Хятадын төр Уйгурчуудыг тагнахын тулд Азийн үүрэн телефоны компаниудыг хакерджээ

Хятадын төр Уйгурчуудыг тагнахын тулд Азийн үүрэн телефоны компаниудыг хакерджээ

Хятадын засгийн газарт ажилладаг хакерууд Төв болон Зүүн өмнөд Азид зорчиж буй уйгур аялагчдыг тагнан мөшгих зорилгоор харилцаа холбооны компаниудын сүлжээнүүд халдсан тухай халдлагыг мөрдөн шалгасан тагнуулын болон аюулгүйн байдлын ажилтнууд Ройтерст мэдээлжээ.

Энэхүү халдлага нь дипломатууд болон гадны цэргийн мэргэжилтнүүд зэрэг “өндөр ач холбогдолтой хүмүүс”-ийг онилсон өргөн хэмжээний кибер-тагнуулын ажиллагааны нэг хэсэг гэж эх сурвалжууд хэлсэн байна. Мөн түүнчлэн Хятад улс өөрийнх нь хувьд аюулгүй байдлын эрсдэл гэж тооцогдож буй үндэстний цөөнх болсон уйгурчуудыг тагнан мөшгих үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаа ажээ.

Хятад улс нь Шинжаанд “дахин хүмүүжүүлэх лагерь”-ууд байгуулах, өргөн хүрээтэй ажиглалт хяналтын тогтолцоо бий болгох зэрэг уйгурчуудын эсрэг явуулж буй бодлогынхоо улмаас олон улсын зүгээс өргөн хэмжээний шүүмжлэлд өртөөд байгаа юм. Гэвч уйгурчуудын эсрэг хийж буй энэхүү кибер халдлага нь Бээжингийн бодлого аль хэдийнэ бодит хил хязгаарыг даван кибер ертөнцөд хэрэгжиж байгааг харуулж байна.

Дээрх эх сурвалжуудын мэдээлснээр бол энэхүү халдлагын хүрээнд хятадын өөр өөр хакерын бүлгүүд Турк, Казахстан, Энэтхэг, Тайланд, Малайз улсуудын харилцаа холбооны компаниудтай харилцан тохиролцсон ажээ. Учир нь хүний эрхийн төлөөх идэвхтнүүдийн хэлснээр эдгээр орнууд нь мөрдлөг хавчлагаас зугтаж буй уйгурчуудын хувьд Шинжаанаас Турк уруу зорчих замын гол дайран өнгөрдөг цэгүүд юм байна.

Энэ талаар харин Бээжингийн зүгээс тийнхүү зорчигчид нь Ирак, Сирид очин террорист бүлэглэлүүдэд нэгдэхээр явж байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Мөн түүнчлэн хятадын албаныхан Шинжаанд авч буй арга хэмжээнүүд нь исламын эстремизмийн аюулыг таслан зогсоох зорилготой гэжээ.

Уйгурчуудын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэх гадны шүүмжлэлийг Хятад улс удаа дараа үгүйсгэсээр ирсэн. Хятадын Гадаад Хэргийн Яамнаас уйгурчуудын шашин болон соёлын эрх ашиг бүрэн хамгаалагдсан байдаг хэмээн мэдэгдээд хакердсан гэх аливаа нэг шүүмжлэл нь баримтаар нотлогдох ёстой гэжээ.

Ройтерын зүгээс харилцаа холбооны ямар компаниуд хакеруудтай харилцан тохиролцсоныг тогтоож чадаагүй байна. Тэдний зүгээс тавьсан хүсэлтэд Энэтхэг, Тайландын засгийн газрын албаныхан хариу өгөхөөс татгалзсан бол Малайз, Казахстан, Туркийн албаныхан цаг тухайд нь хариу өгөөгүй ажээ.

АНУ-ын кибер аюулгүй байдлын Volexity компани Хятадын зүгээс дэлхий даяар уйгурчуудын утас болон электрон шууданг хакердах оролдлогыг хэрхэн хийсэн талаарх тайланг өнгөрсөн 9–р сард гаргажээ.

Мөн Google компанийн судлаачид үл мэдэгдэх этгээдүүдийн зүгээс мянга мянган Apple-ийн Iphone утсанд халдах оролдлого хийснийг илрүүлсэн бөгөөд эх сурвалжууд халдлагын бай нь уйгурчууд байсан гэж Forbes болон TechCrunch-д мэдэгдсэн байна.

Харилцаа холбооны компаниуд хувийн мэдээлэл, байрлал, хэлхээ холбоо зэрэг асар их хэрэглэгчдийн үнэ цэнэтэй мэдээллийг хадгалж байдаг тул хэзээнээс нааш тагнуулын албадын бай байсаар ирсэн. Барууны албаныхан Хятадууд 5000 шахам уйгурчуудыг Ирак, Сири дэх зэвсэгт бүлгүүдэд тулалдаж байж магад бөгөөд Хятадад буцан ирж халдлага дайралтууд үйлдэж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа нь кибер халдлага хийх нэг шалтгаан гэж хэлсэн байна.

Мөн түүнчлэн АНУ-ын FireEye болон АНУ-Израйлийн Cybereason кибер аюулгүй байдлын компанийн мэргэжилтнүүд нь хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн харилцаа холбооны компаниудын сүлжээнд нэвтрэн террорист халдлага, цэргийн өндөр цол зэрэг болон хятадын улс төрчдийн нэртэй холбоотой түлхүүр үг бүхий мессеж, мэдээлэл олох зорилготой вирус тараах мөн Call Detail Record (CDR) буюу ярианы дэлгэрэнгүй бичлэгийг маш эрчимтэйгээр эрэн хайдаг болсон гэж энэ жил нийтэлсэн үйл ажиллагааны тайландаа дурдсан байна.                                   

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Допингийн шинжилгээний хариуг албан тушаалтнууд нуун дарагдуулж байсан уу

2019-11-17

"Amazon"-оос үнэгүй авч болох 10 бүтээгдэхүүн

2019-11-17

Африкруу НҮБ-ын хуралд явсан нэг монгол иргэн ХОЛЕР өвчин тусчээ

2019-11-17

Зураач Н.Амгаланбаатар уран бүтээлийн дөрөв дэх үзэсгэлэнгээ нээлээ

2019-11-17

Podcast news - Цаг үе (2019.11.15)

2019-11-15

Podcast news - Цаг үе (2019.11.14)

2019-11-14

Podcast news - Танин мэдэхүй (2019.11.13)

2019-11-13

Podcast news - Цаг үе (2019.11.13)

2019-11-13

ДОХ-ын халдвар авсан 281 тохиолдол бүртгэгджээ

2019-11-17

Чихний хулхи хүний биед хэрэгтэй юу

2019-11-17

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эмнэл зүйн сургагч багш нар Япон улсад суралцана

2019-11-16

928 шүдний эмч амилуулах тусламжийн сургалтад хамрагдлаа

2019-11-15

Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

2019-11-14

Монголд алмазын орд байдаг уу?

2019-11-12

Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-11

Ерөнхий Сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав

2019-11-08

Их сургуулийн хотхныг Зэвсгийн үйлдвэр болгон ашигласан уу?

2019-11-15

Америкийн иргэдийн өр 14 триллион ам.долларт хүрчээ

2019-11-15

Индонезод 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна

2019-11-15

Жолоодлогын бүхээгт эмэгтэй зорчигчийг оруулсан онгоцны нисгэгч эрхээ хасуулжээ

2019-11-14

Таны мэдэж байх ёстой Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн ЧУХАЛ ЗААЛТУУД

2019-11-17

АТГ: Багш, эмч, эрх зүйч бэлтгэдэг их сургуулиудад ёс зүйн тандалт судалгаа хийв

2019-11-15

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга давж заалдана

2019-11-15

ЦЕГ иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн алба хаагчдадаа хариуцлага тооцжээ

2019-11-15

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

2019-11-16

"Хими" зэргийн хөтөлбөр олон улсад таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ

2019-11-16

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

2019-11-15

Б.ОТГОНСҮХ: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

2019-11-15

Прокуророос Ц.Элбэгдоржийг дуудаж ГЭРЧИЙН мэдүүлэг авчээ

2019-11-17

Ш.Гантулга: "Монголын үндэсний фронт" албан ёсны бүртгэлтэй

2019-11-15

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

2019-11-15

Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина

2019-11-14

“Ирээдүйн ой тогтоолтын тамирчид” хөтөлбөрийн шилдэг сурагчид тодорлоо!

2019-11-15

Дубай руу аялах 3 азтан тодорлоо

2019-11-15

Жижиг дунд бизнес эрхлэгчид “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээсээ хуваалцлаа

2019-11-15

Европоор аялцгаая! /Подкаст/

2019-11-15

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-29

“Huawei” зохиогчийн эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан тоогоороо тэргүүлжээ

2019-10-28

“Toyota” компани нарны эрчим хүчээр ажилладаг автомашин туршжээ

2019-10-25

ОУХМ Т.Түвшинтулга аваргын тавцанд зогсож чадлаа

2019-11-17

Монгол туургатны холимог тулааны тэмцээн болно

2019-11-15

Монголын 2 эрэгтэй, 6 эмэгтэй боксчин мөнгөн медалийн төлөө хүч үзнэ

2019-11-15

Монголын баг, Камбожийн шигшээтэй талбайд нь тоглож 1:1-ээр тэнцлээ

2019-11-15

Т.Баянжаргал: Дэлхийн сонгодог балет “Жизель” Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой тохиож байна

2019-11-14

"Мюзикл" хэмээх төрөл зүйл ба "дуурийн хий үзэгдэл" (Le fantôme de l'Opéra)-ийн тухайд

2019-11-14

И.Урангоо: Хувцас ч уран зураг шиг байж болно

2019-11-14

Олон улсын фестивалиас шагнал хүртлээ

2019-11-13

Кардашианы гэр бүлийнхний итгэмээргүй будаггүй зургууд

2019-11-16

Элдэв зураг (70 фото) №634

2019-11-15

Инстаграмчдын бодит байдал

2019-11-13

"1950-иад оны Хонконг" 13 настай хүүгийн дуранд

2019-11-12

Санаандгүй байдлаар жүжигчний гараагаа эхлүүлсэн алдартнууд

2019-11-17

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхээс "татгалзсан" чинээлэг эрхмүүд

2019-11-13

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

2019-11-13

Алдартнуудын нэрд гарахаас өмнөх үеийн ховор зургууд

2019-11-12

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

2019-11-16

Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

2019-11-15

Долоо хоногийн төгсгөлд ч эрч хүчтэй байх алтан зөвлөгөө

2019-11-15

Өвлийн гутал сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

2019-11-15

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Өрхийн сарын орлого дунджаар 1.3 сая төгрөгт хүрчээ

2019-11-15

Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөв

2019-11-15

Алдагдалтай баталсан төсөвтөө орлогын эрсдэлээ тооцоолсонгүй

2019-11-15

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019-11-14

Монголын нүүдлийн соёл цаг уурын дулаарлаас болж алдагдаж байна

2019-11-15

Баавгайн дайралтад өртсөн сумдад БОАЖЯ-ныхан ажиллажээ

2019-11-15

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

2019-11-14

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

2019-11-14

Угаартах эрсдэлтэй өрхийн пийшинг засах баг ажиллаж байна

2019-11-17

Цагдаа нар өндөрлөг дээрээс түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг ажиглаж байна

2019-11-17

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох эсэхийг хэлэлцэнэ

2019-11-17

Онгоцны зарим нислэг хойшиллоо

2019-11-17

Шинэ мянганы залуус яагаад ганц бие байх нь их болсон бэ?

2019-11-07

Хайрлуулах бус хайрлах нь илүү чухал

2019-11-01

Хятадууд удахгүй сүрэг жоом шиг л орж ирнэ!

2019-10-30

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

2019-10-29

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Н.Энхбаяр: З.Энхболд л сонгуулийн хуулийг хийж, МАН-ыг ялуулсан!

2019-11-15
18:40

Ц.Мөнхбаяр: Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр УИХ-ыг тараах бодол нь хэвээрээ юу? больсон уу? гэдгээ хэлэх цаг болсон

2019-11-15
2:37

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

2019-11-14

Д.Эрдэнэбат: Зөвшилцлийн үр дүн гараагүй учир Ардчилсан нам цаашид ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй

2019-11-14

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

Cэтгүүлч байгаа газар нар жаргадаггүй учир

2019-11-17

Нүглээ өөрсдөө бүтээж, буянаа сайн дураараа бузарлав

2019-11-17

Терроризм гэж...

2019-11-14

Сагсуурахаа больцгооё, хүмүүсээ!

2019-11-13

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.24%
Ши Жиньпин (БНХАУ)
16.34%
Дональд Трамп (АНУ)
4.55%
Шинзо Абэ (Япон)
3.56%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.97%
Ангела Меркель (ХБНГУ)
2.52%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.29%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.79%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.45%
Тереза Мэй (Их Британи)
0.3%
Эммануэль Макрон (Франц)
0.3%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,519

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,431

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,421

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,339