Хэлмэгдэгсдийн музей байсан газарт 22 давхар барилга баригдана

Хэлмэгдэгсдийн музей байсан газарт 22 давхар барилга баригдана

БНМАУ-ын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэн 1930-1936 оны хооронд амьдарч байсан байшинд эдүгээ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей” үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ерөнхий сайд П.Гэндэнгийн гэх тодотголтой Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы “Востванк” тоосгон заводын Герман, Швейцарь, Унгар ажилчид барьсан тэр үеэс энэ байшингийн түүх эхэлдэг.

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат "Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан. 1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм билээ. Одоо ингээд 90 жил болчихож байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан. Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан. Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн" хэмээн ярилаа.

Тэгвэл ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй бөгөөд уг байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргаж байна:

Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшинг нь хураасан байдаг. 1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндуламын санаачилгаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг байгуулсан. 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талын шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн байсан. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж 1996 оны 9-р сарын 10-нд нээсэн. 2003 онд дахин засвар хийсэн боловч 2007 онд “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Мөн 2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байдаг. Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа.

Энэхүү сэргээн засварлах төсөл хэрэгжсэнээр:

1. П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно.

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно.

3. Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийэ байна.

Иймд, сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгүй байхыг хүсье. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхөд хүндэтгэх,хойч үедээ уламжлуулан үлдээхийн төлөө энэхүү сэргээн засварлах төслийг эхлүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ.

Үүнтэй холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Золжаргал: Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 3,895 орчим орон сууцны барилга байдаг. Тэдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80 хувь нь дэмжсэн тохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 162 барилгыг дахин барих шийдвэр гараад байна" хэмээх мэдээллийг өглөө.

Мөн шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байна. Газар Гэндэн сангийн эзэмшилд байдаг. Тус барилгын архетиктур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан" хэмээн хэллээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

Улаанбаатарт олон улсын зэрэглэлтэй тэмцээн явуулах хөлбөмбөгийн талбай ашиглалтад орлоо

2019-10-17

Тамирчин О.Саруул самбо бөхийн дэлхийн аварга болжээ

2019-10-16

Х.Баттулга: Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор мэргэжлийн хэмжээнд хөгжихөд ОУХБХ-ны үзүүлж буй тусламж дэмжлэг их байгаа

2019-10-16

Путин, Эрдоган нар 10-р сарын 22-нд Сочид уулзана

2019-10-17

Сирийн үндэсний армийн цэргүүд Турктэй хил залгаа хотод нэвтэрчээ

2019-10-17

Каталаны салан тусгаарлагчдын жагсаалын гурав дахь шөнө 80 хүн шархдаж, 33 хүн баривчлагджээ

2019-10-17

Хойд Солонгосын олзлогдсон ачааны хөлгийг зарж, амиа алдсан Америк оюутны ар гэрт нөхөн төлбөр олгоно

2019-10-17

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

ХХБанкны “Хязгааргүй мөрөөдөл” төсөл амжилттай үргэлжилж байна

2019-10-17

Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

2019-10-16

Ub Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болоорой!

2019-10-16

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

2019-10-17

Удаа дараа автомашин хулгайлсан 16 настай хоёр хүүхдийг барьжээ

2019-10-16

Б.Амархүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2019-10-16

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг саатуулжээ

2019-10-16

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно

2019-10-16

“Найрамдал-Хамтын ажиллагаа-СОЁЛЫН ДУРСГАЛУУД” үзэсгэлэн нээгдлээ

2019-10-16

Засгийн Газар Ж.Мөнхбатад кино хийхэд нь зориулж, 500 сая төгрөг өгөхөөр болжээ

2019-10-16

Биеэ үнэлэгч хийж байсан орангутан бичний сэтгэл өвдөм түүх

2019-10-17

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом

2019-10-17

"МакДональдс”-т хуримаа хийсэн хос

2019-10-17

Математик нь өнөө цагт хамгийн чухал шинжлэх ухаан болохыг батлах 12 шалтгаан

2019-10-17

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-10-17

УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг шалгах хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх саналаа хүргүүллээ

2019-10-17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулав

2019-10-17

МАН-ын удирдлагын зүгээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр тохиролцжээ

2019-10-17

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Хималайн бүсийн II форумд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үг хэлэв

2019-10-16

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Г.Занданшатар: Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ

2019-10-06

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-09-24

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.16)

2019-10-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.10.15)

2019-10-15

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Монгол улс саарал жагсаалтад орлоо!!! Харамсалтай

2019-10-17

С.Молор-Эрдэнэ: Далай лам бол гэмт хэрэгтэн!

2019-10-17

Тиймээ эмэгтэйчүүдийг битгий уйлуул!

2019-10-17

Үндсэн хуулийн асуудалд...

2019-10-17

Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ

2019-10-17

Менингококкт халдвараас сэргийлье

2019-10-17

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

2019-10-17

“Gerel Medical Tour” ХХК-ийн захирал Х.Гэрлээ: Үйлчлүүлэгчид маань Монгол дахь эмнэлгээсээ эмчийн дүгнэлт авах гэж удаан хүлээх шаардлага гардаг

2019-10-16

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Мэргэжлийн хүний хувьд энэ шуугиан тариад байгаа шахмал түлшний талаар хэдэн үг хэлье...

2019-10-10

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Олон нийтийн газар бие зассан цагдааг ажлаас нь халж, торгуулийн арга хэмжээ авчээ

2019-10-17

“Багануур” ХК-ийн лицензийг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх бүртгэлийг хийж дуусжээ

2019-10-17

Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо

2019-10-17

Хадгаламж, зээлийн хоршоодын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгдсэн сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна

2019-10-17

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16
1:54:39

"УлаанБал" хэлэлцүүлэг: Түлш сайжирч нийслэлчүүд тайван унтаж болохоор болсон уу?

2019-10-16

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Эцэг эхчүүдийн ашиглаж болох овжин аргууд

2019-10-17

Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?

2019-10-17

Нүдний зовхи яагаад татдаг вэ?

2019-10-16

Судас руу агаар орвол юу болох вэ?

2019-10-15

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.63%
Ши Жиньпин (БНХАУ)
15.97%
Дональд Трамп (АНУ)
4.68%
Шинзо Абэ (Япон)
3.42%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.85%
Ангела Меркель (ХБНГУ)
2.8%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.2%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.29%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,487

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,322

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,388

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313