С.Бямбацогт: Батзориг санамсаргүй алдаа гаргасан, тэр алдаанд нь бүгдээрээ оролцсон

С.Бямбацогт: Батзориг санамсаргүй алдаа гаргасан, тэр алдаанд нь бүгдээрээ оролцсон
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
 
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
 
…УИХ-ын гишүүн Б.Жавхлан
 
“…Нэг нөхрийн маань асуудал яригдаж байна. Гишүүд минь бүгдээрээ “…Батзориг гишүүн ажлаа үргэлжлүүлэх ёстой” гэдэг дээр санал нэг байгаа. Би ч санал нэг байна. Батзориг гишүүний холбогдож байгаа асуудалд гишүүд маань, төрийн албан хаагчид гээд олон хүн холбогдоод явж байна. Хувиа бодож энэ үйлдлүүд дээр оролцоогүй гэдгийг бид бүгдээрээ эрх биш харж байгаа байх. Тэгэхээр чөлөөлсөн ч, чөлөөлөөгүй ч дараагийн цохилт бидэн дээр, УИХ дээр ирдгээрээ ирнэ. Нам дээр ч ирнэ. Улс төрийн цохилтууд ирнэ. Лүндээжанцан гишүүн “…Ялагч байхгүй тулаан” гэж хэлллээ. Санал нэг байна. Нэгэнт ялагч байхгүй тулаан бол бид дундаасаа яллагдагч гаргаж шийдэх нь буруу зүйл. Тийм учраас иймэрхүү өнцгүүдийг та бүхэн нэмж бодоорой. Засгийн газрын гишүүд маань хоорондоо засаг дээрээ ярилцсан уу, ярилцаагүй юм уу сайн ойлгосонгүй. Нямдорж гишүүний хэлж байгаагаас харахад засаг дээрээ нэгдэж ярилцаагүй юм шиг байна. Энэ гарч байгаа мэдэгдэл, ярьж байгаа мессежүүд маань Засгийн газрыг УИХ-аас нь холдуулаад байгаа юм шиг ийм мэдрэмж төрж байна шүү. Яах вэ, шинэ гишүүд бид нарыг ингэдэг. Гурав, дөрөв, тавдугаар эгнээнд зогсож бид мэдээлэл сонсдог. Буруу зөрүү мэдээлэл авч, буруу зөрүү юм ярихыг үгүйсгэхгүй. Гэхдээ та бүхэн маань авахыг нь аваад, гээхийг нь гээгээд сонсоорой.
 
 
Намын дарга, Ерөнхий сайдын хувьд 65 кноп, 65 гишүүн гэдэг бол бурханы бэлэг. Дахиж ингэж цуглах юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна. Мэдээж ард түмний дэмжлэг бидэнд хэрэгтэй байлгүй яах вэ. Намд, улс төрд хэрэгтэй. Гэхдээ одоо байгаа 65 кноп, 65 гишүүн гэдэг бол таны халаасанд байгаа маш том зэвсэг шүү. Үүнийг эрх биш та бүхэн минь сайн ойлгож байгаа байх. Тэгэхээр Засаг ч бай, УИХ ч бай, нам ч бай бүгд нэг өнгөн дээр байж энэ хүнд давааг давж гарах нэг өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.
 
 
Тэгэхээр намыг, Засгийн газрыг, УИХ-ыг нэг гарт зангидаж энэ хүнд даваагаа давж, дараагийн ялалтад хүргэх ухаан, увидас танд байгаа гэж энэ УИХ итгэж бүхий л боломжуудаараа таныг хангаж ажиллаж байгаа. Хуульч биш болохоор Үндсэн хуультай холбоод яриад ирэхээр үнэхээр мэдэхгүй юм. Энэ Үндсэн хуулийн талаар цор, цор гэж бас л болоогүй юм биш үү. Тэгэхээр энэ бүхнээ том зургаар нь хараад ярилцаад их зөв дүгнэлт гаргаад явахад энэ Засгийн газарт нэгэнт итгэл үзүүлсэн УИХ чинь цаашид үргэлжлүүлээд үйл ажиллагааг чинь дэмжээд явахад бэлэн байгаа шүү дээ. Итгэл алдарчихаагүй байна. Тийм учраас бүх боломжууд Засгийн газарт, Намын даргад байгаа гэж харж байна. Сая болсон ч, болоогүй ч яаж ийж байгаад бид чинь 2019 оныхоо төсвийг батлаад авлаа шүү дээ. Үүгээр бидэнд маш боломжууд ирж байгаа. Бага гэж голох юм алга. Найм, наймыг бид тойрог тойрог руугаа ямар ч байсан чиглүүлээд авсан. Энэ юмнуудаараа 2019 онд ажлаа хийгээд 2020 он руугаа, сонгууль руугаа явахад хугацаа их бага байна. Гэхдээ бидэнд боломж байгаа шүү дээ. Үүн дээр ухаан гаргаарай гэж дарга нар удирдлагуудаасаа хүсье” гэлээ.
 
Дараа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт
 
“…Энэ 76-гийн оронд 760 хүн ороод ирчих юмсан гэсэн хүсэлтэй байгаа. Энэ олонх болсон намын оронд 27 нам УИХ-д олонх болчихож магадгүй гэсэн горьдлого тээж байгаа. Ийм л цаг үед бид ажиллаж амьдарч байна. Яг үүнийгээ бид нар яримаар байна. Хэзээ ярих юм бэ. Өнөөдөр яах вэ, Батзориг сайдын тухай ярьж байгаа асуудал дээр өнөөдөр Засгийн газрын гишүүнээс огцруулаад улс төрийн хариуцлага тооцчихлоо. Нэг хэрэг дээр хоёр дахин хоёр хариуцлага тооцдоггүй ээ. Тийм болохоор маргааш Батзориг сайдыг бид нар аваад үлдэх нь зөв байх аа. Энд жудаг, ноён нуруу, хүн чанар гэж байх ёстой. Яах аргагүй салбартаа сайн ажиллаж байсан. Санамсаргүй алдаа гаргасан. Тэр алдаа гарахад нь бид нар бүгдээрээ оролцсон. Тийм болохоор энэ талаас нь бид нар харах ёстой байх. Ганцхан гол хэлэх гээд байгаа юм гэвэл яавал энэ 65 гишүүн маань эв найртай байх вэ, яавал дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх вэ. Яавал үүсээд байгаа нөхцөл байдлыг аль болох хохирол багатай даван туулах вэ? Тэгээд цаашлаад яавал 2020 оны сонгуульд илүү амжилт гаргаж олонхийн байр сууриа хадгалж үлдэх вэ гэдэг дээр бид нар ойлголт нэгтэй, амь нэгтэй, сэтгэл нэгтэй, санаа нэгтэй болчихомоор байна. Тэгэхгүй, бие биедээ битүүхэндээ гомдоод, тунирхаад бие биеийнхээ эсрэг хөөрхөн жижигхэн чимхсэн ил далд, хар цагаан PR хийгээд, бие биеэ хорлох гээд суугаад байх утга алга. Би хар харагдчихлаа, 65-уулаа хар болчихъё гэдгийг зарим гишүүд нь хийгээд байгаа, тэрийг мэдээд байгаа. Өнгөрсөн жил Эрдэнэбатын Засгийн газрыг хүүхэд болгонд хүүхдийн мөнгө өглөө гэдгээр огцруулсан. Концесс авлаа гэдгээр огцруулсан. Алтанхуягийн Засгийн газрын, Сайханбилэгийн Засгийн газрын, Бат-Үүлийн хийсэн 100 концессыг ярихгүй мөртлөө Эрдэнэбатын Засгийн газрын долоон концессыг ярьсан. Шууд өрөөр хийсэн концесс ярихгүй мөртлөө сонгон шалгаруулалтаар 2013 онд хийсэн концессыг ярьж байгаад бид нарыг огцруулсан. Одоо тийм байдлаар дахиад балбаад, нүдээд байвал би тэсэхгүй ээ, тэвчихгүй. Би шалгуулсан. Одоо бүгдийг нь шалгая. Бүгдийг нь гаргаж ярьцгаа л даа, та нар. 100 концессоо ярь, 247 концессоо ярь. Тэрийг чинь би ярихгүй байгаа шүү дээ. Зах яах вэ гээд хүн чанар, жудаг гаргаад хэлмэгдээд огцорсон шүү. Яршиг гээд өнөөдөр уужуухан сууж байгаа. Тэгж байхад дахиад балбаад байж болох юм байна гэсэн байдлаар бие биедээ хандмааргүй байна. Эцэстээ бид өөрсдөө хохирно. Жоомоо алах гээд гэрээ шатаана. Үүнийгээ бодож, үүнийхээ төлөө ажилламаар байна. Ийм байдалтай байгаад байвал бид нар юун 2020 онд ялах, юун 2020 он хүрэх вэ. Өнөөдөр УИХ-ыг тараах асуудал яригдаж байна шүү дээ. Ийм юм руу явна шүү. Эцсийн эцэст төрийн эрх барих дээд байгууллага шүү энэ УИХ. Тийм болохоор бид нар энэ УИХ-ынхаа, намынхаа, Засгийн газрынхаа нэр хүндийг яаж хамгаалах вэ, яаж хамтдаа байх вэ, яаж ойлголцох вэ гэж явмаар байгаа юм. УИХ-ын ар талд МАН-ын нэр хүнд, МАН-ын ар талд Засгийн газрын нэр хүнд бий. Энэ гурав салшгүй холбоотой. Нэг зоосны хоёр тал гэдэгтэй адилхан. Унавал хамтдаа унана, босвол хамтдаа босно. Бие биеэсээ салаад, холдоод, бие биеэ дээш нь доош нь хийгээд, УИХ, Засгийн газар, нам нь тус тусдаа PR, тус тусдаа бодлого явуулаад зарим юмаа хойд зүгийн хар овоохой руугаа чихчихээд ингээд явна гэж байхгүй ээ” гэв.
 
 
Үргэлжлэл бий…
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

2019-11-20

Нүүдэлчин ахуй...

2019-11-19

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

2019-11-20

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

“Хуягласан хувалзууд”

2019-11-20

МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ

2019-11-20

Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

2019-11-19

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

2019-11-19
1:06:12

"Улаан бал" нэвтрүүлэгт "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн дэд захирал М.Тулгат оролцож иргэн Б.Болороогоос уучлал хүсэв

2019-11-20
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19
41:27

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв

2019-11-19

Станбулын Туркууд манайд түүх, хэл соёлын түрэмгийлэл үйлдэж байна

2019-11-18

"Ли Куан Югийн гайхамшиг" - Сингапурыг авлигачдын үүрээс Азийн санхүүгийн төв болгосон түүх

2019-11-20

Зэрлэг гахайн сүрэг хар тамхины наймаачдын төлөвлөгөөг нураажээ

2019-11-20

Орон орны иргэд ахмад настнууддаа хэрхэн ханддаг вэ?

2019-11-20

“Цахиурын хөндий”-д амьдрахад хэр их зардал гардаг вэ?

2019-11-20

Алдартнууд хэр өндөр нуруутай вэ?

2019-11-20

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй

2019-11-20

Б.Баттөмөр: Дубайн гэрээ анхнаасаа маш муу болсон

2019-11-20

Ч.Бат-Эрдэнэ: Монгол Улс Дубайн гэрээнээс дор хаяж 20 тэрбум долларын алдагдал хүлээсэн

2019-11-20

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монгол туургатны уран зохиолын эрдэм шинжилгээний хурал болно

2019-11-20

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

2019-11-18

Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

2019-11-18

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.20)

2019-11-20

CAAK PODCAST #15 Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар

2019-11-20

Podcast news - Цаг үе (2019.11.20)

2019-11-20

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19)

2019-11-19

Л.Энх-Амгалан: "Саарал жагсаалт"-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй

2019-11-20

"Cerberus Capital Management LP" Монгол Улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлжээ

2019-11-20

Эмэгтэйчүүдэд зориулсан ипотекийн зээл гаргана

2019-11-20

Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ

2019-11-20

Байгаль эхийн "хэрцгий" төрхийг харуулсан гэрэл зургууд

2019-11-20

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2019-11-20

Huawei Mate X худалдаанд гарсан даруйдаа дуусчээ

2019-11-20

Сөүлийн бүх автобуснууд үнэгүй "Wifi"-тай болжээ

2019-11-20

Цэргийн баазын зардлыг хуваах АНУ-ын шаардлагыг Өмнөд Солонгос улс зөвшөөрсөнгүй

2019-11-20

Монголчууд дэлхийн шилдэг боллоо

2019-11-20

Дурсамж бүхнийг бэлэглэе

2019-11-20

Дэлхийд СЭРСЭН ТАЛ

2019-11-19

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

2019-11-19

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болно

2019-11-20

Миторюү Б.Төрболд, Хоошорюү С.Бямбасүрэнгээр даваагаа ахиулав

2019-11-20

Монголын шигшээ баг 1:0-ээр Мьянмарт хожигдлоо

2019-11-20

Хакухо тэмцээнийг тэргүүлж байна

2019-11-19

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар шалгалт өглөө

2019-11-20

Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг ОБЕГ-т ажиллаж байна

2019-11-20

Дотоодын сургуулилтынхан бэлтгэл ажлаа хангаж байна

2019-11-20

ШУА-ийн хүрээлэнгүүдтэй хотын удирдлагууд танилцлаа

2019-11-20

Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлнө

2019-11-20

З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна

2019-11-20

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцжээ

2019-11-19

Цэцийн дарга Д.Одбаярын хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдэв

2019-11-19

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.23%
Ши Жиньпин (БНХАУ)
16.4%
Дональд Трамп (АНУ)
4.49%
Шинзо Абэ (Япон)
3.66%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.93%
Ангела Меркель (ХБНГУ)
2.49%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.44%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,521

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,439

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,422

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340