ДЭМБ: Томуугийн вакцин нь өвчлөлийг бууруулахад чиглэсэн хамгийн шилдэг арга

ДЭМБ: Томуугийн вакцин нь өвчлөлийг бууруулахад чиглэсэн хамгийн шилдэг арга
Манай улсын боловсролын байгууллагууд аль ч шатандаа ачаалалтай ажилладагаас болж, бага насны хүүхдүүд өвдөх магадлалтай байдаг. Гэсэн ч намрын сарууд налайж байдаг ес, аравдугаар сард ханиад томуугийн өвчлөл намжмал хэлбэртэй байдаг. Харин аравдугаар сарын сүүлчээс ихэнх  нутгаар сэрүүсдэг учраас ханиад томуу, амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Нөгөөтэйгүүр, томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд буюу арваннэгдүгээр сараас эхэлж, нэгдүгээр сард эрчээ авч, хаврын урь орох үед буурдаг гэдгийг хүүхэд, багачуудын өвчлөлийн түүхээс харж болно. Тэгвэл ханиад томуугийн өвчлөл үүсгэдэг 200 орчим вирус байдаг аж. Эдгээр вирус ханиалгах, халуурах, нус гоожих, хоолой өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Улмаар томуугаас гадна олон төрлийн амьсгалын замын халдварт өвчин үүсгэдэг. Тиймээс бага насны хүүхэд гэлтгүй томчууд хүртэл өвдөж, өвчлөл нь хүндэрдэг амьсгалын замын эдгээр өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж болох эрүүл амьдрах олон аргаас зөвлөмж болгон хүргэж байна. Ингэхдээ бид энэ удаа “Томуугийн вакцин” тойрсон мэдээлэлд олон талын хариулт өгөхийг зорьсон юм.
 
Саяхан манай улсад Зүүн өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн XIII их хурлыг өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан. Энэ үеэр эрдэмтэд өнөө жил А хүрээний H1N1, H3N2 болон В хүрээний вирусүүд дэгдэх магадлалтайг анхааруулсан. Тиймээс ЭМЯ болон албан ёсны гэрээтэй вакцин нийлүүлэх байгууллагууд уг гурван төрлийн үүсгэгчийн эсрэг вакциныг захиалж оруулж ирээд байгаа билээ. Тиймээс юун түрүүнд, томуугийн болон хатгалгааны эсрэг вакциныг сайн дураараа хийлгэхийг хүсвэл харьяа дүүргийн эмнэлгийн дархлаажуулалтын кабинетад хандаарай гэдгийг эмч нар зөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд нийслэл төдийгүй аймгуудад агаарын бохирдол ихэсч, нарийн ширхэгт тоосонцрын дундаж хэмжээ ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжид зааснаас 10 дахин их  байгааг бид ярьдаг.  Үүний уршгаар манай оронд өргөн дэгддэг томуу, томуу төст өвчний хүрээ жил бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд л гэхэд, 31 мянган хүн ханиад томуугаар өвчилснөөс 70 гаруй хувь нь 1-5 насны хүүхэд байв.
 
 
ЭМЯ-ны тандалт судалгаагаар энэ өвчний 20 орчим хувийг сургуулийн хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг бөгөөд халдвар тараах гол эх үүсвэр болдог юм байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн орчноор дамжсан вирусийн халдвар бага насныханд хүрч, уушгины хатгалгаа өвчлөлийг нэмэгдүүлдэг байна.
 
 
Өнгөрсөн онд ханиад томуугийн тархалт ихэсч, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнээр эмч, эмнэлгийн ажилчдын илүү цагийн цалинд 250 сая төгрөгийн нэмэлт зардал гаргасан хэмээн мэдээлж байсан. Тэгвэл нийслэл хот болон хөдөө орон нутагт хүүхдийн эмнэлгийн ор, тасгийн хүрэлцээг хангах гээд төр засгийн зүгээс ч гэсэн эдийн засгийн   өндөр зардал гаргадаг. Айл өрхүүдэд  ч гэсэн санхүүгийн хүндрэл учрахаас гадна хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох, хичээл сургууль  завсардах гээд олон хүндрэл бэрхшээл гардаг. Тиймээс энэ бүх зардлыг бууруулахад ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж, дархлаажуулах нь өвчлөлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Ингээд вакцин тойрсон элдэв мэдээлэлдээ тодорхой хариулт өгье.
 
Манай улсад Засгийн газар, ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв зэрэг байгууллагын дэмжлэгээр томуугийн вакциныг оруулж ирдэг. Дархлаажуулалтыг ханиад, томуу дэгдэж эхлэхээс нэг сарын өмнө хийж эхэлдэг. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу жирэмсэн эхчүүд болон тав хүртэлх насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс, 65-аас дээш насныхан, эмнэлгийн эмч, ажилчид гэх мэт хүмүүс вакцинд заавал хамрагдаж байх ёстойг эмч нар онцгойлон анхааруулдаг. Бусад хүмүүсийн хувьд сайн дурын дархлаажуулалтад  хамрагдаж болно гэдэг.
 
Томуугийн вакциныг хийлгэснээс 14 хоногийн дараа дархлаа тогтоно
 
Зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа хариу урвал илэрч магадгүй тул 15 минутын турш сууж хүлээх хэрэгтэй. Вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах зовиур нь вакцинд үзүүлэх бие махбодын хариу урвал юм. Энэ нь  ихэнхдээ 1-2 хоногийн дараа арилдаг байна. Харин та дараах тохиолдолд анхаарах хэрэгтэй. Нэгд, вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах, урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Хоёрт, жирэмсэн болон хөхүүл үедээ вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн зөвлөмжийн дагуу хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Мөн томуугийн вакциныг хийлгэснээс 2-4 долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн турш дархлаа үргэлжилдэг. Тиймээс хүйтний улирал эхлэхээс өмнө вакциндаа хамрагдах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.
 
ТОМУУ ГЭЖ ЮУ ВЭ?
 
 
Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Томуугийн халдвараар аль ч насныхан  өвчилдөг бөгөөд халдвар авсан хүн ханиаж найтаах үед агаар дуслын замаар халдвар тархаж бусдад халддаг. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, бие шархирч, булчингаар өвдөх, ядрах шинжээр илэрч голдуу 3-5 хоног үргэлжилдэг.
 
 
Ихэнхдээ уг өвчин бүрэн эдгэрдэг боловч  зарим хүмүүсийн өвчин хүндрэх шатандаа ордог. Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрхний болон бусад архаг өвчтэй хүмүүст нянгийн хоёрдогч халдвар болон уушгины хатгаагаар хүндэрдэг. Тиймээс энэ бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлж, вакцины талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулах, вакцинд хамрагдах нь чухал юм.
 
Та бидний нэрлэдэг “Ханиадны эсрэг вакцин” нь хүний биеийн дархлааг дэмжих вакцин юм. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалах бөгөөд  томуугаар өвчилсний дараа хүндрэх, бусдад халдаах эрсдэлийг бууруулахад хамгийн  үр дүнтэй арга юм. Ингээд томуугийн вакцин болон түүний ач холбогдол, цаашид анхаарах зарим зүйлсийн талаарх  мэдээллийг эмч  нар хэрхэн тайлбарласныг хүргэе.
 
Урьдчилан сэргийлж, өвчилсөн ч хүндрэхгүй
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн тэргүүн дэд захирал, АУ-ны доктор, профессор Б.Цацралт-Од:
 
-Энэ жил томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцинд хэдэн хүн хамрагдах вэ?
 
-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагдсан. Харин энэ жил Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын хүүхдийн сангаар дамжуулан эхний ээлжид 159500 хүнд хийх тунг БНСУ-аас хүлээж авсан. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн 6150 хүүхдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхэлсэн. Мөн УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн 87130 хүүхэд, эрсдэлт бүлгийн 4600 хүн ам буюу жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй хүнд, эрүүл мэндийн 6010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулна. Иргэд улирлын томуугийн дархлаажуулалтад дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хамрагдах боломжтой. Харин сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа.
 
-Вакцин хийлгэх нь зөв, буруу гэж ярьдаг. Ер нь томуу, томуу төст өвчний вакциныг хийлгэх нь ямар үр дүнтэй вэ?
 
-Хүмүүст вакцины тухай мэдлэг мэдээлэл дутмаг байгаа учраас  буруу мэдээлэлд автаад байна. Фейсбүүкээр явж байгаа элдэв мэдээллээс илүү аливаа халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх нь хүүхдэдээ хайртай хүний үйлдэл юм.  Тиймээс сошиалаар явж байгаа худал мэдээллийг хайхралгүй, халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Бид томуугийн вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаанд хамтран ажиллах санал зөвлөмжийг Нийслэлийн боловсролын газар, аймаг, дүүргийн Дархлаажуулалтын төвд хүргүүлсэн. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд вакцин хийхдээ ангийн багш, эцэг, эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, гарын үсгээр баталгаажуулж байгаа.
 
-Ханиадны эсрэг вакциныг энэ удаа БНСУ-аас оруулж ирж байгаа гэсэн үү?
 
-БНСУ-ын “Green cross corporation” үйлдвэрлэсэн. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн “GC FLU” хэмээх томуугийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин юм. Дэлхийн хэмжээнд хэрэглэж байгаа, хүлээн зөвшөөрөгдсөн уг вакцинд эргэлзэх зүйл байхгүй. Хүмүүс хувийн эмнэлгээр вакцин хийлгэж байгаа нь өөрсдийнх нь сонголт юм. Гэхдээ АНУ, БНСУ гэх мэт ямар ч улсын вакцин ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн бол айх зүйл байхгүй гэсэн үг.
 
-Жирэмсэн хүмүүс дархлаажуулалтын вакцинд хамрагдаж болох уу?
 
-Жирэмсэн, хөхүүл эмэгтэйд вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт хамруулна. Жирэмсний аль ч хугацаанд, хөхүүл үед ч томуугийн вакцин хийлгэж болно.
 
Вакцины найрлага жил бүр өөрчлөгддөг
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа:
 
-Томуу, томуу төст өвчнийг үүс­гэгч нь байнга өөрчлөгдөж байдаг гэд­­гийг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Манай улс тухайн үүсгэгчдэд нь то­­­хир­­сон вакцин авч чадаж байгаа юу?
 
-Томуугийн вирус маш хувь­самтгай учраас жил бүр найрлага нь өөрчлөгдөж байдаг. Тиймээс вак­циныг жил болгон хийлгэх хэрэгтэй. Вакцины найрлага тухайн улс орнуудын уур амьсгал, онцлогт то­хир­сон байдаг. Засгийн газар болон бусад донор байгууллагуудын хамтын ажил­лагааны үр дүнд сүүлийн жи­лүү­дэд дархлаажуулалт нэмэгдэж байгаа. Энэ жилийн хувьд 160 гаруй мянган хүнд вакцин хийхээр Засгийн газраас төлөвлөсөн. Цаашид тоо нь нэмэгдэх байх. Энэ жилийн хувьд анти­биотикийг зөвхөн эмчийн заавраар олгохоор болсон. Тухайлбал, 38 хэмээс дээш халуурсан тохиолдолд хүүхдэд антибиотик өгдөг бол манайхан бага зэрэг халуурч эхлэхэд антибиотик өгөх гэх мэт байдлаар дур мэдэн эм­чил­гээнд хандах явдал түгээмэл байдаг.
 
-Вакцин хийлгэхээс татгалздаг хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
 
-Вакцин био бэлдмэл учраас найрлагаас нь зарим хүн харшлах тохиолдол байж болох юм. Гэвч өнгөрсөн жилүүдэд томуугийн вакцин хийлгэснээр хүндэрсэн асуудал гараагүй. Улайх, бага зэрэг хавдах гэх мэт хөнгөн хэлбэрийн хариу урвал үзүүлэх нь бий. Өвлийн улиралд амин дэмтэй хоол унд бага хэрэглэх, дархлаа муудах, утааны асуудал гэх мэт олон хүчин зүйл иргэдэд тулгамддаг нь халдварт өвчний шалтгаанд нөлөөлдөг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгооор томуугийн вакциныг хийдэг. Манай улс томуугийн вакциныг 2003 оноос хийж эхэлсэн. Хүмүүсийн зовиур шаналгааг нь сонсож, харшилтай үгүйг нь нягталж хийдэг. Тиймээс иргэд сайн дураараа болон зорилтот бүлэгт чиглэсэн дархлаажуулалтад хамрагдаж болно.
 
ДЭМБ: Вакцин аюулгүй, таныг олон эрсдэлээс хамгаална
 
-Вакцин аюулгүй юу?
 
Вакцин бол аюулгүй. Практикт хэрэглэгдэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг нь туршилт шинжилгээний олон шат дамжлагаар нягтлан шалгаж,  улмаар зах зээлд гарсных нь дараа ч гэсэн чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийдэг. Мөн түүнчлэн тухайн вакцинтай холбоотой гарсан аливаа урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг. Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй байдаг. Вакцин тариулснаас үүдэх энэ мэт эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал: халдварт саагийн вирүс нь саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчин бол энцефалит ба сохрол үүсгэнэ, тарилгатай халдварт зарим өвчнүүд үхэлд хүргэх хэмжээний аюултай. Вакцины шалтгаант өвчлөл, эндэгдэл ховор тохиолддог хэдий ч вакцинжуулалтын ач холбогдол нь эрсдэлтэйгээ харьцуулахад маш өчүүхэн бөгөөд вакцинаар сэргийлэх боломжгүй олон өвчин эмгэг, үхэл эндэгдэлд хүн төрөлхтөн нэрвэгдсээр байгаа билээ.
 
 -Томуугийн вакцинд бид яагаад хамрагдах ёстой вэ. Ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
 
-Томуу бол жил тутам 300-500 мянган  хүнийг үхэлд хүргэдэг ноцтой өвчин юм. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настан, багтраа, зүрх судасны эмгэг зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс томуугаар өвчлөх, нас барах өндөр эрсдэлтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулснаар төрөх хүүхэд нь ч мөн томуу өвчний халдвараас хамгаалагддаг. Улирлын томуугийн вакцин нь томуугийн вирүсийн тухайн улиралд зонхилон эргэлдэж буй гурван хүрээний эсрэг дархлаа тогтоодог. Томуугийн вакцин нь сүүлийн жар гаруй жилийн хугацаанд хэрэглэгдэж байгаа бөгөөд томуугаар өвдөх, томуугийн халдварыг бусдад тараах үйл явцыг бууруулахад чиглэсэн шилдэг арга зам юм. Томуугаас сэргийлнэ гэдэг бол эрүүл нэмэлт мэндийн зардал, хөдөлмөрийн чадвар алдалт, ажил сургуулиас хоцрох хоцрогдлоос сэргийлнэ гэсэн үг юм.
 
Албан байгууллагын захиалгаар хийж өгнө
Монголд томуугийн вакциныг албан ёсоор оруулж ирдэг “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх байгууллагын эмч, төлөөлөгч Б.Мөрөн:
 
– Ханиад томуугаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол томуугийн эсрэг вакцин байдаг. Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Иймээс ДЭМБ-аас жил бүр үүнийг судалж томуугийн вируст тохирсон  вакциныг  үйлдвэрлэхийг вакцин үйлвэрлэгч нарт зөвлөмж болгодог. Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2019-2020 онд хамгийн их тархаж байгаа  томуугийн А төрлийн хоёр вирус, томуугийн В төрлийн нэг вирусийн идэвхгүй холимогийг агуулсан вирусын эсрэг вакциныг  Ази тивийн улс орнуудад санал болгосон. “Ди Жи Би” компанийн оруулж ирж байгаа вакцин бол БНСУ-ын “GREEN CROSS” корпорацийн үйлдвэрлэсэн “GC FLU” /өөрөөсөө тариуртай/ вакциныг Монгол Улсаас  манай эм ханган нийлүүлэх байгууллага эмийн бүртгэлд бүртгүүлэн Монгол Улсад нэвтрүүлээд байна.Уг вакциныг хийлгэхийг хүссэн хүмүүс магадлан итгэмжлэгдсэн доорх эмнэлгүүд дээр очиж сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Мөн албан байгууллагын захиалгаар вакцинжуулалтыг байгууллага дээр нь зохион байгуулж болно.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: 8003-2442, 8007-2442, 8006-2442  дугаарын утсаар холбогдон авч болно.
Мөн И-мейл:info@dgb.mn хаягаар мэдээлэл тодруулж, холбоо барьж болно. Вакцин хийж буй эмнэлгүүд гэвэл, “Интермед” эмнэлэг: 7701-1111,  “УБ Сонгдо” эмнэлэг: 7011-1163, “Юнимед” эмнэлэг: 7700-0000, “Wellness med” эмнэлэг: 8872-0077, “ТодН” эмнэлэг:  7016-4108, “Баянгол фамили” клиник: 7611-5555, “Мэдипас” эмнэлэг:  7777-7103 /Орхон аймаг/ дахь эмнэлгүүдэд хийж үйлчилж байна.
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Өрхийн сарын орлого дунджаар 1.3 сая төгрөгт хүрчээ

2019-11-15

Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөв

2019-11-15

Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

2019-11-15

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019-11-14

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Таны мэдэж байх ёстой Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн ЧУХАЛ ЗААЛТУУД

2019-11-17

АТГ: Багш, эмч, эрх зүйч бэлтгэдэг их сургуулиудад ёс зүйн тандалт судалгаа хийв

2019-11-15

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга давж заалдана

2019-11-15

ЦЕГ иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн алба хаагчдадаа хариуцлага тооцжээ

2019-11-15

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эмнэл зүйн сургагч багш нар Япон улсад суралцана

2019-11-16

928 шүдний эмч амилуулах тусламжийн сургалтад хамрагдлаа

2019-11-15

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

"1950-иад оны Хонконг" 13 настай хүүгийн дуранд

2019-11-12

Угаартах эрсдэлтэй өрхийн пийшинг засах баг ажиллаж байна

2019-11-17

Цагдаа нар өндөрлөг дээрээс түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг ажиглаж байна

2019-11-17

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох эсэхийг хэлэлцэнэ

2019-11-17

Онгоцны зарим нислэг хойшиллоо

2019-11-17

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Их сургуулийн хотхныг Зэвсгийн үйлдвэр болгон ашигласан уу?

2019-11-15

Америкийн иргэдийн өр 14 триллион ам.долларт хүрчээ

2019-11-15

Индонезод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна

2019-11-15

Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ

2019-11-14

Допингийн шинжилгээний хариуг албан тушаалтнууд нуун дарагдуулж байсан уу

2019-11-17

"Amazon"-оос үнэгүй авч болох 10 бүтээгдэхүүн

2019-11-17

Африкруу НҮБ-ын хуралд явсан нэг монгол иргэн ХОЛЕР өвчин тусчээ

2019-11-17

Зураач Н.Амгаланбаатар уран бүтээлийн дөрөв дэх үзэсгэлэнгээ нээлээ

2019-11-17

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

2019-11-14

Т.Баянжаргал: Дэлхийн сонгодог балет “Жизель” Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой тохиож байна

2019-11-14

"Мюзикл" хэмээх төрөл зүйл ба "дуурийн хий үзэгдэл" (Le fantôme de l'Opéra)-ийн тухайд

2019-11-14

И.Урангоо: Хувцас ч уран зураг шиг байж болно

2019-11-14

Олон улсын фестивалиас шагнал хүртлээ

2019-11-13

Н.Энхбаяр: З.Энхболд л сонгуулийн хуулийг хийж, МАН-ыг ялуулсан!

2019-11-15
18:40

Ц.Мөнхбаяр: Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр УИХ-ыг тараах бодол нь хэвээрээ юу? больсон уу? гэдгээ хэлэх цаг болсон

2019-11-15
2:37

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

2019-11-14

Д.Эрдэнэбат: Зөвшилцлийн үр дүн гараагүй учир Ардчилсан нам цаашид ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй

2019-11-14

“Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн шилдэг сурагчид тодорлоо!

2019-11-15

Дубай руу аялах 3 азтан тодорлоо

2019-11-15

Жижиг дунд бизнес эрхлэгчид “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээсээ хуваалцлаа

2019-11-15

Европоор аялцгаая! /Подкаст/

2019-11-15

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Терроризм гэж...

2019-11-14

Сагсуурахаа больцгооё, хүмүүсээ!

2019-11-13

ОУХМ Т.Түвшинтулга аваргын тавцанд зогсож чадлаа

2019-11-17

Монгол туургатны холимог тулааны тэмцээн болно

2019-11-15

Монголын 2 эрэгтэй, 6 эмэгтэй боксчин мөнгөн медалийн төлөө хүч үзнэ

2019-11-15

Монголын баг, Камбожийн шигшээтэй талбайд нь тоглож 1:1-ээр тэнцлээ

2019-11-15

Podcast news - Цаг үе (2019.11.15)

2019-11-15

Podcast news - Цаг үе (2019.11.14)

2019-11-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.13)

2019-11-13

Podcast news - Цаг үе (2019.11.13)

2019-11-13

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

Б.ОТГОНСҮХ: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

2019-11-15

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

Прокуророос Ц.Элбэгдоржийг дуудаж ГЭРЧИЙН мэдүүлэг авчээ

2019-11-17

Ш.Гантулга: "Монголын үндэсний фронт" албан ёсны бүртгэлтэй

2019-11-15

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

2019-11-15

Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина

2019-11-14

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.24%
Ши Жиньпин (БНХАУ)
16.34%
Дональд Трамп (АНУ)
4.55%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.97%
Ангела Меркель (ХБНГУ)
2.52%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.79%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.3%
Эммануэль Макрон (Франц)
0.3%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,519

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,431

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,421

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,339