Хүүхдийн шүдний өвчлөлд эцэг, эхийн арчаагүй байдал хамгийн их нөлөөлдөг

Хүүхдийн шүдний өвчлөлд эцэг, эхийн арчаагүй байдал хамгийн их нөлөөлдөг

Хүүхдийн шүдний цооролт нь чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болдог.

Мөн шүдний үрэвслийн үед захын судасны эргэлтийн хямралын улмаас хүчил төрөгчийн хангамж эрс багасаж, эрүү, нүүр орчмын халдвар эсэргүүцэх чадвар буурч үрэвсэл үүсдэг. 

Хүүхдийн эрүү, нүүр орчмын тунгалгийн булчирхайн үрэвслийн 67.5 хувь нь эрүү, нүүрний халдвараас шалтгаалж байгаа бөгөөд 5-6 насны хүүхдүүдэд энэ үзүүлэлт хамгийн их буюу гурван хүүхдийн хоёрт нь (67.3%) илэрч байна. Мөн хэлний хөвч богино байх эмгэг 38 хувь, шүлсний булчирхайн үрэвсэл 2.5 хувь, ясны хугарал 0,5 хувь, уруул тагнайн сэтэрхий 0.3 хувь байна.

Толбон цоорол/Macula cariosa/: Энэ нь өвчтөнд зовиургүй, зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

Өнгөц цоорол/Caries superficialis/: Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлтгүй ч явагддаг. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

Дунд цоорол/Caries media/: Дунд цоорол нь хурц ба архаг 2 хэлбэрээр явагдана.
-Хурц үед нь халуун хүйтэн, исгэлэн зүйлд мэдрэг болох бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн, цагаан өнгөтэй байна.
-Архаг үед өвчтөнд зовиургүй, тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

Гүн цоорол/Caries profunda/: Энэ үед шүд халуун хүйтэн, исгэлэн, чихэрлэг зүйл идэхэд, мөн цоорлын хөндийд хоол хүнсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт мэдэрнэ. 

Аль ч цоорлын архаг нь удаан явцтай, хурц нь хурдан явцтай явагддаг учир яаралтай эмчид хандах хэрэгтэй юм. 

Фтор болон кальци нь шүдэнд хамгийн тустай элемент юм. Эдгээр нь шүд хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг бэхжүүлэхэд нөлөөлдөг. Тиймээс та өдөр тутмын хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэх зүйтэй. Эдгээр хүнсэнд фтор болон кальци нь маш ихээр агуулагдсан байдаг. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг ба шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай аж.

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэх ёстой. Фтор агуулсан оо-нд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг. Түүнчлэн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний пааланг гэмтээхээс сэргийлдэг шилдэг арга юм. 

Хүний эрүү нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системийн үйл ажиллагаа, байрлал алдагдаж гоо сайхны болон эрүүл мэндийн дараа дараагийн асуудлууд урган гарч ирдэг. Иймд шүдийг аль болох авахуулахгүй, сайтар эмчлүүлж байх нь зөв билээ. Шүдний паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу хэсэг учир, шүд нь дотроо хөндий үүсэн цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтэрч унаж, цоорсон хөндий нь ил болдог. Тэгэхээр 6 сар тутамд эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх нь чухал.

Хамгийн чухал нь шүдээ хоол идсэний дараа 20-30 минут болоод угааж хэвших юм. Хоолны өмнө, өглөө өлөн элгэн дээрээ эсвэл яг унтахын өмнө оо-гоор угаах нь буруу хэвшил бөгөөд энэ нь хүний биеийн микро организмуудыг устгадаг байна.

Хүүхдийн шүдний өвчлөлд эцэг, эхийн арчаагүй байдал хамгийн их нөлөөлж байна.

0-7 насны хүүхдүүд бие даан шүдээ угаах чадваргүй байдаг. Хүүхэд бага ангид элсэн ороод үзэг, балаа зөв бариад гоё бичдэг болсон үедээ л бие дааж шүдээ угаах чадвартай болдог гэж мэргэжлийн эмч нар үздэг. Тэгэхээр хүүхдийг 0-9 нас хүртэл нь аав, ээж, эмээ, өвөө, асран хамгаалагч нар нь хараа хяналт тавьж шүдийг нь сайн угааж өгөх нь зүйтэй. Мөн тэдгээр хүмүүс шүдээ хэрхэн зөв угаадаг талаар мэдэгдэхүүн, чадвар, зөв хандлагатай байх хэрэгтэй. Амны хөндийн эрүүл мэндийн талаарх зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах нь зүйтэй. Аль ч шүдний эмнэлгийн зөвлөгөө, тусламж нь үнэ төлбөргүй байдаг. 

Тиймээс шүдний өвчлөл тухайн хүнээс болон эцэг, эхийн арчаатай байдлаас хамаарч байгааг ойлгож өөртөө болон үр хүүхдэдээ амны хөндийн эрүүл зөв хэвшлийг бий болгоё.

О.Баяраа

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

 

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Таны мэдэж байх ёстой Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн ЧУХАЛ ЗААЛТУУД

2019-11-17

АТГ: Багш, эмч, эрх зүйч бэлтгэдэг их сургуулиудад ёс зүйн тандалт судалгаа хийв

2019-11-15

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга давж заалдана

2019-11-15

ЦЕГ иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн алба хаагчдадаа хариуцлага тооцжээ

2019-11-15

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Н.Энхбаяр: З.Энхболд л сонгуулийн хуулийг хийж, МАН-ыг ялуулсан!

2019-11-15
18:40

Ц.Мөнхбаяр: Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр УИХ-ыг тараах бодол нь хэвээрээ юу? больсон уу? гэдгээ хэлэх цаг болсон

2019-11-15
2:37

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

2019-11-14

Д.Эрдэнэбат: Зөвшилцлийн үр дүн гараагүй учир Ардчилсан нам цаашид ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй

2019-11-14

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

Б.ОТГОНСҮХ: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

2019-11-15

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

"1950-иад оны Хонконг" 13 настай хүүгийн дуранд

2019-11-12

Т.Баянжаргал: Дэлхийн сонгодог балет “Жизель” Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой тохиож байна

2019-11-14

"Мюзикл" хэмээх төрөл зүйл ба "дуурийн хий үзэгдэл" (Le fantôme de l'Opéra)-ийн тухайд

2019-11-14

И.Урангоо: Хувцас ч уран зураг шиг байж болно

2019-11-14

Олон улсын фестивалиас шагнал хүртлээ

2019-11-13

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

2019-11-14

Прокуророос Ц.Элбэгдоржийг дуудаж ГЭРЧИЙН мэдүүлэг авчээ

2019-11-17

Ш.Гантулга: "Монголын үндэсний фронт" албан ёсны бүртгэлтэй

2019-11-15

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

2019-11-15

Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина

2019-11-14

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эмнэл зүйн сургагч багш нар Япон улсад суралцана

2019-11-16

928 шүдний эмч амилуулах тусламжийн сургалтад хамрагдлаа

2019-11-15

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

ОУХМ Т.Түвшинтулга аваргын тавцанд зогсож чадлаа

2019-11-17

Монгол туургатны холимог тулааны тэмцээн болно

2019-11-15

Монголын 2 эрэгтэй, 6 эмэгтэй боксчин мөнгөн медалийн төлөө хүч үзнэ

2019-11-15

Монголын баг, Камбожийн шигшээтэй талбайд нь тоглож 1:1-ээр тэнцлээ

2019-11-15

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Өрхийн сарын орлого дунджаар 1.3 сая төгрөгт хүрчээ

2019-11-15

Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөв

2019-11-15

Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

2019-11-15

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019-11-14

Допингийн шинжилгээний хариуг албан тушаалтнууд нуун дарагдуулж байсан уу

2019-11-17

"Amazon"-оос үнэгүй авч болох 10 бүтээгдэхүүн

2019-11-17

Африкруу НҮБ-ын хуралд явсан нэг монгол иргэн ХОЛЕР өвчин тусчээ

2019-11-17

Зураач Н.Амгаланбаатар уран бүтээлийн дөрөв дэх үзэсгэлэнгээ нээлээ

2019-11-17

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Терроризм гэж...

2019-11-14

Сагсуурахаа больцгооё, хүмүүсээ!

2019-11-13

“Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн шилдэг сурагчид тодорлоо!

2019-11-15

Дубай руу аялах 3 азтан тодорлоо

2019-11-15

Жижиг дунд бизнес эрхлэгчид “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээсээ хуваалцлаа

2019-11-15

Европоор аялцгаая! /Подкаст/

2019-11-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Podcast news - Цаг үе (2019.11.15)

2019-11-15

Podcast news - Цаг үе (2019.11.14)

2019-11-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.13)

2019-11-13

Podcast news - Цаг үе (2019.11.13)

2019-11-13

Их сургуулийн хотхныг Зэвсгийн үйлдвэр болгон ашигласан уу?

2019-11-15

Америкийн иргэдийн өр 14 триллион ам.долларт хүрчээ

2019-11-15

Индонезод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна

2019-11-15

Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ

2019-11-14

Угаартах эрсдэлтэй өрхийн пийшинг засах баг ажиллаж байна

2019-11-17

Цагдаа нар өндөрлөг дээрээс түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг ажиглаж байна

2019-11-17

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох эсэхийг хэлэлцэнэ

2019-11-17

Онгоцны зарим нислэг хойшиллоо

2019-11-17

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.24%
Ши Жиньпин (БНХАУ)
16.34%
Дональд Трамп (АНУ)
4.55%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.97%
Ангела Меркель (ХБНГУ)
2.52%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.79%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.3%
Эммануэль Макрон (Франц)
0.3%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,519

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,430

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,421

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,339