Хоолой өвддөг хүүхдийн шүдийг эхлээд эрүүлжүүл

Хоолой өвддөг хүүхдийн шүдийг эхлээд эрүүлжүүл

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж буй шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл тавдугаар байрт оржээ. АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн Хүүхдийн нүүр, амны өвчин, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунцэцэгтэй шүдний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцав.

-Хүүхдийн шүдний цоорлын гол шалтгаан юу вэ?

-Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “маш өндөр” ангилалд хамарч байгаа.

Хүүхдийн шүд цоорох өвчнийг хэдий чинээ эрт эмчлэх, урьдчилан сэргийлэх тусмаа эмчилгээ үр дүнтэй. Шүд арчлах дадал зуршлыг анхнаас нь бага насанд нь зөв хэвшүүлж сургах нь зүйтэй. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэлтийг дөрвөн янзаар хийдэг.

Анхны урьдчилан сэргийлэлт буюу өвдөхөөс нь өмнө сэргийлэх. Үүний эцэг, эх хийнэ. Шүд цоорч эмнэлэгт очиж эмчлүүлж буй бол хоёрдогч урьдчилан сэргийлэлт болдог. Харин шүдээ авахуулж буй нь гуравдагч сэргийлэлт, хиймэл шүд хийлгэж буй нь дөрөвдөгч урьдчилсан сэргийлэлтийг хийж байгаа гэж үздэг.

Суурь анхдагч урьдчилан сэргийлэлтийн үед үүсгэгч шалтгаануудыг эхлээд арилгах ёстой. Манай улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчинд өгч буй хоол тэжээлийн нүүрс, ус хатуулагт нь анхаарах зүйлс ажиглагддаг. Тухайлбал, хүүхдийг хахаж болзошгүй гэж үзээд үдийн цайнд нь татсан махтай хоол өгч байна. Гэтэл монголчууд шүдний эмч бэлтгэж эхлээгүй, шүдээ тогтмол угааж хэвшээгүй байсан 1970-аад оныг хүртэл эрүүл, маш сайхан шүдтэй байсны учир гэвэл ам өөрөө цэвэрших буюу зажлууртай хоолыг сайн зажилж идэх тусам шүлсээрээ шүд нь өөрөө цэвэрлэгддэг байсан.

1990 он гарснаас хойш хотын хүүхдийн шүд муу, хөдөөний хүүхдийн яс, шүд нь сайн гэж байсан. 2010 оны байдлаар хотын хүүхдүүд шүд нь цоорсон ч эмчлүүлж, дараагийн урьдчилан сэргийлэлтэд хамрагдах хувь нь өндөр байгаа бол хөдөө орон нутагт шүдээ эмчлүүлэх байдал дутмаг байна. Манай улс шүдний өвчний урьдчилсан суурь сэргийлэлтийг бодлогын түвшинд авч үзэх ёстой.

-Хүүхдийн шүдийг өвчлүүлдэг гол шалтгаанд юу орох вэ. Ундаа, чихэрлэг идэж уух зүйл өгснөөс болж шүд нь өвддөг гэсэн ойлголт байдаг?

-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг шиг эх хүн бие давхар байхдаа чихэр, шүүс зэрэг өөрийн шүдийг муутгах зүйлийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Сүүлийн үед зарим хүүхэд төрөхдөө шүд нь эрдэсжиж, хатуурч бэхжиж чадахгүй байдалтайгаар төрөх болсон. Үүнийг цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэг гэж нэрлэдэг. Хүүхдийн эрүүний яс эхийн хэвлийд үүсэн бий болж байх үедээ л янз бүрийн шалтгаанаас болж хатуулаг байдлаа алдсан шүдтэй төрөх эрсдэл ажиглагдаж байгаа. Ингээд хүүхэд шүдлээд ирэх үед шүд үйрч унах эрсдэлтэй болдог.

Ер нь хүүхдийн шүд үйрч унах үед үзүүрээсээ үйрч байна уу, эсвэл хүзүү хэсгээсээ үйрч байна уу гэдгийг эцэг, эх маш сайн анзаарч ялгаж харах хэрэгтэй. Хэрвээ хүзүү хэсгээсээ үйрч байвал хөхний сүүнээс болж үйрч байгаагийн илэрхийлэл.

Таслах ирмэгээсээ үйрч байвал цоорлын бус гаралтай эмгэгт орно. Ийм эмгэгтэй хүүхдийн ээжүүдээс асуулга аваад үзэхэд жирэмсний маш хүнд хэлбэрийн хордлоготой, эсвэл жирэмсэн үедээ антибиотек эм, тариа хэрэглэсэн, маш хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан зэрэг шалтгаануудаас үүдэлтэйгээр хүүхэд шүдний паалангүй төрж байгаа юм. Тиймээс хүүхдийн шүдийг эхийн гэдсэнд байхаас нь эхлээд урьдчилан сэргийлэх ёстой.

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг өвдсөн хойно нь эмнэлэгт дагуулж очихоосоо илүүтэй өмнө нь шүдний арчилгаа, урьдчилан сэргийлэлтийг хэрхэн хийх нь зүйтэй вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдийг эрүүл шүдтэй байлгахын тулд чихэрлэг зүйлсийг нь тохируулж өгч, шүдийг нь зөв угааж хэвшүүлэх хэрэгтэй. Хүүхдэд чихэр, жимс амттан огт өгч болохгүй гэж ярьдаг. Энэ нь буруу ойлголт. Хүүхэд өсч хөгжихдөө энергийнхээ 40 хувийг нь нүүрс, уснаас авдаг.

Тэгэхээр тодорхой хэмжээний амттан, нүүрс ус хүүхдэд зайлшгүй хэрэгтэй байх нь. Нүүрс, ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгөхдөө шүд цооролтод нөлөөлөөд байгаа сахарын хэмжээ нь 10 хувиас хэтрэхээргүй байх ёстой. Гэтэл бид эрүүл мэндийн мэдлэг багатайгаасаа болж нэг бол огт өгч болохгүй, нэг бол болно гэж туйлширдаг. Хүүхэд чихэр идлээ гэхэд шүдээ угаадаг байх ёстой.

Тухайлбал, шүүсийг шимж ууж болохгүй, соруулаар уух нь зүйтэй. Шүүсийг соруултай ууснаар шүдэнд наалдах нь бага гэж үздэг. Бүх ундааны үзүүлэлтээс харахад 2.8-3.5 хувь буюу хүчиллэг орчинтой байдаг. Хүүхдэдээ шүүс дандаа уулгаад байна гэдэг нь шүдийг хүчил дотор байлгаад байна гэсэн үг.

Энэ мэт эрүүл ахуйн мэдээлллийг бодит эх сурвалжаас авч байх хэрэгтэй. Уг нь суурь анхны урьдчилан сэргийлэлтийг төр засгаас анхаарч бодлогоор хийдэг. Нэгэнт төрөөс хангалттай хийж чадахгүй бол эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг тогтмол шалгаж байхаас эхлэх хэрэгтэй.

Шүдний өвчин бол гэнэтийн ирдэг өвчин биш. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг анхаарахын тулд эхлээд ажиглах хэрэгтэй. Шүд өвдөж эхлэхээсээ өмнө өнгө нь заавал өөрчлөгддөг. Үүний дараа жижигхэн нүх үүснэ. Энэ үеийг хүртэл тухайн хүүхдэд ямар ч зовиур ажиглагдахгүй. Цаашлаад шүдний тугалмай руу өвчлөл ороод ирэхээр чихэрлэг, хүчиллэг зүйлс идэх үед өвдөж эхэлдэг. Ингээд удалгүй шөнө уйлдаг болж, шүд нь байнгын зовиурлана.

Шүд өвдөж өөрт мэдрэгдэж буй нь шүдний өвчлөл аль хэзээний мэдрэл рүү орчихсон гэсэн үг. Хэрвээ бид хүүхдийнхээ шүдний өвчлөл дөнгөж эхлэх үед буюу өнгө нь өөрчлөгдөж байгаа үед эмчилж чадвал шүд бүрэн үлдэж чадна. Шүд өвчин орж өвдөх мэдрэмж өгч байгаа нь шүдний хатуулаг хэсэг тэр чигтээ бараг байхгүй болчихсон байгаа гэсэн үг.

12 нас хүртэл нь буюу шүд нь хатуурч өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа үед нь гурван сар тутамд мэргэжлийн эмчид заавал үзүүлж хэвших хэрэгтэй гэж зөвлөдөг. Ингэж хоёрдогч сэргийлэлтийг эцэг, эх эмчтэй хамтран хийдэг.

-Зургаан наснаас эхлэн хүүхдийн шүд унаж дахин ургадаг. Дахин шинэ шүд ургах үеэс нь шүдний арчилгааг сайн явуулбал хэр үр дүнтэй байх уу?

-Олон улсад хийсэн судалгаагаар гурван насандаа эрүүл шүдтэй байсан хүүхэд 12 настайдаа цоорсон ясан шүдний тоо гурав байдаг.

Харин гурван настайдаа зургаагаас дээш цоорхой шүдтэй байсан бол 12 насандаа цоорсон шүд нь хоёроос гурав дахин их буюу зургаагаас есөн шүд нь цоорхой байдаг гэж үздэг. Шүд цоорох өвчин бол халдварт өвчин. Шүдний хорхой нь нэг шүднээс нөгөө шүд рүү буюу эрүүл шүдэндээ халддаг.

Хэрвээ хүүхэд зургаан нас хүртлээ тэр болгон зажилж, тасалж идэж чаддаггүй бол шүдний гажигтай болох нь шууд ойлгомжтой. Арван жилийн өмнөх зөвлөгөөгөөр бүх шүд нь шүдэлсний дараагаар давхар соёо, гажгийг засна гэж үздэг байсан бол олон улсад хийгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд арван наснаас нь өмнө эрүү, нүүр, шүдний гажгийг засч чадах юм бол үр дүн өндөртэй, өртөг нь хямд байна гэж үздэг болжээ.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн Нийгэм соёлын хороотой хамтран 2017 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод харьяалагддаг есөн дүүргийн 5-6 нас, 10-12 насны хүүхдүүдэд шүдний цоорол болон эрүү нүүрний гажгийн судалгаа хийж үзэхэд нийт хүүхдүүдийн 60 хувь нь цооролтой, нүд эрүү нүүрний гажиг нь 44 хувьтай байсан.

Уг нь зургаан наснаас сүүн шүд нь солигдож унасаар 10-12 насанд нь 28 ясан шүд нь гарч ирж бүх шүд нь эрүүл байх ёстой нас байдаг. Гэтэл 60 хувь нь шүд нь цоорчихсон байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь эрүү нүүрний гажигтай байгаа нь аюулын харанга дэлдсэн асуудал яах аргагүй мөн.

-Шүдээ хэрхэн зөв угааж хэвших талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Хүмүүс шүдний оо хамгийн чухал нь гэж ойлгодог. Шүдний ооноос илүүтэй шүдний сойзоо зөв сонгох ёстой. Шүд цоорох өвчний гол шалтгааныг аваад үзэх юм бол өнгөр хэсэг буюу шүдэн дээр наалдсан хогийг гүйцэд цэвэрлэж чадаагүйгээс үүдэлтэй.

Шүдийг зөв угаахын тулд эхлээд шүдэн дээрээ наалдсан өнгөрийг зайлуулна. Ингэхийн тулд оо түрхэлгүй сойзоороо шүүрдэх хэрэгтэй. Үүний дараа оо түрхэж хөөсрүүлэн угаах ёстой. Шүдний оо маш олон төрөл, найрлагаараа харилцан адилгүй. Зарим оогоор угаахаар шүд цайрдаг гэдэг нь зүлгүүр бодис агуулж байгаа гэсэн үг.

Хамгийн гол нь оо болгон сэрүүцүүлэгчтэй буюу сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг. Гэтэл сэнгэнэж буй мэдрэмжийг шүдний паалангаараа биш амны салстаараа мэдэрдэг. Амны салст сэрүүцүүлэгчийг мэдрээд ирэхээр тархинд автоматаар ам цэвэрхэн болчихсон гэсэн мэдрэмж төрчихдөг. Ийм мэдрэмжээс шалтгаалж оогоор амаа зайлсныгаа шүдний өнгөр бүрэн арилчихлаа гэж эндүүрдэг.

Тухайлбал, шүдээ бат бөх байлгах гэсэн зорилгоор фтортой оог сурталчилж худалдаанд гаргадаг. Гэтэл фтор хэзээ шүд рүү нэвчиж ордог вэ гэвэл ямар ч өнгөргүй буюу цэвэрхэн шүдэн дээр сойзны таарсан хэмжээнд оо түрхэж, 2-3 минутын турш угаахад шүдний паалан руу фтор нэвчиж орох ёстой.

Гэтэл бид нэг минут ч хүрэхгүй хугацаанд хөөсрүүлж угаагаад дараа нь усаар удаа дараа зайлаад асгаад байхад нөгөө үнэтэй авсан шүд бэхжүүлэгчтэй оо маань зөвхөн ам цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэх болдог. Ингэж ооны шүд эрүүлжүүлэх, хамгаалах зүйл нь хийгдэхгүй үлдэж байна.

Тийм учраас хүмүүс шүдээ өдөрт гурван удаа буюу гурван хоолны дараа угаах ёстой. Өглөө босч цайгаа уучихаад дараа нь шүдээ угаа. Өглөө цаг бага учраас шууд оогоор угааж амны үнэрийг дарж амаа цэвэрлэчих нь зүйтэй. Өдөр хоолны дараагаар зөв угаачих. Эхлээд сойзоороо угааж өнгөрөө гүйцэд арилгана. Дараа нь шүдний оогоор угаана. Оройн хоолны дараа бас угаана. Өндөр хөгжсөн орнуудын шүд угаах зөвлөгөөнөөс үзэхэд өдөрт ядаж нэг удаа буюу оройн хоолны дараа зөв угаах хэрэгтэй гэдэг юм билээ. Зөв угаана гэдэг нь эхэлж сойзоор угааж өнгөрөө арилгана, үүний дараа хэлээрээ тэмтэрч мэдрэнэ.

Хэлээрээ тэмтэрч үзээд барзгар санагдвал хэдэн минут, цаг нь хамаагүй сойзоороо угаагаад л байх хэрэгтэй. Гөлгөр мэдрэмж төрснийн дараа өнгөр арилсан гэж үзэж болно. Ингэсний дараа сойзныхоо толгойны гуравны нэг хэсэгт оо түрхэж массажлаж угаана. Ингэхдээ хоёр шүдний завсар, шүдний хүзүү, араа шүдний хонхорхой хэсэгтээ аль болох оогоо түрхэж өгнө. 2-3 минутын турш оог түрхэж нэвчүүлнэ. Аяндаа шүлс ялгарч байгаа учраас шүлсээ нэг л удаа хаячихаад дахин усаар зайлахгүй унтвал нөгөө ооны рекламанд гардаг шиг шүд нь фтортой, ооны сайн талыг нь шингээнэ.

Хүүхэд, том хүнгүй ингэж өдөрт гурван удаа угааж хэвших хэрэгтэй. Харамсалтай нь бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд сайн мэдэхгүйгээсээ болж шүдээ стандартаар нь зөв сайн угаах биш, оотой усаар амаа зайлж асгаад л явж ирсэн дээ.

-Амны хөндийн эрүүл мэндээс улбаалж бусад өөр төрлийн өвчин үүсдэг гэдэг. Энэ талаар…?

-Шүд эрүүл бол бие эрүүл гэсэн үг байдаг. Манай анагаахын хэлээр дотрын өвчний 50 хувь нь амны хөндийн өвчлөлөөс эхэлдэг гэж үздэг.

Шүд цоорох өвчин нь хоолойны ангина, ходоод гэдэс, бөөр, зүрхний өвчлөл зэрэг олон өвчний эхлэл үүсгэл болдог. Ер нь олон шүд цоорхой байх тусмаа хоолоо гүйцэд зажилж чадахгүй. Зажилж чадахгүй байгаа нь ид өсч хөгжиж буй насандаа өсөлт нь дутуу явагдах, эрүү нүүрний гажигтай болох зэрэг эрсдэл өндөртэй байдаг. Шүдний гажгийг шүд нааш, цаашаа байхыг хэлдэг гэсэн өрөөсгөл ойлголт нийтлэг бас байдаг талтай.

Зөвхөн шүд биш, эрүү нүүрний эргээд засч болохооргүй гажиг үүсэх магадлалтай. Анагаах ухаан хөгжөөд шүдний гажигийг аппарат зүүлгээд дор нь засч болно. Харин нүүрний хэлбэрийг хэзээ ч засах боломжгүй. Шүд, эрүү нүүрний эрхтэн хөгждөг 12 нас хүртэл нь шүдний цооролгүй, нүүрний гажиггүй байлгаж чадах юм бол тухайн хүүхдийн төрх хамгийн зөв, хөөрхөн царайлаг төрхтэй болно.

Эх сурвалж: Өдрийн сонин Б.Долзодмаа

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Дуучин Б.Амархүүгтийн шүүх хуралдаан 29-ны өдөр болно

2019-10-19

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Польшоос эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой хэргийн талаар санал солилцжээ

2019-10-18

Орос, Энэтхэгийн талууд аюулгүй байдлын стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019-10-18

Аляска мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-10-18

Нельсон Манделагийн охин Өмнөд Солонгос дахь Африкийн элчин сайдаар томилогдлоо

2019-10-18

АНУ, Туркийн талууд Сири дэх цэргийн ажиллагааг түр зогсоох тохиролцоонд хүрчээ

2019-10-18

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо

2019-10-19

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо

2019-10-19

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

"Өнөөгийн Монголын эгэл төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

2019-10-18

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30
51:25

"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцов

2019-10-19

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16

Шинэхэн аавуудын бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүд

2019-10-19

Фитнес клубүүд магадлан итгэмжлэгдэж эхэллээ

2019-10-18

Хорт хавдар илрүүлэх төхөөрөмж 39.4 тэрбум төгрөгөөр суурилуулна

2019-10-18

Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ

2019-10-17

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Нэг удаагийн нийлэг хальсан уут ашиглахгүй байхыг анхаарууллаа

2019-10-19

Дипломатч агсан Д.Ганбаатарыг НҮБ-ын Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагаас нөхөн шагнав

2019-10-19

Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөх ҮСХ-нд ажиллав

2019-10-19

Монгол Улс саарал жагсаалтад орлоо

2019-10-19

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

Э.Содномпилжээгийн зардлыг Японы Фүжи хот хариуцна

2019-10-18

ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

2019-10-18

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь

2019-10-18

Амархан улайдаг хүмүүс өгөөмөр, итгэл даахуйц байдаг

2019-10-18

Гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаанууд

2019-10-18

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая

2019-10-18

Н.Мишигдорж: Гадаад бодлогын ноён нуруу “шохойжчихоод” байна

2019-10-18

Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өсчээ

2019-10-18

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-10-17

Харьцангуй хямдаар Холливүүдийн од шиг харагдах будалтын аргууд

2019-10-19

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

2019-10-19

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Цаасан уут гялгар уутнаас илүү хор хөнөөлтэй

2019-10-19

Биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүс

2019-10-19

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь...

2019-10-19

Бид мартсан байна чамайг уучлаарай охин минь…

2019-10-19

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.5%
Ши Жиньпин (БНХАУ)
16.02%
Дональд Трамп (АНУ)
4.7%
Шинзо Абэ (Япон)
3.45%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.94%
Ангела Меркель (ХБНГУ)
2.77%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.19%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.85%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,489

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,328

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,391

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313