Ч.Хүрэлбаатар: Дараа нь бичиг өгсөн гишүүд, тэгээд концесс, тендер орж ирнэ

Ч.Хүрэлбаатар: Дараа нь бичиг өгсөн гишүүд, тэгээд концесс, тендер орж ирнэ
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ.
 
Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
 
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
 
…УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Прокурорын ирүүлсэн бичгийг үзсэн. Гишүүдийг, тэр битгий хэл бичиг өгсөн гишүүдийг хүртэл оруулж ирэх юм байна. Гэмт хэрэгт хатгах гэсэн үгтэй бичиг өгсөн бол тэрүүгээр дараа нь орж ирнэ. Тэгэхээр ганц Батзоригийн асуудал биш ээ. Дараа нь хэд хэдэн гишүүд, дөрөв, тав гэж байна. Содоо 10 гэж хэлж байна. Тийм юм байхгүй. Бичиг өгсөн гишүүдийг бүгдийг нь оруулж ирнэ. Тэгээд яах юм, бид нар бүгдээрээ кнопдоод суух юм уу. Батзоригийг явуулаад МАН сайхан харагдах юм уу, УИХ их сайхан харагдах юм уу, тийм юм байхгүй шүү дээ. Гантулгыг явуулаад сайхан харагдсан юм уу. Журмынхаа нөхдийг зүрх шимшрэн байж явуулсныг олонх нь харсан байлгүй. Явуулж болохгүй байсан. Гүндалайг тендерийн хэргээр эрхийг нь түдгэлзүүье гээд бичиг ороод ирэхэд АН яаж улайрч гүйж байгаад авч үлдэж байлаа даа. АН өөр байдаг юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг юм, Содоо чи ийм юмаа өгчих, найзын хувьд ч гэж байх шиг. Тийм юм байхгүй ээ. Хэдүүлээ бодитой байцгаая. Дараа нь бичиг өгсөн гишүүд болгоныг чинь оруулж ирнэ. Тойргийнхоо гишүүдийг ийм компанийг дэмжээд өгөөч гэсэн юм орж ирнэ. Дараа нь концесс орж ирнэ, дараа нь тендер орж ирнэ. Сангийн яаман дээр ийм зузаан тендер дээр дүгнэлт гаргуулахаар бичиг ирсэн байж байгаа. Тэгээд цаашаа явна. Бид нар яах юм бэ. Нийгэмд сайхан харагдах гэж байгаа юм уу. Миний нэр биш юм чинь гээд явуулах юм уу.
 
Анхнаас нь Гантулга дээр бид нар хатуу байх ёстой байсан. Би “…Болохгүй ээ” гэж хэлж л байсан. Тийм учраас бид нар нэлээн хатуу байр суурьтай явах ёстой гэж бодож байна. Дараагийн нэг асуудал нь, улс төрийн эмзэг хүнд нөхцөлд шийдвэр яаж гаргах ёстой вэ гэдэг байна. Манайхны нэлээд олон хүний үгнээс сонсож байна л даа. Ингээд сошиалаар явангуут тэрийг дагаад явчих юм уу. Эсвэл тэр нэг хүн тэгээд хэлчихээр зөв юм уу. Би зүгээр хувь хүнийхээ хувьд улс төрийн хүнд үед, эмзэг үед, эрсдэлтэй үед хүн чанар, ёс жудаг, ноён нуруугаа бариад шийдвэр гарга гэж байр сууриа илэрхийлэх гэсэн юм” гэхэд
 
 
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “…Хууль гэсэн үг биш ээ, Хүрэлбаатар сайд аа” гэв.
Ингэснээр Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол хоёрын дунд маргаан өрнөв.
Ч.Хүрэлбаатар “…Би өөрийг чинь донгосож байхад юм яриагүй шүү. Би өөрийнхөө зөвлөгөөг хэлж байна. Чи өөрөө нэг л хүн” гэхэд Д.Оюунхорол “…Чи харин бага донгосоорой” гээд Ч.Хүрэлбаатар “…За больж үз. Өөрөө бас явна шүү дээ. Тийм юм байхгүй шүү. Наад шалгалтын дүн чинь 2017 оны…” гэхэд нь Д.Оюунхорол “…Чи эрүүгийн гэмт хэрэгтэн болгож байна гээд” хэмээн хариу барив.
 
Энэ үед Бүлгийн дарга Д.Хаянхярваа “…За Оюунхорол оо, Хүрлээ” гэхэд Ч.Хүрэлбаатар “…За больж үзээрэй. Битгий солиороод байгаарай. Дандаа худлаа ярьж хүн гүтгэж явахаа болиорой. Тийм учраас би гишүүддээ дахин хэлье” гэлээ. Д.Оюунхорол хариуд нь “…Хариуцлага хүлээх шаардлагатай бол чи ч хүлээх ёстой” гэхэд Ч.Хүрэлбаатар “…Донгосоод байгаарай. Чам шиг юмаар амаа заалгахгүй шүү. Би гишүүддээ хэлье. Анх удаагаа сонгогдож байгаа гишүүддээ дахиад хэлье. Иймэрхүү ярианууд биш, улс төрийн эгзэгтэй, хүнд эрсдэлтэй ойлгомжгүй нөхцөлд ноён нуруу зарчмаа барьж шийдвэрээ гаргацгаагаарай. Яагаад үүнийг хэлээд байгаа вэ гэхээр эргээд дараа хуралдвал яасан юм бэ. Нөхцөл байдлаа тодруулбал яасан юм бэ. Ийм хүч сулруулах ярианууд гараад байгаа учраас би ийм байр суурь илэрхийлж байгаа юм” гэв.
 
Дараа нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “…Оруулж ирж байгаа бичгийг харж байхад энэ туршилт байх шиг харагдсан шүү. Үүний араас олон хүний юм орж ирж магадгүй. Би Эрүүгийн хуулийг айхтар хэрэглэж явсан туршлага муутай. Гэхдээ бас нэг ерөнхий ханыг нь хараад байна. Нямдорж сайд зэрэг хүмүүс үзнэ биз. Яллагдагчаар татсан зүйл ангийг харж байхад маш олноороо орж ирэхээр байна. Бичиг өгсөн гишүүд, зээл авсан гишүүд улс төрд нөлөө бүхий этгээд энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн, хатгагч гээд хамрагдаад ороод ирэх юм байна лээ. Хатгагч бол үйлдсэн хүнээс багагүй ял авна. Эрүүгийн хуулийн нэг, гуравдугаар зүйл дээр байна уу даа, төсөвт захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаггүй хүнд хамаарах зүйл ангиар Батзориг сайдыг яллагдагчаар татсан тогтоол гарсан юм байна. Цаашаа бүгд хамрагдаад явах юм руу гүйж байгаа юм байна. Ерөнхийлөгч чуулган дээр “..Их олон гишүүний асуудал орж ирнэ, оруулж ирнэ гэх юм байна лээ” гэж хэлж байна лээ. Тэр нь ор үндэсгүй юм биш байна гэж харж байна. Тэгэхээр үүн дээр нухацтай хандах ёстой. Хоёр дахь зүйл бол сайд нар хоёр, хоёр сарын зайтай явлаа. Хариуцлага тооцож байгаа нэртэй. Одоо энэ Засгийн газарт ажил хийх зоригтой хүн байхгүй. 81 хувийн зориг байж үлдсэн 20, 30 хувьд нь ажил явагддаг. Гал барьсан хүмүүс сайд нэртэй явж байна. Өглөө ажилдаа оччихоод, орой буцдаг албан хаагч болж хувирлаа. Мөрийн хөтөлбөр, нөгөө ажил төрөл хаачих вэ. Би бас Ерөнхий сайдыг өмнөх бүлгийн хурал дээр хүмүүсийн үгийг сонсох юм болов уу гэсэн чинь шууд “…Хариуцлага тооцно” гээд хэлчихээр гайхсан байхгүй юу. Одоо ингээд нэг нэгээр нь намнана шүү дээ.
 
Одоо дараагийн бай хэн бэ. Хүрэлбаатарыг ухъя. Бүх тендерийг нь ухъя. Сарангэрэлийг ухъя. Эрүүл мэндийг дэмжих санг ухъя. Тэгээд бүх нийтээрээ ухна. Энэ бол гарцаагүй.
 
Ерөөсөө энэ тойрог руу бид нар орсон. Энэ тойргоос яаж гарах юм бүү мэд. Арай өөр юмнууд харагдаж байсан. Тэр рүүгээ бол явахгүй болчих шиг болох юм даа. Гурав дахь нэг зүйл нь болсон болоогүй хүмүүсийг албан тушаал дээр аваачиж тавьдаг, шахдаг. Сайд нар нь ч бас анзааралгүй тавьдаг байх. Эргээд ингээд өөрсөд дээр нь ял тохогдож байгаа байхгүй юу. Өөртөө зээл авсан юмнууд байгаа байх. Хэн нэгэн хээл, хахууль янз бүрийн илүү дутуу ашиг хонжоо явсан юм байхгүй болов уу гэж харж байгаа юм. Тэгээд нэг уймраа хүн аваачаад тавьчихсан. Үнэн, худал нь мэдэгдэхгүй жаал юм ярьдаг, хөөрдөг. Одоо ч гэсэн янз янзаар будлиад явж байгаа юм байна лээ. Үүнээс чинь болоод тэр нэг жижиг хүний алдаа чинь бүр том болж бид нар дээр орж ирж байна шүү дээ. Түрүүлж алхахгүй бол бид нар араас нь дагаад явах юм бол энэ байдал засрахгүй л дээ. Лүндээ дарга сая нэг үг хэлчихлээ. Зургаан сар яаж тэсэх вэ гэж. Зургаан сарыг хүртэл яаж аятайхан байх вэ” гэснээр түүний үг дуусав.
 
Үргэлжлэл бий…
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Тайланд улсад 2023 оноос хурдны галт тэрэг явж эхэлнэ

2019-11-20

Орос, Япон улсууд маргаантай арлуудын асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ

2019-11-20

БНСУ, Япон үл ойлголцлоо шийдвэрлэж чадсангүй

2019-11-20

Вьетнам улс Их Британид амиа алдагсдын ар гэрийнхэнд зээл олгохоор болжээ

2019-11-19

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ

2019-11-20

Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг

2019-11-20

Ж.Оймандах: Өндрөөс унахдаа л бизнесийн ёсзүйг санадаг нь харамсалтай

2019-11-20

Засгийн газрын 317 ширхэг үнэт цаас арилжив

2019-11-18

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

“Хуягласан хувалзууд”

2019-11-20

МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ

2019-11-20

Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”

2019-11-19

Бүрэн эрх нь УИХ-ын гишүүний эрх үү, үүрэг үү?

2019-11-19

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

2019-11-20

Нүүдэлчин ахуй...

2019-11-19

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

З.Лонжид: Анхдугаар Үндсэн хууль ХХ зууны гайхамшиг болохыг цаг хугацаа баталсаар байна

2019-11-20

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэдэд хариуцлага тооцжээ

2019-11-19

Цэцийн дарга Д.Одбаярын хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэж санал нэгдэв

2019-11-19

Д.Одбаяр өргөдлөө өгсөн ч Цэцээс явахгүй нь

2019-11-19

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

CAAK PODCAST #15 Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар

2019-11-20

Podcast news - Цаг үе (2019.11.20)

2019-11-20

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.19)

2019-11-19

Podcast news - Цаг үе (2019.11.19)

2019-11-19

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Хакухо тэмцээнийг тэргүүлж байна

2019-11-19

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2019-11-19

Б.Буджаргал 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд хурдаа сорино

2019-11-19

Cамбочид 30 жилийн дараа багаараа хоёрдугаар байрт орлоо

2019-11-18

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2019-11-19

Хамгийн ууртай, бүдүүлэг жолооч нартай хотуудыг "Блүүмберг" тодруулжээ

2019-11-19

Хятад дахь газар доорх хотын амьдрал

2019-11-19

Ирээдүйн "ажлын морьд"-ыг хэрхэн бэлддэг вэ? (Японы боловсролын тогтолцооны тухай 30 баримт)

2019-11-19

Б.Баттөмөр: Дубайн гэрээ анхнаасаа маш муу болсон

2019-11-20

Ч.Бат-Эрдэнэ: Монгол Улс Дубайн гэрээнээс дор хаяж 20 тэрбум долларын алдагдал хүлээсэн

2019-11-20

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12
1:06:12

"Улаан бал" нэвтрүүлэгт "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн дэд захирал М.Тулгат оролцож иргэн Б.Болороогоос уучлал хүсэв

2019-11-20
58:15

Б.Гүнбилэг: "Уухай" хөдөлгөөн зөвхөн улс төр төдийгүй нийгмийн сэтгэлгээг ч шинэчилнэ

2019-11-19
41:27

"Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгээр Эрдэнэт үйлдвэрийн үнэнийг илчлэв

2019-11-19

Станбулын Туркууд манайд түүх, хэл соёлын түрэмгийлэл үйлдэж байна

2019-11-18

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

2019-11-20

Хачгийн тандалт судалгаа хийлээ

2019-11-18

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Дэлхийд СЭРСЭН ТАЛ

2019-11-19

Төрийн Банкны ажилтнууд эх нялхсын эмнэлэгт нэн шаардлагатай аппарат бэлэглэлээ

2019-11-19

ХХБанк баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

2019-11-18

Голомт Капитал компанийн “Interactive Brokers” гадаад арилжааны дунд шатны сургалтын бүртгэл эхэллээ

2019-11-18

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

2019-11-18

Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

2019-11-18

“Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

2019-11-18

Нийслэл, дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллана

2019-11-20

Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна

2019-11-20

Иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна

2019-11-20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв

2019-11-20

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.32%
Ши Жиньпин (БНХАУ)
16.37%
Дональд Трамп (АНУ)
4.5%
Шинзо Абэ (Япон)
3.62%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.93%
Ангела Меркель (ХБНГУ)
2.49%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.27%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.78%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.44%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,521

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,439

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,422

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340