Төвийг сахихаас өөр гарцгүй болчих вий

Төвийг сахихаас өөр гарцгүй болчих вий

Эдийн засгийн гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл зэрэг өөрсдөө шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орноо зольчих санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш. Бэрхшээлээс хөдөлмөрлөж бүтээж, бүтээн байгуулж байж л гарахаас бус Монгол төрийн Гадаад бодлогын үндсэн зарчмуудыг хөсөрдүүлж, гуйвуулж, орвонгоор нь эргүүлж байж гарамгүй.

Маргаан дагуулсан сэдвийг дахин хөндөхгүй бол болохгүй болж байгаа цаг үе айсуй. Санаачилсан нөхөр нь (Дөрөвдэх Ерөнхийлөгч) нэр муутай, түүнийг буруушаах жигших нийгмийн сэтгэл зүй байгаа гээд 8 жилд хийсэн бүтээсэн, санаачилсан бүхэн нь хараар будагддаг туйлшрал байж таарахгүй. Ялангуяа гадаад бодлого дээр. Гадаад бодлого маань залгамж чанараа хадгалсан байх учиртай.

Төвийг сахина гэдгийг завхруулсан гуйвуулсан яриа одоо болтол тасрахгүй. Төвийг сахих тухай хуулийн төсөлд биччихсэн байсан даа, энх тайван цагт цэргийн эвсэл холбоонд орохгүй, дайны цагт дайтагч талуудын аль нэгний талд орохгүй, төвийг сахинаа гэж. Гэтэл ойн түймэр хойноос ороод ирвэл төвийг сахина, Солонгост дайн дэгдвэл Өмнөдөд нь байгаа 40 мянган иргэнээ зөнд нь орхиж төвийг сахина, хил дамнасан элдэв эрсдэл, гэмт хэрэг,малын гоц халдвар дээр төвийг сахина, хөрөнгө оруулалт-гадаад худалдаан дээр төвийг сахиж өөрийгөө түгжинэ, ингэж болдог юм уу хэмээн шүүмжлэгчдийн дуу хоолой тасрахгүй. Жижиг улс холбоотонгүй явж болохгүй, бид 30 жил холбоотонгүй явлаа, одоо холбоотонтой болъё, холбоотноороо хойд хөршөө зарлая хэмээн ахмад дипломатч нэг нөхөр маань ярьж байх юм.

Энэ бүхэнд хариу өгөх гээгүй ч эмзэг тэр сэдвээ ам хамхилгүй дахин босгож ирж байгааг хүлцэн уншина уу. Шинэ “Хүйтэн дайн” бодитой нүүрлэчихлээ, ОХУ холбоотны эрэлдээ цөхрөлтгүй явсаар, Хятад-Америкийн худалдааны дайн нь технологийн дайн болж шат ахилаа. ОХУ-ын эсрэг санкц сав л хийвэл Өрнөд ба АНУ-аас тавигдана. “Чи хэний талд вэ?” гэх асуултыг тойруулж биш, бүр нүд рүү эгцэлж харж байгаад тавьдаг боллоо. Энэтхэг-Номхон далай дахь цэргийн хамгийн найдвартай сайн түншийн нэг гээд өргөмжлөгдчихсөн Монгол Улс АНУ-тайгаа Стратегийн түншлэлээ зарламагц юунаас хоцрохов гэсэн шиг Орос зөрүүлээд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий болоод авлаа.

Монгол бол шатрын хөлөг дээрхи хүү биш, бас нэг тоглогч гэдгийг л зөвшөөрөөд байх шиг. Эдийн засгийн гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл зэрэг өөрсдөө шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орноо зольчих санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш. Бэрхшээлээс хөдөлмөрлөж бүтээж, бүтээн байгуулж байж л гарахаас бус Монгол төрийн Гадаад бодлогын үндсэн зарчмуудыг хөсөрдүүлж, гуйвуулж, орвонгоор нь эргүүлж байж гарамгүй. 

 

 

Умард хөрш рүү хандаж ярья л даа. Крым гэх нутгийг Украинаас авч өөртөө “Аннекс” хийсний гайгаар дэлхийн том гүрнүүдийн глобал сөргөлдөөн буй болсон хэмээн НАТО-гийн ЕНБД Йенс Столтенберг мэдэгджээ. Дэлхийн II дайнаас хойш нэг улс нь өөр нэг улсын нутаг дэвсгэрийг булаан эзэлсэн анхны тохиолдол нь 2014 онд Крымыг хууль бусаар өөртөө хавсарган нэгтгэсэн явдал боллоо хэмээн НАТО-гийн энэ дарга айлджээ. 

Хууль бус аннекс гээд нэрлээд байхад тэр хавсарган нэгтгэснийг нь зөвшөөрөөд дэмжээд Оросоос мөнгө зээл, буцалтгүй тусламж авъя гэх ядуу өлөн сэтгэлгээ манайхан дотор бас мэр сэр байх бололтой. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Евразийн эдийн засгийн ба гаалийн холбоо, ШХАБ, ерөөсөө бүгдэд нь гишүүнчлэгдэж аваад эдийн засгаа өөд нь татаж ядуурлаасаа гарна гэх далд сэтгэхүй Монголын нийгмээр хэрэн тэнэнэ. Ядуурал, шударга бус гэдгээр жирэмсэлчихсэн нийгмийн хувьсгалын дохио сануулга, тохирооны тухай хар хортой яриа араас нь залгана.

Крымээс болж их гүрнүүд өрсөлдөөн уралдаанаа зөнд нь хаясан. Зэвсэглэлээр хөөцөлдөх гэгчийг үзүүлж өгч байна. Глобал аюулгүй байдал гэхээсээ бүс нутгийн аюулгүй байдал нь аюул эрсдэл дагууллаа. Ойрхи Дорнодын Сирид Орос баттай суурьшиж авлаа. Европ руу ардчилсан тэр институцыг нь нураах эвдэх бодлогоо Орос орхихгүй. Учир нь Европ бараг чигтээ НАТО-гийнх болсон, НАТО-гийн бишүүд нь тийшээ нүд бэлчээгээд эхэлсэн, Орост тэр нь бодит аюул гэж харагдана. Хятадын цэрэг-стратегийн ба эдийн засгийн өсөлт тэлэлт Өрнөдийнхөнд таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Глобал конкуренц гэдэгт нь Хятад яах аргагүй том саад болно. Эдийн засгийн хувьд өсч бэхжсэн Хятад олон салбарт технологийн лидер үтэр түргэн болчих нигуртай хэмээн Столтенберг анхааруулж байна. 

Оросыг бодвол Хятад нь бүр өөр дарамтыг буй болгож байна, түүний өсөлт бэхжилт нь манай аюулгүй байдлын хувьд тоглоомын дүрмийг өөрчлөхүйц глобал дэг журамд нөлөөлж магадгүй. Өмнөд Хятадын тэнгис, кибер сөргөлдөөн, олон улс оронд, тэр дундаа Европт маш чухал дэд бүтэц рүү хийж буй хятадын хөрөнгө оруулалт энэ бүхнийг илтгэнэ. Хятадын өсөлтөөс үүдэх асуудал ба эрсдэлүүдийг маш сайн ойлгож ухаарах хэрэгтэй хэмээн НАТО-гийн дарга ярьж байна. Түүнийхээр бол Хятад, Орос гэдэг дэлхийн хоёр өөр гүрэн бүх нийтэд, НАТО-гийн холбоотнуудад нь, бүр Шинэ Зеландад хүртэл, бусад улс орнуудад сорилт байсаар байх аж.

Манай улсыг ШХАБ-д жинхлэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөгч манай хоёр хөрш түнш орныг маань манай гуравдагч хөршийн эвслийн нэг толгойлогч нэр заан хардаж, шүүмжилж байгаа царай нь энэ бус уу? Монгол нь НАТО-гийн дэлхий даяархи түнш гэх эрхэм статустай хэдхэн улсын нэг ба Монгол-Америк, Монгол-НАТО-гийн батлан хамгаалахын харилцаа гэж хөршүүдийг хардуулах хэмжээнд хөгжиж яваа. Бид татгалзах аргагүй, энхийг эрхэмлэгч манай гадаад бодлогын зарчмуудад хал балгүй тул бид тэр бодлогоосоо ухрахгүй.

Бид төвийг сахихгүй бол бүр алхам алхмаар, өдөр өдрөөр ойртон буй манайд учрах шинэ сорилтын тухай одоо хөндөе. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бүр өөрөө хэлж байна: Орос-АНУ-ын хоорондын харилцаа улам бүр түгшүүртэй болж, сөргөлдөөн дэвэрлээ. Оросын эсрэг Америк хэл амаар доромжлох нь дипломат ёс зүйн хүрээнээс халилаа. Үүнтэй зэрэгцээд Умард Атлантын альянс Оросын хил рүү тулж ойртсоор байна. Үүнээс үүдэн Орос, АНУ хоёр цэргийн шууд сөргөлдөөнд хүрэх вий хэмээн ОХУ-ын ГХЯ сэтгэл түгшиж байна. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман нь батальонуудаа Прибалтикт болон хуучин СССР-тай хиллэдэг бусад улс орнуудад байрлуулж байна. Гүрж, Украиныг НАТО-д элсүүлэх санаачилгыг тэд түлхэн урагшлуулж байна. Бүр албан ёсны урилгаа өгчихлөө. Оросын эсрэг хэл амаа билүүддэг, манай эсрэг үйл ажиллагаа явуулдаг америкийн русофобич улс төрийн элитийн эсрэг манай улс онилсон хариуг нь өгөхөөр шийдлээ. Нэг өдөр дайтаж байснаас 10 жил хэлэлцээ хийгээд “Мистер Нет” хэмээн хоч зүүгээд сууж байсан нь дээр болж байна. Өрнөдийнхөн егөөддөг Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд Андрей Громыког сануулах хэрэгтэй болж байна. АНУ-аас Киевийг дэмжиж байгаагаас үүдээд Орос-Америкийн хооронд цэргийн сөргөлдөөний эрсдэл өсөн нэмэгдэж байна. Украиныг тэд санхүүгээр дэмжээд байгаа төдийгүй зэр зэвсэг цэргийн зааварлагчдаа илгээж байна. Украиныг хэрэг дээрээ АНУ удирдаж байна. 2008 онд АНУ-ын зааварлагчид Гүржид цэргийн сургуулилалтаар дагнаж Өмнөд Осетэд дайн дэгдээсэн шиг нөхцөл байдалтай адилхан боллоо. Цэргийн аливаа үйл ажиллагааг ОХУ хүлээн авахгүй, тэсвэрлэхгүй гэжээ. 

Сергей Лавровын бачимдлын үгсийг буулгалаа. Одоо Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу юу гэснийг нь авч үзье. Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ гарч байгаад яг тохирсон хариуг нь Москва өгөх болно. Америкийн тал шинэ пуужингуудаа Европ, Азид байрлуулж эхэлмэгц л яг тийм хариу барина. Ази ба Ази-Номхон далайн бүс нутагт тэр пуужингууд нь байрлаагүй бол бид бас байрлуулахгүй гэжээ.

Харьцуулуулах үүднээс хэргээр энд эшлэе. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгс. Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн хөрөнгө оруулалт орж ирэх үндэс суурь тавигдлаа хэмээн Ерөнхийлөгч хэлжээ. Үг үсэггүй буулгая: - АНУ нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан миний бие Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан (2019.07.31) зарласан. Шат ахиулсан түншлэл маань хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд хөшүүрэг болох учиртай гэжээ.

Улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн хэмээн манай Төрийн тэргүүн тэр ОХУ-ын заналт дайсан болж хувираад буй улсыг нэрлэчихлээ. Лавров, Шойгу нарын үзэж байгаагаар ОХУ-тай цэргийн шууд сөргөлдөөнд орох гэж байгаа далайн чанад дахь гүрэнтэй бид иймдээ тулчихсан байна. Одоо яах вэ? Тэд хэрэлдэж л байг, сөргөлдөж л байг гээд чив чимээгүй гөлийгөөд Оросоос хийн хоолой, нефтийн шугам орж ирэхийг горьдоод суух уу? Мораль гэж нэг юм байх ёстой доо. Та нарын маргаанд бид аль ч талд нь орохгүйгээр төвийг сахиж хандах болно. Маргаанаа яриа хэлэлцээний замаар, энх тайвнаар шийдээсэй гэсэн мэдэгдэл хийх цаг тулахгүй гэж үү? 

 

Өөр нэг баримт. Бас л гуравдагч хөрш, оюун санааны олон зууны түнш гэдэг Энэтхэгтэй өмнөд хөрш маань тун эвгүй харилцаа руу орж явчихлаа. ШХАБ-ын ба БРИКС-ийн гишүүд гэдэг нь ч падгүй боллоо. Бүс ба Зам санаачилгыг дэмжиж ШХАБ-ын “Долоогийн тунхаглал” гэдгийг Бишкект гаргахад Энэтхэг ганцаараа бойкот зарлаад гадна нь гарчихсан. Торгоны замын эдийн засгийн коридор Энэтхэгээс Хятадад алдчихсан нутаг дэвсгэр дээгүүр явах болсонд нь Нью Дели хилэгнэлийн үгсээ урсгаад Энэтхэг-Номхон далайн Америкийн стратегийн холбоотон болох замдаа шулуудчихлаа. Энэтхэгээс Хятадад алдчихсан нутаг дэвсгэртээ шууд хяналт тогтоох гэсэн Энэтхэгийн Засгийн газрын байр суурийг БНХАУ-д хэрхэн хүлээн авсныг шууд хөрвүүлэн буулгая.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин 2019.08.06-нд Хятадын байр суурийг илэрхийлсэн нь гадаадын судлаачдын анхаарлын төвд яалт ч үгүй ороод иржээ. Энэтхэгийн Засгийн газар “Ладакхдаа төвийн шууд харьяа бүс” байгуулахаа мэдэгдсэнтэй холбогдуулан Хуа Чүньин: Энэтхэгийн хилийн баруун хэсэг дэх Хятадын газар нутгийг Энэтхэг засаг захиргааны харьяа бүсийнхээ хүрээнд хамруулахыг Хятад улс эсэргүүцсээр ирсэн. Энэ байр суурь хэзээ ч өөрчлөгдөшгүй. Энэтхэг нь ганц талаасаа дотоодынхоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маягаар Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үргэлжлүүлэн хохироолоо. Ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол ямар ч үр дүнгүй үйлдэл. Хилийн шугамын асуудлаар Энэтхэг үг яриа үйл ажиллагаандаа болгоомжтой байгаасай. Хоёр талын тохиролцсон холбогдох гэрээг хатуу мөрдөхийг шаардаж байна гэжээ. 

Хоёулантай нь найрсаг харилцаатай, найрамдлыг эрхэмлэдэг, энх тайванч Монгол Улс таг чиг гөлийгөөд Азийн хоёр том гигант яавал яаг гээд сууж байх ёстой юу? Эсвэл алиных нь ч талд орохгүйгээр төвийг сахихаа зарлах ёстой юу? Ялангуяа манайд маш их хөрөнгө оруулалт хийсэн, гадаад худалдааны өндөр үзүүлэлттэй өмнөд хөрш маань энэ маргаандаа манайхаас дэмжлэгээ байг гэхэд байр суурь шаардвал бид яах вэ?

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин Америкийн “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчийн ширүүхэн шүүмжилсэн бас нэг мэдээг хөрвүүлье. Эхлээд манай талын гол эх сурвалжаас эшлэе. “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана” гээд Монгол-Америкийн Стратегийн түншлэлийн тунхаглалд (Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын дүнгээр – 2019.07.31) бичээтэй байгаа. 

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д төрийн айлчлал хийсэн тухай “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийн 11-р зүйлд ингэж бичжээ. 

Энэтхэгийн тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа” санаачилгаа танилцуулж, энэхүү үзэл санаа нь Энэтхэг, Номхон далайн бүс нутагт олон улсын хууль, дүрмийн удирдлага дор тус бүс нутаг дахь бүхий л улсуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр, тухайн улсуудын хууль ёсны эрх ашигт нийцсэн, нээлттэй, чөлөөтэй бөгөөд хүртээмжтэй бүтцийг цогцлооход оршино хэмээн тайлбарлав.

Монголын тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа”-г хамтын хүчин чармайлтад суурилан Энэтхэг, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал болоод бүхий л улсад хүртээмжтэй хөгжил цэцэглэлийг авч ирэхэд чиглэсэн хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хувьсан өөрчлөгдөж буй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь интеграцчлал, түүний дотор Зүүн Азийн дээд түвшний уулзалтад идэвхтэй оролцох сонирхлоо нотлов.

Талууд чөлөөтэй, нээлттэй, хөгжингүй бөгөөд хүртээмжтэй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг нь тус бүс нутгийн бүх орны төдийгүй дэлхий дахины урт хугацааны эрх ашигт нийцнэ гэдэгт санал нэгдэв гэжээ.

Тэгвэл Хятадын төлөөлөгчөөс “Энэтхэг-Номхон далайн стратеги мэтийн элдэв долоон аргаар Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын үйл хэрэгт гар дүрж байна. Хэн нь Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулж байгааг бүгд тодорхой харж байна” хэмээн 180 градус зөрүүлээд (манай байр суурийн бүр эсрэгээр) шүүмжилжээ.

“Хятадын үйлдэл нь Энэтхэг далай, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэж байгаа учраас бид хэдэн сарын дотор Азид дунд зайн тусгалтай пуужин байршуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер ярьсанд Хуа Чүньин юу гэж хариулсныг хөрвүүлье: - Энэ яриа ямар ч хариуцлагагүй яриа юм. Америкийн тал Ази-Номхон далайн улс орнуудын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцсоор ирсэн бөгөөд улс төрийн хувьд хоёр нүүрлэн бусад улсын дотоод үйл хэрэгт гар дүрж, эдийн засгийн хувьд өөрийн ашиг сонирхлын төлөө бусдыг хохироож, цэрэг армийн хувьд элдэв аргаар холбоотны тоогоо нэмсээр ирсэн. Хэн нь Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулж байгааг бүгд тодорхой харж байна. Нэгэн үе Америкийн тал “Хятадын пуужингийн заналхийлэл” гэгчийг бий болгож, оргүй газар овоо босгон үймүүлсэн. Энэ бол бусдыг шүүмжлээд хариуцлагаас мултрах арга заль нь юм. Одообүр олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл тоон Дунд ба ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээнээс гарч, Азид дунд зайн тусгалтай пуужингаа байршуулах гэж байна. Энэ нь АНУ уг гэрээнээс гарсан шалтаг ил болж байгааг илтгэн харуулж байна гэжээ.

ШХАБ-ын гишүүд Энэтхэг, Пакистан хоёрын зөрчил туйлдаа хүрэх дөхөж байна. Кашмираас болж олонтаа дайтсан, 2019.08.05-наас дахин хурцадлаа. Жамму ба Кашмир мужийнхаа онцгой статусыг Энэтхэгт халчихсан, автоном эрхтэй, өөртөө хууль тогтоомжтой байсан нь цуцлагдсан. Нутаг дэвсгэрийг нь хоёр хувааж, Энэтхэгийн Үндсэн хуулийг үйлчлүүлээд хөрөнгө оруулалт хийх, бусад мужуудаас чөлөөтэй зорчихыг нь хангачихсан. Пакистан хариуд нь дипломат харилцааныхаа түвшинг бууруулж, худалдаа хийхээ зогсоолоо. Жамму, Кашмирын Хаант улс байсныг нь Энэтхэг, Пакистан хоёр хувааж аваад аль алин нь бүгдийг нь захирах гээд 70 гаруй жилийг туулахдаа санал нэгдэж байсан тохиолдол нэг ч байхгүй, харин ч цэрэг төвлөрүүлэн дээд зэргээр милитаристчилж иржээ. “Азад Кашмир” гэх нэртэй хүлээн зөвшөөрөгдөөгүй улсыг Пакистаны бүрэлдэхүүнд байгуулахаар зэхэж байхад нь Энэтхэг онцгой эрхийг нь цуцалчихсан болж таарчээ. Пакистан гомдлоо НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдүүлжээ. Дайны өмнөх байдал биш үү? Яах вэ бид

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Гараа байнга угааж байх ёстойг хүүхдүүдэд ингэж ойлгуулжээ

2019-12-12

Үстэй холбоотой түгээмэл асуудлуудад мэргэжилтний өгч буй зөвлөгөө

2019-12-10

Хүүхдээ бие засуулж сургах байгаа ээж, аавууд үүнийг заавал уншаарай!

2019-12-10

Хумсанд гардаг асуудлуудыг шийдэх хялбар аргууд

2019-12-09

2019 оны дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалт гарчээ

2019-12-12

Дональд Трамп жүүд хүмүүсийг тусдаа үндэстэн гэж үзэх зарлиг гаргажээ

2019-12-12

Шинэ Зеланд улс галт уулын дэлбэрэлтэд өртсөн иргэдэд зориулж Америкаас хүний арьс импортлоно

2019-12-12

Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг "Time" сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорчээ

2019-12-12

Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг сонгуульд оролцуулахгүй

2019-12-07

Хар тамхины хэрэгт бүх насаар нь хорих ял онооно

2019-12-06

Б.Хурцын хүсэлтээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ

2019-12-04

Д.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал 9-нийг хүртэл хойшлов

2019-12-04

Зодсон, зодуулсан ялгаагүй хоёулаа хуулийн дагуу ял авдаг. Зодоонд ялагч үгүй...

2019-12-11

Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна

2019-12-10

Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!

2019-12-09

Алтан хайрцаг нээх зан үйл зөвхөн Монголд л байдаг

2019-12-06

Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо

2019-12-12

Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

2019-12-12

Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2019-12-12

Хотын даргаа, гэр хорооллын иргэд гал алдахад хүрээд байна!

2019-12-12

БСШУСЯ: Гадаадын сургуульд оюутан зуучлах зөвшөөрөл авсан газар байхгүй

2019-12-11

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

2019-12-10

МУИС-ийн удирдлагууд дүн засах боломжгүй

2019-12-05

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2019-12-05

"Риотинто" компани Монголчуудыг сөхрүүлэхийн тулд ОУВС-тай маш ойр хамтран ажилладаг

2019-12-12
12:39

Холбооны мөрдөх товчоо ч олж чадаагүй, сураггүй алга болсон хүмүүсийн хачирхалтай түүх

2019-12-11
6:28

Амжилтанд хүрсэн хүмүүсийн хийдэг энгийн үйлдлүүд

2019-12-11
1:12:17

"Улаан бал" нэвтрүүлэгт Эрдэнэт хотын захирагч Д.Батлут оролцож байцаагдав

2019-12-11

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-12-06

Гадаргын ус хуримтлуулах хиймэл нуур байгууллаа

2019-12-06

БНСУ-ын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар судалгаа, шинжилгээний төв байгууллаа

2019-11-30

ОБЕГ: Зам товчлон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав

2019-11-25

Алдартнуудын залуу насны ховор зургууд

2019-12-11

Дурлалт хосуудын хөгжилтэй, нандин мөчүүдийг харуулсан комик зургууд

2019-12-11

Өвлийн улирлын үнэн төрх

2019-12-10

Газрын тосны нөөц илрүүлэхээс өмнөх Дубай

2019-12-08

Podcast news - Цаг үе (2019.12.12)

2019-12-12

Podcast news - Танин мэдэхүй (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.11)

2019-12-11

Podcast news - Цаг үе (2019.12.10)

2019-12-10

Алдартнуудын жинхэнэ нэрийг мэдэж авцгаая

2019-12-07

Хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр А.Сарнай нарын мэс засал амжилттай болжээ

2019-12-01

Арнольд Шварценеггерийн нууц хүү аавтайгаа усны дусал мэт адилхан болжээ

2019-12-01

Гал халуун Франц жүжигчин бүсгүйчүүдтэй танилц!

2019-11-27

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Apple" компани ухаалаг утсыг орлох бүтээгдэхүүнийг удахгүй танилцуулна

2019-11-21

“Volkswagen” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх охин компани байгуулна

2019-10-29

ЮНЕСКО-ийн Монгол өвийн жагсаалт нэгээр нэмэгдлээ

2019-12-12

Тhe Hu хамтлагт Чингис хаан одонг нь гардуулжээ

2019-12-10

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

2019-12-10

Найруулагчаас нь өөр хэн ч ойлгоогүй 8 кино

2019-12-03

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг судална

2019-12-07

Хөгжлийн банк гадаад валютын нөөцийг экспортын өсөлтөөр дэмжинэ

2019-12-02

Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв

2019-11-29

1072-ын ногдол ашиг яав, IPO юу болов?!

2019-11-28

“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

2019-12-10

“Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд аврагчид оролцож байна

2019-12-09

“Газпром” компани Алтайн маршрутаас түр татгалзсан нь

2019-12-06

Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

2019-12-03

Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?

2019-12-12

ХААН Банк хотын төвд шинээр зургаан байршилд тооцооны төвөө нээлээ

2019-12-12

Хариултаа хадгалъя, хялбар аргаар хуримтлалтай болъё

2019-12-12

Төрийн банк шилдэгийн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудаа тодрууллаа

2019-12-12

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

2019-12-12

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

2019-12-10

Ой тогтоолтын тамирчид дэлхийн холбооны дэд аварга боллоо

2019-12-09

Ардчиллын ойн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

2019-12-08

"Аав ажилдаа явсан” /өгүүллэг/

2019-12-08

"Эх" /өгүүллэг/

2019-10-27

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

Н.Номтойбаяр гишүүн хэвлэлийн бага хурал хийлээ

2019-12-12

Д.Цогтбаатар: МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалангийн мэдээллийг бид баллуурдаагүй!

2019-12-12

УИХ-ын гишүүн Ц.Даваадорж маш ноцтой зүйлүүдийн талаар ярьжээ

2019-12-12

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна

2019-12-12

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!

2019-12-11

Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш

2019-12-11

"Хайрыг булаасан хүн"

2019-12-10

Ордны бузар булай

2019-12-10

Эцэг эхчүүдийн хэлдэг хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог 10 үгс

2019-12-01

Хүүхдэдээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг

2019-10-22

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Дэлхийн дулаарлаас ямар орнууд "хожих" вэ?

2019-12-11

Зураг болгон дээр гардаг нууцлаг бөгөөд айдас хүргэм охин

2019-12-11

Латин Америкт дарангуйлагч болсон Япон эрийн түүх

2019-12-11

Төрөл дундаасаа ганцаархнаа үлдээд буй 8 амьтан

2019-12-11

Төрөлхийн тэмбүүтэй 56 иргэн одоогоор бүртгэгдээд байна

2019-12-12

Эр хүнтэй "ойртоогүй" удсан бүсгүйн 7 шинж

2019-12-11

Тийм ч муу биш нь батлагдсан "муу" зуршлууд

2019-12-10

Ц.Тунгалаг: ГССҮТ тендер зохион байгуулахдаа иргэдийн эрх ашиг болон МУ-ын олон хуулиудыг зөрчиж байна

2019-12-09

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
65.66%
Ши Жиньпин (БНХАУ)
16.71%
Дональд Трамп (АНУ)
4.58%
Шинзо Абэ (Япон)
3.57%
Ким Жон Ун (БНАСАУ)
3.02%
Ангела Меркель (ХБНГУ)
2.56%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.33%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.82%
Нарендра Моди (Энэтхэг)
0.69%
Хаан Салман (Саудын Араб)
0.46%
Эммануэль Макрон (Франц)
0.32%
Тереза Мэй (Их Британи)
0.27%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,538

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,517

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,434

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,351