Байлдаантай кино битгий үз

Байлдаантай кино битгий үз
…Бага байхдаа байлдаантай кино их үзэж, түүнийгээ дуурайн байлдаж тоглодог байлаа.  Цаад учир агуулгыг нь сайн ухаж ойлгохгүй ч “манай тал”, “дайсны тал” гэж талцах ёстой. Дайсны талд ихэвчлэн жаахан доройдуу хүүхдүүдийг сонгоно. Хэдийгээр тэд дургүй байх авч тоглох хүсэлдээ хѳтлѳгдѳн саналыг хүлээж авна. Дайсан бол үхэх ёстой. “Да, да, да. Чи үхсэн шүү” гэж хашгирахдаа сэтгэл дотроо түүнийг цустай хутгалдан тарчилж үхэж байгаагаар тѳсѳѳлнѳ. Энэ үеэс л бидний дотоод сэтгэхүйд:
 
-Хаа нэгтээ байгаа дайсныг олж илрүүлэн устгах ад бишийн хүсэл
-Хэн нэгнийг цус нѳжтэйгээ хутгалдан үхэж байхыг харах гаж таашаал
-Алив асуудлыг үг хэлээр ойлголцож биш, хүчирхийллээр шийдэх дадал зэрэг гаж зуршил, дуршлууд программчилагджээ. Том болсон хэрнээ тагнуултай, байлдаантай, хүчирхийлэлтэй кинонуудаа үзэж сэтгэлийн гүн таашаал, баяр бахдал  мэдэрдэг хэвээрээ. Олон нийтийн энэ гаж дуршил дээр дэлхийн кино урлаг, цахим тоглоом хѳгжиж, асар их мѳнгѳний ашиг олсоор буй. Телевиз, цахим орон зайд “Галзуу гоё”, “Солиотой сайхан” тодотголтой кинонуудыг үзэхдээ бидний сэтгэлгээний далд мэдрэмжүүд юунд дасал болж буйг бид анзаардаггүй.  Хэрвээ та анзаарах ахул:
 
1.     Ямар ч асуудал дээр бид буруутан буюу дайсныг хайж олон үзэн ядаж, үгүйдээ шоолон тохуурхдаг болсон
2.     Бид хэн нэгний үхлээс айн ширвээтэлгүйгээр, цустай хутгалдсан аймшигт цогцоснуудыг хээв нэг харж дасч байна
3.     Ойлголцохгүй асуудал дээр хэн нэгнийг шууд л цохиод авах, зодох турэмгий зуршилтай, үүнд нь бид ѳѳрсдѳѳ аль хэдийн дасч орхижээ
 
Нас ахих хэрээрээ хүүхэд болоод залуу насандаа шимтэн үздэг байсан байлдаантай кинонуудаа үзэж чадахаа больжээ. Хэн нэгний цустайгаа хутгалдсан цогцосноос хараагаа бууруулан, дотор сэтгэлдээ “Хүмүүс бид юугаа булаацалдан бие биенээ алж хядна вэ?”, “Бид яагаад энэ дэлхий дээр амар амгалан амьдарч чадахгүй байна вэ?”, “Энэ богинохон амьдралд бие биенээ зүгээр л хайрлаж чадахгүй, яагаад үзэн ядацгаана вэ?” хэмээн гунигтайгаар харамсан бодох боллоо. Нэг их гэгээрсэндээ биш л дээ, амьдралын тѳгсгѳл рүү ойртохоороо хүн ѳѳрийн эрхгүй сэтгэл нь зѳѳлѳрч, бусдыг ѳрѳвддѳг байх.
 
МОНГОЛЧУУД БИДНИЙ БАЙЛДААН…
 
-Бид дандаа “дайсны тал” буюу буруутанг хайж олон хамтдаа үзэн ядацгаадаг сэтгэхүйгээсээ салмаар байна. Бүх зүйл сайн, муу хоёр талтай байдаг нь угаасаа жам. Тэгэхээр ямар ч асуудал дээр хэн нэгнийг даган хашгирахын оронд ѳѳрийн тархиараа нѳгѳѳ талаас нь эсвэл тэр хүний оронд ѳѳрийгѳѳ байрлуулан “Би бол яах байсан бэ?” гэж ѳѳрѳѳсѳѳ асуу. Ямар ч хувь хүн хийгээд асуудалд сайн тал нь давуу байна уу? муу тал нь давуу байна уу? гэдэг дүгнэлт дээр очдог. 100 хувь сайн, эсвэл муу гэж байдаггүй юм аа. Хэрэв сэтгэлгээний энэ тэнцвэрийг мэдэрч чадвал бусдыг ойлгон уучлахад илүү хялбар болдог юм.
 
 
-Бид ямар ч асуудал дээр хүлээцтэй хандаж чаддаггүй, маргалдаж зѳрѳлдѳхѳд шууд л хүчирхийлэн зодолдохыг илүүд үздэг. Ядаж байхад яасан ч тэнэг онгироо араншинтай юм. “Чи муу п..да, хохь нь шүү”, “Чамайг ална шүү”, “Чи муу яаж чадах юм” хэрцгий балмад ийм үгсийг бид хэвийн хэллэг мэт хүлээж автлаа дасчээ. Хэрэв ѳндѳр хѳгжилтэй орнуудад ингэж хашгирвал тэр хүнийг цагдаа нь хуулиар хамгаалдаг юм. Иргэн бүр хуулийн хамгаалалт дор амар тайван амьдрах эрхтэй. Харин монголчууд бид цагдаадаа бүү хэл ѳѳртѳѳ ч итгэхгүй. Энэ их хууль ярьж маргалдаад байгаа эрхмүүд наад захын ийм хэм хэмжээг Монголд бий болгож чадсангүй. “Ам ажлын зѳрѳѳ” гэж энэ юм шүү дээ.
 
 
-Алив асуудлыг байлдан тэмцэж биш, ухааран ойлголцож шийдэж сурмаар байна. Музей, театруудын барилгууд түүхийн үнэт дурсамж учраас нураалгүйгээр сэргээн засварлах ёстой, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх нь утааг багасгах шийдэл байж болох боловч, түүнийг хэрэглэхээс нь ѳмнѳ ѳѳрсдѳѳ туршиж, хэрхэн хэрэглэх зааврыг олон нийтэд урьдчилан сургах ёстой, МАХН аас иргэдэд үнэгүй байр тараана гэдэг амлалт нь биелэх боломжгүйгээр барахгүй, сонгуулийн хууль зѳрчсѳн хуурамч сурталчилгаа, монгол хүний амь нас, аюулгүй байдлыг Тѳр хамгаалах үүрэгтэй учраас баавгайд бариулж, угаартаж амь насаа алдсан хүмүүсийн тѳлѳѳ Тѳр хариуцлагаа хүлээх ёстой. Тэгэхээр бид асуудлуудад хэт улстѳржиж бус бодитоор хандаж шаардлагуудаа зѳв тавьж сурахаас эхлэх хэрэгтэй байна. Эс тэгвэл бид мѳнѳѳх сэтгэхүйгээрээ утга учиргүй байлдсаар л байх болно.
 
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү
 
1.     Байлдаантай киногоо бага үз ээ. Оронд нь хүндлэл хайрын тухай, амжилтад хүрсэн хүмүүсийн бодит түүхийн тухай, байгаль ертѳнцийн зүй тогтлын тухай илүү олныг үз. Ард олныг соён гэгээрүүлэх үүрэг хүлээдгийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд бодлогоо жаахан ѳѳрчилмѳѳр байна. Бидний үр хүүхдүүд ядаж талцаж байлдалгүй, эерэг ѳѳдрѳг сэтгэлтэй болог л дээ
2.     Хаа сайгүй хүчирхийлэлийг жигшин зогсоох хэрэгтэй байна. Хүчирхийлсэн үйлдэл болгоны эсрэг зоригтой зогсож хуулийн байгууллагуудад эсвэл олон нийтэд ил тод мэдээлж жигшүүлэх хэрэгтэй байна. Зодох гээд заналхийсэн хүнийг цагдаад мэдэгдэж, цагдаа шуурхай арга хэмжээ авч үйлдлийг нь таслан зогсоож, хохирогчийг хамгаалж чадах хуулийн тогтолцоо хэрэгтэй байна
3.     Бид ѳѳрсдѳѳ алив асуудалд сургаар биш мэдлэгээр хандаж сурах хэрэгтэй болж байна. Ном сонин, сэтгүүл унш аа. Тэгээд алив асуудалд зѳвхѳн муу талаас нь биш олон талаас нь харж ѳѳрийнхѳѳрѳѳ дугнэж сурцгаая. Чанга хашгирсан хүн болгоны ард нь очоод алга ташаад, дагаж хашгираад байдаг муу чанарыг тань улстѳрчид овжин ашиглаад байна шүү дээ. Ядаж ѳѳрийн санаа бодолтой нийцсэн хүмүүсээ ухамсартайгаар, итгэлтэйгээр дэмжиж бас хамтарч бай
 
Урьд үнэхээр гоё санагддаг байсан байлдаантай кинонууд одоо тэгж санагдахаа больжээ. Цусандаа хутгалдаад үхэж байгаа тэр хүний ард талд гэр бүл , үр хүүхдүүд бас амьдрал нь байгаа гэж бодохоор гунигтай. Энэ ганцхан дэлхий дээрх богинохон амьдралд бид яагаад бие биенээ хѳнѳѳгѳѳд, эсвэл “амьдаар нь алаад” байдаг юм бол?  Эцсийн эцэст амар тайван амьдрал хүний жаргал нь юм шүү дээ. Бусдыг хайрлаж чадахгүй бол ядаж үзэн ядахаа багасгах сан даа , хүмүүс минь.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Фитнес клубүүд магадлан итгэмжлэгдэж эхэллээ

2019-10-18

Хорт хавдар илрүүлэх төхөөрөмж 39.4 тэрбум төгрөгөөр суурилуулна

2019-10-18

Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ

2019-10-17

Менингококкт халдвараас сэргийлье

2019-10-17

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Дасгалын зөв хувцас сонгохын давуу талууд

2019-10-18

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Орос, Энэтхэгийн талууд аюулгүй байдлын стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019-10-18

Аляска мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-10-18

Нельсон Манделагийн охин Өмнөд Солонгос дахь Африкийн элчин сайдаар томилогдлоо

2019-10-18

АНУ, Туркийн талууд Сири дэх цэргийн ажиллагааг түр зогсоох тохиролцоонд хүрчээ

2019-10-18

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь

2019-10-18

Амархан улайдаг хүмүүс өгөөмөр, итгэл даахуйц байдаг

2019-10-18

Гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаанууд

2019-10-18

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Польшоос эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой хэргийн талаар санал солилцжээ

2019-10-18

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

2019-10-17

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16
1:54:39

"УлаанБал" хэлэлцүүлэг: Түлш сайжирч нийслэлчүүд тайван унтаж болохоор болсон уу?

2019-10-16

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

Э.Содномпилжээгийн зардлыг Японы Фүжи хот хариуцна

2019-10-18

ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

2019-10-18

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

Маргааш "Дүнжингарав" худалдааны төвийн урдаас Амгалан хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

2019-10-18

Х.Цогбаяр: Цэнхэр дуулгатны эгнээнд орох нь миний мөрөөдөл

2019-10-18

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор гурван хүн амь насаа алджээ

2019-10-18

Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа

2019-10-18

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

"Өнөөгийн Монголын эгэл төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

2019-10-18

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно

2019-10-16

Таны нойронд сайнаар нөлөөлөх тасалгааны ургамлууд

2019-10-18

Дилов хутагт ба Корбеттын бар

2019-10-18

Биеэ үнэлэгч хийж байсан орангутан бичний сэтгэл өвдөм түүх

2019-10-17

Хамгийн шилдэг зохиол, өрнөлтэй 10 видео тоглоом

2019-10-17

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая

2019-10-18

Н.Мишигдорж: Гадаад бодлогын ноён нуруу “шохойжчихоод” байна

2019-10-18

Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өсчээ

2019-10-18

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-10-17

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.52%
Ши Жиньпин (БНХАУ)
16.06%
Дональд Трамп (АНУ)
4.65%
Шинзо Абэ (Япон)
3.46%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.89%
Ангела Меркель (ХБНГУ)
2.78%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.19%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.85%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,489

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,327

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,391

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313