Боомын мөнгө

Боомын мөнгө
Хүн ба амьтны боом нянтах өвчин. Үхэр, сарлаг, хонь, ямаа, адуу, тэмээ, гахай болон зэрлэг амьтад өвчилнө. Боомын хуягласан нян хөрсөнд удаан хугацаанд амьд байна, тохиромжтой нөхцөл бүрдэхэд сэрж, үржиж олширдог, томоохон голууд, нууруудын татмын довтой, намагтай нугын ялзмаг ихтэй, шаварлаг хөрсний халдвар болой. Хаант Орос Улсын цэргийн агтны олон адууг өвчлүүлж үхүүлсэн тахал анхаарал татаж, “сибирийн яр” гэдэг нэр авчээ. Иймээс ч Сибирьтэй хиллэдэг манай Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын сав нутгаар боом өвчин илүү илэрдэг.   
 
Боомын нян амьтнаас амьтанд шууд хавьтлаар халдахгүй тул гоц халдварт өвчин биш, сүргээс сүрэгт дамжихгүй тул хил зөрчдөг өвчин биш, хөрснөөс идэш, ууштай халддаг орогномол өвчин. Хааяа цус сорогч шавьж нянг амьтнаас амьтанд халдаана. Боомын нян орогносон нутгийнхаа амьтдын биед байнга орж гарч байдаг. Хүн, амьтны арьсны шархаар боомын нян халдаж үүсгэсэн содон ярыг “газрын юм” гэдэг. Амьтнаас хүнд нян шууд халдахгүй, харин боомтсон амьтныг нядлаж, боомтож үхсэн амьтныг өвчиж төхөөрсөн хүний гар, нүүрний арьсны шархаар халдана, өөрөөр хэлбэл энэ нянг хүн өөртөө халдаадаг.   
 
Боом нуур, голын татмын нуга, намгийн талхлагдсан бэлчээрийн өвчин. Боомоор үхэр, адуу хамгийн их өвчилдөг. Дулааны улиралд гол, нуурын татамд нутагладаг цөөхөн хот айлын (2 – 3%) ганц хоёр амьтан сугачаа байдлаар өвчилнө (сүргийн нийт амьтны 1–2%), өвчний явц түргэн, өвчилсөн амьтан үхэх нигууртай (100%). Өвчлөл олон жилийн давтамжтай илэрдэг, 1991 – 1999 оны чийглэг арваад жил тус улсад боомын дэгдэлт, өртсөн малын тоо олширсоныг судлаачид вакциныг бага хэрэглэсэний үр дагавар гэж дүгнэжээ. 
Боом илэрсэн нутгийн ус, бэлчээрийг даруй чөлөөлж, хөл хорио тогтоодог, тэнд мал бэлчээхгүй, гаднаас амьтан оруулахгүй, боомтож үхсэн амьтны хүүрийг задлахгүй, нохой, шувуу ойртуулахгүй, газарт булахгүй, бүтнээр нь битүү хучаад юмуу битүү хальсан уутанд хийгээд хэд хонуулахад ялзраад аюулгүй болно. Задарсан сэг зэмнээс боомын нян хөрсөнд тарж, хуягладаг. Тусгаарласан голомтоос гадуур хүн, амьтны хөл хорих, амьтан вакцинжуулах шаардлагагүй. 
Боомын орогномол бүс нутагт байгаа амьтныг өвчлөх, үхэхээс хамгаалах амьд вакцин хэрэглэдэг. Манай улсад Ценковскийн вакциныг 1930 оноос, СТИ вакциныг 1948 оноос хэрэглэжээ. Хэдэн жил дараалан боом илэрсэн нутгийн мал сүргийг вакцинаар товлож хамгаалах хэрэгцээ байна. Гарцаагүй нянтах амьтан байгаа сүргийг олж вакцинжуулна. Нянтай бэлчээрт орохгүй, соргог бэлчээрт байгаа буюу нянгийн халдварт өртөхгүй амьтныг вакцинжуулах шаардлагагүй юм. 
  Гэтэл нянтахгүй, өвчлөхгүй, үхэхгүй маш олон үхэр, мал тарьж үргүй зардал гаргаж, сүрэг, бэлчээрийг бузарлаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр вакцины үнэ, тарилгын хөлсийг төлнө, үүнийгээ “үнэгүй” гэж тайлбарлана. Нэг айлын ганц хоёр үхэр боомтсоныг сүр бадруулан зарлаж, тэр хавийн бүх айлын бүх малыг вакцинжуулдаг цамаан ажиллагаа 60 шахам жил үргэлжиллээ. Өвчлөх нь өвчлөөд, үхэх нь үхсэн хойно, өвчлөхгүй, үхэхгүй олон мал амьд вакцины халдварт өртөнө. Дэгдэлт жамаараа унтарч, вакцинжуулсан сүрэгт дархлаа үүсэх хүртэл мал өвчлөхгүй, үхэхгүй байгааг “боомыг вакцинаар нам дарлаа” гэдэг. Олон жил дараалан амьд вакцин хэрэглэсэн нутаг усны нэр хүнд унана, чансаа доошлоно. Вакцинжуулсан сүрэг ногоон бүтээгдэхүүний зиндаанаас хасагдаж, өрсөлдөх чадвараа алдана, хямдрана. Боомын амьд вакциныг 20 – 30, бүр 40 – 50 жил завсаргүй хэрэглэсэн баримт маш муу үзүүлэлт. Ийм хэрэгцээ хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл 20 – 30 жил, 40 – 50 жил дараалан бүх суманд, бүх хот айлд хэдэн арав, зуу, мянгаараа мал боомтох эрсдэл хэзээ ч үүсэхгүй. Ганц үхрийн амь аврахын төлөө 99 үхэр вакцинжуулдаг. Зарим аймаг, сум бүх үхрээ жил бүр вакцинжуулж өвчлүүлдэг. 
Нянгийн халдварт өртөх эрсдэлгүй, маш бага эрсдэлтэй сүргийг вакцинжуулах нь нэг удаа үйлдэхэд мэргэжлийн ёс зүйн алдаа, давтвал зөрчил, гурав үйлдвээс гэмт хэрэг болой. Үүний улмаас амьтны анагаах ухааны практик, амьтны эмчийн нэр хүнд унана. Улс, аймаг, сумын мал эмнэлгийн албаны “ерөнхий” хийгээд “тархварын” эмч нар жил бүр гэмт хэрэг үйлдэж байна. Малчид – үйлдвэрлэгчдийн цоо эрүүл, халдварт өртөх эрсдэлгүй мал сүргийг, ус, бэлчээрийг амьд вакцинаар бузарласны, үүний улмаас бүтээгдэхүүний нэр хүнд унаж, чансаа буурч, үнэгүйдсэний алдагдлыг шийдвэр гаргагч хариуцдаг, хохиролыг нөхөн төлдөг болох цаг айсуй. 
 
Тууврын бүх малд боомын вакцин тарьдаг байв. Говь, тал нутагт олон малд боомын вакцин тарих даалгавар өгдөг, малчид тариулах дургүй, тарих мал олддоггүй байлаа. Боомын хэрэгцээгүй вакциныг төлөвлөгөөнөөс хасах санал мэдүүлэхэд “хаа сайгүй малын хүүр устгал хангалтгүй, хөрсний бохирдол их байгаад нийцүүлсэн нам засгийн төлөвлөгөөг уг дүүгүй биелүүл” гэдэг байв. 
 
Вакцин хэрэглэдэггүй байх үеийн мал сүргийн өвчлөл, хорогдлыг одоогийн хоморголсон вакцинжуулалтын үетэй харьцуулахад ялгаа харагддаггүй. Сэлэнгэ, Тэс, Орхон,  Онон, Туул, Хэрлэн, Завхан, Ховд голын дагуух зэргэлдээ сумдын боомын вакцины хэрэглээг харьцуулахад зарим сум 50 – 60 жил хэрэглэсэн, зарим сум огт хэрэглээгүй байхад малын өвчлөл, хорогдлын ялгаа байдаггүй. Боомын халдварын ойролцоо эрсдэлтэй нутгийн малын өвчлөл, хорогдолыг харьцуулахад вакцин хэрэглэсэн, хэрэглээгүйн, их хэрэглэсэн, бага хэрэглэсний ялгаа харагдахгүй байна. 
 
Улсын хэмжээнд том гол, нуурын сав нутгийн 1000 орчим үхрийг хамгаалж, 100000 орчим үхэр вакцинжуулах хэрэгцээ байна. Нэг хот айлын сүрэгт боом илрэхэд хавийн айлуудын хэдэн мянган малыг вакцинжуулах хэрэггүй.
 
Боомын вакцины үнэ, мал тарих хөлсийг малын эзэн төлдөг болоход хэрэгцээ, хэрэглээ хоёр нийцэж, шахаа албадлага, хулгай луйвар байхгүй болж, Алтай, Хангай, Тал, Говийн олон сүрэг мал вакцины халдварт өртөх зовлонгүй болох цагийг хамтдаа угтах ажаамуу.  
Жил бүр олон сая малын тоог боомын вакцинаар тарьж байна, 1993 оноос амьтан тарих нь цөөрч, тоо тарих нь ихэссэн. “Ноосны мөнгө”, “арьс ширний мөнгө” гэдэг шиг боомын мөнгө малын эмч нарын бусдын малын тоог барьцаалан хүртдэг халамжийн мөнгө болжээ. “Миний малын тоог хаслаа” гэх гомдол, “миний малын тоог хасаад үзээрэй” гэх заналхийлэл, “надад малын тоо тавьж өглөө” гэх хахууль, Улаанбаатар хот хийгээд олон аймгийн төвөөс олон баг, сумын малын тоогоор хэдэн арав, зуун саяар нь вакцины мөнгө хүртэгсдийн баярхал, аархал олон түмний дургүйцлийг хүргэсээр байна. 
Боомын мөнгөний тэрбум тэрбум төгрөгийг малчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд зориулбал олон айлд баяр, жаргал бэлэглэхсэн.  
 
О. Уламбаяр 
  Архангай аймаг, Цэнхэр сум  

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

2019-11-20

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Монголчууд дэлхийн шилдэг боллоо

2019-11-20

Дурсамж бүхнийг бэлэглэе

2019-11-20

Дэлхийд СЭРСЭН ТАЛ

2019-11-19

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

2019-11-19

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Байгаль эхийн "хэрцгий" төрхийг харуулсан гэрэл зургууд

2019-11-20

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Л.Энх-Амгалан: "Саарал жагсаалт"-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй

2019-11-20

"Cerberus Capital Management LP" Монгол Улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлжээ

2019-11-20

Эмэгтэйчүүдэд зориулсан ипотекийн зээл гаргана

2019-11-20

Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ

2019-11-20

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

"Ли Куан Югийн гайхамшиг" - Сингапурыг авлигачдын үүрээс Азийн санхүүгийн төв болгосон түүх

2019-11-20

Зэрлэг гахайн сүрэг хар тамхины наймаачдын төлөвлөгөөг нураажээ

2019-11-20

Орон орны иргэд ахмад настнууддаа хэрхэн ханддаг вэ?

2019-11-20

“Цахиурын хөндий”-д амьдрахад хэр их зардал гардаг вэ?

2019-11-20

“Хуягласан хувалзууд”

2019-11-20

МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ

2019-11-20

Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

2019-11-19

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

2019-11-19

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болно

2019-11-20

Миторюү Б.Төрболд, Хоошорюү С.Бямбасүрэнгээр даваагаа ахиулав

2019-11-20

Монголын шигшээ баг 1:0-ээр Мьянмарт хожигдлоо

2019-11-20

Хакухо тэмцээнийг тэргүүлж байна

2019-11-19

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2019-11-20

Huawei Mate X худалдаанд гарсан даруйдаа дуусчээ

2019-11-20

Сөүлийн бүх автобуснууд үнэгүй "Wifi"-тай болжээ

2019-11-20

Цэргийн баазын зардлыг хуваах АНУ-ын шаардлагыг Өмнөд Солонгос улс зөвшөөрсөнгүй

2019-11-20

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар шалгалт өглөө

2019-11-20

Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг ОБЕГ-т ажиллаж байна

2019-11-20

Дотоодын сургуулилтынхан бэлтгэл ажлаа хангаж байна

2019-11-20

ШУА-ийн хүрээлэнгүүдтэй хотын удирдлагууд танилцлаа

2019-11-20
1:06:12

"Улаан бал" нэвтрүүлэгт "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн дэд захирал М.Тулгат оролцож иргэн Б.Болороогоос уучлал хүсэв

2019-11-20
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19
41:27

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв

2019-11-19

Станбулын Туркууд манайд түүх, хэл соёлын түрэмгийлэл үйлдэж байна

2019-11-18

Алдартнууд хэр өндөр нуруутай вэ?

2019-11-20

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлнө

2019-11-20

З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна

2019-11-20

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцжээ

2019-11-19

Цэцийн дарга Д.Одбаярын хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдэв

2019-11-19

Монгол туургатны уран зохиолын эрдэм шинжилгээний хурал болно

2019-11-20

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

2019-11-18

Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

2019-11-18

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

2019-11-20

Нүүдэлчин ахуй...

2019-11-19

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.20)

2019-11-20

CAAK PODCAST #15 Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар

2019-11-20

Podcast news - Цаг үе (2019.11.20)

2019-11-20

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19)

2019-11-19

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй

2019-11-20

Б.Баттөмөр: Дубайн гэрээ анхнаасаа маш муу болсон

2019-11-20

Ч.Бат-Эрдэнэ: Монгол Улс Дубайн гэрээнээс дор хаяж 20 тэрбум долларын алдагдал хүлээсэн

2019-11-20

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.21%
Ши Жиньпин (БНХАУ)
16.38%
Дональд Трамп (АНУ)
4.49%
Шинзо Абэ (Япон)
3.66%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.93%
Ангела Меркель (ХБНГУ)
2.49%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.49%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,521

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,440

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,422

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340