

Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлнө

2019-11-20

З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна

2019-11-20

Байгаль эхийн "хэрцгий" төрхийг харуулсан гэрэл зургууд

2019-11-20

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Битгий уурла! Мунхаг эмэгтэй өөрөө өөрийнхөө булшийг ухдаг

2019-11-21

Л.Ану-Үжин: Баячуудын хүүхдүүд эдийн засаг, улс төр, амьдрал заахаар өмнөөс нь ичих юм

2019-11-21

Б.Жаргалсайхан: Автомашины түгжрэлийг арилгах ийм амархан шүү дээ!

2019-11-21

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

2019-11-20

“Панамын баримт”-тай дүйцэхүйц оффшорын мэдээлэл алдагдлаа

2019-11-21

Трамп Хятадыг худалдааны дайнд буулт хийхийг шаарджээ

2019-11-21

Оросын хил зөрчсөн хэргээр саатуулагдсан Украины хөлөг онгоцуудыг нутагт нь буцаалаа

2019-11-21

"Bloomberg": Рио Тинто компанийн Монгол дахь төсөл дахин цохилтонд орлоо

2019-11-21

Ш.Мөнхзул: 200 гаруй хүүхдийн сурах орчныг гоё болгочихоод баярлаж байлаа

2019-11-21

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

Монголын эрх баригчид сүүлийн 5 жилийн хугацаанд Солонгосын "Seven Luck" казинод 1 тэрбум орчим ам.долларыг "тушаажээ"

2019-11-21

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа энэ сарын 22-нд нээнэ

2019-11-21

Холливудын нүүр хувиргалтын гайхамшиг

2019-11-21

Монгол туургатны уран зохиолын эрдэм шинжилгээний хурал болно

2019-11-20

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

Ирланд вискиний дахин сэргэлтийн түүх

2019-11-21

Ирээдүйн банк

2019-11-21

Залуусын шархалсан зүрхийг анагаагч

2019-11-21

Монголчууд дэлхийн шилдэг боллоо

2019-11-20

Малчид эх орон дотроо "дүрвэж" байна

2019-11-21

М.Энхболдын энэ их барагдашгүй хөрөнгөний эх үүсвэрийг шалгах ёстой

2019-11-21
1:06:12

"Улаан бал" нэвтрүүлэгт "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн дэд захирал М.Тулгат оролцож иргэн Б.Болороогоос уучлал хүсэв

2019-11-20
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19

Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

2019-11-21

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2019-11-21

“Хуягласан хувалзууд”

2019-11-20

МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ

2019-11-20

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2019-11-21

Л.Энх-Амгалан: "Саарал жагсаалт"-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй

2019-11-20

"Cerberus Capital Management LP" Монгол Улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлжээ

2019-11-20

Эмэгтэйчүүдэд зориулсан ипотекийн зээл гаргана

2019-11-20

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

Иргэний андгай өргөх ёслол нийслэлийн ЕБС-иудад зохион байгуулагдаж байна

2019-11-21

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаар мэдээлэл хийлээ

2019-11-21

Геодезийн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон, тэмдгээр шагнав

2019-11-21

Улаанбаатар-Бээжингийн чиглэлд хөөрөхөөр зорчигчдоо бүртгэж байна

2019-11-21

Гар хатаагч нь аюултай нян бактерийг хамгийн ихээр тараадаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ

2019-11-21

30 жил тамхи татсан хятад эрийн уушгийг мэс заслын эмч нар гаргаж үзтэл...

2019-11-21

"Тайга дундуур явганаар 350 км" - Сибирийн шууданчдын хүндхэн амьдрал

2019-11-21

Бидний бие организмын гаргадаг, цаанаа нарийн учир шалтгаантай үйлдлүүд

2019-11-21

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

2019-11-20

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар батлав

2019-11-21

НҮБ-ын шинжээч Хуан Бохославски: Монголын баялгийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшиж болохгүй

2019-11-21

Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Оюутолгой дахь "Рио Тинто"-гийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдэгт санал нэгджээ

2019-11-21

Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй

2019-11-20

Б.Мөрөн: Томуугийн вакцинд бага насныхан болон албан байгууллагууд идэвхтэй хамрагдаж байна

2019-11-21

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Podcast news - Цаг үе (2019.11.21)

2019-11-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.20)

2019-11-20

CAAK PODCAST #15 Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар

2019-11-20

Podcast news - Цаг үе (2019.11.20)

2019-11-20

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хэв маягаа эрс өөрчилчхөөд буй 10 алдартан

2019-11-21

Алдартнууд хэр өндөр нуруутай вэ?

2019-11-20

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

“Дэрэн” клуб Португал улсын дасгалжуулагчтай болов

2019-11-21

Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болно

2019-11-20

Миторюү Б.Төрболд, Хоошорюү С.Бямбасүрэнгээр даваагаа ахиулав

2019-11-20

Монголын шигшээ баг 1:0-ээр Мьянмарт хожигдлоо

2019-11-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.08%
Ши Жиньпин (БНХАУ)
16.5%
Дональд Трамп (АНУ)
4.48%
Шинзо Абэ (Япон)
3.65%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.92%
Ангела Меркель (ХБНГУ)
2.48%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.73%
Хаан Салман (Саудын Араб)
0.49%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,521

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,444

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,423

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340