Б.Ууганцэцэг: Монголчууд олуулаа нийлж нэгэн рүүгээ “боргож” байгаа нь хүний ёсноос гажууд үйлдэл

Б.Ууганцэцэг: Монголчууд олуулаа нийлж нэгэн рүүгээ “боргож” байгаа нь хүний ёсноос гажууд үйлдэл

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Олны танил хүмүүсийн хувийн амьдралын бүтэлгүйтэл, алдартай уран бүтээлч, тамирчдын азгүйтэл уналтыг хараад сошиал орчинд тэднийг доромжилсон сэтгэгдэл бичих маягаар таашаал авдаг үзэгдэл манай нийгэмд газар аваад байна. Мөн ядуу зүдүү, өөрөөсөө доогуур амьдарч байгаа хүмүүстэй холбоотой мэдээллийг үзэж шоолж, өөрийгөө тэр хүмүүсээс дээр байгаа мэтээр төсөөлж мэдрэх гаж гэмээр ийм хандлага их байна. Нийгмийн энэ сэтгэлзүйг та мэргэжлийн хүний хувьд тайлбарлахгүй юу.

-Бидний сэтгэлд гаднаас нөлөөлж байгаа хамгийн том нөлөөлөгч хүчин зүйл бол мэдээ. Мэдээ төрөл бүрийн сувгаар дамжиж байна. Хуучин бол мэдээллийн нэг эх сурвалжтай. Аав нь нэг сонин уншдаг. Тэрийг нь гэр бүлээрээ дамжуулж уншдаг ч юм уу. Гэртээ ганц зурагттай. Тэр зурагтдаа нэг л суваг тааруулж тэрийгээ бүгдээрээ үздэг байсан бол одоо нэг гэр бүлд таван хүн байлаа гэхэд тавуулаа өөр өөр эх сурвалжаас мэдээ авч, өөр өөр зүйл үзэж байна. Мэдээ гэдэг энэ зүйл бидний сэтгэлзүйд маш хүчтэй нөлөөлдөг. Мэдээ хүний сэтгэлзүйн юунд нөлөө үзүүлээд байна вэ гээд судлахаар бодол, хандлага, зан үйл гэдэг гурван юманд зэрэг нөлөө үзүүлээд байна.

Хүнийг юу бодох вэ гэдэгт мэдээ нөлөөлж байна. Хүнийг ямар хандлагатай байх вэ гэдэгт мэдээ нөлөөлөөд байна. Хүнийг цаашид ямар зан үйл гаргах вэ гэдэгт мэдээ нөлөөлдөг. Мэдээ бол маш хүчтэй цочрол буюу нөлөө үзүүлэгч гэж нэрлэж болохоор байна. Юу дуртайгаа, эх захгүй мэдээлэл, авах эс авах мэдээллээ бид тархиндаа ямар ч шүүлтүүргүйгээр оруулснаас бодол, хандлага, зан үйлээ цочроогоод байна л даа. Таны яриад байгаа жишээнүүд бол зан үйл, хандлагаар нь илрээд байгаа үйлдэл.

Бусдын амьдралын уналтыг хараад өөрөө өөрийгөө аятайхан амьдарч байгаа гэдэгт итгэх ч юм уу, өөрийнхөө үнэлэмжийг тодорхой хэмжээнд барихад тэр сөрөг мэдээллүүд нь ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлдэг ийм байдал манай нийгэмд яалт ч үгүй байна. Энэ бол дан ганц Монголд болоод байгаа юм биш. Ухаалаг утас, утасгүй интернэт гэдэг юм чинь хүний амьдралын хэв загвар, хүний сэтгэлзүй, хүнээс гарч байгаа зан араншин гээд бүхий л зүйлд нөлөөлж, хүчтэй ороод ирлээ л дээ. Тэгэхээр бид үүнийг удирдаж, зохицуулахаас өөр аргагүй болж ирж байгаа.

Үүний цаад логикийг сэтгэлзүйчид юу гэж тайлбарлаад байна вэ гэвэл, та сөрөг мэдээ аваад эерэг бодол, эерэг хандлага гаргах боломжгүй. Сөрөг юм авбал сөргөөр нь гаргана, эсрэг юм авбал эергээр нь гаргана.

2000 оноос хойш сэтгэлзүйчид юу ярих болов гэхээр эерэг сэтгэлзүй гэдэг зүйл ярих болсон. Энэ нь юу вэ гэхээр, эерэг юм авбал эерэг юм гаргана, сөрөг юм авбал сөрөг юм гаргана. Аль болохоор та эерэг зүйл авч байж эерэг зүйл гаргана. Магадгүй хэн нэгэн хүний уналт, азгүйтэл, хэн нэгэн хэцүү байдалд байгаа тэр мэдрэмжийг хүн заавал бусадтай хуваалцдаг. “Зурагтаар тийм юм гарсан. Тэрийг үзсэн үү”, “Интернэтээр тийм юм явсан. Энийг үзсэн үү” гэж заавал хуваалцах хэрэгцээ гэж нэг зүйл явж байдаг. Хоорондоо хуваалцаж байгаа тэр сөрөг зүйл чинь хүчээ хоёр дахин нэмнэ гэсэн үг. Илүү хүчтэй болно. Хүний тархинд баттай байх байдал нь дахиад нэмэгдээд явчихдаг. Сөрөг мэдрэмжийг хүн цаанаасаа хуваалцаж инстект өндөртэй. Харин эерэг юмыг өөртөө шингээх байдал өндөртэй байдаг гэж нийгмийн сэтгэлзүйд үздэг.

Сайн сайхан зүйлийг сонслоо гэхэд тэр мэдээллээ хамгийн ихдээ гэхэд ойр дотны гурван хүндээ л дамжуулдаг. Тэгээд тэр мэдээлэл нь цааш дамжигддаггүй. Яагаад вэ гэвэл хүн тэр сайн сайхан зүйлийг өөртөө шингээе гэж боддог.

-Муу муухай мэдээлэл сайнаасаа хурдан тардаг нь ийм учиртай байж шүү?

-Сөрөг зүйлийг өөртөө байлгахгүй гээд ямар нэгэн байдлаар цааш хуваалцдаг. Тийм учраас цуурхлын сэтгэлзүйн үндэс нь энэ байхгүй юу. Давс, хачир нэмж ярьдаг гэдэг шүү дээ. Энэ нь геометр прогресс шиг өсдөг. Нэг хүнээс гурван хүнд, гурван хүнээс зургаан хүнд, зургаан хүнээс 12 хүн гээд үржигдээд явдаг. Сөрөг мэдээ авах, сөрөг юм үзэх тусам бидний тархи, бодол, хандлага, мэдрэмж, үйлдэл сөрөгждөг. Тэр сөрөг мэдээллээ бусдад хуваалцдаг. Тэгэх тусам тэр мэдээ нь тархинд улам баттай суудаг. Тийм учраас бага, өсвөр насны хүүхдүүдэд аймшгийн кино, насанд хүрэгчдэд зориулсан контентууд, аллага таллагатай юм битгий үзүүл гэдэг чинь эдгээр зүйлсийн хоногшил нь өндөр. Тэрийг үзсэн хүүхдийн буцаагаад гаргах үйлдэл нь өндөр байдаг. Тийм учраас энэ мэдээллүүдээс хүүхдийг хязгаарлах ёстой.

-Нийгмээрээ, нийтээрээ нийлж нэг хүн рүү дайрч, хэлж боломгүй хэцүү үгээр харааж доромжилж, тухайн хүнийг амьд явахын аргагүй байдалд түлхэн оруулдаг харгис нийгэмд бид амьдарч байна. Зарим нь “Ал, дүүжил. Бууд” гэж бусдыгаа энэрэнгүй бус, харгис зүйлд уриалдаг. Энэ нь юутай холбоотой сэтгэлзүй вэ?

-Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаан юу гэж тайлбарладаг вэ гэхээр, бид нарт өдөр тутамдаа ярилцах, хуваалцах хэрэгцээ байдаг. Энэ нь хоол идэж, ус ууж, унтдагтай яг адилхан хэрэгцээ байхгүй юу. Хүн ярихгүйгээр, харилцахгүйгээр байж чадахгүй. Энэ бол бидний өдөр тутам, цаг тутмын хэрэгцээ. Хүн л юм бол заавал ярина, үзэл бодлоо солилцоно, өөрийгөө илэрхийлнэ. Энэ нь хэрэгцээний шатлалаар бол байнгын хангагдаж байх ёстой хэрэгцээ. Тэр хэрэгцээ маань амьд харилцаан дээрээ хангагдаж чадахгүй байгаа. Хоёр хүн хоорондоо өдөр тутамдаа өөд өөдөөсөө хараад сайхан ярилцаж чадахгүй байгаа учраас тэр ярилцах орон зайгаа юу гэж хараад байна вэ гэхээр өөрийг нь харахгүй, өөрийг нь танихгүй хүмүүсийн дунд балмад үгээр, бүдүүлэг үг хэллэгээр, эсвэл бусад хүний эрхэнд халдсан байдлаар үг болгож түүнийгээ гаргаад байдаг. Бид өдөр тутмын амьд харилцааны дутмагшилд орчихсон. Ажил дээрээ ч бид нэг нэгэнтэйгээ бүрэн гүйцэд харилцаж чадахгүй байна. Хэнийгээ юу бодоод, яагаад яваад байгааг мэдэж чадахгүй байна. Гэр бүлдээ очоод нэгэндээ ний нуугүй, сэтгэлээ онгойтол ярьж чадахгүй байна. Таны асуусан жишээ бол мэдээллээр буюу интернэт орчинд илэрч гарч байгаа нэгхэн л харилцаа байхгүй юу. Архидалт байна. Энэ бол хуваалцаж чадаагүй зүйлээ архи ууж байж, ууж зориг орсныхоо дараа бусдад ярих. Хуваалцах хэрэгцээгээ хангах хэрэгсэл нь архины хэрэглээ байх эрсдэлтэй. Нэг хүн рүү олуулаа дайрч байгааг хаалтан дотор хэлбэл “олноороо нэг хүн рүү боргож” байгаа юм шиг хүний ёсноос гажууд үйлдэл гаргаж байна. Өөрсдөө сэтгэлзүйн асар том асуудалтай амьдраад байгаа байхгүй юу. Хүн рүү дайрч байгаа тэр хүн өөрөө асуудалтай. Өөрөө амьдрал дээрээ сэтгэл ханамжгүй, өөрөө өөрийнхөө буй байдалд сэтгэл ханамжгүй. Буцаад эргэн тойрны хүмүүстээ сэтгэл ханамжгүй байгаа хүн чинь тийм үйлдэл гаргаж байгаа. Нөгөө талдаа бид асар завтай амьдарч байгаа. Бие биедээ гаргах заваа шал дэмий юманд үрж байдаг. Нэгнийгээ муулаад сууж байх цагтаа өөрийгөө бодоод сууж байх ёстой. “Би ямар хүн бэ”, “Би өөрөө тийм төгс төгөлдөр хүн үү” гэдэг дээрээ анхаарал хандуулахаасаа илүүтэй бусдын тухай их бодож, бусдад илүү цаг гаргаж байна гэдэг нь завтай, зайтай, ажилдаа, гэр бүлдээ бага цаг зарцуулж байгаагийн маш том жишээ.

-Монгол Улс фэйсбүүк хэрэглээгээрээ Азид тэргүүлж, дэлхийд аравдугаар байрт жагсдаг. Сошиалд идэвхтэй байх нь нийгмийн идэвхтэй байгаатай адил үйлдэл гэж харж болох ч үүнд өөр зүйл байгаад байна. Монголчууд ерөнхийдөө дотогшоо, хүний нүүрэн дээр юмаа шууд хэлдэггүй, дандаа араар нь, байхгүй хойгуур нь муулдаг. Тийм ч болохоор “Энэ намайг танихгүй юм чинь”, “Хэн намайг мэдэх вэ дээ” гэсэн аятай гар утас, компьютерийн цааанаас санаанд орсноо бичицгээдэг. Монголчууд хэдий болтол ингэж сошиал дотор амьдрах бол оо. Энэ нь хугацаатай юу. Дуусах дөхөж байгаа юу?

-Сэтгэлзүйн ямарваа нэгэн үйл явц заавал цочроогч юм уу, түүнийг эерэг болгох үйлдэл явж байж хариу үйлдэл гарна гэж тодорхойлдог. Ямарваа нэгэн үйлдэлгүй юмнаас үр дүн хүлээх боломжгүй. Энэ бүхнийг нэг зүйлтэй зүйрлэе. Хайрцагтай алим байлаа. Тэр алимнууд дунд нэг л алим маш ихээр муудчихаж. Ганцхан л муудсан алим байхад тодорхой хугацааны дараа тэр хайрцган дахь алимыг бүгдийг нь муутгаж, ялзруулах эрсдэлтэй. Муудсан ганц алимыг авах уу, эсвэл хайрцгийг нь солих уу, угааж арчих уу гэсэн үйл явц өрнөнө шүү дээ.

Сөрөг муу мэдээ бол ялзарсан тэр алим. Нийгэмд хүмүүс нийтлэг байдлаар сөрөг юманд цочрохоо байчихлаа. Хүн үхэж л байдаг юм шиг. Хүмүүс осолд орж л байдаг юм шиг хүлээгээд авчихлаа. Энэ нь юу вэ гэхээр, өнөө муудсан алим эрүүл алимнуудыг муутгачихлаа гэсэн. Эрүүл алим цөөн үлдлээ гэсэн үг. Тэгэхээр эерүүлэх, соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн үйл явцыг явуулснаар эрүүл байгаа хэсгээ авч үлдээд тэрнээс үрийг нь авч үрслүүлээд цааш ургуулж, эрүүл болгох боломжтой.

Гэхдээ хүний сэтгэлзүй муудчихсан алим шиг байхгүй л дээ. Нөлөө үзүүлсний дараа сайн болж, сайжирч, эерэг болж байдаг. Буцаад мэдээ мэдээллээр дамжуулаад ярианы эхэнд дурдсан хүний бодол, хандлага, зан үйлдлийг дахиад өөрчлөх боломж байгаа. Ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа хүн, хүмүүс, фэйсбүүк, твиттерт олон дагагчтай хүмүүс өөрийнхөө хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан авиртаа маш сайн анхаарах ёстой. Хариуцлагатай хандах ёстой байгаа юм.

-Сошиалд олон дагагчтай хүмүүс “Энэ бол миний орон зай. Үүндээ би юу гэж бичих нь, яаж бичих нь бусдад хамаагүй” гэх хандлага гаргадаг?

-Хүний юу гэж бодох нь надад хамаагүй гэдэг. Энэ бол тийм ч сайхан бодол биш. Энэ бол эгоист, амиа бодсон хандлага. Хэн ч надад хамаагүй гэж хэн ч амьдрах боломжгүй. Яагаад вэ гэвэл хэн нэгэн хүнд заавал би хамаатай байдаг. Бусдын тодорхой хэсэг, зүйл буцаад надад хамаатай байдаг. Хүн ганцаараа энэ хорвоо дэлхий дээр амьдраагүй учраас ийм бодол, хандлагыг дотроо бодож тунгааж байж тэр үгнүүдээ гаргаж байх ёстой байгаа юм.

-Нийгэмд өрнөж буй сэдвүүдтэй холбоотой мэдээллийн дор хэн нэгнийг харааж, гутааж, хэн нэгэнд хамаг бурууг чихсэн сэтгэгдэл бичсэнээ нийгэмдээ үгээ хэлчихлээ, би хийх ёстой, хэлэх ёстойгоо хэлчихлээ гэж тайвширдаг. Тэдгээр хүмүүс байн байн сошиал руу орж бичсэн сэтгэгдлээ эргэж, хэн хэн өөрийг нь дэмжиж вэ, эсэргүүцэж вэ гэдгийг харж хэрэлдэж, хэлцдэг. Ийм насныхан байна?

-Энэ чинь дээр хэлсэн амьд харилцааны дутмагшил. Тэр хүний үгийг хүн болгон ойлгохгүй байна, тоохгүй байна, ойшоохгүй байна. Магадгүй бодит амьдрал дээрээ ярихаар бүрэн дүүрэн анхаарлаа хандуулж, сонсох хүн ховор байдаг. Гэтэл онлайн талбар дээр юм бичихээр тодорхой хүмүүс хариулт бичиж, нэг хоёр хүн санал нийлдэг, нэлээд хэсэг хүн санал бодол нийлдэггүй ч юм уу. Энэ бүхэн нь тухайн хүнд дутагдаад байгаа амьд харилцааг бага ч болов нөхөөд байна л даа. Амьд харилцаа дутагдсанаас л энэ бүхэн үүсдэг. Хүн чинь өөрийгөө үнэлүүлэх, хүндлүүлэх байнгын хэрэгцээтэй байдаг. Тэр хэрэгцээгээ олж авч чадахгүй байна.

Энэ цаг үед ямар мэргэжил хамгийн үнэ хүндтэй байна, ямар хүн хамгийн нэр хүндтэй байна вэ гэсэн судалгаа хийвэл сонин, өвөрмөц үр дүнтэй судалгаа болно гэж бодож байна. Нэгнийгээ үнэлэхээ больчихсон байна, нэгнийгээ хүндлэхээ больчихсон байна, нийгэмд нэр хүндтэй байдаг мэргэжлүүд ховордчихсон байна. Бүх мэргэжлийг үнэ цэнэгүй гэж ярьдаг мөртлөө юу үнэ цэнэтэй вэ гэж ярихаар учир дутагдалтай. Тийм болохоор бид амьд оролцоогоо маш сайн дээшлүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, “Би СӨХ-ны хуралдаа хэдэн удаа биеэр очиж дуу хоолойгоо хүргэсэн бэ” гэж өөрөөсөө ганц ч удаа асуугаагүй байж “Манай СӨХ болохгүй байна, бүтэхгүй байна” гэж орон сууц, байрныхаа фэйсбүүк дэх группт байнга бичиж шүүмжилдэг. Тэгсэн хэрнээ дуудсан цагт нь нэг удаа очиж дуу хоолойгоо илэрхийлээгүй байдаг. Ажил явж байхад шүүмжлэх юм заавал гарч ирж байдаг ч сайн сайхан юм тэр ажлын хажуугаар гарч ирдэг гэдгийг маш сайн ойлгох ёстой. Бүх мэргэжлийн муу муухай талыг түлхүү яриад байхаар сайн сайхан юм нь явахгүй байгаа юм. Сайн юмыг олж харахгүй байна гэдэг нь нийгмийн хандлага сөрөгжчихсөнтэй холбоотой. Хандлага сөрөгжсөнөөс үйлдэл, үг хэл нь бусдыг жигшин зэвүүцсэн, ойлгохгүй, хайрлахгүй байдлаар хайр найргүй бичдэг. Үүгээрээ сэтгэл санааны багахан хугацааны тайвширлыг авцгаадаг тийм дадалд амьдралын ерөнхий хэв маяг нь орчихлоо.

Ухаалаг утас бидний амьдрал сүүлийн 6-7 жилд маш хүчтэй ороод ирлээ. Тэрнээс өмнөх болон одоо байгаа амьдралын хэв маягийн хооронд газар тэнгэр шиг зөрүү гарсан.

-Манай нийгэм сошиал болон бодит амьдрал дээрх харилцаагаа яаж эрүүлжүүлэх вэ. Амьд харилцааны дутмагшлаасаа яаж хурдан гарах вэ. Үүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нийгмийн сэтгэлзүйн асуудал юунаас эхэлдэг вэ гэхээр хүний жижигхээн бодол, жижиг үйлдлээс эхэлдэг. Бид нэг нэгэндээ нөлөөлж чадахгүй, нөлөөлж чадахгүй байна гэж бодох нь туйлын буруу бодол. Таны үйлдэл засагдахад хажуудах хүмүүс тань харж байгаа. Тэд юм бодно гэсэн үг. Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр би ч юу вэ дэ, би ч дуугараад яах вэ дээ гэж ерөөсөө хандаж болохгүй. Энэ бол хамгийн аминчхан, өөрийгөө хэт бодсон бодол. Хүн нэгэнт л хүний заяанд төрсөн болохоор тэгж бодолгүйгээр харин ч миний байгаа байдал бусдад нөлөөлнө гэдэгт итгэж байх ёстой. Миний байгаа байдал надтай хамт ажиллаж байгаа хамт олон, миний гэр бүлд, миний ах дүү, миний найз нөхдөд нөлөөлнө гэдэг эерэг бодолтой байх. Хоёрдугаарт, амьд харилцааг маш сайн эрхэмлэх. Хүмүүстэй холбогдох. Нэг нэгэндээ санаа тавих гэдэг чинь чухал үзүүлэлт. Монголчууд нэгэндээ маш сайн санаа тавьдаг хүмүүс. Тэр талдаа бол эерүү, сайн улс. Тэр байдлаа бага зэрэг алдчихаад байна. Аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, магадгүй бага ангийн багштайгаа холбоотой байх. Харилцаа холбоотой байх нь хүний амьдралыг баяжуулж байдаг. Хүний харилцааны хүрээ хумигдах тусам сөрөгжих хандлагатай байдаг. Монголчууд маань “Олонтойгоо байх шиг сайхан юм байхгүй ээ” гэж ярьдаг. Олны дунд биеэ зөв авч явах, зөв харилцаатай байх нь амьд харилцааны хэрэгцээгээ хангаж байна гэсэн үг. Гуравдугаарт, мэдээлэл авч байгаа сувгуудаа хянах. Би юу үзэх вэ, юу унших вэ гэдэгт идэх хоолоо сонгохтой адил хандах ёстой. Бид хоолондоо харьцангуй сайн анхаардаг болчихлоо шүү дээ. Яг үүнтэй адил би өнөөдөр ямар мэдээ, мэдээлэл авах уу гэж анхаарах ёстой. Мэдээ бол бидний тархины хоол. Тиймээс мэдээлэлдээ анхааралтай, мэдээнд цензуртэй хандаж, мэдээ уншаад сэтгэл хөдлөлтэй хандаад тэрийгээ тэр чигээр нь сөргөөр гаргах биш, юманд бодолтой хандах нь буцаад бидний сэтгэцийн эрүүл мэндийг хэвийн байлгадаг. Энэ гурван зүйлийг маш сайн харгалзан үзэхээс гадна ажил, амьдралынхаа балансыг зохицуулах хэрэгтэй. Баланс нь алдагдсан хүн чинь өөрөө сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдаг. Тогтворгүй хүн янз бүрийн юм ярих, хэлэх, бусдад буруу мэдээлэл дамжуулах хандлагатай байдаг.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Б.Мөрөн: Томуугийн вакцинд бага насныхан болон албан байгууллагууд идэвхтэй хамрагдаж байна

2019-11-21

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт "navigation" системийг ашиглалаа

2019-11-18

Хэлээрээ эрүүл мэндээ шинжих арга

2019-11-18

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Румын улсаас Монгол хүртэл мотоциклоор аялсан гэр бүлийн фото тэмдэглэл

2019-11-22

Зэвсэглэлийн хүчээрээ "дэлхийд тэргүүлдэг" эр

2019-11-22

Беларусийн парламентын гишүүнээр сонгогдоод буй мисс бүсгүйг тойрсон дуулиан

2019-11-22

Монголын арми дэлхийн анхны террорист бүлэглэлийг дарсан түүх

2019-11-22

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?

2019-11-22

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2019-11-21

Л.Энх-Амгалан: "Саарал жагсаалт"-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй

2019-11-20

"Cerberus Capital Management LP" Монгол Улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлжээ

2019-11-20

Үнэн сэтгэл л бүсгүй хүний сэтгэлийг дүүргэж, сэтгэл нь дүүрэн эмэгтэй үргэлж гялалзаж явдаг юм даа

2019-11-22

Монголын эрх баригчид сүүлийн 5 жилийн хугацаанд Солонгосын "Seven Luck" казинод 1 тэрбум орчим ам.долларыг "тушаажээ"

2019-11-21

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар батлав

2019-11-21

НҮБ-ын шинжээч Хуан Бохославски: Монголын баялгийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшиж болохгүй

2019-11-21

Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Оюутолгой дахь "Рио Тинто"-гийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдэгт санал нэгджээ

2019-11-21

Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй

2019-11-20

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа энэ сарын 22-нд нээнэ

2019-11-21

Холливудын нүүр хувиргалтын гайхамшиг

2019-11-21

Монгол туургатны уран зохиолын эрдэм шинжилгээний хурал болно

2019-11-20

Б.Дашдондог: “THE HU” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна

2019-11-19

ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа

2019-11-22

Ш.Мөнхзул: 200 гаруй хүүхдийн сурах орчныг гоё болгочихоод баярлаж байлаа

2019-11-21

"Сурахад хэзээ ч оройтдоггүй"-г баталсан дайчин эрхмүүд

2019-11-18

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

Албан тушаалтан хэрэглээ, зарлагаа ч мэдүүлэх шаардлагатай

2019-11-22

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо

2019-11-22

Мал төхөөрөх үйлдвэрүүдэд шалгалт хийж 499 зөрчил илрүүлжээ

2019-11-22

Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй

2019-11-22

Шинэ жилээр таныг ихэмсэг харагдуулах гоёл чимэглэлийн шилдэг 5 брэнд

2019-11-22

Хэн байхыг хүснэ түүгээрээ хувцасла

2019-11-22

Ирланд вискиний дахин сэргэлтийн түүх

2019-11-21

Ирээдүйн банк

2019-11-21

"Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд" гэж дуулж болохгүй нээ

2019-11-22

Битгий уурла! Мунхаг эмэгтэй өөрөө өөрийнхөө булшийг ухдаг

2019-11-21

Л.Ану-Үжин: Баячуудын хүүхдүүд эдийн засаг, улс төр, амьдрал заахаар өмнөөс нь ичих юм

2019-11-21

Б.Жаргалсайхан: Автомашины түгжрэлийг арилгах ийм амархан шүү дээ!

2019-11-21

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Сэрэмжлүүлэг: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг залилж байна

2019-11-22

Д.Одбаярыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ

2019-11-22

Төсвийн байнгын хороо зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2019-11-22

Эдийн засаг, Төсвийн байнгын хороо хамтран хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

2019-11-22

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

2019-11-21

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2019-11-21

“Хуягласан хувалзууд”

2019-11-20

МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ

2019-11-20

Элдэв зураг (70 фото) №635

2019-11-22

100 жилийн өмнөх Монгол орон (1911-39 он)

2019-11-22

Байгаль эхийн "хэрцгий" төрхийг харуулсан гэрэл зургууд

2019-11-20

"Силикон Мисс" тэмцээний ялагч бүсгүй халуухан зургуудаа дэлгэлээ

2019-11-19

Хоошорюү С.Бямбасүрэн туршлагатай сүмоч Тоёоношимаг давжээ

2019-11-22

Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ

2019-11-22

Светлана Солуянава: Би залуучуудад үлгэр дууриалал болохыг хүсдэг

2019-11-22

“Дэрэн” клуб Португал улсын дасгалжуулагчтай болов

2019-11-21

НАТО сансар огторгуйг тусгай ажиллагаа явуулах шинэ талбар хэмээн зарлалаа

2019-11-22

Сирийн зүүн хойд хэсэгт 500 орчим хүн гэр лүүгээ буцаж очжээ

2019-11-22

Хонконгийн оюутнууд Малайзын дэмжлэгийг хүсэж байна

2019-11-22

"Victoria's Secret" загварын шоу ахиж зохион байгуулагдахгүй

2019-11-22

Ч.Дугаржав: Судалгааны дүнгээс үзэхэд Монгол оронд 750 настай хар мод байна

2019-11-22

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа

2019-11-22

Н.Цэрэнбат: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болголоо

2019-11-22

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

2019-11-20

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах хандивын тоглолт болно

2019-11-22

Дэлхийг захирдаг 7 нууц нийгэмлэг

2019-11-22

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ маш зөв дүгнэлт хийлээ

2019-11-22

Ц.Даваасүрэн: Ардчилсан "хувьсгалын" удирдагч нар бүгдээрээ хөрөнгөтөн болчихсон байна

2019-11-22

Цаг үе, өдрийн мэдээ (2019.11.22)

2019-11-22

Podcast news - Цаг үе (2019.11.22)

2019-11-22

Podcast news - Цаг үе (2019.11.21)

2019-11-21

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.20)

2019-11-20

Жүжигчний замналаа насанд хүрэгчдийн киноноос эхлүүлсэн 5 алдартан

2019-11-22

Хэв маягаа эрс өөрчилчхөөд буй 10 алдартан

2019-11-21

Алдартнууд хэр өндөр нуруутай вэ?

2019-11-20

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.07%
Ши Жиньпин (БНХАУ)
16.48%
Дональд Трамп (АНУ)
4.51%
Шинзо Абэ (Япон)
3.64%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.91%
Ангела Меркель (ХБНГУ)
2.52%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.26%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.82%
Нарендра Моди (Энэтхэг)
0.73%
Хаан Салман (Саудын Араб)
0.48%
Тереза Мэй (Их Британи)
0.29%
Эммануэль Макрон (Франц)
0.29%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,522

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,446

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,424

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,340