“МИНИЙ 60 НАС”

“МИНИЙ 60 НАС”

Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. “Хурдхан том болох сон” гэх мѳрѳѳдлийн хѳлѳг минь амьдралын их далайд алгуурхан хѳвж, хад асганд хѳлѳѳ шалбалж, хэн нэгэнтэй хѳтлѳлцѳн гүйсэн идэр насандаа хуйлран эрчлэх амьдралын давалгааг сѳрѳн зогсож, тэртээд бараантан харагдах эх газар руу амьдралын салхинд хурднаар туугдах ѳтѳл насандаа юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Оногдсон энэ амьдралаа ойлгох гэж хичээсэн он жилүүд минь, амьдралыг бус ѳѳрийгѳѳ олж ойлгох гэсэн оролдлого байсныг сая л ухаарах тавилан минь…

*Би багадаа тийм ч мундаг хүүхэд байгаагүй ээ. 1969 онд 4 р ангиа тѳгссѳн 11 настай жаахан хүү биеэ даан гэрээсээ гарснаас хойш эцгийн голомтонд нэгэн бүтэн жилийг ѳнгѳрѳѳсѳнгүй. Хѳгшин аавындаа, бас хамаатныдаа, сургуулийн дотуур байранд ѳнгѳрѳѳсѳн он жилүүд намайг бусдын дунд ѳѳрийн орон зайгаа эзлэхэд сургасан. Ѳлсѳж цанган ядарч, бусдад дээрэлхүүлэн зодуулж, алив юмаар дутагдаж, заримдаа хиртэн бѳѳстѳж, хүнд ажил нухлуулсан цаг хугацаа намайг ѳѳрийгѳѳ авч явах чадварт сургажээ. Эрхээрээ ѳссѳн танхил хүү , энэ амьдралын зовлонд зүгээр л сѳхрѳѳд уначихдагийг мѳн ч олон удаа анзаарсан даа. ЭР ХѲВҮҮНИЙГ БАГА НАСАНД НЬ ЗОВЛОН БЭРХШЭЭЛИЙГ ДААЛГАЖ СУРГАХ НЬ, АМЬДРАЛЫН АЧААГ ҮҮРЭХ ТЭНХЭЭ НЬ БОЛДОГ.

*1979 онд УБДС ийг тѳгсѳѳд Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн сургуульд багшаар ирээд удаагүй байхдаа санамсар болгоомжгүйгээсээ болж “гэмт хэрэгтэн” болсон юм. Хүний эрх чѳлѳѳ шоронгийн хаалгаар хязгаарлагдахад амьдрал ямархан давчуу болдгийг тэгэхэд л мэдэрсэн дээ. Жаргалтай ч, зовлонтой ч бай хүмүүс ѳѳрийн дур зоргоороо хүссэн газар руугаа алхаж явааг мѳрдѳн байцаагчийн ѳрѳѳний цонхоор харж суухдаа хүний амьдралын эрх чѳлѳѳ гэдэг ямархан үнэ цэнэтэй, бас эрхэм зүйл болохыг хэзээ ч мартахгүйгээр ойлгосон. ЭНЭ АМЬДРАЛД ЭРХ ЧѲЛѲѲТЭЙ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ БОЛОМЖ НЬ МѲН.

*1987 онд сургуулийн удирдлагуудтайгаа муудалцаж хѳѳгдѳн, Сонгино сумын сургуульд 4 жил ажиллав. Энэ 4 жилд алив дарамтыг ѳѳрийн боломжоо дайчлан байж даван гарч, ѳѳрийн зѳвийг бусдад үг хэлээрээ бус, үйл ажлаараа нотлоход сурсан. Бусадтай ѳрсѳлдѳн тэмцэлдэх биш, алив ажлын гүйцэтгэлийг ѳѳрийн хэмжээндээ хамгийн боломжит сайнаар гүйцэлдүүлж тэднээс “илүү” гэдгээ үйлдлээрээ харуулах нь хамгийн сайн нотолгоо. Хэнтэй ч ѳрсѳлдѳлгүйгээр ѳѳрийн хийж чадах бүтээлээ “үүнээс илүү хийж чадахгүй байсан даа” хэмээн хожим харамсахгүйгээр энэ л үед хийж сурсан юм даа. БУСАДТАЙ ѲРСѲЛДѲЖ, ТЭМЦЭЛДЭХГҮЙГЭЭР ѲѲРИЙН ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛЭЭ ХАМГИЙН САЙНААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ НЬ ЧИНИЙ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН БАТАЛГАА ЮМ.

*1992 оноос 1999 оны хооронд Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн сургуульд захирлаар ажилласан жилүүд миний амьдралын “оргил үе” байлаа. Боловсролын салбарт шинэчлэл хийх гэж мѳрѳѳдѳн “Хамтын удирдлагатай сургууль” тѳслийг бичиж, Боловсролын Хүрээлэнгээс, Боловсролын Яамны орлогч сайд хүртэл цѳхрѳлтгүй явж байж энэ тѳслийг энэ сургуульдаа хэрэгжүүлэв. “Би чадах болов уу?” гэх эргэлзээг “Би чаднаа” гэсэн итгэлээр солих хүртэл туулсан бүхнийг энд тоочих боломжгүй. Эрх мэдэл гэдэг зѳв хүнийг ухамсартайгаар хѳгжүүлэх том боломж гэдгийг би эргэлтгүйгээр ухаарсан. ѲѲРИЙН ХИЙХ ГЭЖ БУЙ ҮЙЛДЛЭЭ “ЗѲВ” ГЭЖ ИТГЭХ НЬ, ЧИНИЙ ХУВЬД ѲѲРИЙН ЧАДВАРАА БУСДАД НОТЛОХ ХАМГИЙН САЙН БОЛОМЖ.

*2000 аад оны эхээр бусадтай адилхан “баяжих” хүслээр бизнес хийж үзэв. Их мѳнгѳ олох хүсэл, хэрэглээгээрээ бусдаас ялгарах гэсэн ядмагхан мѳрѳѳдѳл, бусдад “том” болж харагдах гэсэн тэнэглэл намайг тойроогүй ээ. Мѳнгѳнд дѳрлѳгдсѳн мѳрѳѳдѳл, мѳнгѳн дээр тогтсон харилцаа, ѳрѳнд баригдсан ядуурал нь хүний сэтгэлгээг ямар ѳчүүхэн, ямар хэврэгхэн болгодгийг амьдралаараа мэдрэв. Цаашдаа ѳѳрийнхѳѳрѳѳ байх, эсвэл бусдын хүслээр амьдрах сонголтын ѳмнѳ би “ѳѳрийгѳѳ” л сонгосон юм даа. ХҮН БОЛГОН “ТЭРБУМТАН” БОЛОХ БОЛОМЖГҮЙ, ХАРИН ѲѲРИЙН БОЛОМЖООРОО АМЬДРАХ СОНГОЛТ БИЙ.

*Би энэ амьдралд тийм ч сайн хань, сайн аав байж чадаагүй ээ. Тѳгс тѳгѳлдѳр хүн биш болохоор зѳндѳѳ алдаа гаргасан. Гэр бүлээсээ салсан хэрнээ хүүхдүүдээсээ салаагүй л дээ. Хүүхдүүдээ бага байхад нь тэдэнд цаг гарган гараас нь хѳтѳлж алхаагүй, цээжиндээ тэвэрч энхрийлэн үнсэж байгаагүй, халуун дулаан урмын үгс хэлж хайрлан учирлаж байгаагүй болохоор тэдний ѳмнѳ буруутай. Бид ажил амьдралдаа хэт анхаараад гэр бүлдээ бага анхаардаг байсан болохоор гэр бүлийн үнэ цэнийг ѳѳрсдийн ажлаасаа доогуур тавьдаг байж. ХЭРЭВ ЧИ АМЬДРАЛДАА АЛДАА ГАРГАСАН БОЛ БУРУУГ НЬ БУСДААС ХАЙЛГҮЙГЭЭР ѲѲРѲѲ Л ЗОВЛОНГОО ҮҮР. АМЬДРАЛ ЧИНЬ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГАА БОЛ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ БАЙ.

*Нэг үе би бусдад их гомддог байв. Амьдралд тохиолдсон зовлонгийнхоо бурууг бусдаас хайж, хэн нэгэнд гомдоод л, архи уухаараа уйлж агсамнаад л…Нэг зогтусаад ухаарсан чинь би ѳѳрѳѳ л бүхний буруутан нь байжээ. Гомдоод байгаа аав ээж, ах дүүс, найз нѳхѳд минь бүгд л ѳѳр ѳѳрийн амьдрал, асуудал, зовлон жаргалтай. Тэгээд тэд яагаад зѳвхѳн чамд л анхаарч, зѳвхѳн чамд л туслах үүрэгтэй гэж? Хувь хүний амин хувиа хичээх ийм санаа бодол бидний зовлонгийн үүсвэр болдог аж. Харьцуулаад үзэх юм бол хүн бүхний асуудал адил тѳстэй. ЧИ ХЭНД Ч ГОМДОХГҮЙ БОЛЧИХВОЛ, ХЭНД Ч УУРЛАЖ УЦААРЛАХГҮЙ БОЛНО ДОО.

*Заримдаа хүмүүстэй ярилцаж суухдаа ярианы сэдэв болгож хэн нэгний тухай ярьцгаадаг. Зүгээр л ѳнгѳц дүгнээд л хэн нэгнийг муулж, хов жив ярих амархан. Нэг л мэдэх дор хэн нэгэн хүнийг буруутган муулж ярьсан яриа тэр хүний чихэнд сонсогдсон байдаг. Яг үүний адил чиний тухай хэн нэгний муулж ярьсан яриа чамд сонсогдоход чи ѳѳрийн мэдэлгүй тэр хүнд гомдож, магадгүй үзэн ядна. Хүмүүс бидний энэ ертѳнцѳд багталцахгүй муудалцаж, эвлэрэхгүй үзэн ядацгаах шалтаг нь ердѳѳ л энэ. Бид тэр хүний дотоод сэтгэлийн зовлон шаналлыг мэдрээгүй байж ѳѳрийн сэтгэлийн багтаамжаар дүгнэн хэлэлцэх нь тийм ч зохимжтой бус. ЧИ ХЭН НЭГЭНТЭЙ ЯРИЛЦАЖ БАЙХДАА БУСДЫГ МУУЛЖ ХОВ БОЛГОН ЯРИХ НЬ, ТЭР ХҮНИЙГ ГОМДООХ ШАЛТАГ НЬ БОЛДОГ.

*Намайг бага ахуйд аав минь “Битгий худлаа хэлж байгаарай” гэж захисан. Яалт ч үгүй балмагдаад тэр л мѳчид худлаа ярьсан нь цѳѳн биш. “Гүвээ даваад баригдах үнэн”- д гүйцэгдсэн нь зѳндѳѳ. Ичсэндээ нүүр улайн, хацар халуу оргих тэр мѳчид “Яах гэж худлаа хэлэв дээ?” хэмээн харамссан нь зѳндѳѳ. Дээш шидсэн чулууг тосгуулж шидсэн чулуу онож хагардагтай адил, худал нь худлаагаа тэсгэл алдан хагалах нь зѳндѳѳ. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД, ХИЧНЭЭН ХЭЦҮҮ БАЙВЧ ҮНЭНЭЭ ХЭЛЭХ НЬ БИЕ БИЕНЭЭ УУЧЛАХ ШАЛТГААН НЬ БОЛДОГ.

*Би Америкт ирээд ганцаараа амьдарч байхдаа зѳндѳѳ олон хүмүүст тусалжээ. Ихэнхийг нь мартаж орхисон байна, хэхэхэ. Нэг удаа эндхийн оюутан залуус над руу, нэг бүсгүй хонох газаргүй байгаа болохоор гэртээ хонуулахыг хүсч утасдсан юм. Мэдээж би зѳвшѳѳрсѳн тѳдийгүй, тэр бүсгүйн зовлонг яриулж, тэр талаар нь нийтлэл бичиж бусдад уриалсныг санаж байна. Хэзээ хойно нэгэн уншигч над руу “Галаа ах та, тэр бусгуйд яаж тусалснаа ѳѳрѳѳ ч тѳсѳѳлѳхгүй дээ” гэж бичихэд нь би учиргүй баярлан урамшиж билээ. БИДЭНД ЗАРИМДАА БУСДЫН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БОЛДГИЙН АДИЛ БУСДАД Ч БИДНИЙ ТУСЛАМЖ ХЭРЭГ БОЛДОГ. ХЭРЭВ БУСДАД ТУСАЛБАЛ, ТЭГЭЭД Л МАРТАЖ ОРХИ.

*2005 онд Америкт ирж амьдарснаас хойш 700 орчим нийтлэл бичиж, “Үнэ цэнэ”, “Монголчууд Америкт”, “Зурвасхан бодлууд” нэртэй 3 ном хэвлүүлж, “Монгол оюутнууд Америкт” ТВ нэвтрүүлэг, “Монгол хүн -Монголын баялаг” ТВ нэвтрүүлгийн 8 дугаар, “Яагаад?” ,”Хѳгжлийн замаар” нэртэй ТВ цуврал нэвтрүүлгийн 55 дугаар, “Шинэч” сэтгүүлийн 2 дугаарыг бүтээжээ. Би Монголдоо байхдаа “эх оронч”, эх орондоо хайртай хүн байгаагүй ээ. Харин Америкт ирснээсээ хойш “Эх орон” гэдэг ямар их нѳмѳр нѳѳлѳг, ѳмѳг түшиг байдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Тийм болоод л Монгол эх орныхоо тѳлѳѳ ѳѳрийн чадах бүхнээ зорьж хийсэн нь энэ. Энэ хорвоогоос буцах хүртлээ Монгол орны хѳгжил, монгол хүний үнэ цэнийн тѳлѳѳ ѳѳрийн хийж чадах бүхнээ хийнээ. БУЦААД ОЧИХ “ЭХ ОРОН” ГЭДЭГ ЯМАРХАН ИХ ѲМѲГ ТҮШИГ, НѲМѲР НѲѲЛѲГ БАЙДГИЙГ МОНГОЛ ХҮН БҮХЭН СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ МЭДЭРЧ, ЭХ ОРОН РУУГАА ТЭМҮҮЛЖ БАЙДАГ ЮМ.

*60 нас хүрч байгаа энэ цаг үедээ, туулж ѳнгѳрүүлсэн амьдралын дурсамжуудаа эргэн санагалзахдаа АМЬДРАЛ ГЭДЭГ ЯМАР ЭНГИЙН ЮМ БЭ? хэмээн санааширна. Хэн ч амьд буцдаггүй энэ л амьдралд бид ЭДИЙН ШУНАЛ, МУНХАГ ТАЧААЛ хоёроос л шалтгаалан ѳѳрсдийн амьдралаа ЗОВЛОН болгон хувиргадаг. Зѳндѳѳ л гомдон шаналж, сэтгэлдээ тарчилж, бусдыг буруутган муудалцаж байсан бүхнээ эргээд дурсахад, урсаж буй бидний амьдралын хэмнэлд дэндүү “жижигхэн” мэт. Тэгээд тѳсѳѳлѳхѳѳр бид бие биенээ байгаагаар нь хүлээн авч, чин сэтгэлээсээ уучилж байх хэрэгтэй мэт. Сайн ч, муу ч амьдарсан бид энэ хорвоогоос бүгдээрээ л “НҮЦГЭН ИРСЭН ШИГЭЭ НҮЦГЭН БУЦНА”. Хэн ч юу ч авч буцахгүй. БИД БҮГДИЙГ УУЧЛАХ ЁСТОЙ, ҮЗЭН ЯДАЛТААС ЮУ Ч ҮЛДЭХГҮЙ.

…Бага насандаа хойр хулжсан шѳнѳд үхлээс айн ширвээтдэг байдаг мэдрэмж минь, 60 жилийн дараа үхлийн тухай тайвнаар эргэцүүлдэг болгон хувирчээ. Аав ээж минь биднийг орхиод одсон “Гэгээн алс”- ын тухай би одоо тайвнаар бодох боллоо. Тэнд юу байгааг би мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ биеийг орхиод сүнс минь хаа нэгтээ оршин тогтоход, сэтгэлийн минь анир амар амгалан байхыг л мѳрѳѳдѳж байна. Хүн хүний тавилан ѳѳр байдаг ч, сайн эцэг эхээс сайн ах дүүстэй нэгэн бүл болж мэндлэн энэ ертѳнцѳд оршиж ирсэндээ баярлан бахаддаг. Энэ ертѳнцѳд миний үлдээх мѳр САЙХАН СЭТГЭЛ, САЙН ҮЙЛС, САНАСАНДАА ХҮРЭХ ГЭГЭЭН МѲРѲѲДѲЛ, БАС ЗҮТГЭЛ МИНЬ БАЙХ БОЛНОО. Гэхдээ тэгж одтол зѳндѳѳ хугацааг элээх болно. БИ АМЬДРАЛД, бас ТА НАРТ ХАЙРТАЙ ШҮҮ, ХҮМҮҮС ЭЭ. Хэрэв энэ амьдралд хэн нэгэн чамайг хайрлаж байгаа бол тэр хүнийг чин сэтгэлээсээ хайрла.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

52
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Баабар: Бид уг нь шударга байсан юм аа!

2019-12-10

Монголчуудын мэдэх ёстой түүх /Торгуудын их нүүдэл/

2019-12-09

Ариг банк Гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарлалаа

2019-12-10

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

2019-12-09

ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019-12-09

Ub Пропертиз: Black Friday

2019-12-09

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

Биеийн галбиртаа тохируулан цүнх сонгох зөвлөмж

2019-12-07

Айлд үрчлэгдэхээс татгалзаж, ганцаараа амьдрахаар шийдсэн 10 настай хүү

2019-12-10

Хүн бүрийн хүүхэд насных нь найз болсон алдарт дуу оруулагч

2019-12-10

Хятадуудын сэдсэн овжин бөгөөд хөгжилтэй маркетингийн аргууд

2019-12-10

Финландад шинэ оноо угтах 8 шалтгаан

2019-12-10

Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

2019-12-10

Ерөнхий сайд үүрэг өгч, машинтай жагсаал түр өндөрлөв

2019-12-10

БХБ-ын сайд Х.Баделхан Элчин сайд Ноён Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2019-12-10

Д.Цогтбаатар: Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй

2019-12-10

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Үсний будаг хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй

2019-12-07

Өдөрт 6 цаг унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-12-06

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

Ардчилалын 30 жилийн ойн түрүү бөхийг 8 саяар шагнана

2019-12-07

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

Олон улсын циркийн сургуульд Монгол оюутнуудыг сургана

2019-12-05

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

З.Энхболд: Ц.Нямдорж 20 жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олно гэж ярилаа. Олсон нь хаана байна?

2019-12-10

Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

2019-12-10

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

2019-12-10

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2019-12-10

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04
9:47

Зөгнөл биеллээ олсон нь

2019-12-10
58:53

Бизнес өрөг нэвтрүүлэгт “ICG” группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал оролцлоо

2019-12-10

Электорат цагт дуучин, аялагч, улстөрч Гэндэндарамын Ганхүү оролцлоо

2019-12-10
9:00

Хосууд хол байхдаа харилцаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ?

2019-12-10

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй

2019-12-05

Рохинжачуудыг хоморголон устгасан явдлыг Аун Сан Су Чи НҮБ-ын өмнө өмгөөлжээ

2019-12-10

Коммунист үзэлтэй тэрслэх агуулга бүхий номуудыг Хятадын номын сан шатаажээ

2019-12-10

Өмнөд Солонгос Ким Жон Уны аюулаас хамгаалахад туслалцаа үзүүлэхийг Хятадаас хүсчээ

2019-12-10

Хятадын экспорт буурснаас болж газрын тосны үнэ буурчээ

2019-12-10

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Нисгэгчдийн "ажлын байр"-тай танилц!

2019-12-08

Хүүхдийг аавтай нь үлдээвэл юу болдог вэ?

2019-12-07

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ

2019-12-03

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.10)

2019-12-10

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.09)

2019-12-09

Podcast news - Цаг үе (2019.12.09)

2019-12-09

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.93%
Ши Жиньпин (БНХАУ)
16.6%
Дональд Трамп (АНУ)
4.53%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.96%
Ангела Меркель (ХБНГУ)
2.59%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.83%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Тереза Мэй (Их Британи)
0.28%
Эммануэль Макрон (Франц)
0.28%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,536

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,511

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,350