Ширгэж буй Монгол

Ширгэж буй Монгол

Эрдэмтэд, судлаачдын гаргасан төлөвөөр Монгол орны нийт нутагт 2021 оноос их хуурайшил буюу гангийн давтамж эхэлнэ.

Энэхүү цаг уурын таагүй үзэгдэл 20 жил үргэлжилнэ гэсэн таамаг гарсан байна. Монголд өмнө нь нийт долоон удаа их хуурайшлын давтамж тохиож. Хамгийн удаан нь 58 жилийн хугацаанд үргэлжилж байсан гэхээр байгалийн хатуухан шалгуур ажээ.

Өнгөрсөн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн тэлэлт, хүнийбусад хүчин зүйлээс болж хэдэн зуугаар тоологдох гол, мөрөн, нуур ширгэж үгүй болсон. 2011 онд л гэхэд улсын хэмжээнд хийгдсэн усны тооллогын дүнгээр 6646 гол горхи тоологдсоны 551 нь, 3613 нуур тоологдсоны 483 нь ширгэсэн байжээ. Ирэх 20 жилд энэ статистик буурахгүй нь. Гол мөрөн, нуур цөөрөм ширгэж үгүй болоход нөлөөлж байгаа шалтгаан нь дулаарал, манай орны ойн сан багасч байгаа явдал ажээ. Мөн хүний буруутай үйл ажиллагаа гол хүчин зүйл болж буй.

Монгол орон 3826 нууртай. Нэг ам километр хүрэхгүй талбайтай жижиг нуур, тойрмоос эхлээд нэг мянгаас дээш ам километр талбайтай их нуурууд үүнд багтаж буй. Тухайлбал, Увс, Хөвсгөл, Хар ус, Хяргас гэсэн дөрвөн их нуур, Буйр, Хар нуур гэсэн хоёр том нуур болон есөн томоохон нуур, 12 бэсрэг нуур, есөн багавтар нуур, 29 бага нуур, 75 жижгэвтэр нуур, 287 жижиг нуур, 3399 нуур, тойром гэж хуваагдана. БОАЖЯ-наас гаргасан “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан. 2017-2018”-аас энэ талаар дэлгэрүүлж харж болно. Монгол орны ихэнх нууруудын усны түвшин сүүлийн 23 жилд буюу 1996-2018 онд буурах явцтай  байгаа нь тогтоогджээ. Усны тоо бүртгэлийн өнгөрсөн 2018 оны судалгаагаар манай орны газрын гадаргын усны 1495 эх үүсвэр хатаж, ширгэжээ.

Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940-2008 оны хооронд 68 жилийн дотор 2.14 градусаар дулаарсан нь дэлхийн агаарын дундаж температур 1906 оноос 2005 оны хүртэлх 99 жилд 0.74 градусаар нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад гурав дахин өндөр байна. Энэ нь манай улсад дулаарал илүү эрчимтэйгээр явагдаж байгааг харуулж байгаа юм. Цаашдаа 2100 оны үед дэлхий дээр уур амьсгалын дулаарал 2
градусаар нэмэгдэх хандлагатай. Харин Монгол орны уур амьсгал 4 градусаар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан дүн гараад байгаа аж.

Усны сан бүхий газар 686.1 мянга га буюу нийт газар нутгийн 0.4 хувийг эзэлж байна. Усны сан бүхий газарт гол мөрөн 33.3 хувь, нуур, цөөрөм, тойром 64.6 хувь, горхи, булаг, шанд 1.8 хувь, мөнх цас, мөсөн гол
0.2 хувийг эзэлж байна. 

БОАЖЯ. Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан. 2017-2018

Тосон нуурыг тосч буй аюул

Дайн байлдаанд шархадсан цэрэг эрс их хааны Аураг орд руу даруй буцаж, шорвог давст Тосон нуурын усанд биеэ анагаахуй тун хурдан илааршдаг байжээ. Ойр зуурын, овог аймгууд хоорондын эв түнжин хагарсан хатгалдаанд мэсний шарх авсан эрс тав, арваараа тийнхүү Тосон нуурнаа ирж биеэ сувилах нь ер жирийн хэрэг. Олон мянган бээрийн чанадад харь гүрнийг хураан түвшитгэх урт удаан аян дайны дараа их хаантан Хэрлэнгийн Хөдөө аралд бүхий Аураг ордноо залрахуй шархадсан цэргүүд Тосон нуурыг тойрон давхар хүрээ үүсгэн буудаг байв. Найман зуун жилийн тэртээхийг ийн төсөөлөн бодном. Аварга Тосон нуур тэр эртний түүхээ долгис тоолон өгүүлэх мэт бидэртэнэ. Энэ нутгийн эрдэмт өтгөс, судлаач Ю.Пүрэв гуайн өгүүлсэнчлэн нээрээ л Эзэн Чингисийн үед дайн тулаанд шархадсан цэрэг эрс энэ нуурын хөвөөгөөр хэдэн давхар хүрээ үүсгэн бууж биеэ сувилан, нэг ёсондоо энд өнөөгийнхөөр бол цэргийн госпиталь ажилладаг байсан болов уу? Ийн хэлэхийн учир нь Аварга Тосон нуурын анагаах увдис, ид шидийг монголчууд олон зуун жилийн өмнө мэддэг байжээ. Хожим Манжийн үед урд дэнжид ноёд, хойд дэнжид лам нар, баруун зүүн дэнжид нь харц ардууд хотлон буугаад нуурт ордог байсан гэнэ.

Социализмын үед Аварга Тосонг зорин ирж нуурын усанд биеэ сувилж, тэнхрэх хүмүүсийн цуваа тасардаггүй байж. 1990 оноос хойш энэ цуваа хэдэн арав дахин нэмэгдэж зөвхөн эмчилгээ, сувилгааны зориулалтаар бус амарч, алжаалаа тайлах гэсэн хүмүүсийн хөлд Аварга Тосон нуур хотолзох шахам байх болжээ. Нуурын урд дэнжид олон арван амралт, сувиллын газрууд шавааралдан, машин техник холхиж, хүн, мал хөлхөх аж.

Харамсалтай нь ийнхүү амралтын газрууд олширч, амрагчид, сувилуулагчдынх нь тоо нэмэгдэх тусам Аварга Тосон нуурын ус алд дэлмээр татарч эхэлжээ. Дэлхийд өөр хаана ч байхгүй өвөрмөц, ховор найрлагатай нуурын ус бохирдож, эмчилгээ, сувилгааны үнэт чанараа ч алдахад тулж. Дэлхийд хаана ч байхгүй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан тодорхойлолт. Нуурын ус карбонатын төрөлд багтах шорвог устай. Эрсдэлжилтийн хувьд давслаг амттай бор саарал өнгөтэй, шүлтлэг. Нуурын усан дахь соданы найрлага 83 хувь хүрдэг байна. Аварга Тосон нуурын ус, эмчилгээний хар, шар шавар, Аваргын рашаан нь арьсны болон харшил хордлогын нөлөөтэй бүх эмгэгүүд, чихрийн шижин, дотоод шүүрэл бодис солилцооны эмгэгүүд, мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, үе мөчны хэрэх өвчин, хамар хоолойн эмгэгүүд, гэмтлийн дараах үеийн эмгэгүүдийг эмчлэх илааршуулах үйлчилгээтэй Монголын ганц ховор рашаан юм. Дэлхийн бусад улс орнуудад ийм рашаан бараг байхгүй ажээ.

Харамсалтай нь энэ хэвээрээ байх юм бол Аварга Тосон нуурт 30 жилийн дараа хүн орох аргагүй болно. Харин 50 жилийн дараа жаахан устай шалбааг л үлдэнэ. 50 жил гэдэг урт хугацаа биш. Өнөөдөр л нуураа хайрлаж, хамгаалж, хямгадаж тордохгүй бол маргааш энд алдарт Аварга Тосон нуур байсан юм гэсэн дурсамжаа тэврээд, хатаж хагарсан хоосон сайран дээр харуусал тээн зогсч байж мэдэх бодит аюул нүүрлэжээ.
Үүнийг аяны дөрөө мултлах төдий буугаад мордсон замын хүний сэтгэгдэл, ажиглалт төдийгөөр биш салбар салбарын эрдэмтдийн хийсэн судалгаа, тандалт, тоо баримтын үндсэн дээр хэлж байгаа юм.

Хөдөө аж ахуйн ухааны доктор. Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуун

Судалгаагаар 2015-2019 оны сүүлийн таван жилийн дунджаас харахад нуурын талбай жил болгон 1000 ам метрээр, эргийн шугамын урт жил тутам 40 метрээр богиносч байгаа юм байна гэсэн дүгнэлт гарсан. 2021 оноос эхлээд 20 жилийн их хуурайшлын давтамж гарцаагүй эхэлнэ. Үүнээс өмнө нуурынхаа асуудлыг шийдэж авахгүй бол таван жилийн дараа бид нуураа яах вэ гээд, 10 жилийн дараа энд нэг сайхан нуур байж билээ гээд сууж байх болох нь.

Аварга Тосон нуураас зүүн тийш 400 метр зайд Бүрд нуур гэж бий. Энэ хоёр нүдэн нуурын онцлог нь газрын гүнээр хоорондоо гидравлик холбогдоогүй. Тиймээс нэг нь шорвог давстай, нөгөө цэнгэг устай. Өөр өөр эх үүсвэрээс тэжээгддэг гэсэн үг. Аварга Тосон нуур газрын гүнээс цэрдийн галавын доод хурдасны гурван зуун тавин сая жилийн настай гүний уснаас дээшээ оргилж тэжээгддэг. Харин Бүрдийн нуур бол мөнх цэвдгийн тэжээгдэлтэй. Тосон нуурын ёроол гурван давхар шавар үетэй учир доошоо ямар нэгэн шүүрэлтийн алдагдал байхгүй. Зөвхөн ууршилтын улмаас л усаа алддаг байна. Тиймээс ус нь эрдэсжих нөхцөл бүрдсэн аж. Харин Бүрд нуурын ёроол хайрган давхаргатай. Ёроолын шүүрэлтээрээ Аваргын голтой холбогдож усаа сэлбэж байдаг аж. 1998 онд Аварга Тосон болон Бүрд нууруудын дэргэд хоёр жижиг нуур байсан нь 2009 он гэхэд ширгэж алга болжээ. Түүнчлэн Аварга Тосон, Бүрд нуурууд ч 20 жил байтугай арваад жилийн өмнөхөөс эрс татарч жижгэрсэн байна. Аварга Тосон нуурын гүн 8-12 метр хүрдэг байсан бол одоо нэг метр хүрэх хэмжээнд багасчээ.

Ууршиж дуусахаас нь өмнө

Аврал эрж буй Тосон нуураа аврахаар Хэнтий нутгийнхан нэгджээ. Дэлгэрхаан сумынхан “Аварга Тосон” рашаан ус хамгаалах нийгэмлэг байгуулан хосгүй ганц нуураа ширгээлгүй авч үлдэхийн төлөө ажиллаж байгаа юм байна. Аварга Тосон нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, амралтын газрынхан болон орон нутгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, тодорхой санал санаачилга гаргажээ. Өнгөрсөн наймдугаар сард Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл, Дэлгэрхаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар Монголын эрдэмтдийн зөвлөл болон орон нутгийн төр захиргааны байгууллагууд хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаар Аварга Тосон нуур болон Хөдөө арлын экологийн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх гарц, боломжуудын талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр эрдэмтэд судлаачдын хэлж анхааруулж байгаагаар хамгийн гэгээлэг өөдрөгөөр бодоход 50 жилийн дараа эмчилгээний үнэ цэнт чанартай Тосон нуур хатаж шал тойром төдий болох нь. Байгаль цаг уурын нөхцөл улам дордож хуурайшил эрчимтэй явагдаж, хүний буруу сөрөг нөлөөлөл энэ хэвээр замбараагүй үргэлжилбэл бүр 10-хан жилийн дараа гэхэд л энэхүү рашаант нуур ширгэж алга болж мэдэхээр байгаа ажээ.

Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуун

Аварга Тосон нуурын талаар хамгийн сүүлийн үеийн даацтай судалгааг хийж, урьд өмнө судалгаанд орж байгаагүй тоо, баримтуудыг анх гаргаж иржээ. Түүний хэлж байгаагаар Монгол орны гол, нууруудын усны түвшин эрс багасч байгаа нь маш эрчимтэй явагдаж буй ууршилттай холбоотой гэнэ.

Орсон хур тунадас тэр чигээрээ ууршин алга болж байгаа гэсэн үг. Хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар говийн бүсэд жилд орж байгаа хур тунадасны хэмжээнээсээ ууршиж байгаа чийг нь 50 дахин их байгааг тогтоожээ. Увс аймагт мөн хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар жилд орж байгаа хур тунадасны хэмжээнээс ууршиж байгаа усны хэмжээ 5 дахин их, төвийн бүсэд гурав дахин их, Хэнтийн Дэлгэрхаанд долоо дахин их байжээ.

Энэ дээр үндэслээд Тосон нуурын усны балансыг бодож гаргасан байна. Тосон нуур жилдээ 132 мянга шоо метр буюу 132 мянган тонн ус ууршилтаар алддаг байна. Мөн үүн дээр хэрэглээний улмаас 230 тонн ус алдагддаг аж. Аварга Тосонд жил бүр 25 мянган хүн ирж 5-7 хоног амарч нуурын усанд ордог гэж тооцоолоход ямар ч нөхөн сэргээлтгүйгээр алдагдаж буй усны хэмжээ. 

Үүний эсрэгээр нуурын ус хэрхэн сэргээгдэж сэлбэгддэг талаар судлахад хур тунадасаар 21 мянган шоо метр, гадаргын урсац, ойр хавийн горхиноос 29 мянган шоо метр, нуурын өөрийн ундаргаар 81 мянган шоо метр усаар сэлбэгддэг байна.

Хэнтий аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар гол горхи 395, нуур тойром 310, булаг шанд 849, рашаан 23, нийт 1582 гадаргын усны объект тоологджээ. Харин 12 гол горхи, таван нуур тойром ширгэсэн дүнтэй
байна.

Дуунд гардаг шиг жилээс жилд жижгэрч байгаа Тосон нуурыг аварч үлдье гэвэл цаг агаарын их хуурайшилтын мөчлөгөөс өрсөн усны нөөцийг нь нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрийг нь хадгалах алхмуудыг цаг алдалгүй хийх ёстой. Энэ талаар доктор Ш.Баранчулуун тодорхой санал, санаачилга гаргаж, өөрийн гэсэн хувилбарыг дэвшүүлжээ. Түүний үзэж байгаагаар Тосон нуурын усны нөөцийг яг одоогийн байгаа
түвшинд тогтвортой байлгая гэвэл жилд ойролцоогоор 14-15 мянган шоо метр ус өөрөөр хэлбэл таваас есдүгээр сарын хооронд өдөр тутам дунджаар 100 тонн усыг нууранд тасралтгүй сэлбэх шаардлагатай аж. Тэгж чадвал энэ нуур ширгэхгүй үлдэх магадлалтай. Ингэхийн тулд Аваргын голын уснаас тусгай хоолой татан Тосон нуур руу цутгаж усыг нь сэлбэх боломжтой гэж үзэж тооцоо, судалгааг нь хийсэн байна. Аваргын гол Тосон нуураас гурван километр орчим зайтай.

Голын дунд урсац хавьд бага оврын насос ажиллуулан хоногт дунджаар 8-10 цаг ажиллуулахад 100 тонн усыг 3200 метр хоолойгоор дамжуулан нуурын ус руу сэлбээд байх боломжтой аж. Голын гольдролд байгуулах шүүрлийн худаг, ус өргөх насос станц, ус дамжуулах далд яндант шугам хоолой, түүний хаалт арматурууд, нуур руу ус цутгах зориулалттай цохилгын худаг, цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны трансформатор, насос станцын барилга зэргийг барьж байгуулахад хамгийн дээд үнээр бодоход 100 сая төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Хөрөнгө оруулалт нь шаардагдвал эдгээр байгууламжийг сарын дотор барьчихна. Үүнд, салбарын яам, аймаг, орон нутгийн идэвх санаачилга л хэрэгтэй. 

Тосон нуурыг аварч үлдэх дараагийн нэг хувилбар бол механик арга, зохион байгуулалтын арга. Үүнд ямар нэгэн хөрөнгө мөнгө шаардахгүй. Сум орон нутгийнхны сэтгэл зүтгэл, идэвх санаачилга, иргэд олон нийтийн  дэмжлэг туслалцаа л мэдэх асуудал. Юуны өмнө тэнд үйл ажиллагаа явуулж буй 250 гаруй аж ахуйн нэгж, амралт сувиллын газрууд нуураа хамгаалах ажлыг оройлохгүй бол замбараагүй олон бие засах газар, бохир, хог хаягдлын цэг, олон зуун авто машинаас ялгарах утаа зэрэг нь Тосон нуурыг бохирдлын эх үүсвэр болсоор байгаа ажээ. Нуурын эргэн тойрныг бүрэн хашаажуулж, ганцхан орц гарцтай болгон, нуурын усанд орох хүмүүсээс хураамж авах, эргэн тойронд нь мод тарьж ойжуулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж нуур орчмын хөрс эвдрэлд орох, дагтаршихаас сэргийлэх, нуур руу мал оруулахгүй байх
гэх зэрэг олон ажил зөвхөн хүний хүчин зүйлээс шалтгаална. Энэ бүхэн сум орон нутгийн ИТХ санаачилга гаргаад хийх ажил.

Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, ган гачиг зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахын тулд Тосон нуурын усны нөөцийг хадгалж, хамгаалах гарцыг эрдэмтэд боловсруулсныг дээр
өгүүлсэн. Үүнд тодорхой хөрөнгө оруулалт шаардагдана. Харин нуурын бохирдол бол хүний үйл ажиллагаанаас 100 хувь хамааралтай. Өвчин эмгэгээ илааршуулахаар, эсвэл алжаал ядаргаагаа тайлж амрахаар зорьж очдог нуураа бохирдуулахгүй байхад тухайн хүнээс зардал мөнгө огт гарахгүй. Сэтгэлгээ, хандлага, дадал зуршилдаа л өөрчлөлт хийхэд болчих асуудал.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Итгэмээргүй өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд

2019-12-16

Таны өдөр бүр хараад байхааргүй дүр зургууд

2019-12-16

"ESPN" сэтгүүлийг чимсэн нүцгэн тамирчид

2019-12-15

Залуудаа царайлаг байсан түүхэн хүмүүс

2019-12-14

УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрчээ

2019-12-16

Д.Амарбаясгалан: Томсгосон, можаритор хувилбарыг УЗ шийдсэн, бүлэг дагах ёстой

2019-12-16

Л.Энх-Амгалан: Томсгосон, можаритор хувилбарын ард хүн жагсахгүй, намын жагсаалт гэж байхгүй

2019-12-16

Ц.Цогзолмаа: Би Энхболд гишүүнийг намын даргатай танилцуулж, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн

2019-12-16

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.16)

2019-12-16

Podcast news - Цаг үе (2019.12.16)

2019-12-16

Podcast news - Таны амралтанд (2019.12.14)

2019-12-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.13)

2019-12-13

Өвөлжилтийн бэлтгэл ажил 96,4 хувьтай байна

2019-12-16

О.Баярмагнай: Дээрээс татаастай хэрэг гээд өмгөөлөгч ч олдохгүй, мөрдөгч нар ч хойрго хандаад байна

2019-12-16

Автозам ашигласны татварын нэмэгдлийг цуцалж байгаад төлөөлөгч нар бухимдаж байна

2019-12-16

Авто зам ашигласны төлбөрийг нэмээгүй учир авто замаа шинэчилж чадахгүй хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх мэдэгдэв

2019-12-16

THE HU хамтлаг маргааш эх орондоо ирнэ

2019-12-15

Мисс М.Цэвэлмаа 140 орноос эхний зургаад жагсчээ

2019-12-14

Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн тоглолт Бээжинд хотод боллоо

2019-12-13

“Miss World-2019”-ийн шоу Монгол миссийн танилцуулгаар эхэлнэ

2019-12-13

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Өөрсдөө сонгуулиа өгч сурчихаад улс төрийг шүүмжилмээр байна, залуусаа!

2019-12-16

60, 70, 80 оныхон үхэж байж МОНГОЛ хөгжинө...

2019-12-15

"Iphone 11" барилаа гээд та ухаантай болчихгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай!

2019-12-13

Богино хугацаанд турах гэсэн тэнэг хүслээ хая бүсгүйчүүдээ!

2019-12-12

Баабар: Ёс суртахууны хэмээх ялын бодлого

2019-12-16

Зөв хүн гэж...

2019-12-16

Хүхэрлэг хий буюу байгаль дээр бараг л байдаггүй SO2

2019-12-15

Цагт нь сурч мэдэх боломжоо ашиглаагүй хүн илүү их золиос гаргадаг

2019-12-15

Үнэртүүлэхгүйгээр хэрхэн уух вэ?

2019-12-16

Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?

2019-12-15

Уксусны 20 хэрэглээ

2019-12-15

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Өдөр тутмын жижиг зүйлсэд бид хэр их хугацааг зарцуулсан байдаг вэ?

2019-12-16

Газрын зураг дээр одоо ч буугаагүй, нууцлаг 10 газар

2019-12-16

"Тосгоны охиноос тэргүүн хатагтай" - Меланиа Трампын гайхалтай хувь тавилан

2019-12-16

Эрчүүдийн тухай таны бодлыг өөрчлөх сонирхолтой баримтууд

2019-12-16

Алдартай эцэг эхтэйгээ усны дусал мэт адилхан хүүхдүүд

2019-12-15

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Т.Ням-Очир: Боловсролын чанарыг ЭЕШ-аар тодорхойлох нь учир дутагдалтай

2019-12-16

Шилдэг сургууль, цэцэрлэгийг 20 сая төгрөгөөр шагналаа

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

“Эвсэг” брэндийн 20-70% шинэ жилийн хямдралтай, сугалаатай худалдаа

2019-12-16

King Tower: Амьдарч буй орон сууцаа оролцуулаад шинэ байртай болоорой!

2019-12-16

С.Мияа: Миний мөрөөдөл бол хувцас урлаж, хүмүүст аз жаргал бэлэглэх

2019-12-16

К Mobimn: Гар утасны азтан болоорой!

2019-12-16

Буяны ажилд оролцсон 16 хүн хоолны хордлогоор эмнэлэгт хүргэгджээ

2019-12-15

Клиникийн/Эмнэлзүйн эмч нар Харвардын Их сургуульд суралцах эрхтэй боллоо

2019-12-15

Сургууль завсардсан хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулна

2019-12-14

Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ

2019-12-14

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа

2019-12-15

“Тогтвортой хөгжил ба үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ

2019-12-13

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

БӨРТЭ ЧОНО-2019 оны шилдгийн шилдэг тамирчнаар М.Анхцэцэг, Э.Цэндбаатар нар шалгарчээ

2019-12-14

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09
11:06

Сахарын цөлд нуугдсан 10 гайхалтай зүйл

2019-12-16
6:17

Бие давхар эх, төрөлттэй холбоотой орон орны сонирхолтой уламжлалууд

2019-12-16

Олон Улсын Валютын Сан улс орнуудыг ингэж өрөнд оруулан эрхшээлдээ байлгадаг!

2019-12-16
13:45

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

2019-12-15

Шотландын эрх баригч нам Их Британиас тусгаар тогтнох хүсэлтэй байна

2019-12-16

Сураггүй алга болсон Чилийн агаарын хүчний онгоцонд зорчиж явсан хүний цогцос олджээ

2019-12-16

Эрдэмтэд дэлхийн хамгийн нам дор газрыг шинээр тогтоожээ

2019-12-16

"Huawei"-ын 5G сүлжээг хориглосноос болж Хятадын элчин сайд Германыг сүрдүүлжээ

2019-12-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.58%
Ши Жиньпин (БНХАУ)
16.69%
Дональд Трамп (АНУ)
4.61%
Шинзо Абэ (Япон)
3.53%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.99%
Ангела Меркель (ХБНГУ)
2.58%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.31%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.72%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Эммануэль Макрон (Франц)
0.36%
Тереза Мэй (Их Британи)
0.32%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,541

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,531

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,436

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,353