Ид шуугиулж буй Монголын "Хү" ардын метал рок хамтлаг дэлхийг эрхшээхээр зэхэж байна

Ид шуугиулж буй Монголын "Хү" ардын метал рок хамтлаг дэлхийг эрхшээхээр зэхэж байна
(Раян Рийдийн бичсэн хөгжмийн шүүмж) 
 
"Хүннү рок" хамтлаг "ЮуТүүв" (YouTube) - ийн одод хэдүйнээ болсон. Өдгөө тэд Чингис Хааны сүр сүлдийг дуудан, эзэнт гүрнээ өргөжүүлэхэд бэлэн болжээ. Зураглаачийн дуран өндөр уулсын таг, өтгөн ой шугуй дээгүүр эргэцэхүйд дөрвөн монгол эр өнгө гялтганах морин хуур, товшуур гэх рок хөгжмийн бус зэмсгүүдээр эгэн давтагдах тогтмол хэмнэл товшин хуурдана. Өмнө эгнээнд зогсох эрэгтэй цээжний хөндийн  гүнээс хүнгэнүүлэн өгүүлэх нь үхлийн метал рок хөгжим дэхь хашхираантай айлсах авчиг, цааш сайтар анхааран сонсох аваас исгэрэн шүгэлдэж, найрсан эгшиглэх уламжлалт хөөмэйн дугаралт болохыг та таних болно. Энэ бол "Хү" хамтлагийн "Гэрэг" цомогт орсон "Юу вэ ? Юу вэ?" нэртэй шилдэг дан -дуу болох туульс, зөрчилдөөнт өгүүлэмж бүхий дууны клипийн зураглал болно. Энэхүү клип нь 2019 оны есдүгээр сард анх гарсанаасаа хойш ЮуТүүв -д хамгийн их 19 сая удаагийн тандалт авсан тус хамтлагийн бүтээл болно. Тус хамтлагийн морин хуурч-дуучин Ц. "Галаа" -Галбадрах тэдний дараачийн бүтээл болох “Чонон сүлд" яагаад өчнөөн олон соёлыг сөрөн гаталж, 13 сая тандалт авч, "Билборд" (Billboard) сэтгүүлийн Хүнд Рок Тоон рэмбэнд тэргүүлж (No.1 on Billboard's Hard Rock Digital chart), олон улсад анхаарал татсаныг ухаарч чадахгүй явна. Тэгэхдээ тэрбээр хамтлаг нь "Өрнийг Дорнотой, шинийг хуучинтай эвсүүлсэн" -ээр рок хөгжим сонирхон бишрэгчдийн таашаалд  нийцсэн байх гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр  “Энэ нь мэдээж бидний харагдах байдлаас ихээхэн хамаарна" хэмээн орчуулагчаар дамжуулан өгүүлэв. 
 
 
"Бидний хувцас эртний монгол бол биш. Монгол хувцас хэвээрээ л байгаа. Гэхдээ бид рок маягийн харагдахаар хувцсаа урласан. "Юу вэ ? Юу вэ ?" дууг дүрсжүүлэхийн тулд бид 6000 бээр замгүй газраар довтолгосон. Учир нь бид монгол эх орон маань ямар болохыг, байгал нь хичнээн тансаг болохыг дэлхийд харуулахыг хүссэн. Бидний ингэж зүтгэж, хөдөлмөрлөснийг одоо хүмүүс харж байгаа байх аа ! Тэдний "Гэрэгэ" цомог энэ намар дэлхий даяаар худалдаанд гарах ба "Элээвэн Сээвэн Хөгжмийн Компани" энэ ажлыг нь гардаж буй. Эл компани нь "Моотлий Кру (Mцtley Crьe),  “Ин Флаймз"(In Flames), “Хиллия"(Hellyeah) зэрэг хамтлагуудыг төрүүлсэн билээ. 
 
 
"Хүннү рок" хамтлагийн дөрвөл залуус "Түүл"(Tool), "Слипнот" (Slipknot), "Бурханы хурга" (Lamb of God), "Доошлох тогтолцоо" (System of a Down) болон "Корн"(Korn) зэрэг алдартай рок болон метал рок хамтлагуудын бүтээлийг шүтдэг ажээ.  Харин Галаа "Хү" болон хүнд метал рокын яг завсарын хөгжмийг илүүд үздэг аж.  "Бид "Хүннү рок" чиглэлээр хөгжимдөж буй. Тэгээд бид товчлоод "Хү" гэсэн нь хүн буюу хүмүүн бие, хүн хэмээх бодгаль л гэсэн утгатай юм. Монголоор. Бидний хөгжмийн  хэв маяг зөвхөн метал рок ч юмуу, эсвэл тэр чигтээ хүнд рок, бүүр дагнан паанк рок бус. Олон чиглэл урсгалын рок хөгжмийн шинж тэмдгүүдийг Монгол хөгжимтэй сүлэлдүүлсэн л зүйл юм. Тус хамтлагийн гишүүд болох Галаа, Б. "Энкүүш" буюу Энхсайхан (морин хуурч, хөөмэйч), Г. “Жааяа" буюу Нямжанцан (аман хуур, хөөмэй, лимбэ, цуур) болон Н. "Тээмкаа" буюу Тэмүүлэн (товшуур) нар бие биенээ олон жил мэдэх, уран бүтээлийн цөөнгүй жилийн андууд ажээ. "Хү" хамтлаг тэдний хамтран ажиллаж буй анхны төсөл бөгөөд дугуй цартай аргил гитар, лимбэний хөдөлгөөнт - "пассаж" мэт хэнгэрэгийн нүргээн,  чавхдаст хөгжмийн удаанаар    давтагдан нүргэлэн үргэлжлэх "бурдон" ховсдолт дуун энэ бүхэн тус хамтлагийн хөгжмийнх нь донж маягийг бүхэлд нь фюүз рок (fuse rock) ба монгол эгшиглэгээний нэгдэл болохыг илтгэнэ. Тэд төрөлх эх орныхоо уламжлалт дуу хууртай гүн гүнзгий холбоотой. Хамтлагийн дөрвөн гишүүд бүгд Монгол Улсын Консерваторид суралцжээ (харин Жааяа нь тэндээ багшилдаг аж). Галаа 11 настайгаасаа хөгжим бүжгийн сургуульд анх элсч,  хөгжмөөр хичээллэж эхэлсэн ба улмаар Консерваторид үргэлжлүүлэн сурч, хөгжмийн магистр цол авчээ.
 
"Хү" хамтлаг тэдэнд анхлан гэрэлт бамбар асааж өгсөн  тус хамтлагийн продюсер Б."Даашкаа" буюу Дашдондоггүйгээр оршин байх боломжгүй. Учир нь тэрбээр 2011 оноос тус хамтлагийн төрх маяг ямар байх тухайд  туршиж, чиг хандлагын тухай бодож боловсруулж эхэлсэн байна.  "Тэр энэхүү санааг  анх тээж, эртний монгол яруу найраг, хөгжмийн зэмсэг, хөгжмийн судалгааг эхлүүлсэн" хэмээн Галаа өгүүлэв. - "Энэхүү төслийг эхлүүлэхээс бүүр өмнө бид түүнийг мэддэг байсан. Тээмкаа маань гэхэд л Даашкаагийн студид найман жил ажиллсан байлаа. Тээмкаа бидэн хоёр хөгжим бүжгийн сургуульд 10 жил хамтдаа суралцсан (12 настайгаасаа эхлээд). Би Энкүүш, Жааяа хоёртой өөр хамтлагт 10 жил хамтдаа хөгжимдөцгөөсөн. Бид бүгд найзууд ч өмнө нь өөр өөр төсөл дээр ажилладаг байв. Тэгээд Даашкаа энэхүү санаагаа авчирангуут л бид бүгдээр хамтдаа хөгжимдөхөөр сэтгэл шулуудсан. Тэгээд бид 2016 онд хамтран ажиллаж эхлээд, өдгөө хайж байсан дугаралтаа олсон гэж бодож байна" хэмээв. "Өнгөрсөн явдлыг эргэн дурсахад бид энэхүү сэдэл санаа тээж байхдаа ер нь иймэрхүү зүйл бүтээнэ гэж зорьж байсан" хэмээн Энкүүш нэмэв. "Галаа бид хоёр хоорондоо ямар нэгэн рок хөгжмийн төсөл хийхсэн, бүтээхсэн гэж ярилцаж байсан ч ерөөсөө үүн шиг болж өгөөгүй. Тэгээд бид Даашкатай уулзаад л өнөө хайж байгаа зүйлээ мөн байна гэж мэдэж, ойлгосон" гэж Энкүүш өгүүлэв. "Хү" хамтлаг Даашкатай хамтран ажилласны дүнд есөн дүрсжүүлсэн дуутай болоотхов. Эдгээр бүтээлд тэдний хамтын үзэл санаа эвсэлдэн, заримдаа ялгаран байх аж. "Чонон Сүлд" дуунд нь гэхэд л блюз маягийн аяст хүнд рок хөгжмийн дахин давтагдах богино хэмнэл морин хуурын гоёмсог "бурдон" дуугаралтай эвсэн нэгэн цул хана хэрэм мэт цохилгын дуурьсалд уусна. “Их Чингис Хаан" бүтээлээ тэд монголын суу алдарт их удирдагчид зориулж. Баруунд түүний нэрийг Жингис Хаан (Genghis Khan) гэдгээр нь илүүтэй мэдэх билээ.  Маршын сүрлэг дуугаралтаас бүүр өмнө богиноор давтах хэмнэлээр анхлан эхлэх байдал нь Роберт Жонсоны (америкийн блюзийн хаан, өнгөт арьстан хөрв. Б.Б) хуучны пянз бичлэгийн хөгжимдөлт аясыг санагдуулах ба эл дуу бүхэлдээ монгол эртний хэм хэмнэлд тулгуурласан аж. “Чингис хаан яг жинхэнээсээ хэн байсныг бид дэлхийд харуулахыг зорьсон" хэмээн Галаа сүүлд нэмж өгүүлэв. Цааш тэрбээр "Бидний их өвөг дээдэс - их хаан дэлхий ертөнцөд маш олон сайн сайхан зүйл авчирсан. Анхны шуудангийн үйлчилгээ байна. Мөн “гэрэгэ”. Гэрэг гэдэг нь дэлхийд анхны дипломат паспорт болох юм. Бид энэ дуундаа энэ бүгдийн тухай өгүүлдэг. Манай оронд түүнийг америкийн Вашингтон ерөнхийлөгч лугаа улс орноо нэгтгэсэн их үндэслэгч эцэг хэмээн үздэг юм" хэмээв.
 
Хэдийвээр “Гэрэг" цомог бүхэлдээ эрч хүчээр дүүрэн ч шүлэг найраг нь гүн хүндэтгэлийн аяс ихэнхдээ агуулах ба сэтгэл ариусган, хөвөн нисэх мэт  "Хун ээжийн домог"  бүтээл нь тус хамтлагийн хөөмэйн урлагийн ид бах, найрсан дугаралтын жишээ болно. "Хун ээжийн домог" дуу эх хүн үрээ хайрлах тэр сэтгэлийг илэрхийлсэн утгатай” хэмээн Галаа видео нэвтрүүлэгт өчих аж. Тэрбээр цааш  нь "Мөн эх хүн амин голоо тасран тасартал үрээ гэх сэтгэл тээдэг тухай энд өгүүлэн буй. Тиймдээ ч эл дууны маань аялгуу монгол эртний магтаал аялгын дуурсалтай. Хүний зүрхний гүн рүү чиглэсэн зүрхнээс зүрхэнд очих хүч юм" хэмээв. "Хү" хамтлаг хорвоогийн тавцан болсон ЮуТүүвд өндөр амжилт гаргаж буйн зэрэгцээ ар талд нь бүхэл бүтэн үндэстэн - ард түмэн "Гэрэгэ" -тэй хамт зогсож буй аж. Тэд хамтлагаараа "Соёлын элч - дипломатууд болжээ. 2019 оны 4-р сард тэдний эх орных нь Гадаад Харилцааны сайд бүгдийг нь "Дэлхийд Монголыг төлөөлөх Соёлын Элчин Сайд" болгон өргөмжилжээ. Дараа сард нь улсынх нь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүлээн авч уулзсан байна. Тэд Их Хаан шигээ Эзэнт Гүрнээ өргөтгөн тэлсээр явна. Англи болон Европоор энэ зун хөгжмийн наадмуудад оролцоод саяхан өндөрлөцгөөсөн бөгөөд энэ намраас Хойд Америкийг эрхшээхээр зэхэж буй. "Бид үзэгчдийн хандлагыг хараад үнэхээр цочирдсон" хэмээн Галаа өгүүлэв. "Бидний тоглолтын бүх билетүүд урьдчилан зарагдаж дуусаад, очсон газар бүрт "Хү ! Хү !" хэмээн хүмүүс уухайлан түрж байв" хэмээн Галаа өчив. "Хү" гэнэтийн нэр алдрын сүрд дарагдан буй хэдүй ч тэд талд нь хүргээд орхисон хараахан нэр өгч амжаагүй байгаа цомгоо Монголдоо очиж дуусгах төлөвлөгөөтэй аж. Тэд урьдын адил Даашкатайгаа ажилласаар байгаа. Тэрбээр хамтлагынх нь салшгүй хэсэг нь. "Тэр бидний хувьд продюсерээс ч илүүтэй манай хамтлагийн бараг гишүүн юм. Бид том гэр бүл" хэмээн Галаа хэлэв. Түмэн нүд тэднийг ширтэн буй ч тэд энэхүү дарамтыг төдий л ойшоохгүй янзтай. "Бид тайван аядуу байгаа. Тэгэхдээ бидний сэтгэл машид ихээр догдолж буй. Бидний суралцсан, ажилласан, урлан бүтээхийн төлөө явсан он жилүүд биднийг энэ хүртэл хөтөлсөн. Бид бүүр цааш зорих бодолтой байгаа" хэмээн Жааяа өгүүлэв. Тэд олны анхаарлын төвд байна гэдгээ ухамсарлах нь мэдээжийн хэрэг билээ. Хэдийгээр тэдний хөгжмийг сонсоход хүнд ч гэлээ хүмүүст бясалгалын тайвшрал үзүүлж байгаа билээ. Галаагийн өгүүлсэнээр тэд анхнаасаа л ийн зорьсон аж.   
 
"Бид дуунуудаа зохиож байхдаа л иймэрхүү нөлөөлөлтэй байгаасай гэж найдаж байсан байсан" хэмээн тэр залгуулав. Эцэст нь Галаа: "Бидний энэ хөгжим (уламжлалт) олон мянган жилээр өртөөлж ирсэн. Манай соёлд морин хуур татахад, айл гэрийн жавар үргэж, сайн сайхныг авчиран, орон гэрийг нь ариусгадаг гэдэгт бид итгэдэг. Бид өөрсдийн хөгжмөөр дамжуулан, хүмүүст хүч чадал авчирч, муу сөрөг бүхнийг элдэн хөөснөөр хүн бүр дотроо дайчин эр болоосой хэмээн бэлэгддэг" хэмээн үгээ өндөрлөв. 
Зохиогч: Раян Рийд (Rayan Reed). Хэвлэгдсэн газар:  Сар тутам 100 мянган хувь АНУ- д  хэвлэгддэг, рок хөгжмийн “Гар буу" (Revolver) хөгжмийн мэргэжлийн сэтгүүлийн 2019 оны 09 -р сарын 13 -ны дугаарт хэвлэгдсэн.              
 
Монгол хэлэнд буулгасан: Б. Батжаргал

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

139-р сургууль, 221-р цэцэрлэгийн цогцолборыг газын хийн халаалтанд амжилттай шилжүүллээ

2019-10-18

Сувилахуйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төслийн багийг хүлээж авч уулзав

2019-10-17

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

2019-10-09

Сурагчдын амралт энэ сарын 28-нд эхэлнэ

2019-10-08

Фитнес клубүүд магадлан итгэмжлэгдэж эхэллээ

2019-10-18

Хорт хавдар илрүүлэх төхөөрөмж 39.4 тэрбум төгрөгөөр суурилуулна

2019-10-18

Төрөөд удаагүй нярайд төрөлхийн эмгэг гажиг засах мэс засал хийжээ

2019-10-17

Менингококкт халдвараас сэргийлье

2019-10-17

Гашуунсухайт боомтоор Хятад руу зорчих шинэ чиглэл нээгдлээ

2019-10-16

Алт, мөнгө боловсруулах үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурлаа

2019-10-11

Оюутолгойн гэрээ эрх зүйн чадамжгүй

2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

2019-10-08

Сэтгэл өөдрөг явах 13 зарчим

2019-10-18

Судлаач Ганаа: Цифрийн эдийн засгийн тухай товч өгүүлэх нь

2019-10-18

Амархан улайдаг хүмүүс өгөөмөр, итгэл даахуйц байдаг

2019-10-18

Гэр бүл салалтын хамгийн утгагүй шалтгаанууд

2019-10-18

ХҮНам: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой

2019-10-16

Монгол хүний бүтээсэн утаагүй зуухыг туршлаа

2019-10-16

"Ам нээвэл" нэвтрүүлгээр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо

2019-10-16
1:54:39

"УлаанБал" хэлэлцүүлэг: Түлш сайжирч нийслэлчүүд тайван унтаж болохоор болсон уу?

2019-10-16

Өсвөрийн боксчин Т.Номин-Эрдэнэ Ази тивийн аварга болов

2019-10-18

Э.Содномпилжээгийн зардлыг Японы Фүжи хот хариуцна

2019-10-18

ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

2019-10-18

Энэ амралтын өдөр бүх нийтийн гүйлттэй

2019-10-17

Эцэггүй өсөх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2019-09-13

Цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдтэй ээжүүдэд хандан хэлэхэд...

2019-09-12

Хүүхдээ өмөөрснөөр та хүмүүжилд нь муугаар нөлөөлнө

2019-09-11

Хурим хийхээсээ өмнө заавал асуух 11 асуулт

2019-09-08

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

2019-10-18

Монгол Улсын "Үндсэн хууль"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна

2019-10-18

Польшоос эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой хэргийн талаар санал солилцжээ

2019-10-18

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

2019-10-17

Ж.Эрдэнэбат: Бүх хүн жигдхэн 950 сая

2019-10-18

Н.Мишигдорж: Гадаад бодлогын ноён нуруу “шохойжчихоод” байна

2019-10-18

Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо огцом өсчээ

2019-10-18

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-10-17

"Сохор" /өгүүллэг/

2019-09-29

Улбар шар

2019-09-22

"Салхи хагалагч" /өгүүллэг/

2019-09-15

"Нинаг буцаасан нь" /өгүүллэг/

2019-09-01

Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мод тарилаа

2019-10-15

Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-12

Сэлэнгэ мөрөн, Орхон голын ай савыг онцгойлон хайрлаж, хамгаалмаар байна

2019-10-11

Маргааш бүх нийтээр мод тарих өдөр

2019-10-11

Өдөрт нэг өндөг идэх нь зүрхний өвчнөөс сэргийлдэг

2018-05-31

Дэлхийн улс орнуудын оньсого ямар байдаг вэ?

2018-05-30

Дэлгэцийн цэнхэр туяа нойргүйдэл, хорт хавдар үүсгэдэг

2018-05-30

5 сарын 27 цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-05-27

Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-10-18

Ирээдүйд эцэг, эх болох Монгол залуусын үнэн төрх!

2019-10-15

Сайн дураараа битгий кесар хагалгаа хийлгэ!

2019-10-14

Мао Зэдуныг “атгадаг” байсан эмэгтэйн түүх

2019-10-11

Жүжигчин Женнифер Энистон инстаграмыг "эвдэлсэн" нь

2019-10-18

Хятад руу нэвтрэх эрхгүй болсон алдартнууд

2019-10-16

Нэрийг нь хүн бүр мэдэх ч царай нь төдийлөн танил биш алдартнууд

2019-10-02

Женнифер Лопез сүй тавьжээ

2019-09-30

Б.Эрдэнэхуяг: Франц улсад 87 дахь жилдээ зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочин орноор орж гурван бүтээн байгуулалтаараа гайхуулж чадлаа

2019-10-18

"Өнөөгийн Монголын эгэл төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

2019-10-18

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

2019-10-17

“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно

2019-10-16

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

2019-10-13

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

2019-10-13

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №162

2019-10-12

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

2019-10-12

Хийлч Дээгийгийн “Шинэ сонголт Баярсайхан”...

2019-10-18

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29-н жил ХХБанк

2019-10-18

Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ

2019-10-17

Орчин үеийн ажлын орчин + Дадлага хийх байгууллагаа зөв сонгох нь

2019-10-17

Маргааш "Дүнжингарав" худалдааны төвийн урдаас Амгалан хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

2019-10-18

Х.Цогбаяр: Цэнхэр дуулгатны эгнээнд орох нь миний мөрөөдөл

2019-10-18

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор гурван хүн амь насаа алджээ

2019-10-18

Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа

2019-10-18

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

2019-10-18

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

2019-10-18

Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

2019-10-18

Дасгалын зөв хувцас сонгохын давуу талууд

2019-10-18

Бид мартсан байна чамайг уучлаарай охин минь…

2019-10-19

Шалгалтын үеэр оюутнуудаас асуусан хачирхалтай асуултад бүгд бүдэрчээ…

2019-10-19

Цусаараа төлсөн ӨР

2019-10-19

Таны нойронд сайнаар нөлөөлөх тасалгааны ургамлууд

2019-10-18

Орос, Энэтхэгийн талууд аюулгүй байдлын стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2019-10-18

Аляска мужид 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

2019-10-18

Нельсон Манделагийн охин Өмнөд Солонгос дахь Африкийн элчин сайдаар томилогдлоо

2019-10-18

АНУ, Туркийн талууд Сири дэх цэргийн ажиллагааг түр зогсоох тохиролцоонд хүрчээ

2019-10-18

Podcast news - Танин мэдэхүй (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе (2019.10.18)

2019-10-18

Podcast news - Цаг үе,өдрийн мэдээ (2019.10.17)

2019-10-17

Podcast news - Цаг үе (2019.10.17)

2019-10-17

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

2019-10-18

Саарал жагсаалтад орсон эсэхийг маргааш эцэслэнэ гэв

2019-10-17

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна

2019-10-16

С.Эрдэнэ: Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан байна

2019-10-16

Google компани "Pixel 4" утсаа танилцууллаа

2019-10-17

Монгол эрдэмтэд угаарын хий хэмжих мэдрэгч зохион бүтээжээ

2019-10-15

“Uber” компани такси үйлчилгээндээ нисдэг тэрэг ашиглаж эхэллээ

2019-10-09

Илон Маскийн "Ангарагийг эзлэх" хөлөг

2019-10-04

Санал асуулга Бүгдийг үзэх

Владимир Путин (ОХУ)
66.53%
Ши Жиньпин (БНХАУ)
16.05%
Дональд Трамп (АНУ)
4.65%
Шинзо Абэ (Япон)
3.46%
Ким Жон Ун (БНАСАУ)
2.89%
Ангела Меркель (ХБНГУ)
2.78%
Режеп Тайип Эрдоган (Турк)
1.19%
Беньямин Нетаньяху (Израиль)
0.85%
Нарендра Моди (Энэтхэг)
0.68%
Хаан Салман (Саудын Араб)
0.4%
Эммануэль Макрон (Франц)
0.28%
Тереза Мэй (Их Британи)
0.23%

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,489

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,327

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,391

Амьдрахад хамгийн таатай хотхон аль нь вэ?

2,313