Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

Ази тивийн элгэнд орших бидний эх орон байгалийн гайхамшигт газруудаар дүүрэн билээ. Эдгээрийн нэг нь Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай сав нутаг юм. Иймээс Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон гол нь манай орны өндөр уулын бүслүүрт нутгийн гол хоёр төлөөлөл болох Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунаас эх авсан байгалийн нэг гайхамшиг бол түүний усны нөөц мөн. Энд Дархадын, Хөвсгөлийн гэсэн хоёр хотгор бий. Хөвсгөлийн хотгорт манай улсын усны нөөцийн 67.62 хувийг, дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг хувийг агуулсан Хөвсгөл нуур (нутгийнхан “Далай ээж” гэдэг)  байдаг. Нуурын усны эзлэхүүн 383.3 км3, толин гадаргын талбай 2760 км2.

Хангайн нуруунаас Идэр, Тэрх, Чулуут, Урд Тамир, Хойд Тамир, Орхон, Бүгсэй зэрэг Хойт Мөсөн далайд усаа юүлдэг голууд; Байдраг, Таац, Онги, Ар Агуйт, Тэс зэрэг Төв Азийн гадагш урсгалгүй ай савд усаа шингээдэг голууд эх авдаг.

Хөвсгөлийн уулсаас Шарга, Шишхэд, Дэлгэрмөрөн, Үүр, Арсай, Эг гол эх авна. Хөвсгөл далайгаас эх авсан Эг гол Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Монгол орны гол, мөрний усны нөөцийн дийлэнх хувь нь Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсад бүрэлдэж хилийн чанд руу урсаж гардаг. Уур амьсгал нь чийглэг, хүйтэн зунтай, хахир өвөлтэй, агаарын жилийн дундаж хэм хасах 40С-аас бага. Олон жилийн дундаж хур тунадасны хэмжээ 400 мм орчим. Харин ууршилт тун бага, жилд 100 мм, түүнээс ялимгүй их.

Иймээс газар доорх усны тэжээмж элбэг, түүний байгалийн баялаг 25-50 мм/жил. Энэ бүс нутаг бол эрүүл мэндийн ашигт малтмал-азотот халуун рашааны өлгий нутаг. Энд Булнай, Цагаан сум, Цэнхэр, Уртраг, Таац, Салбарт, Тээл, Эмт, Шарга, Гятруун гэх мэт халуун рашааны олон арван илрэл-булаг; Шаргалжуут, Хужирт, Хульж, Отгонтэнгэр, Шивэрт, Зарт зэрэг ордууд бий.

Дээр дурьдсан усны нөөц баялаг, уур амьсгалын үзүүлэлтүүд нь Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу манай орны усны нөөцийг агуулагч, бүрдүүлэгч бүс нутаг болохыг нотолдог. Энэхүү цэнгэг усны ай савын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь манай улсын үүрэг байх ёстой юм.

Байгаль нуурын тэжээмжийн 60 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрний урд Эрдэнэт хот, Эрдэнэтийн уурхай байдаг. Эрдэнэтийн урдуур түүхэнд алдар суу нь тэмдэглэгдэн үлдсэн домогт Орхон гол урсдаг билээ.

Эрдэнэт хот, Эрдэнэтийн уул уурхайн цогцолбор нь Сэлэнгэ мөрний баруун гар талын томоохон цутгал Орхоны цутгал-Хангал голын сав газрын эхэнд оршдог.  Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр 40 гаруй жил ажиллан улс орны хөгжилд их хувь нэмэр оруулж байгааг хүн бүхэн мэднэ. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр түүний хаягдлын сангаас дэгддэг цагаан тоосны тархалт Орхон голд хүрч байгааг, Хангал голын сав газар дахь геологи орчны 44.48 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдрэл, бохирдолд орсныг судлаачид тус тус тогтоосон. Уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангаас шүүрсэн усны нөлөөгөөр Хангал голын усны найрлага 1975 оны үед гидрокарбонатын ангийн кальцийн бүлгийн нэгдүгээр төрлийн цэнгэг ус байсан бол 2003 оны судалгаагаар сульфатын ангийн кальцийн заримдаа натрийн бүлгийн хоёрдугаар төрлийн харьцангуй өндөр эрдэсжилттэй болжээ. Мөн Орхон голын усны эрдэсжилт 349.1 г/л байснаа 540.54 г/л, ерөнхий хатуулаг нь 3.18 мг-экв/л-ээс 5.47 мг-экв/л болон өөрчлөгджээ. Голуудын усны химийн найрлагын өөрчлөлт усны экосистемд тодорхой нөлөө үзүүлэх болно. Эрдэнэтийн ил уурхай, хаягдал, балансын бус хүдрийн овоолгоос шүүрэн гарч буй “ногоон усыг” (хүчиллэг ус) цаг алдалгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал болж байна.

Усны нөөц баялаг хамгийн идэвхтэй, хөдөлгөөнтэй учир түүнийг бохирдуулах, нөөцийг хомсдуулах нь байгалийн экосистемд хүчтэй өөрчлөлт үзүүлнэ. Иймээс манай орны усны нөөцийг бүрдүүлэгч Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунаас эх авсан Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савд цаашид уул уурхайн цогцолбор байгуулахыг шинжлэх ухааны үндэслэлтэй хязгаарлах нь зүйтэй юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.6-р зүйлд “Хангай, Хэнтийн нурууны эх, Хөвсгөл нуур орчмын газрыг Үндэсний парк байгуулах замаар улсын нөөцөд авч, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан бий.

Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу, эдгээрээс эх авсан Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савын байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх их боломж байгааг харуулна. Тухайн бүс нутагт  ян халил сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулс, эртний мөстлөгийн гаралтай сийлээ хунх, хажуугийн болон эцсийн морены толгод, голуудын нарийхан хавцал-хөндийнүүд, сибирь шинэс голлосон тайга, нэн шигүү ой байх агаад Монголын улаан номд бүртгэгдсэн ховор, нэн ховор амьтад олон төрлөөрөө сүрэглэн нутагладаг. Жишээлбэл: Буган цаа, Шивэр хандгай, Голын халиу, Шарнад цайвар, Цоохор ирвэс, Дагуурын зараа, Алтай чандуулин, Аргаль хонь, Баданга хүдэр, Янгир ямаа зэрэг хөхтөн, Борцгор хотон, Цасч тэглэй, Хар өрөвтас, Гангар хун, Алтайн хойлог, Цэн тогоруу, Цагаан тогоруу Хар тогоруу, Хожин тоодог, Өгөөлэй шулганаа, Бургасны уран шувуу зэрэг жигүүртэн, Шивэр гүлмэр, модны мэлхий, Ногоон бах зэрэг хоёр нутагтан, мөлхөгчид, Тул, Шивэр хилэм, Омоль, Шивэр жарас загас зэргийг дурьдаж болно.

Энэ нутгийн тайга, ой, ургамал, амьтны олон янзыг нөхцөлдүүлж амин холбоотой байдаг байгалийн нэг хүчин зүйл нь бүрэлдэж, хадгалагдан оршиж байгаа олон жилийн цэвдэг чулуулаг юм. Олон жилийн цэвдэг чулуулгийн зузаан 20-500 м, хэм нь -50С-аас +10С-ийн хооронд хэлбэлзэнэ. Эндхийн экосистем өвөрмөц, их эмзэг. Монгол орны жилийн дундаж агаарын хэм сүүлийн 70 гаруй жилд 2.20С-аар дулаарсан нь олон жилийн цэвдэг чулуулгийн алдралтыг эрс түргэсгэн улмаар ойн бүтэц, усны нөөц бүрэлдэх байгалийн зүй тогтолд сөргөөр нөлөөлөх болсон.

Уул уурхайн үйлдвэрийн том төв Эрдэнэт, аж үйлдвэрийн төв Дархан, Хөтөл, орон нутгийн засаг захиргаа, соёл, боловсрол, үйлдвэрлэлийн төв Цэцэрлэг, Арвайхээр, Мөрөн, Булган, Сүхбаатар хотууд, Хатгал, Хархорин, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг аялал жуулчлалын төвлөрлийн төлөөлөл энэ бүс нутагт байдаг. Эдгээр нь хүний аж ахуйн үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байдаг нутаг гэдгийг харуулна. 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Монголын үндэсний телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр Хөвсгөл нуурыг тойроод аялал жуулчлалын компаниуд 858 нүхэн жорлонтойг дурьдаж, доошоо хөрсөнд бохир нэвчиж байгааг мэдээллээ. Энэ бол ёстой арай дэндэнэ. Бохирдож бузартвал дахин хэзээ ч цэвэршихгүй цэнгэг Хөвсгөл далайгаа ингэж бузарлаад яахав дээ, бид л хохирно шүү дээ.

Хосгүй үзэсгэлэнт байгаль, олон янз ургамал, ан амьтан, үржил шимт хөрсөөр баялаг, амьдрахад хамгийн таатай бүс нутгийг хайрлаж, хамгаалах нь монгол хүн бүрийн ариун үүрэг гэж бодож байна. Хэрэв Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай сав бохирдож, цөлжиж, экологийн сүйрэлд орвол бид уух ус, амьсгалах агаараар гачигдах аюул нүүрлэх эрсдэлтэй. Иймээс Хангайн сайхан бүс нутагтаа уул уурхай, аж үйлдвэр, ялангуяа химийн хорт бодис ялгаруулдаг үйлдвэр нэмж барихгүй  байх нь хамгаас чухал юм.

Монгол Улсын гавьяат багш, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны

доктор (Sc.D), профессор Найдангийн БАТСҮХ

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

"1950-иад оны Хонконг" 13 настай хүүгийн дуранд

2019-11-12

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

2019-11-10

Элдэв зураг (70 фото) №633

2019-11-08

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

2019-11-14

Рашаан булаг ширгэхийн хэрээр амины ус ховордоно

2019-11-13

Ширгэж буй Монгол

2019-10-28

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Энэ оны дэлхийн хамгийн "залуу" 10 тэрбумтантай танилц

2019-11-11

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

2019-11-15

Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина

2019-11-14

ЭЗБХ: Олон талт конвенцид нэгдэн орох асуудлыг зөвшилцөв

2019-11-14

Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өглөө

2019-11-14

Америкийн иргэдийн өр 14 триллион ам.долларт хүрчээ

2019-11-15

Индонезод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна

2019-11-15

Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ

2019-11-14

“Google”-ийн эрүүл мэндийн төслийг АНУ-ын засгийн газар шалгаж эхэлжээ

2019-11-13

Хүн төрөлхтний хэзээ ч засаршгүй 3 араншин

2019-11-14

Намуу цэцгээр гоёмсог үүр барьсан "тагтаа" цахим ертөнцөд шуугиан тарьж байна

2019-11-14

Эмч нар яагаад "гаргацгүй" бичдэг вэ?

2019-11-14

Тэд яагаад ийм өнгөтэй байдаг вэ?

2019-11-14

Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна

2019-11-14

Томуу, томуу төст өвчлөлөөс үүдэн өрхийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ

2019-11-14

Эрүүл аюулгүй орчны стандартыг 2020 оноос мөрдөж эхэлнэ

2019-11-14

Халдварт бус өвчин гэж өөрөө өөртөө өвчин бэлэглэхийг хэлнэ

2019-11-14

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Podcast news - Цаг үе (2019.11.15)

2019-11-15

Podcast news - Цаг үе (2019.11.14)

2019-11-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.13)

2019-11-13

Podcast news - Цаг үе (2019.11.13)

2019-11-13

Залуу насандаа ухаарвал зохих амьдралын 6 үнэн

2019-11-11

Өлсөхгүйгээр жингээ хасах “5 халбаганы дэглэм”

2019-11-11

Унтахын өмнө мөрдөх 8 дүрэм

2019-11-10

Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс сармис хэрэглээрэй

2019-11-10

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

Б.ОТГОНСҮХ: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

2019-11-15

Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

2019-11-14

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг энэ сарын 15-ныг хүртэл авна

2019-11-14

Цэцэрлэгүүдийн ачаалал гурав дахин их байжээ

2019-11-13

Монголын баг, Камбожийн шигшээтэй талбайд нь тоглож 1:1-ээр тэнцлээ

2019-11-15

“Талын хөх чононууд”-ын эсрэг “Азийн арслангууд”

2019-11-15

"Алдар"-ынхан 671 медаль хүртжээ

2019-11-14

Б.Баттулга: Манайхан Токиогийн олимпоос алтан медальтай ирнэ

2019-11-14

Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөв

2019-11-15

Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

2019-11-15

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019-11-14

Т.Батбилэг: Бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно

2019-11-13

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хотхонуудын хаагдсан орц, гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов

2019-11-15

19 мянган иргэнийг ажилд зуучилжээ

2019-11-15

Улсын хэмжээнд гэмт хэрэг буурчээ

2019-11-15

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ

2019-11-15

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

“Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн шилдэг сурагчид тодорлоо!

2019-11-15

Дубай руу аялах 3 азтан тодорлоо

2019-11-15

Жижиг дунд бизнес эрхлэгчид “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээсээ хуваалцлаа

2019-11-15

Европоор аялцгаая! /Подкаст/

2019-11-15

Т.Баянжаргал: Дэлхийн сонгодог балет “Жизель” Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой тохиож байна

2019-11-14

"Мюзикл" хэмээх төрөл зүйл ба "дуурийн хий үзэгдэл" (Le fantôme de l'Opéra)-ийн тухайд

2019-11-14

И.Урангоо: Хувцас ч уран зураг шиг байж болно

2019-11-14

Олон улсын фестивалиас шагнал хүртлээ

2019-11-13

Н.Энхбаяр: З.Энхболд л сонгуулийн хуулийг хийж, МАН-ыг ялуулсан!

2019-11-15
18:40

Ц.Мөнхбаяр: Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр УИХ-ыг тараах бодол нь хэвээрээ юу? больсон уу? гэдгээ хэлэх цаг болсон

2019-11-15
2:37

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

2019-11-14

Д.Эрдэнэбат: Зөвшилцлийн үр дүн гараагүй учир Ардчилсан нам цаашид ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй

2019-11-14

Терроризм гэж...

2019-11-14

Сагсуурахаа больцгооё, хүмүүсээ!

2019-11-13

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз дээ?

2019-11-13

"Ухаарал"

2019-11-13

ЦЕГ иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн алба хаагчдадаа хариуцлага тооцжээ

2019-11-15

Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах байсан уу, нэг нам дангаараа хүч түрэн батлах байсан уу?

2019-11-15

Олны танил хүмүүсийн нэрээр 166 хүн залилжээ

2019-11-15

Шүүх энэ хэргийг сунжруулах хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье

2019-11-14

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.27%
Ши Жиньпин (БНХАУ)
16.37%
Дональд Трамп (АНУ)
4.54%
Шинзо Абэ (Япон)
3.54%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.99%
Ангела Меркель (ХБНГУ)
2.54%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.3%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.75%
Нарендра Моди (Энэтхэг)
0.65%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.3%
Эммануэль Макрон (Франц)
0.3%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,517

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,420

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,417

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,336