Ж.Бат-Эрдэнэ: Цаана нь нэг хүн үлдчихлээ, уучлаарай Содоо хөгшөөн

Ж.Бат-Эрдэнэ: Цаана нь нэг хүн үлдчихлээ, уучлаарай Содоо хөгшөөн
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын үеэр гишүүд юу ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
 
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
 
…УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “…Би намын бүлгийн нэг гишүүний нэг асуудал яригдаж байгаа болохоор Намын даргын байр суурийг сонсъё гэсэн. Маш тодорхой байр суурь хэлсэнгүй. Тэгэхээр яах вэ, намууд итгэл үнэмшилээрээ хандаад, бүлгээс шийдвэр гарах нь зөв юм уу, буруу юм уу. Мөнх-Оргил гишүүнтэй санал нэг байна. Миний хувьд Батзориг сайдын тухайд явуулж болохгүй байх гэсэн байр суурьтай байгаа.
Үндсэндээ энэ яригдаж байгаа асуудал нь шал өөр асуудал. Нэгдүгээрт, энэ бүлэг дотор байгаа нөхдүүд холбоотой. Цаашлаад нэлээн урхагтай юмнууд яригдана гэж бүгдээрээ яриад байгаа. Их хүнд асуудал байдаг. Энэ зовлонг нь би өөрөө мэддэг болохоор хэлж байгаа юм. Энд яригдаад байгаа асуудлууд, өдөр бас чуулган дээр ярьсан асуудлыг Мөнх-Оргил гишүүн хэлчихлээ. Би ард түмнээс дэмжлэг авна гэж ярьж болохгүй байх гэдэг байр суурьтай байсан юм. Зун 60 тэрбумын юм явж байхад манай Амарбаясгалан дарга “…Болохгүй бол ард түмнээс дэмжлэг авна” гэсэн. Эрх барьж байгаа хэт олонхийн намын удирдлага ард түмнээс дэмжлэг авч тэмцэнэ гэж ярьж болохгүй юм.
 
 
Дарга, удирдлагууд өөрсдөө үүнийг дотроо бодно биз. Цаашдаа дараа дараагийн асуудлууд орж ирвэл яах вэ. Дотроо юмнуудаа сайн ярьж, доторх буглаад байгаа, цээжиндээ уудлаагүй байгаа, уудалмаар байгаа юмнуудаа ярьж байж ард нь гарна. Мань мэт шиг бүлгийн шийдвэрээ дагаад явж байдаг нөхдүүд энд орж ирчихээд үе үе загнуулаад суумааргүй л байна. Үнэхээр буруутай байвал нөхөр Баатарбилэг ээ, чи ийм улс төрийн алдаатай юм хийлээ, ярилаа гэвэл шууд бүлгийн хурал дээр хэлчихэд би хүлээж авна. Тэгэхээр энд ингэж бодож байгаа олон гишүүн байгаа байх гэж бодож байна” гэлээ.
 
Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “…Бид нэлээн хэцүүхэн байдалтай болчихоод байнаЯмар ч байсан Батзориг сайдынхаа хувьд бид аваад үлдэх ёстой гэж бодож байгаа. Хүн чанараараа ч тэр, бас намын нэр хүнд ч гэдэг юм уу даа, тэгээд юу гэж хэлэх юм бэ. Намын нэр хүнд гэж хэлэхэд хэцүү болчихоод байна. Гэхдээ тэр утгаараа аваад үлдэх ёстой гэж ойлгож байгаа. Сая шударга ёсны талаар нэлээн ярьсан. Өнөөдөр өдрийн УИХ дээр Ерөнхий сайд маань шударга байх тал дээр нэлээн ярилаа. Миний хувьд жаахан бухимдалтай байна. Нөгөө ярьсан шударга ёс маань хаана байгаад байна вэ. Намайг энэ хавар ажлаа өгсний ар дээр намын нэр хүндийг авч гарсан, засгийн нэр хүндийг авч гарсан гэсэн. Би ч өөрөө тэгж бодож байсан. Нөхдүүд маань ч тэгж харсан байх. Тэгтэл өнөөдөр шударга ёс маань хаана байгаад байна вэ. Ганцхан Батзориг найзыгаа бид нар гаргаж ирлээ. Цаана нь өөр хүн байхгүй юм уу. Уучлаарай. Содоо хөгшөөн, найз аа. Энэ бол зүгээр зарчмын асуудал шүү. Өнөөдөр Хүрлээ сайд та шударга ёсны асуудлаа гаргаж ирнэ гэчихээд нэг хүн цаана нь үлдчихээр энэ нийгэм чинь дахиад буцалчихаад байна шүү дээ. Таны хувьд хөзрөө гаргаад тавь гэж байгаа. Яг энэ чигээрээ хэрвээ явах юм бол уг нь болох ёстой шүү дээ. Бид нар сошиалаас айгаад байна гээд байх юм. Тэртэй тэргүй буцлаад, улайсаад байна. Тэгээд энэ УИХ-ын нэр хүнд муу байна гээд байдаг. Нэр хүндийг хэн хийсэн бэ. Бид нар өөрсдөө хийгээд байна шүү дээ. Гарцгүй хэмжээнд бид нар өөрсдийгөө хийчихлээ. Эндээс нэг гарц гаргах хэрэгтэй. Одоо хавдраа авч хаяна гэж байна Авч хаяна, хэдүүлээ. Болохгүй байгаа юмнуудаа хэдүүлээ яг энд тойрч сууж байгаад “…Уучлаарай миний хөгшөөн улс төр чинь хатуу шүү. Одоо ингээд ёстой үүн дээр миний хөгшин өөрийгөө дарчих. Намаа, засгаа аваад гаръя” гэдгээ ярих хэрэгтэй байна.  Үнэхээр шударга гэдэг юм чинь нийгэмд хүсэн хүлээгдээд байгаа асуудал. Үнэн. Гэтэл бид нар гадаа хүлээгдээд байгааг мэдрээд байгаа мөртлөө дотор орж ирэхээрээ шал ондоо юм яриад байна. Бид нарт нэг л алдаа байгаа. Намчирхдаг. Тэрнийхээ дагуу бие биеэ өмгөөлдөг, хамгаалдаг. Алдаа дутагдал дээрээ хатуухан зогсож чаддаггүй. Нэг нэгэндээ хатуу үг хэлж чаддаггүй.
 
Залуу гишүүд нь одоо олон юм ярилаа гээд шүүмжлэлд өртөж байна. Үнэн л дээ. Тэр зэргийн даруулга байх л ёстой. Гэхдээ ярих газраа ярьж байх ёстой шүү дээ, бид нар. Энд ярихгүй бол өөр хаана ярих юм бэ. Амаа хамхиад яваад байгаа шүү дээ. Үнэхээр энэ дороос хатгаад байна. Эсвэл ерөөсөө шударгаа ярихаа болиод тогоон дотроо оръё. Намынхаа тогоон дотор орчихъё, намаараа хамгаалуулаад явчихъя. Тэгвэл бид нар 2020 онд юу ч биш болно” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “…Цаашдаа их олон удаа бид нар угсарсан шаталсан хүнд юмнуудтай тулгарна. Одоо 2020 он хүртэл ингээд тэсч байдаг юм бол тэр хүртэл энэ байтугай олон юмтай тулгарна. Их амаргүй. Тэгэхээр яаж гарах юм гэдгийгээ тайван ярилцах хэрэгтэй. Нэг, хоёр, гурван хүний асуудал биш. Бүхэлдээ 2020 оны сонгууль гэсэн үг. Эсвэл сонгуулийн наана бүгдээрээ арчигдах юм шиг надад санагдаж байгаа.  Өнгөрсөн 20 хэдэн жилийн дотор хүнд, хүнд үеүүд байж л байсан. Гэхдээ одоогийнх бол жаахан онцлогтой. Илүү хэцүү. Төрийн тэргүүн нь өөрөө уриалчихсан. Телевизээр ярьсан, чуулган дээр хэлсэн, өлсгөлөн зарлана гэж хэлсэн. Сөрөг хүчин нэгдчихсэн. Иргэний хөдөлгөөнүүд нэгдсэн. Гудамж нэгдэж байгаа юм шиг байна. Ийм нөхцөл байдал үүсчихээд байна.
 
Төрийн тэргүүн хүн, тэр муу хэлүүлээд байгаа Элбэгдорж ч гэсэн ийм алхам хийж байгаагүй юм. Онцлог нь ийм байна. Бидний хоооронд яриад байгаа, бие биеэ давах гээд, чадах гээд яриад байгаа юмнууд чинь гадагшаа гараад бусдын олз болоод байна. Тэдний үг болоод, хийх алхам, тактик болж хувираад байна. Би ч олон удаа үүнийг харлаа. Бид нарын хэлсэн үгнүүдийг тэд нар чинь хэлээд байна лээ. Тэрний дагуу алхам хийгээд байна лээ. Нэгдүгээрт үүнийг хэлэх гэсэн юм.
 
Хоёрдугаарт, тэр зээлийг, би ингэж ойлгоод байгаа юм, Тэр ЖДҮХС гэдэг нь хуралдаад,  ийм ийм улсууд, компаниудад олгоё гэсэн юм байна. Тэрийг сайд нь тушаал болгож гаргасан юм байна. Тэгэхээр тэр 99 тэрбумын зээл чинь, 100 хэдэн хүнийх чинь бүхэлдээ луйвар, хулгай дээрэм болчихоод байгаа юм уу. Тэрийг нь тогтоочихоод байгаа юм уу. Бид нар тэгж үзээд шийдвэр гаргах гээд байгаа юм уу. Тэгээд тэр дотор УИХ-ын гишүүдээс дотор чинь 50-аад хүн байна гэнэ, 40-өөд хүн байна гэнэ. Тэгсэн сүүлдээ 37 хүн боллоо гэж байна. Нэг иймэрхүү тэнэсэн тооны дундуур яваад, сайн мэдээлэлгүй байж шийдвэр гаргах гээд байгаа юм шиг санагдаад байгаа юм.
Яаж ч шийдсэн дараа нь ард түмэндээ бид нар чинь тайлбарлах үгтэй байх ёстой шүү дээ. Халдашгүй байдлын байнгын хорооны дараа ч юм уу, нэгдсэн чуулганы дараа нөгөө хэдэн бүчдэг улсууд чинь ам руу микрофоноо чихэж аваад асууна. Ийм тодорхойгүй юман дээр прокурор ч гэсэн нийгмийн сошиалын юунд орчихсон. Их л түргэн оруулж ирж байгаа юм гэж бодоод байгаа юм. Тэгээд бас нэг юм байна. Өнөөдрийн чуулганы нээлт дээр нам бодлогоороо ингэж өгсөн гэдэг юмыг их ярилаа. Нам бодлогоороо за хэдэн төгрөг тавьсан шүү, та нар түүнийгээ сайхан хуваагаад аваарай, чимээгүй хувааж аваарай гээд тэгээд одоо” гэж яриад микрофон нь хаагджээ.
 
 
Үргэлжлэл бий…
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ

2019-10-17

Менингококкт халдвараас сэргийлье

2019-10-17

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

2019-10-17

“Gerel Medical Tour” ХХК-ийн захирал Х.Гэрлээ: Үйлчлүүлэгчид маань Монгол дахь эмнэлгээсээ эмчийн дүгнэлт авах гэж удаан хүлээх шаардлага гардаг

2019-10-16

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

2019-10-17

Удаа дараа автомашин хулгайлсан 16 настай хоёр хүүхдийг барьжээ

2019-10-16

Б.Амархүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2019-10-16

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг саатуулжээ

2019-10-16

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

Улаанбаатарт олон улсын зэрэглэлтэй тэмцээн явуулах хөлбөмбөгийн талбай ашиглалтад орлоо

2019-10-17

Тамирчин О.Саруул самбо бөхийн дэлхийн аварга болжээ

2019-10-16

Х.Баттулга: Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор мэргэжлийн хэмжээнд хөгжихөд ОУХБХ-ны үзүүлж буй тусламж дэмжлэг их байгаа

2019-10-16

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Хималайн бүсийн II форумд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үг хэлэв

2019-10-16

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Путин, Эрдоган нар 10-р сарын 22-нд Сочид уулзана

2019-10-17

Сирийн үндэсний армийн цэргүүд Турктэй хил залгаа хотод нэвтэрчээ

2019-10-17

Каталаны салан тусгаарлагчдын жагсаалын гурав дахь шөнө 80 хүн шархдаж, 33 хүн баривчлагджээ

2019-10-17

Хойд Солонгосын олзлогдсон ачааны хөлгийг зарж, амиа алдсан Америк оюутны ар гэрт нөхөн төлбөр олгоно

2019-10-17

Олон нийтийн газар бие зассан цагдааг ажлаас нь халж, торгуулийн арга хэмжээ авчээ

2019-10-17

“Багануур” ХК-ийн лицензийг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх бүртгэлийг хийж дуусжээ

2019-10-17

Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонголоо

2019-10-17

Хадгаламж, зээлийн хоршоодын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгдсэн сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна

2019-10-17

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно

2019-10-16

“Найрамдал-Хамтын ажиллагаа-СОЁЛЫН ДУРСГАЛУУД” үзэсгэлэн нээгдлээ

2019-10-16

Засгийн Газар Ж.Мөнхбатад кино хийхэд нь зориулж, 500 сая төгрөг өгөхөөр болжээ

2019-10-16

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Бид сүүлийн 20 жилийн дотор хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-09-24

Биеэ үнэлэгч хийж байсан орангутан бичний сэтгэл өвдөм түүх

2019-10-17

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом

2019-10-17

"МакДональдс”-т хуримаа хийсэн хос

2019-10-17

Математик нь өнөө цагт хамгийн чухал шинжлэх ухаан болохыг батлах 12 шалтгаан

2019-10-17

Монгол улс саарал жагсаалтад орлоо!!! Харамсалтай

2019-10-17

С.Молор-Эрдэнэ: Далай лам бол гэмт хэрэгтэн!

2019-10-17

Тиймээ эмэгтэйчүүдийг битгий уйлуул!

2019-10-17

Үндсэн хуулийн асуудалд...

2019-10-17

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.16)

2019-10-16

Podcast News - Танин мэдэхүй (2019.10.15)

2019-10-15

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16
1:54:39

"УлаанБал" хэлэлцүүлэг: Түлш сайжирч нийслэлчүүд тайван унтаж болохоор болсон уу?

2019-10-16

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Г.Занданшатар: Дэлхий дахинд зэвсгийн хүчээр сөргөлдөхөөсөө илүү эрдэм оюунаар өрсөлдөх шинэ эрин эхэлжээ

2019-10-06

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-10-17

УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг шалгах хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх саналаа хүргүүллээ

2019-10-17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулав

2019-10-17

МАН-ын удирдлагын зүгээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр тохиролцжээ

2019-10-17

Эцэг эхчүүдийн ашиглаж болох овжин аргууд

2019-10-17

Болзоондоо хоцорч ирээд хайртай залуугийнхаа талаар юу мэдэж болох вэ?

2019-10-17

Нүдний зовхи яагаад татдаг вэ?

2019-10-16

Судас руу агаар орвол юу болох вэ?

2019-10-15

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Мэргэжлийн хүний хувьд энэ шуугиан тариад байгаа шахмал түлшний талаар хэдэн үг хэлье...

2019-10-10

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

ХХБанкны “Хязгааргүй мөрөөдөл” төсөл амжилттай үргэлжилж байна

2019-10-17

Сансарт хөөргөх бүтээлийг хүлээн авч дуусахад хоёр хоног үлдлээ

2019-10-16

Ub Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болоорой!

2019-10-16

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.63%
Ши Жиньпин (БНХАУ)
15.97%
Дональд Трамп (АНУ)
4.68%
Шинзо Абэ (Япон)
3.42%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.85%
Ангела Меркель (ХБНГУ)
2.8%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.2%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.86%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.29%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,487

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,322

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,388

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313