Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Зээлийн хоёр хэлэлцээрийг зөвшилцөн дэмжлээ
 
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.10.08/ хуралдаан 15.33 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
 
Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
 
Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1,0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд буй аж.
Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1,235.989 сая ам.доллар байхаар тооцоо гарсан. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохирчээ. БНЭУ-ын  Экспорт-Импорт банкны зээлийн нөхцөл нь хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, хүү (жилийн хүү) 1.75 хувь, зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувь бөгөөд хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд нэг литр нефтийн бүтээгдэхүүний үнэ ямар байх, боловсруулах үйлдвэрт ашиглах түүхий нефтийн нөөц хангалттай эсэх, энэ салбарт ажиллах боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж буй талаар тодруулж байлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаярын хариулснаар, “Инженерс Индиа Лимитед” компанийн 2018 оны 12 дугаар сард боловсруулсан газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г үндэслэн үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг гэж тооцсон байна.
 
Түүхий эдийн баталгаат нөөц 332 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 42 сая тонн гэж тогтоогоод байгаа аж. 
Монгол Улсын Засгийн газраас “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан бөгөөд тус компанид 40 орчим хүн ажиллаж байгаа гэлээ.
 
Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг Энэтхэгт сургахаар төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд сургах 30 хүний 20 нь дээрх компанийн инженерүүд, 10 нь ШУТИС, МУИС-ийн газрын тос боловсруулах чиглэлээр сургалт явуулдаг салбарын багш нар хэмээн мэдээлсэн.
Ингээд санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзлээ.
Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
 
Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийн  хүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулаад, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байна хэмээн тодруулан мэдээлсэн.
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ.
 
БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
 
Мөн хуралдаанаар “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна Улаанбаатар-Манжуурын чиглэлд “Хүннү-Эйр” ХХК долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлддэг, аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог бөгөөд цаашид улам өсөх хандлагатай байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд дурдсан. Түүнчлэн дээр дурдсан хилийн боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай гэж үзжээ. Тухайлбал, 2017 онд давхардсан тоогоор манай 148912 иргэн, 2018 онд давхардсан тоогоор 256769 иргэн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар дамжиж Манжуурт зорчсон байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Манжуурын Консулын газрын тойрогт хамруулбал тус бүс нутагт буй БНХАУ-ын иргэд виз авахаар Эрээн хүртэл 1500 орчим км зорчихгүйгээр Манжуураас авах боломжтой болох юм байна.
 
БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг нээн ажиллуулснаар тус хот болон дээрх боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой болно гэлээ.
Манжуур дахь Консулын газрыг 3 орон тоотойгоор байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Я.Санжмятав нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
 
Минск, Абу Даби хотуудад Монгол Улсын ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
 
Дараа нь Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод  Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтийн тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг дэвсгэр бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс гэдгийг танилцуулгын эхэнд онцолсон.
Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо бий гээд энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэлээ.
 
Хоёр улсын Засгийн газарт хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, тээвэр логистикийн салбарыг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол, боломж байна. Түүний дотор сүүний кластер, агро хотхон, керамик шил, лифтний үйлдвэрийг байгуулах, манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Беларусь Улсад Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн Сангийн сайд мэдээлсэн.
 
Беларусь Улс дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
 
Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий гэдгийг Сангийн сайд дурдаад АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ гэлээ. Тухайлбал, Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзжээ.
АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар ажилладаг, АНЭУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн байна.
 
Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Абу Даби дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгдсэн хэмээн танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Дипломат ажилтнуудын томилгоонд анхаарч ажиллахыг анхааруулсан. Тэрбээр, гадаад оронд суух дипломат ажилтнуудын томилгоог сайжруулах талаар юу хийж байгаа талаар, томилогдсон хүмүүс гадаад оронд асуудал үүсгэвэл томилсон хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ хэмээн тодруулсан. Түүнчлэн Гадаад харилцааны сайд, дэд сайд болоод удирдах албан тушаалтнууд туслахаараа ажиллаж байсан хүмүүсийг гадаад улс дахь ЭСЯ-нд атташегаар томилсон асуудалд тайлбар хийхийг шаардсан.
Гадаад харилцааны дэд сайд Батцэцэг, сүүлийн гурван жилд гадаад болоод дотоод томилгоонд нухацтай хандан ажиллаж байгааг дуулгасан. Дэд сайдын мэдээлснээр нийт 20-иод залуус мэргэжлээрээ гурван жил ажиллаад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлын шийдвэрээр гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газарт атташегаар ажиллахаар томилогдсон бөгөөд тэдэн дунд Гадаад харилцааны сайд, дэд сайдын туслахаар ажиллаж байсан хүмүүс багтсан аж. Дэд сайд томилогдсон бүх залуус мэргэжлийн хувьд туршлагажсан, бүх шаардлагыг хангасан гэдгийг тодотгосон юм.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх АБУ Даби хотод Монгол Улсын ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
 
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
 
Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв.
БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар таницуулав. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь юм байна.
БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50.0 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон ч одоогоор хоёр төсөл хэрэгжиж эхлээд буй аж.
Харин бусад төслүүдийг хэрэгжүүлж, санхүүжилтийг авах, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн салбарт эрүүл мэндийн салбарыг нэмэхийн тулд Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 1 жилээр буюу 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгах шаардлагатай болсон байна.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь хуулийн төслийг соёрхон батлахыг зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн.
 
“Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны
хэлэлцээгээр 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухай мэдэгдсэн байна.
ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк бие даасан шинжээч томилон, төслийн хэрэгцээ шаардлагыг Монголын талын хамтрагч байгууллага (Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль (МГАМТИС) болон БСШУСЯ)-уудтай хамтран үнэлж, төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төслийг Сэргээн босголтын зээлийн банкны санхүүжилтээр хийхээр тохирсон аж. Энэ дагуу 2016 оны 12 дугаар сараас эхлэн Сэргээн босголтын зээлийн банкнаас үнэлгээний баг 3 удаа МГАМТИС дээр ирж ажилласан бөгөөд анхан шатны тооцооллыг хийгээд байгаа юм байна.
Төсөл хэрэгжсэнээр уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотооддоо бэлтгэх боломжийг нэмэгдүүлэх аж.
Дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
Түүнчлэн Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
“Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн зорилго нь монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тоггвортой амьжиргааг дэмжихэд оршиж байгаа хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгынхаа эхэнд дурдсан.
 
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан аж.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3 дугаар зүйлд “...гэрээнүүдийг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдон ногдуулж болох Монгол Улсын шууд татвар, хураамжаас Сэргээн босголтын зээлийн банкийг чөлөөлнө. Дээр дурдсантай холбогдуулан ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад адил төрлийн шууд бус татвар, ногдуулсан онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газар хариуцна...” гэж заасан нь онцгой албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй аж.
Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас олгох тусламжийн хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээг соёрхон батлуулах шаардлагагүй гэж заасан боловч онцгой албан татвараас чөлөөлөх тухай заалт бүхий гэрээний талаар заагаагүй байна.
 
Иймд тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд ногдуулж болох онцгой албан татвараас чөлөөлөхийн тулд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулах шаардлага гарчээ.
Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасны дагуу хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ тул тус Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Эцэст нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

Э.Содномпилжээгийн зардлыг Японы Фүжи хот хариуцна

2019-10-18

ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

2019-10-18

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

Дуучин Б.Амархүүгтийн шүүх хуралдаан 29-ны өдөр болно

2019-10-19

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Польшоос эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой хэргийн талаар санал солилцжээ

2019-10-18

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо

2019-10-19

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

"Өнөөгийн Монголын эгэл төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

2019-10-18

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

Шинэхэн аавуудын бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд

2019-10-19

Фитнес клубүүд магадлан итгэмжлэгдэж эхэллээ

2019-10-18

Хорт хавдар илрүүлэх төхөөрөмж 39.4 тэрбум төгрөгөөр суурилуулна

2019-10-18

Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ

2019-10-17

Орос, Энэтхэгийн талууд аюулгүй байдлын стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019-10-18

Аляска мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-10-18

Нельсон Манделагийн охин Өмнөд Солонгос дахь Африкийн элчин сайдаар томилогдлоо

2019-10-18

АНУ, Туркийн талууд Сири дэх цэргийн ажиллагааг түр зогсоох тохиролцоонд хүрчээ

2019-10-18

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь

2019-10-18

Амархан улайдаг хүмүүс өгөөмөр, итгэл даахуйц байдаг

2019-10-18

Гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаанууд

2019-10-18

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30
51:25

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцов

2019-10-19

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16

Нэг удаагийн нийлэг хальсан уут ашиглахгүй байхыг анхаарууллаа

2019-10-19

Дипломатч агсан Д.Ганбаатарыг НҮБ-ын Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас нөхөн шагнав

2019-10-19

Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөх ҮСХ-нд ажиллав

2019-10-19

Монгол Улс саарал жагсаалтад орлоо

2019-10-19

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая

2019-10-18

Н.Мишигдорж: Гадаад бодлогын ноён нуруу “шохойжчихоод” байна

2019-10-18

Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өсчээ

2019-10-18

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-10-17

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Цаасан уут гялгар уутнаас илүү хор хөнөөлтэй

2019-10-19

Биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүс

2019-10-19

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь...

2019-10-19

Бид мартсан байна чамайг уучлаарай охин минь…

2019-10-19

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.5%
Ши Жиньпин (БНХАУ)
16.02%
Дональд Трамп (АНУ)
4.7%
Шинзо Абэ (Япон)
3.45%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.77%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.19%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.85%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,489

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,328

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,391

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313